Д.Дорлигжав: Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой нь юм

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ?

-Бусад төрийн байгууллагаас ялгаатай тал ч бий, адил ч тал бий. Ерөнхий зарчим адил улсынхаа эрх ашиг нэгдсэн бодлогын төлөө хуулийн хүрээнд ажиллана. Ерөнхийлөгчийн институцын онцлог бол олон талтай үйл ажиллагаа явуулдаг. Батлан хамгаалах, эсвэл хуульзүйн яам шиг нэг л салбар хариуцаагүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид хамаарахгүй юм гэж байхгүй. Хуулиараа Ерөнхийлөгч бүгдийг нь шийддэггүй ч ард иргэд төрийн тэргүүндээ санал хүсэлтээ тавьдаг. Төрийн тэргүүн улс орны гадаад дотоод бодлогод байр сууриа илэрхийлдэг. Төрийн ёслол хүндэтгэл гэдэг хүн харахад шоу юм шиг мөртлөө цаанаа гүнзгий утга учиртай. Иймд цаг тухайд нь зөв, ёс зүйтэй хийх гээд үүрэг хариуцлага ихтэй.

Дээрээс нь манай хуулинд нэг сонин зүйл байдаг юм. Ерөнхийлөгч сонгогдоод намаасаа татгалзаад намын бус зарчмаар ажиллана гэж Үндсэн хуулинд байдаг. Зөв л дөө. Тэгсэн хэрнээ зөвлөхүүд нь, Тамгын газрын дарга нь улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрыг толгойлж байгаа хүн улс төрийн байр сууринаас хандаж ажиллах юм уу, эсвэл өөрөөр ажиллах уу гэсэн ойлголтын бэрхшээл байдаг. Миний хувьд үндсэндээ төрийн талаа барьж ажилласан. Яагаад гэвэл цаана нь бүхэл бүтэн нам байна. Тэр нь улс төрийнхөө үйл ажиллагааг явуулчихна. Ерөнхийлөгч бол үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу ажиллаж, өөрөө ардчилсан нийгмийн баталгаа байх ёстой. Эрх мэдэлгүй мэт харагдах боловч Ерөнхийлөгчөөс гарч байгаа бодлого, шийдвэрүүдэд нэвт шингэсэн байгаа учраас тухайн намынхаа улс төрийн үзэл бодлыг үйл ажиллагаандаа шингээж байна л гэсэн үг. Тэр үүднээс Тамгын газрын дарга, зөвлөхүүд, улс төрийн албан тушаалтнууд нэг их улс төр яриад яваад байх шаардлагагүй. Үндсэн хуулийн үзэл санааг Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг, гарч байгаа шийдвэрт шингээх гэдэг утгаараа төрийн ч үйл ажиллагаа болдог, улс төрийн ч үйл ажиллагаа болдог. Энэ асуудал дээр бол зөрчилдөөд сүйд болдоггүй юм.

Тамгын газрын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодол ойлголтын тухайд?

-Манай Үндсэн хуулийн гажиг энд байгаа юм. “Ийм ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд сонгогдоод гараад ирсэн шүү дээ. Үүнийгээ хэрэгжүүлэх байх” гэсэн хүлээлт иргэдэд байдаг. Гэтэл нөгөө талд нь өөр нам засгийн эрх бариад байж байдаг. Тэд өөр хандлагатай, өөр зорилт дэвшүүлсэн байгаа. Ингэхээр Ерөнхийлөгчтэй ил далд зөрчилдөх нь их. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд хамгийн том бэрхшээл бол энэ. Би хувьдаа тэр бүхнийг улс төрийн хэрүүл маргаан болгож хэзээ ч ил гаргадаггүй байсан. Яагаад гэвэл төр энэ асуудал дээр ард түмнийхээ нүдэнд хэзээ ч сайхан харагддаггүй. Гэхдээ л тэр сөрөөд байгаа, зөрөөд байгаа Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газартай ойлголцохын тулд хувиараа ч, албаны журмаар ч уулзаж ярилцана. Зарим үед улс орны эрх ашиг ярих, заримдаа бүр аргагүй байдалд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдчихсан асуудал гэх мэтээр аль болох л ойлгуулахыг хичээж ажиллаж байлаа.

Хамгийн том бэрхшээл бол Ерөнхийлөгч зарлигийн төсөл санаачлах, хуулийн төсөлд санал оруулах үед өрсөлдөгч намын Засгийн газартай зөрчил үүсдэг юм. Тийм асуудал дээр “Ерөнхийлөгчийн хэлж байгаа юм чинь авууштай юм байна. Хэрэгтэй” гээд ханддаг хүмүүс ч бий. “Ерөөсөө сөрөг хүчний Ерөнхийлөгч учраас сөрж байх ёстой” гэсэн богинохон бодолтой, тийм араншинтай сайд нар ч таардаг. “За яахав дээ Ерөнхийлөгч саналаа л хэлсэн. Авбал аваг. Байвал байг” гээд хаяж болохгүй. Гарцаагүй хаяж болохгүй зүйлийг ойлгуулчих, шийдвэр болгоод хэрэгжүүлчих гээд хичээдэг боловч муйхарлаад байдаг. Энэ л хамгийн том зөрчил байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байх үедээ тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд таны оруулсан хувь нэмэр юу байсан бэ?

-Би олон удаа хэлсэн. 30-аад жил төрийн албанд зүтгээд, хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байхад нэг зүйлийг ойлгосон. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гээд бүх Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд дандаа л зөрчилд ордог. Зөвхөн өөр намын Засгийн газартай төдийгүй, өөрийн нам нь засгийн эрхэнд гарсан ч ялгаагүй зөрчилдөж байсан. Зарим хүмүүс хүнээсээ болоод байгаа юм байна гэж ойлгоод Ерөнхийлөгчийг ч юм уу, эсвэл Ерөнхий сайдыг буруутгах хандлага байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь манай тогтолцооны гажиг юм. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа нь “Таны энэ бодлого зөв байна. Энийг хэрэгжүүл” гэсэн эрхийг нь буюу мандат өгсөн хэрэг. Гэтэл жилийн дараа УИХ-ын сонгууль болоод дахиад нэг өөр мөрийн хөтөлбөртэй Засгийн газар гарч ирдэг. Тэгээд энэ хоёр мөрийн хөтөлбөрийн зөрчил илт эхэлдэг. Ерөнхийлөгч бол төрийн онолоороо гүйцэтгэх засаглалд ордог. Гэтэл гүйцэтгэх засаглалын хоёр институцыг ард түмнээс сонгочихно. Тэгээд энэ хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд байдаг тогтолцооны гажиг байдаг. Энэнээс л манай төрийн энэ бүх гацаа, хэрүүл улбаалаад, цаашаа нам ба фракц, төрийн хагарал зөрчил эхэлж байна гэдэг нь ойлгогдож байсан. Тиймээс төрийн тогтолцоон дээр зарчмын шинж чанартай том өөрчлөлт хийх хэрэгтэй.

Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгож байгаа бол гүйцэтгэх засаглалаа толгойлоод явдаг, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Нэг бол ард түмнээс сонгогддогоо бүр болиод, парламентаасаа сонгогддог. Нэг их олон юм яриад байхгүй, тэд нарынхаа аясаар явж байдаг ийм л хоёр замын нэгийг сонгомоор байгаа юм. Миний бодлоор хууль тогтоодог парламент нь ч ард түмнээс сонгогддог, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхийлөгч нь ч ард түмнээс сонгогддог, Ерөнхийлөгчийн засаглалтай бол их ойлгомжтой зөрчилгүй явах боломжтой. Би Ерөнхийлөгчийн засаглал Монгол Улсад тохирохоор байна гэдгийг удаа дараа хэлээд байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлээр энэ асуудлыг шийдэх болов уу гэж их харж хүлээсэн. Харамсалтай нь шийдэгдсэнгүй. Харин ч ард түмнээс сонгогдож, мандат авсан Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хасах, Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмэх замаар энэ зөрчлийг шийднэ гэсэн маягтай өөрчлөлт орсон. Энэ бол асуудлыг шийдэж байгаа биш юм. Улам л гүнзгийрүүлсэн хэрэг. Энэ асуудал дээр “Ерөнхийлөгч хоёр удаа сонгогддог учраас дараагийн сонгуульд ялахын тулд зөрчил үүсгээд байна” гэж буруу дүгнэлт хийсэн. Үгүй. Ерөнхийлөгч бол нэг эсвэл хоёр сонгогдохоосоо үл хамааран, гарч ирээд өөрийнхөө зөв гэсэн үйл хэргийг, ард түмэндээ дэвшүүлээд гаргаж ирсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд асуудал тавина. Зөрчил хэвээрээ л байна. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэж чадаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг. Гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд тулгарч байсан асуудлууд?

-Гадаад харилцаан дээр бэрхшээл бага гарч байсан. Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй. Тэр утгаараа Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой гэж үзэж болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн үзэл санаа нь тийм юм. Тийм учраас гадаад харилцаан дээр Ерөнхийлөгч маш их идэвх санаачилгатай ажилласан. Засгийн газар ч гэсэн энэ тал дээр зөрчилдөөгүй. Жаахан зөрөх гээд байдаг нь Элчин сайд нарын томилгооны асуудал. Гэхдээ энэ бол зарчмын гэхээсээ илүү хувь хүний л үзэл бодлын асуудал учраас гайгүй байсан. Гадаад, дотоод дээд хэмжээний айлчлал, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын айлчлал гэх мэт зүйлийг ҮАБЗ дээр яриад зохицуулчихдаг байсан.

Танд Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал бий юу?

-Гучаад жилд Монгол Улс таван Ерөнхийлөгч сонгоход одоо хүртэл шийдэж чадаагүй нэг асуудал байдаг юм. Бид санаачилга гаргаад хуулийн төслийг нь бэлэн болгосон. Тэр юу гээч? Тэр бол төрийн дээд шагнал, одон, медалийг олгох журам, түүний хэв загварыг шинэчлэх. Энэ бол гарцаагүй шинэчлэх ёстой зүйл. Учир юу гэвэл шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болж байна. Гэтэл одоо хүртэл шагнал урамшууллын хууль нь шинэчлэгдээгүй. Хуучин төрийн сүлдтэй, хуучин батлагдсан загвараараа төрийн одон, медаль үйлдвэрлэгдэж байгаа. Энэ дээр үнэхээр хэлэх үг олддоггүй. Арчаагүй ч юм шиг, төрийнхөө ажилд хэнэггүй хандаад байгаа ч юм шиг. Хатуухан хэлбэл хууль зөрчөөд байгаа ч юм шиг. 30 жил өнгөрөөд байхад хуучин төрийн сүлдтэй одон, медаль хүний энгэрт зүүсээр л байна.

Бидний боловсруулсан шагнал урамшууллын тухай хуульд төрлийг нь өөрчилж оруулж өгсөн юм. “Иргэний алдар”-ын 1,2,3-р зэргийн одонгоор иргэнээ шагнадаг, “Цэргийн алдар”-ын 1,2,3-р зэргийн одонгоор мөрдэстэй хүмүүсээ шагнадаг. Гадаадын иргэнийг шагнадаг гурван шагнал нь одоо байгаа “Эрдэнийн очир”, “Найрамдал” медаль, “Алтангадас” одон. Ингээд иргэнээ шагнадаг гурав, цэргээ шагнадаг гурав, гадаадын иргэнийг шагнадаг гурван шагналтай. Дээр нь Улсын баатар, Хөдөлмөрийн баатар хоёрыг нэгтгээд нэг болгоё. Төрийн соёрхол нь байж байг. Чингис хааны одон бол онцгой хүндэтгэлийнх учраас байж байг. Өөр бусад олон шагналыг цэгцэлье” гэсэн төсөл бэлтгэсэн. Тэр үедээ ч, дараагийн 4 жилдээ ч шийдэгдсэнгүй. Энэ Ерөнхийлөгчийн үед ч шийдэгдэхгүй нь. Яг хуулийн дагуу аваад үзэхэд хууль бус шагналууд өгөгдөөд байгаа шүү дээ. Энэ үндсэн хуулийн биш шагнал гэсэн үг.


Сэтгэгдэл

Лхагва [66.181.161.63] 2020-11-08 01:27:20

АН-н даргад санаархаж гарч ирлээ. АНын нэр хүндийг гутаасан авилгачдын нэг шүү дээ..Мэдээллийн хэрэгсэл болгоноор төлбөртэй харагдаад байгаа нь зорилготой л байх

Халх нь Дөрвөдөө өмөөрнө [173.66.146.205] 2020-11-07 15:27:26

Би Дөрвөдүүдээ өмөөрнө, гэхдээ Дорлигжав мэтийн АНы лалхруулыг хол очиж хуц л гэнэ

ЗАЙРАН [84.247.48.38] 2020-11-07 02:38:38

ДӨРВӨД ДОРЛИГОО, АЛТАНХУЯГ, ШИНЖАНЫ ЦАГААЧИЙН ХҮҮ ЭБИ ,БАТ-ҮҮЛ, САЙХАНБИЛЭГ САХАЛ МЭТ МОНГОЛ УЛСЫГ СҮЙРҮҮЛСЭН ХҮМҮҮС БҮГД ЦАГААЧДЫН ХҮҮХЭД ЭСВЭЛ,ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ БАГА ЯСТАНГУУД БАЙДАГ НЬ БАТЛАГДАЖ НОТЛОГДСОН, ОРОСООС УРВАСАН БУРИАДУУДЫГ МОНГОЛ ГЭЖ ӨМӨӨРӨХ ХЭРЭГГҮЙ УРВАГЧ БОЛ УРВАГЧ УРВААГҮЙ БУРИАДУУД БАЙГАЛЬ НУУРАА ТОЙРООД БАЙЖ Л БАЙГАА

Nam bus irgen [64.119.27.236] 2020-11-07 01:42:05

Suuliin uyed iimerhuu dald ormoruud hulgaichuud end tend yariltslaga uguud tv sonin site-uud deer haragdah bolj. Hiisen hergeesee icheesee, hulgailsan mungunduu hahaasai, 7-n uulin tsaaguur dald oroosoi. 30-n jil uls ornoo shullaa odoo zugeer l zailtsgaasan bai daa. Erunhiilugchiin songuuli duhuud hutsaldatsgaaj baina gej dugnelee.

Лх [66.181.161.63] 2020-11-08 01:28:58

Зөв

Z enhbold [202.9.47.21] 2020-11-07 01:13:23

4 hvn say shdee getel jenko bol280 hansay zvrvv baina uu mogoinuudaa.

Зочин [103.212.119.144] 2020-11-07 01:41:52

Харьцуулах ямарч шаардлагагүй. Алуурчин, худалч, хулгайч, албан тушаалын гэмт хэрэгтэн Дорлигжав.

Хувхай [64.119.26.50] 2020-11-06 17:45:29

Етг ямар гавьяа байгуулчөад 30 жил гээд хуцаад байгаан???

Зочин [202.131.232.106] 2020-11-06 16:12:27

хувхай дөрвөдийн шээс дипломат албаны талаар юугаа мэддэг гэж хуцаад байгаа шээс, өтгөн бэ!!!

Зочин [202.9.47.21] 2020-11-07 01:05:04

Chi meddeg yumuu teneg.

Зочин [66.181.161.15] 2020-11-06 15:43:58

Dorlogjav Elbegdorj da Gambold 3 baihad uls hogjihgui harjil baigaarai da

Зочин [192.82.68.60] 2020-11-06 12:56:29

Archaaguidee gishuun bolj uzeegui golog avilgachin har pizda zailaa chi

Иргэн [202.126.88.216] 2020-11-06 12:29:20

Монголд ямарч баяр хэрэгүй.төр битгий уриалаад бай. Ядуурч дууслаа

Иргэн [202.126.88.198] 2020-11-06 11:21:31

Одон мёдёилын хувьд үнэн л юм ярьсан л байншдээ..БНМАУ гэсэн бичигтэй хуучин сүлдтэй үүнийг тэгээд хэнэ шийдэх юм хэнэ гох дэгээ болоод бна кэлээчээ хийхгүй юугаа хийж байсан юм иргэд их л үзэн ядаж байндаа хүн талаас н бодооройдоо эвгүй зан гаргасан л байх.

Зочиг [203.91.115.48] 2020-11-06 14:14:46

Энэ муусхыг худалч нартай ярьж яадаг юм бол.Улс орноо самрагч холионы эзэд тогос шиг донгодоод түүнд нь ядарсан нэг хэсэг нь итгээд залбирчихсан.Таарчдээ.Энэ Дорлигжав нөгөө Дордойн Ганболдоос гаргуулсан хэмжээ хязгааргүй мөнгөө яасан өн АРГАЛЧИХСАН уу.Цайчихсан луйварчид.

сонсохыг ч хүсэхгүй [59.153.113.224] 2020-11-06 11:13:00

бузар амьтан

Оройн зочин [192.82.77.150] 2020-11-06 10:45:00

Энэ үнэн шүүх прокурорын билэгдэл элбэгдоржийн бие хамгаалагч үнэхээр том амьтан

Иргэн [203.217.139.241] 2020-11-06 10:04:20

Эрхэлсэн ажил төрөлгүй, хийж бүтээсэн юмгүй, хэл амны бай болсон ийм хүнээс элдэв шалдав юм асууж байдгаа болиоч. Хүнд мартагдахгүй гэж л ийм юм балайрч суугаа ш дээ. Энийг хүн гэж анхаарч харах ч хүн байхгүй, үг гэж тоож унших ч хүн байхгүй ш дээ. Том том ярьж суухын оронд зүгээр л мөрөө харж явах хэрэгтэй. Цаг үе хэдийнээ өнгөрсөөн Дорлигжав гуай !!!!!

Зочин [192.82.70.230] 2020-11-06 09:32:47

Ийм хүнээс яриа авч олны дургүйцлийг хүргэх ямар хэрэг байна вэ, энэ хүнээ ч эвгүй байдалд оруулчихлаа шүү дээ

Зочин [192.82.74.211] 2020-11-06 09:32:46

Хууль хяналт, прокурорыг ийм хогийн хүн дарамтлагч нөхөд удирдаж байсан гэхээр ой гутамаар. Одоо зарим нь ялаа авахаар шүүхэд байгаа гэсэн. тэгээд ичихгүй ярилцлага өгөөд сууж байдаг

Зочин [172.58.228.108] 2020-11-06 08:13:54

Та нар байсан юмыг байлгаад өгч үз. Бүү гай бол , дурак минь.

зориг [202.131.234.82] 2020-11-06 08:04:58

Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг юутай үнэн, Хөөрхий их л зөв юм ярьж, даанч хүмүүс сонсохгүй болж дээ

ЗОЧИН [66.181.169.116] 2020-11-06 07:47:03

Дорлигжаваа одоо болио, эргүү хулгайч дээрэмчин минь шорондоо явж үхээч. Нутгийн нэрийг гутаасан хулгайч минь чиний гавьяат гэж юу байдаг юм вэ үхээч дээ, гай таригч

Зочин [202.9.46.13] 2020-11-06 07:44:44

Та нар энэ хүнийг бүү үзэн яд. Энэ хүн та нарын шүтдэг ардчилалын хүн шүү дээ. кккк

Bold [89.0.104.151] 2020-11-06 07:34:46

Buzaruud

Зочин [202.179.25.221] 2020-11-06 06:49:57

энэ хүнээ яриа авах нь дэмий шд

Зочин [202.21.108.157] 2020-11-06 06:37:29

Шоронд явуулаач энэ нөхрийг

Иргэн [192.82.69.182] 2020-11-06 06:29:30

Пялдага, нялцага

temuujin [202.9.40.43] 2020-11-06 06:04:00

За сулиар, мэдэж байна. Бас хүнд юм заах нь.

Зочин [192.82.67.3] 2020-11-06 06:00:15

Шоронд байх хүн

Зочин [192.82.70.230] 2020-11-06 05:55:21

Монголчууд Элбэгдорж, Дорлигжав, Хаянхярваа 3-т яасан муу юм бэ, арга ч үгүй юм байх даа

Иргэн [202.126.88.182] 2020-11-07 00:30:41

Энд Хаянхярваа ямар хамаатай юм ! Эдэнтэй зүйрлэж болохгүй хүн шүү?!?!?!

зочин [202.126.89.119] 2020-11-06 05:12:47

хууль ярина хулгайч хийнэ До

Оое [202.126.90.134] 2020-11-06 05:07:02

За еронхийлогчийн ПР эхэлжээ Элбэгээ нумаа нууж сумаа тавьж эхэллээ!!! Алаан болно доо !! Дунд нь маниус баахан хуваагдаж хэрэлдэцгээнэ !!! Монгол улс нам нэртэй мафийн гарт амь тавих бий дээ!!!!

Чч [202.55.188.93] 2020-11-06 05:05:06

Энэ авилгач дээрэмчин юу вэ. Зайлаач . Погжийсон модны тайрдас шиг новш. Хүн амьтан дарамтлаад хээл хахуулиа аваад эхнэрхүүхдийнхээ амиар тоглоод явж бвал таарсан новш зайл.

Зочин [64.119.20.107] 2020-11-06 04:53:07

Мэдээд байгаа юм бн шүүдээ.

Зочин [202.179.24.36] 2020-11-06 04:31:09

iimerhuu hulgaich luivarchid ug chimeegui suumaar yum. darvalzaad garaad ireh yum. shorond n hiigeechee.

Баяд хүн [202.9.40.179] 2020-11-06 04:26:51

Энэ өмхий хэлгий баяд манай баядуудын нэрийг гутаасан луйварчин, шоронгоос хэзээ гарчихсан юм. Үхэж далд ордгүй юм уу

Tsaazal [125.30.87.246] 2020-11-06 04:26:48

Ene hun yaagaad gaduur sul chuluutri yavaad bna. Ali hediin shorond orson bainaar

Х.Ганболд [202.55.188.36] 2020-11-06 04:19:04

Ер нь бол манай орны хувьд Ерөнхийлөгчийн засаглал бол тохирно.Түүхээ болон хоёр хөршөө харсан ч бид энэ сонголтыг хийх хэрэгтэй

Зочин [172.105.162.244] 2020-11-06 04:22:16

ЗӨВ ҮГҮЙ БОЛ ЦЭРГИЙН ДЭГЛЭМ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.131.227.51] 2020-11-06 04:11:11

юу вэ Юу вэ

Зочин [192.82.68.60] 2020-11-06 03:46:22

Ene lalar odoo Yu hj bgaan be hogiin lalariin hogshin tsogtsog zailaldaa

Иргэн [202.126.89.208] 2020-11-06 03:38:04

энэ одоо ичихгүй л хуцах юмаа

Зочин [202.126.89.109] 2020-11-06 03:34:00

Элбэгдорж ирж хороо найруулж эхэлж энэ нохойн толгой шорондоо очвол таарна

бат [64.119.20.134] 2020-11-06 03:30:12

Бас ичихгүй монгол улсын гавъяат хуульч шүү

zochin [202.9.46.240] 2020-11-06 03:20:28

khigiin muu khar khulgaich ...

ЗОЧИН [202.9.46.149] 2020-11-06 03:11:38

СУГА НЬ ИЛЧИРЧИХСЭН ҮСТЭЙ ДЭЭЛТЙЭ ГӨЛӨН ГӨЛӨН ГЭСЭН ЮМ ИРЖ БАЙСАН ЮМ. УЛААН МӨНГӨГҮЙ ТЭГЭСН УЛСААС ХУЛГАЙ ХИЙГЭЭД МАШИНЫ ЦУГЛУУЛГА НЬ ХҮРТЭЛ ДЭЛХИЙН ДЭЭД БАЯЧУУДЫНХ ШИГ БОЛЧИХСОН ИЧДЭГГҮЙ МУУХАЙ ХАР ЛАЛАР ШҮҮ

ЗОЧИН [202.9.46.149] 2020-11-06 03:09:55

дорлигжав гэж ХАРАХААС ОЙ ГУТАМ ӨМХИЙ ХЭЛГИЙ ЮМ ЧИМЭЭГҮЙ БАЙХГҮЙ ГАРЧ ИРЖ АЛУУЛАХ НЬ Л ДЭЭ. ХҮНИЙ ЮМ ДЭЭРЭМДЧИХЭЭД ЯАЖ ДЭЛХИЙ ДААНА ГЭЖ ИНГЭЖ САЛГАЛЖ ЯВДАГ ЮМ БЭ

zochin [202.179.15.71] 2020-11-06 02:56:58

neg ih il garaad bhaar hun bish dee

авлигачин [192.82.71.68] 2020-11-06 02:56:10

ЭНЭ АВЛИГАЧИН прокурор байсан нөхрөөс ярилцлага авах хэрэг алга. ЭНЭ нөхрийг харахаар монголын хуулийн байгууллагууд авлигад идэгдэж дампуурсанг л сануулах юм даа.

Зочин [103.229.123.117] 2020-11-06 02:52:07

HULGAICH

Зочин [66.181.161.91] 2020-11-06 02:46:16

Адгийн шаар луйварчин

Иргэн [202.126.88.39] 2020-11-06 02:32:48

Энэ ДОРЛИГЖАВ чинь 4 сая.доллорын авлиг Тордой ГАНБОЛДООС авсан гээ биз дээ хэрэгсэхгүй болчихсон юм уу.

Зочин [64.119.27.236] 2020-11-07 01:33:32

Harin tiimee. Mongold hogiin hugiin gaihmaar uzegdel ih bolhiimaa

ЗОЧИН [202.9.46.149] 2020-11-06 02:32:39

ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН АВЛИГАЛЧ ШУНАЛЫН ҮҮР ДОРЛИГЖАВ ГЭГЧ ШИГ ИМЙ БУЗАР АМЬТАН АМЬТАН ЕРӨНХИЙ ПРО БАЙСАН ГЭХЭЭР ИТГЭМЭЭРГҮЙ ЖИГШИХИЭР. ЭНЭ МУУХАЙ БАВАТАНАСАН БУЗАР ЮМ ӨӨРӨӨ ЯМАР МУУХАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ГЭЛЭЭ. ЭНЭ МУУГИЙН ХУЛГАЙЛСАН ЗӨӨСӨН ЭД ХӨРӨНГӨ УЧИРГҮЙ ИХ ГЭСЭН. ӨМХИЙ ИЙМ ЮМ МОНГОЛЫГ МИНЬ БАЛЛАСАН. ЭНЭ МУУ ХИЙСЭН МУУ ГЭМТ ҮЙЛДЭЛДЭЭ НЭГ Л ӨДӨР НИРГҮҮЛНЭ

Зочин [43.242.243.178] 2020-11-06 02:29:41

Энэ хаанаас гараад ирэв ээ?


57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.