Сурагчид I улирлаа сурах бичиггүй дуусгаж байна

Aдмин / Боловсрол

Хичээлийн шинэ жил эхэллээ...гэж хэдхэн хоногийн өмнө ярьж байсан бол өнөөдөр харин ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Миний санаж байгаагаар, жил бүр аравдугаар сарын 28-наар сурагчдын эхний улирлын амралт эхэлдэг. Хот, хөдөөгүй сурагчид долоо хоног амардаг. Гэтэл эцэг, эхчүүд төдийгүй анги удирдсан багш нарын санааг зовоосон зарим зүйлс шийдэгдэхгүй, цэгцрэхгүй хэвээрээ явна. Үүний нэг нь сурах бичгийн асуудал. Өнөөдөр нууцгүй хэлэхэд, цахим орчинд тэр тусмаа олон нийтийн хэрэглээний талбар болсон фэйсбүүкт хамгийн идэвхтэй зар мэдээлэл нь “Хуучин номын худалдаа”, “Сурах бичиг авна, зарна”, “Сурах бичиг PDF-ээр татацгаая” гэсэн грүппт томчууд, хүүхдүүдгүй багширалдаж байна. Энэ нь нөгөөх л сурах бичгийн хүрэлцээ хангамж хүүхэд бүрт хүрэлцэхгүй ядаж байгаатай холбоотой юм.

Өнгөрсөн жилүүдийн хувьд буюу 2009 оноос хойш бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг журамтай байсан. Харин 2019 оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг үнэ төлбөргүй, үлдсэн 60 хувиа сургуулиар дамжуулан түрээсээр олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ шинэ хичээлийн жилд өнөөх түрээсийн үйлчилгээгээр олгож буй сурах бичиг сургуулиудад хүрэлцэхгүй байна гэсэн гомдол тасрахгүй байна. Ялангуяа, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгийн эрэл хайгуулд гарч, эцэг эхийнхээ сарын цалинг царайчилсан хэвээрээ сууж байна. Энэ талаарх мэдээллийг тодруулахад БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр сурах бичиг худалдаалахгүй, номын сангаар дамжуулан сурагчдад түрээсээр ашиглуулах шийдвэр гарсан. Энэ дагуу сурах бичгийн нөхөн хангалт улс орон даяар хийгдэж дууссан. Бид долдугаар сард 100 гаруй нэр төрлийн нэг сая сурах бичгийг хэвлүүлэн орон нутагт хүргүүлсэн. Тухайн сургууль тоогоо зөв гарган, статистик мэдээ нь үнэн бодит бол ямар нэгэн байдлаар сурах бичгийн хомсдол үүсэхгүй. Хэрвээ одоо сурагч сурах бичиггүй байх юм бол хариуцлагыг тухайн сургуулийн номын санч, захирал хүлээнэ. Учир нь яам сурах бичгийг тоогоор нь хэдийнээ хүргүүлсэн” хэмээн мэдээлж байв.

Түрээсийн сурах бичиг дунд ангийнханд хүрэлцсэнгүй

Дүрэм журмаараа бол энэ жил I-V ангийн сурагчид сурах бичгээр 100 хувь хангагдана, үнэ төлбөргүй эдэлнэ. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичиг ашигласны төлбөр 17300 төгрөг төлөөд сурах бичигтэйгээ залгана. Гэтэл нийслэлийн олон сургуульд эцэг,эхчүүд түрээсийн ном хүрэлцсэнгүй гэдэг шалтгаанаар сурах бичиг худалдан авах “өрөнд” унаад байна. Эцэг, эхийн эхний хурлаас “Түрээсийн сурах бичиг хүрэлцсэнгүй. Боломжтой бол та хүүхддээ яаралтай сурах бичгийг нь худалдаж авч өгнө үү” гэсэн тэмдэглэлтэй гарч ирж байна. Ялангуяа, хотын захын сургуулиудад сурах бичиг битгий хэл сурагчдынх нь ширээ сандал хүрэлцэхгүй, нэг ангид 40-45 хүүхэдтэй, нэг ширээнд 2-3 лаа суудаг, түрээсийн сурах бичиг нь хаанаа ч хүрэлцэхгүй байна” гэдгийг ангийн багш нь учирлаж байна. Гурван хүүхэдтэй ээж, хоёр хүүхдийнхээ сурах бичгийг худалдаж авч өгсөн хэмээн ярьж байна. Энэ бүхнээс үзэхэд сурах бичгийн хомсдол энэ жил ч бас үргэлжилсэн хэвээрээ, сурах бичгийн худалдан авалт ченжүүдийн гар дамжсан хэвээрээ, сурагчид энэ тэндэхийн номын худалдаагаар гүйсэн хэвээрээ эхний улирлаа үдэх гэж байна. ЕБС-дад хүлээлгэн өгсөн түрээсийн сурах бичгийн хангалт учир дутагдалтай байгаагаас үүдэн дунд, ахлах ангийн олон хүүхэд сурах бичиггүй нэгдүгээр улирлын хичээлээ үдэж байна. Энэ хичээлийн жилд ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцаж буй гэсэн тоон мэдээлэл буй. Энэ нь өмнөх жилээс 42 000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сурах бичиг нэмж хэвлэх шаардлага гарч байгаа, тендерт шалгарсан компаниуд сурах бичгийг хэвлээд тараасан хэмээн ярьж байгаа ч сурах бичиг хүрэх ёстой эзэндээ хүрч очихгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, Л.Цэдэвсүрэн сайд аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТУУЛ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:34

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:08:34

Улс төрийн хараат [202.21.124.130] 2020-10-08 02:25:24

Боловсролын салбар улс төрчдийн шууд хараат болоод хулгайч луйварчид нь цүнх баригчдаа шахаж байрлуулж идэж ууж самрах зорилгоор мэргэжлийн шударга хүмүүсээ хөөж явуулаад хууль байхгүй мэт дураараа загнадаг болоод удаж байна Энэ байдал цаашаа улам лавшрах шинжтэй байна

Зочин [66.181.190.17] 2020-10-07 12:33:58

Nomiin delguurt nomoo zaraach.. ter ni amar...

ЭЦЭГ [64.119.21.55] 2020-10-07 07:53:30

Улсын сургууль арай гайгүй. Хувийн сургуулиуд мөнгөө харамлаад сурах бичгээ хангалттай авдаггүй. Эцэг эхэд нь хүүхдэдээ 6-7 сурах бичиг олж өг гэж байнга даатгана. Оюуны тулга сургууль дээр сүүлийн 2-3 жил давтагдлаа. Ном нь эрээд олдохгүй их хэцүү. Дамчдаас 2-3 нугарсан үнээр авахаас аргагүйд хүрдэг. Өнгөрсөн жил Англи хэлний сурах бичиг гэж 3 нимгэн номыг 300 гаруй мянган төгрөгөөр шахсан. Өндөр үнэтэй байна гэхээр хүүхэд дарамтлах хандлагатай. Тэр ном нь Интер номд 30 гаруй мянган төгрөгийн үнэтэй байхыг сая сурах бичиг эрж явахдаа харлаа. Арай дэндүү юм. МХЕГ, яаманд нь мэдэгдээд огт арга хэмжээ авдаггүй. Сайдаа, сурах бичгээ хэвлүүлээд зүгээр л номын дэлгүүрүүдэд нийлүүлчих. Амар

zochin [66.181.161.48] 2020-10-07 04:17:29

nomiin sanguudaar zarache,turees gesn balai yum hiij bh yum,bayan elite yum shig haragahig hussench yamar gedegniq hsragddag,orsdo zeelees z hoorond yavdagiin jishe, y b y g ts s t h.tor zasgiin buru.nom zarj boloh bhd teneg shiidver gargadag.

Aguu ih udirdagchid [202.9.46.188] 2020-10-07 03:32:18

Aguu ih udirdlagapopchiiddaa bayarllaa

Зочин [202.126.92.82] 2020-10-07 03:22:27

Bolovsroliin yaam daanch archaagui udirdlaga duuren,,, omnoos n ichmeer,,,

Зочин [202.9.46.36] 2020-10-07 01:52:39

Хятад хэл сурцгаа

Зочин [202.180.220.172] 2020-10-07 01:21:41

Хүүхэддээ сурах бичиг авах өрөнд унана гэсэн нь юу гэсэн үг вэ, өөрийнхөө хүүхдэд сурах бичгийг нь авч өгөх нь эцэг эх таны үүрэг гэдгийг хэзээ ухамсарлах вэ. Яаж ийгээд үнэгүй авах гэсэн арчаагүй үзлээрээ өдийг хүртэл номгүй байлгаж байгаа хэрэг. Сургуулийн номын сангаас бүтэн жил хэрэглэх бүх номыг нь арван хэдэн мянгаар түрээслэдэг ч бүр л үнэгүй авах гээд байдаг юм. Төр засаг, сайд дарга нарыг онилоод чичлээд байхаасаа илүү ийм ядуу, өлөн байгаа нийгмийн сэтгэлгээнд нөлөөлөх, эмчлэх талаас нь нийтлэлээ бичиж баймаар байна.

Зочин [64.119.21.55] 2020-10-07 07:40:12

Ном худалдаж авах мөнгөний өрөнд биш, олддоггүй номыг олж өгөх өрөнд уначихаад байгаа юм. Олон түмнийг сэтгэлгээний ядууралтай гэж доромжлохоор, өөрийнхөө ухаж ойлгох чадвартаа дүгнэлт хийвэл дээргүй юу. Сэтгүүлч сурах бичгийн хомсдлын талаар тун зөв хөнджээ. Сайдаа, сурах бичиг хаана байна. Худалдаж авъя

Зочин [139.5.216.228] 2020-10-07 00:21:02

монгол ч дампуу улс болжээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.