Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Aдмин / Хууль

2020-2021 оны өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөө бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэхийг бүх шатны Засаг дарга нарт даалгав. Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг гарган, отор нүүдэлд хяналт тавих штаб байгуулахыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгов. Өөр аймаг, сумдын малчид отроор өвөлжиж байгаа нутагт малын хулгайн гэмт хэрэг гарах, нийгмийн хэв журам алдагдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагын болон аймгуудын дарга нарт даалгалаа. Энэ жил 26,6 мянган өрхийн 11,7 сая толгой мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Отроор очсон малчдыг нутаг орноосоо буцаахгүй, татвар, хураамж авахгүй байх, бэлчээрээ ашиглуулах, тухайн бэлчээрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний дотор чөлөөлөхөөр зохицуулах юм. Аймаг, нийслэл, сум, дүүргүүд аюулгүйн нөөцдөө 60 мянган тн өвс, 16,5 мянган тн тэжээл бэлтгэх ёстой бөгөөд гүйцэтгэл 40 гаруй хувьтай байна. Тухайлбал Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ аймаг, нийслэл хот 50-иас дээш хувьтай. Архангай, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Сүхбаатар аймаг нөөцөө бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Увс, Хэнтий аймгийн малчид өөрсдөө хэрэгцээт өвс, тэжээлээ 90-ээс дээш хувьтай бэлтгэсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд аймгийн малчдынх 50 хүрэхгүй хувьтай байна. Энэ нь дээрх аймагт зуншлага тааруу байсантай холбоотой юм. Говь-Алтай аймгийн дөрөв, Баянхонгор аймгийн 15, Өвөрхангай аймгийн тав, Дундговь аймгийн хоёр, Өмнөговь аймгийн тав, нийт 31 сум зуншлага муу байлаа. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Баянхонгор аймагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтай аймгийн зүүн, Өвөрхангай, Дундговь аймаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутагт эрсдэл их гэж гарчээ.

Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана

Төрийн зарим байгууллагын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдэд хэлж байсан юм. Иймээс үүнд биечлэн хяналт тавьж байхаар болжээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Товч мэдээ

- Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлав. Эрсдэлийн үнэлгээний ангилал, ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх зорилго, үнэлгээ хийлгэх, хийх талын бүрэн эрх, тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үнэлгээ хийх гамшгийн төрлийн тоо зэргийг нэмсэн байна.

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан цахим хэлбэрээр болно. Хурлаар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөгжлийн албан ёсны тусламжид үргэлжлүүлэн хамрагдах, боловсрол, соёл, шинжлэх ухааны тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан, судлаач, шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэх, Европын Холбоонд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах зэрэг чиглэлээр санал солилцоно.

- 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр болох Монгол Улс, БНЭУ-ын хамтын ажиллагааны хамтарсан хорооны долоодугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хурлаар улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх талаар хэлэлцэнэ.

- 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хурал болно. Хурлаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал 2021 оныг “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгох, “Монгол, Оросын санаачилга-2021” цуврал арга хэмжээ зохиох, мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэх, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хөрөнгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ярилцана.

- “Баргилтех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлд “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлд “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” шагнал олгохоор болов.


Сэтгэгдэл

zochin [202.179.21.240] 2020-11-28 02:38:47

MAN garuud setgeh chadbargui malnuud shuu dee yarij helj baigaag ne har hunee shulah l um heleed suugaad bgaa er yah gej garch irseniig oilgodoggui .

А.Ариунаа [103.26.193.104] 2020-11-26 02:59:29

Худлаа мөнгө залгих ажил хийх юм аа эхлээд мөнгө залгисан ажлаа шийдээч ерөнхий сайд аа !! УИХ гишүүн байсан ундармаа луйварчингаас мөнгө гаргуулья!

Хөвсгөлийн иргэн [66.181.187.77] 2020-11-25 13:19:16

2008 онд БОЯ Оросын нэг компанитай гэрээ хийж байршил судлуулаад 47 автомашин байна гаргана гээд 300 сая төгрөг зарцуулсан, Архиваа ухаач мөнгө идэхгээд л байх юм, яБайршил эд нар нь гарчихсан штэ

Зочин [66.181.160.11] 2020-11-25 12:39:34

shiidwer ni tsagaa olohgvi bnaa mashin tataj awahiin irond hvnd ved ard tvmendee bodit tuslamj awaasai

Кккк [64.119.23.254] 2020-11-25 09:37:01

Живсэн машиныг одоо ярих цаг нь мөн үү? Эргүү ЕС аа

Zochin [192.82.74.177] 2020-11-25 08:08:06

Zasgiin gazar n ene hol horiogoo togtooh nereer bantan bolgochihood shiidverlesen.zohitsuulalt n ene uu tee. Hovsgol nuurand jivsen mashin tataj gargah soyl bolovsroliin salbart ajillah n ene elgeeree hevtchihsen.ediin zasgaas ene olon olborch, holdoj uheh dere tulj bga ail orh byatshan zurhnuudees ilu chuhal gesen uguu tee. Heleh ug oldohguinee nere

Зочин [66.181.184.154] 2020-11-25 07:06:58

malchid zalhuu gj jigteihen blj chaabaas

Иргэн [192.82.67.22] 2020-11-25 07:30:44

Малчид хивэгээ авч чадаагүй саяхныг хүргэлээ учир нь ард иргэд малчидаа бододгүй шуналын хар тулам ерөнхийлөгчтэй холбоотойг засгийн газар ХХААХҮ н яам мэдэж байгаа юу зунаас хойш Алтан тариа хивгээ Хятад руу гаргаад малчидад олдхоо болиод удлаа одоо харин захиалсан очер маань дөхөж байгаа боловч хол хорионоос болоод хот орж хивгээ авч чадахгүй байна Алтан тарианыхан хариулахдаа хятад гарга гэж дээрээс үүрэгдсэн гэж байсан шүү дээд гэдэг нь алтан тариаг хувьчилж авсан Баттулга шүүдээ мөн ч их шунал шүү ийм хүнээс яаж салаядаа

Зочин [202.126.90.139] 2020-11-25 07:05:20

Malchid gej ulsad yamarch uureggui zalhuu hognuud bnaa. Bas yumaa unetei zarah sanaatai

Зочин [192.82.72.25] 2020-11-25 07:49:45

chamaig uuh svv taragtai, ideh mah tsagaan ideetei, zun salhilah agaar salhitai, vr hvvhded chin vldeeh mongol ahui soyoltoi bailgaj bhad boloo yum bishvv. uur yu hvseed bgan?????

Зочин [66.181.185.103] 2020-11-25 06:59:16

Малчдад жил болгон тусламж үйлчилгээг бол хангалттай өгдөг. Харин эргүүлээд хотын иргэддээ мах сүүгээ хамгийн хямдаар өгөх тохиролцоо хийх хэрэгтэй шдээ. Малчиддаа боддог шигээ хотын иргэддээ бас бодох хэрэгтэй шд. Малчид нь дээд баячуудынх нь мал болохоор арай өөр хандах юмаа.

Зочин [64.119.19.179] 2020-11-25 07:49:18

Санал нийлж байна. Малчид гэж яаж малаа үржүүлж 1000-т болох уу? гэж тархи нь ажиллаж байдгаас өөр Нийслэлийн иргэдээ бодож байгаа зүйл санаачилж байна уу? Ямар л хөнгөлөлт байна бүгдийг хүртээд л Нийслэлийн иргэд болохоор дандаа үлдэж байдаг.

Зочин [59.153.114.155] 2020-11-25 06:30:53

ene teneguud neeree, arai arai

Зочин [66.181.160.126] 2020-11-25 06:20:16

энэ голд нь суучихсан байгаа хөдөөний гар яагаад маск зүүхгүй байгаа юм

Зочин [202.55.188.93] 2020-11-25 15:14:20

Хууль гаргачихаад өөрөө зөрчихөөр бяр амтагдаад жанжин болсон мэь бодогддог байх даа

Ww [139.5.217.90] 2020-11-25 06:17:52

Malchid id hotoos mash ih tuslamj ugdug hotinhond hen ch yu ch ugduggui ee .horio duusaasai

зочин [66.181.161.119] 2020-11-25 06:12:36

Соёл урлагийн олон олон театрууд соёлын орднууд барих төсөвт өртгөөсөө танах тухай ердөө ярихгүй юм аа.Ард иргэдээсээ тойроод л мал гээд л баахан мөнгө цацдаг мөртлөө ядарсан муу аав ээж шигээ буурлуудыгаа яагаад хаячихаад байгаа юм бэ Тэд өлссөндөө голдоо ортлоо та нарт гомдож суугаа гэдгийг ухаараач


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.