Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо 87 хувиар буурчээ
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.18/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд 102 цэгт түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ авч байна. Өчигдрийн байдлаар 3386 иргэнийг шинжилгээнд хамруулсан. Энэ шинжилгээгээр 10 хүн эерэг үзүүлэлттэй гарсан. Харин энэхүү хүмүүсийн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулахад сөрөг гарав. Мөн нийслэлийн хэмжээнд өнөөдрийн 14:00 цагийн байдлаар 14 байршилд 50.3 тонн нөөцийн мах нийлүүлж худалдан, борлуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр байдлаар /2020.11.19/ нийтийн тээрийн үйлчилгээний 92 чиглэлд 870 тээврийн хэрэгсэлд 47726 хүн зорчсон байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтэлийг эцсийн цэгүүд дээр өдөр бүх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран хийж байгаа. Мөн өчигдөр /2020.11.18/ Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 1765 хүн нэвтэрч 1926 хүн хотоос гарсан байна. Товчоогоор нэвтэрч буй иргэдийг эрүүл мэндийн асуумж, судалгаанд тогтмол хамруулж байгаа. Нийслэлийн хэмжээнд оюутны байрнуудад ариутгал, халдваргүйтэлийг хийж есөн дотуур байрны 15 мкв талбайд халдваргүйжүүлсэн. Бид иргэдийн санал, гомдлыг Нийслэлийн шуурхай штабын 324207, 321731 дугаарт өдөр бүр хүлээн авч байна” хэмээлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн хэмжээд 60-80 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан бол ажлын өдрүүдээр энэхүү тээврийн хэрэгслийн тоо өсөж 100 мянга хүрчээ. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийснээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 45 мянгад хүрч, хөдөлгөөнийг 87 хувиар бууруулсан байна.
Богд ууланд хэсэг хугацаанд алхахгүй байхыг анхаарууллаа
Ирэх оны төсвийг дахин хэлэлцэх шаардлагыг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Цогтбаатар нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ
Урсгал зардлыг ₮3.6 их наядаар бууруулахыг шаардав
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэж, засвар оруулах шаардлагатай
Америкийн Вашингтон Пост сониноос Чингис хааныг яагаад Мянганы хамгийн чухал хүнээр сонгов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо
Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ
ЧУУЛГАН: Энэ долоо хоногт УИХ-аар 2025 оны төсвийн төслийн 3, 4 дэх хэлэлцүүлгийг хийнэ
Дунд шатны Улаан загалмайн хороодын дарга нарын туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна
Жолооны эрхээ хасуулсан мөртлөө согтуугаар машин жолоодсон 263 хэргийг шүүхэд шилжүүлжээ