Арилжааны банкиндаа атгуулсан Монгол банк

Aдмин / Эдийн засаг

Монгол банк арга хэмжээ авч чадахгүй байна. Хадгаламж эзэмшигчийн эрхийг хамгаалж байгаагаас зээлдэгчийн эрх ашгийг хамгаалахгүй байгаа, гадны банк оруулах цаг болсон

Зээлээ эргэн төлөх боломжгүй орлого олохгүй хөл хорионд орсон иргэд маш их байна. Энэ хүнд цаг үед Монгол банк зохицуулалт хийх боломж байгаа юу хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хөндлөө. Мөн тэрээр хэлэхдээ, хэдхэн хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалж байгаа бодлого явж байгаагаас биш зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан бодлого алга. Дандаа банкны эрх ашгийг ярьж байна. Ядаж энэ хөл хорионы үед зээлийн хүүг тэглэх боломж байдаггүй юм уу. Мөн гадны банк оруулж ирнэ гэсэн асуудал яасан бэ. Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нилээн сайн ажиллаж байсан. Одоо монголчууд хэдхэн арилжааны банкнуудаа бодсоор байтал иргэд туйлдаж дууслаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нэмж хэллээ. Түүний хөндсөн асуудалд, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариулахдаа, Зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлаар эрх бүхий этгээд зээлдэгчтэй байгуулсан гэрээгээр Иргэний хуулиар харилцаа зохицуулагдаж байгаа гэв. Бид чиглэл өгч ярилцаж байгаа гэсэн үгээр гишүүний амыг таглав.

Энэ хурлын үеэр УИХ-ын гишүүд банкны нөхдүүд ямар даам гарсан, том толгойтой нөхдүүд гэдгийг мэднэ. Монгол банк арга хэмжээ авч чадахгүй байна. Хэдий болтол арилжааны банкны үгээр явах вэ. Төр арилжааны банкуудад хүнд хэцүү цаг үед байнга туслаж ирсэн. Гэтэл ард түмэн туйлдсан цагт арилжааны банкнууд ийнхүү иргэдээ бодохгүй байгаа тул одоо төр төмөр нүүрээ харуулж захиргаадалтын арга хэмжээ авах хэрэгтэйг гишүүд анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.126.92.99] 2020-11-27 05:13:15

хадгаламж болон зээлийн хүү аль алин нь бага байх ёстой, тэгэж байж ажил хөдөлмөр хийж байж мөнгө олдог болно, монгол улс хөгжинө,

Зочин [202.9.46.232] 2020-11-27 03:22:35

HADGALAMJIIN HUU IIM UNDUR TOGTOOCHHOOD BAIHAD YAJ ZEELIIN HUU BUUH YUM BE.BANKUUDIIN BURUU BAIHGUI.MUNHBAT NAR BANK MUU HELJ BAIHAAS HADGALAMJIIN HUU BUULGAH HUULI HIIGEECH.ERH NI ULSIIN IH HURALD BAIGAA SHDEE.HUULI YUMAA UURCHLUHGUI BAIJ HUULIAR AJILLADAG BAIGUULLAGUUDIIG MUU HELEED SUUH YUM.

Зочин [103.26.195.91] 2020-11-26 14:01:13

Ямар новш эргүү новш нь хүүгүй мөнгө хадгалуулах юм бэ? Хэдэн банкаа дампуураад дуусах дээр зээл авах ч банкгүй болно бак бусдаа шулуулж байхдаа таарсан эргүү новшнууд

Зочин [66.181.189.158] 2020-11-26 07:42:36

Банктайгаа алалцаад хэрэггүй байхаа, венесуэл улсын түүхийг давтах авхэрэггүй байх

Үнэн овогт Монгол цус [203.91.115.44] 2020-11-26 06:56:33

Монгол банк арилжааны банкуудаа удирдаж зохион байгуулаж чадахгүй байна. Монгол банкны эрх мэдэлтэнгүүд нь арилжааны банкуудаасаа их хэмжээтэй ашиг авдаг тогтолцоо тасарч байж хүү буурна

Зочин [64.119.16.120] 2020-11-26 05:26:11

hadgalamjiin huu jiliin 2% baihad bolonshuudee yasan ih shunal uhehdee avaad uhehguigees ene ih yduuraliin undsen shaltgaan mongo huulelt shuu odool tor zasag arga hemjee avch huug dorivtoi buulgaj jijig biznesuudee demjeeree

Зочин [202.9.46.145] 2020-11-26 05:15:18

гадны банк оруулж ир гэж донгос юм. Гадны банк ядуу буурай оронд банкаа нээх вэ дээ. хачин юм ярих юмөө


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.