Р.Амаржаргал: Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй

Aдмин / Эдийн засаг

Ковид19 гарч ирсэн шигээ л гэнэт алга болно, бид яаж ийгээд л түүнийг давах болно. Харин Ковид19 дараах амьдрал, биднийг ямар сорилт хүлээж буй талаар зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.

Цар тахал гэсээр ойрын ирээдүйд бүтцийн зарчмын өөрчлөлтөд тулгуурласан эдийн засгийн өсөлтийн тухай мартжээ. Цар тахал орлогын ялгарал, ядуурлыг улам нэмэгдүүлсэн хэдий ч тэдгээрийг шийдэх боломжийг бидэнд олгов. Шийдэлийг олж харах нь бидний үүрэг бөгөөд хямралын дараах сэргээн босголтыг хэрэгжүүлэхдээ юунд анхаарах ёстойг одоо бодож байх ёстой юм.

Миний бодлоор гурван том сорилт биднийг хүлээж байгаа:

  1. Нийгмийн мобильность буюу хөдөлгөөнт чанарыг эрс нэмэгдүүлэх, тэгш бус байдал, ядуурлыг халах эдийн засгийн арга хэрэгслийг шинэчлэх, өөрчлөх асуудлыг шийдэж чадах уу?
  2. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах эх үүсвэрийг олж тогтоох, амилуулах асуудлыг шийдэж чадах уу?
  3. Эдийн засгийн цоо шинэ зорилт, загваруудыг дэвшүүлж чадах уу?

Бидэнд зүгээр нэг эдийн засгийн өсөлт биш харин чанартай өсөлт амин чухал. Энэ утгаар өсөлтийн хурдцаас илүүд чанар, шинэ чиг хандлагыг урьтал болгох цаг ирлээ.

Цар тахлаас бид сургамж авсан бол хөгжлийг тодорхойлогч, хувийн сектор бизнесийг тамир суулган хөл дээр нь баттай босгох, өсөлтийг тогтвортой барих, хүртээмжтэй байлгах, хөдөлмөрлөх хүсэлтэй хэнд ч гэсэн боломж олгосон байх ёстойг нэг мөр ухаарсан байх.

Үүнийг тулд яах, юу хийх ёстой вэ?

  1. Бодит байдал, дүр төрхөө олж харах. Жишээ нь, зөвхөн ДНБ-ны өсөлт гэдгээр эдийн засгийн байдлыг дүгнэж болохгүй. Манайх шиг улсад, уул уурхайн зарим нэг экспортыг нэмэгдүүлэхэд хүссэн тоо гаргаад ирнэ. Тиймээс Ковид 19 дараа ажилгүйдэл, тэтгэмж, тэтгэлэг хүртэгчдийн тоог онцгой анхаарч төрийн шийдвэр гаргах ёстой гэж бодож байна.
    1. Өрхийн хэрэглээ, түүний тоо, хэмжээ, бүтцэд гарч буй өөрчлөлтийг улирал бүр, болж өгвөл сар сараар нь бодитой гаргаж төрийн бодлогыг тухай бүрд нь залруулан, тодотгож гурваас доошгүй жил явах шаардлагатай. Алсдаа ч эл үзүүлэлтүүд нь шалгуур баримжаа болох ёстой.
    2. Миний ойлгож байгаагаар асуудал энэ удаагийн цар тахлаар төгсгөл болохгүй. Ар араас нь ковид 20, 30 г.м “олон ангит” драм үргэлжилнэ гэж тооцож эдийн засгийг, нэн ялангуяа сангийн бодлогыг төлөвлөх шаардлагатай.
  2. Хөдөлмөрийн зах зээл чухам яах, ямар чиглэл давамгайлахыг урьдчилан хэлэх аргагүй байгааг хүлээн зөвшөөрч эдийн засгийн нөөц, бололцоог зузаатгах, дайчлах, түргэн шуурхай маневрлох чадавхтай төрийн алба, албан хаагч нартаа болох нь нэг намын эрх ашгаас хамаагүй дээгүүр шаардлага юм. Төрийн албыг зоригтой шинэчлэх, үр өгөөж, бүтээжийг эрс нэмэгдүүлэх цаг хэдийнээ болсон.
  3. Ашиг орлогоо бодоод ажилчид аа явуулж буй, хөрөнгө оруулалтаа хумьж буй аж ахуйн нэгж нь “төр засгаас болж байгаа ш дээ” гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэднийг буруутгах аргагүй, гэхдээ яг ийм хүнд, сорилтын үед л шинэ боломж, үйл ажиллагааны шинэ чиглэл, арга хэлбэрийг олж харах нь менежер хүний ур чадвар, үүрэг, цаг үетэйгээ нийцэх эсэхийн шалгуур юм шүү. Инноваци гэдэг нь зөвхөн үйлдвэрлэлийн процессыг хэлээд байгаа юм биш. Мөн стратегийн шийдвэр гаргах чадварыг бас багтааж буй ойлголт.
  4. Тэгш бус, шударга бус байдлыг өөгшүүлдэг орчныг бүрмөсөн халах ховор боломж байна гэж би харж байна. Хөгжилтэй улс орнуудад технологийн дэвшил, глобал эдийн засгийн бүтцэд ямар нэгэн байдлаар хамрагдаж чадсан нь “эрс тасарсан”, харин Монголд төрд хэн ойрхон, төсөвт хэн ойрхон, лицензэд хэн ойрхон байсан, хэн шударга зүтгээрэй гэж хүлээлгэсэн төрийн албыг өөрийн шуналдаа бүрэн ашиглаж чадсан нь эрс тасарсан. Төрийн эрх мэдэлд шуналт нэг нь түүнийг дүүрэн ашигладаг хэдий ч, (төрд) маш муу зүтгэдэг л дээ.
    1. Ковид 19 баялаг, орлогын ялгарлыг нэмэгдүүлсэн, гэхдээ “тасарсан” хэдийг улам баяжуулсан гэхээс ядуу, дундчуудыг улам доройтуулсан. Тиймээс харьцангуй ядуурал цаашид тэвчихын аргагүй байдалд ороод байна. Энэ утгаар, Ковид 19-ийг даван гарах (ер нь аливаа хямралыг) ачааг хэн үүрэх вэ? Санхүүгийн ачаалал хэний нуруунд ирэх вэ гэдэг нь улс төрийн сонголтын асуудал шүү. Хэнд ямар ачаа үрүүлэхийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар улс төрийн сонголтоороо шийднэ. Бүр тодорхой хэлбэл, У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Х.Баттулга яг ийм дарааллаар хариуцлага үүрнэ.
    2. Тэгш бус байдал ямар байна, яах хандлагатай, юунаас болоод байна гэдгийг төрийн шийдвэр гаргадаг хүмүүсийн ширээн дээр хамгийн түрүүнд тавигддаг үзүүлэлт байх ёстой.
    3. Мэдээж хэрэг төрийн шийдвэр гаргаж болохуйц хэмжээний судалгаа шинжилгээ нь байх ёстой бөгөөд түүнийг хийж чадах судлаачид, төв нь байх ёстой. Бодит байдлыг гоёж чаминчлалгүй, “будаг шунхгүй” илэрхийлэх чадавх бүхий институцүүд хэрэгтэй гэдгийг сануулъя.
  5. Нийгмийн хамгааллын тогтолцоо шаардлага хангаж байгаа эсэхийг үндсээр нь эргэж нэг үнэлж, нягтлах цаг болсон. Тухайлбал, ажилгүйдлийн даатгалыг тооцох, хамруулах, санхүүжүүлэх өнөөгийн байдал цагийн шалгуур даасангүй.
    1. Цаашид нийгмийн хамгааллын чиглэлүүдээс аль нь амин чухал болох хандлагатай байгааг засаг мэдэж байх үүрэгтэй. Эдгээрийг зөв олж харвал нийгмийн давхарга доторх болон давхарга хоорондын, тухайлбал, ажиллах хүчний хөдөлгөөнт чанарыг эрс нэмэгдүүлэх, 2030 он гэхэд хүчирхэг, бат бэх дундаж давхарга буй болгох, түүнд нь хүн амын 80 орчим хувь нь хамрагдсан байхаар зорилт дэвшүүлэн хэрэгжүүлэх бүрэн боломжтой.
    2. Өрхийн амьжиргааны зайлшгүй байх түвшин гэдэг үзүүлэлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгийн оронд ашиглаж эхлэх хэрэгтэй.
  6. Дараагийн нэг том тун ч төвөгтөө асуудал бол татвар. Тэгш бус байдал, шударга бус байдлыг шийдэх, нийгмийн тогтвортой, тасралтгүй хөгжлийг удирдлага болгон баялагын дахин хуваарилалтыг хэрэгжүүлдэг байх нь цаг үеийн хойшлуулах аргагүй зорилт болжээ.
    1. Үндэсний хэдэн үйлдвэрийг босгож ирэх, татвараас зугтах зайлсхийх, нуун дарагдуулах зэрэг зохисгүй үйлдлийг зогсоох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг зорилготой бүрдүүлсэн татварын тогтолцоо сүүлийн 20 гаруй жил үйлчилж ирсэн билээ. Зорилтоо биелүүлсэн юм ч байгаа, цаг үеийн шаардлага даагаагүй юм ч байгаа.
    2. Одоо татварын шинэтгэл хийх цаг болсон бөгөөд түүний гол утга нь шударга хэрэгждэг, тэгш бус байдлаас сэрэмжилсэн байхаар дизайн хийх ёстой.
    3. Ялангуяа өөрөө хөлс хүч гаргаагүй мөртлөө, жишээ нь, уул уурхайн лицензээр далимдуулан рент хүртээд суудаг нэг хэсэг олны дургүйцэл хүргэж байгаа, тэдний улс төрд хутгалддаг нь хирээс хэтрээд байгааг одоо л шийдэх боломж гэж би харж байна.
  7. Бидний нэг том проблем нь “хойд хормойгоороо урьдахаа нөхөж” ирсэн өрийн асуудал. Улс орны өр нь түгшүүртэй байсан бол, Ковид 19 дараа, бизнес нь өрийн торноос салахын аргагүй болчихлоо. Асуудлыг хэрхэн шийдэх талаар бишгүй л санал явж байна.
    1. Асуудлыг бүхлээр нь шийдэх аргагүй бол хэсэгчлэн шийдэх арга байдаг. Хэсэгчилсэн шийд олохгүй байгаа бол нэг хэсэг орхих арга буй. Өөрөөр хэлбэл, Ковид19 өмнөх, дараах гэсэн татвар, өр, зээлийн тайлан балансыг хэрэглээд явж болно.
    2. Хүсвэл шийдэл байгаа бөгөөд дахиад онцгойлон анхааруулахад – энэ бол эдийн засгийн асуудал биш харин улс төрийн сонголтын асуудал юм. Монголд мөнгө дутаагүй, байхгүй биш ээ, хуваарилалт (хэнд хэдийг өгөх вэ гэсэн) нь улс төрийн сонголт бөгөөд тэр нь дэндүү шог, дэндүү харалган, дэндүү шударга бус байгаа юм.
  8. Бодит эдийн засгийн сектор сүрхий донсолгоонд өртлөө. Аж ахуйн хэлхээс тасалдаж, итгэлцэл буурч, санхүүгийн системийн хоцрогдлоос хамааран бартер газар авлаа. Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй ээ.
    1. Дэлхийн болон бүс нутгийн худалдаа ямархуу дүр төрхтэй болохыг хэлэх арга алга ч 800 км цаана, өмнө зүгт дэлхийн эдийн засгийг чирч яваа, цаашид ч чирэх эдийн засаг байгаа. Энэ давуу талаа ашиглаж чадахгүй бол бидний хохь болох биз.
  9. Хөрш орны эдийн засгийн олгож буй бололцоог бүрэн ашиглахын зэрэгцээ боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж, яваандаа уул уурхай бус харин эдгээр салбар Монголын эдийн засгийн 2\3 бүрдүүлдэг болох ёстой юм. Тийм бололцоо бүрэн байгаа. Монголчууд газар шороогоо хэн “хир гүн, хир хурдан ухах вэ” гэдгээр уралдах бус харин толгойгоо ухан сайхан амьдрах бололцоотой. Аж үйлдвэр 4.0, хиймэл оюун ухаан, их өгөгдөхүүн, генетик, нано технологи гэх мэтийн орчин үеийн шинжлэх ухааны ололт бидэнд хосгүй боломж олгож байгаа юм. Бид чадах ёстой биш харин чадах үүрэгтэй. Энэ стратегийн зорилтыг төр засаг хэрэгжүүлэх ёстой. Энэ ажил болж, бодит байдал болгож байж л улс төр, эдийн засгийн тугаар тогтнол аюулгүй байдлаа хангана, баталгаажуулан. Энэ бол миний итгэл үнэмшил.

www.amarjargal.org


Сэтгэгдэл

zochin [202.9.40.173] 2020-12-09 15:40:34

Uls orniihoo tuluu bodol sanaagaa chileedeg hun tsuuhun bolj de avahiig ni avaad Nam gej taltsalgui heregjuulj boloh zuv sanaluud bna

МҮАН өвөө [103.26.195.172] 2020-12-09 00:37:56

Амаржаргалын нэг онцлог нь худлаа мэдмэртдэггүй ингэж, тэгэж болох уу, хуулийн зөрчилтэй биш биз гэж лавлаж нягталдаг хашир улс төрч шүү.Үүнийг бид 1990 онд намынхаа анхдугаар хурлаар дүрмээ баталж байхдаа л таньсан юм. Журмын нөхөр анд минь хаширлаж хойш суулгүй зориглож зүтгэх цаг чинь болсон шүү. Амжилт хүсье.

zailaa [66.181.181.25] 2020-12-08 14:09:35

teneg amarjargalaa 30 jilee ardchilald chini togluullaa odoo chi zugeer zailj uz

Зочин [203.91.115.53] 2020-12-08 09:36:22

танай хулгайч АН намын л гай шүү дээ. өөр юу ч биш. танай Элбэгдорж Цагаан хоёр эрдэнэтийн баялгийг хоёулханаа хусч байна. танай Эрдэнэ нийгмийн даатгалын хөрөнгийг ундармаатай нийлж хуссан. танай Батүүл хотын мөнгийг хүүдээ өгчихсөн. танай Дорлигжав бас яалаа баахан хүн дээрэмдсэн. танай намд монголын бүх бак байна. Золжаргал чинь монгол банкийг хоосолсон. БАС НЭГ ЖИШЭЭ: танай Сосорбарам ард кино театрийг Давгаа циркийг шаасан.

иргэн [202.179.27.138] 2020-12-08 04:53:01

ямарч Амьдралгүй хоосон Онол ярихаа больж үз, наадахын нь чинь Хэн ч хүлээж авахгүй шүү дээ тэр дундаа Худлаа Ардчилагчидын тарыг Ард иргэд мэддэг болсон шүү дээ, АН Та нар Амнаас цаашгүй болсон дөө

Зочин [103.229.178.26] 2020-12-08 06:19:23

би АН-ын гишүүн ч биш, мөн АН-ыг өмөөрөх гэсэнчгүй ... гэхдээ л МАН-ынхан худлаа ярьдаггүй гэж үү ?

иргэн [202.179.27.138] 2020-12-08 04:49:59

Худлаа хоосон гоё Онол яриад хэрэггүй одоо хүртэл наад хоосон Онол бодит амьдрал

s [202.126.90.112] 2020-12-07 16:18:06

olon jil ard tvmenii horongiiig nam nam dagasan gichiinvvvd ideeed duuslaadaaa

Зочин [203.91.115.40] 2020-12-07 15:34:47

иймэрхүү өвгөчүүл одоо номлохоо болимоороо

Зочин [66.181.186.179] 2020-12-07 13:15:08

Энэ нэг долир ч юм шиг үгүй ч юм шиг нөхөр хөмсгөө зангидчихаад чухал царай гаргаад байна. Гараас нь гарсан юм юу ч байхгүй ярьхаас цаашгүй шаар. Одоо тэээээр хол очоод цаашаа хараад дуугай сууж байвал зүгээрсэн

Zochin [66.181.182.232] 2020-12-07 12:35:41

Odoo bolnoo,Ta nar tor barij baixdaa yalaa,edej uuna ,xulgai xiine ,orsdoo dollariin ter bumtan bolson ,dugai baij bai ,aji lxiij baigaa xumuust buu gai boldoo.

Зочин [66.181.176.74] 2020-12-07 11:24:32

Онол хэрэггүй ээ.Одоо ан ыг би бол

Зочин [202.179.21.236] 2020-12-07 10:00:07

Одоо зүгээр нэг ярих биш хиих хэрэгтэй цаг. Амаржаргал ярихаас нэг их хэтрэхгүй хүн Суусан цэцэнэээс явсан тэнэг дээр гэдэгдээ Тэгээд ч эхнэр нь ХХБанкны төлөөлөн удирдах зөвлөлиин хүн юм бол түүнээс сайн юм гарахгүй тэднии бүлэглэлиин зөвлөх байж таарна

Zochin [66.181.187.205] 2020-12-07 11:07:27

Hiitsen hiij baigaa hun shuu. Guishdee uur yum baiguulaga usgen baiguulaad ajilladag zuw hun, Iim huneer udirduulsan bol uur baihku yu

Зочин [66.181.187.205] 2020-12-07 11:03:06

ehner ni daruuhan engiin huuhen baidag bitgii demii yum rij bai l daa. Ymarch ajilgui how yrihaa boli

Zochin [66.181.187.205] 2020-12-07 11:01:36

IIM UDIRDAGCHTAI BAISAN BOL ODOO JARGAJ BHKUYU MANAI MONGOL DAANCH ZYA BAISANGUI

судлаач [64.119.26.68] 2020-12-07 09:45:08

Олон юм, онол чалчих нь чиний л хэрэг, . ...ЗГ зүгээр олон улс орны сайн шийдлүүдийг хуулаад хэрэгжүүл, шинэ юм сэдэх ажил МАН д бхгүй, зүгээр хуу, бизнесийг дэмж.... ажилтай орлоготой, дэгтэй байлгахыг хуулаад аль, гөлөгнүүд минь.

Хосбаяр [202.126.88.37] 2020-12-07 09:42:13

Хуцдаг хужаа шүү

zochin [66.181.187.205] 2020-12-07 11:05:43

Mongol

зочин [103.57.95.215] 2020-12-07 08:49:19

АМАРЖАРГАЛАА!!!! ЧИ ӨӨРӨӨ ЛОМБАРДЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛЖ , ТҮГЭЭЖ , ДЭЛГЭРҮҮЛСЭН АВТОР НЬ ШҮҮ!!! ЛАВ ЧАМД ЗОХИОГЧИЙН ЭРХ НЬ БАТАЛГААЖСАН БАЙГАА. ЧИ ГАНЦХАН ЮМНЫ АВТОР. ЛОМБАРДААР ДОКТОР ЦОЛ ХАМГААЛСАН ЦОРЫН ГАНЦ ЭДИЙН ЗАСАГЧ.

Зочин [103.26.193.139] 2020-12-07 08:48:21

Амаржаргал ерөнхийлэгч зүүдлээд байгаа юм байх даа

зочин [202.179.26.226] 2020-12-07 08:34:05

Еронхий сайд болоод байсан нойррноосоо хэзээ сэрээ вэ?? Ковиддийн уеэр Элбэгдорж, -Батуул 2 ШХАБ-ийн талаар лекц уншаад Амаржаргал эдийн засаг яриад АН-н хогшчуулийн еронхийлогчийн сонгуулийн богино сунгаа эхэлж байна даа. Удахгуй хол сунгаж эхлэнэ дээ. Уяач ньЭлбэгдорж,Эрдэнэ 2 уу Эрдэнэбилэг эхнэр 2 уу ?????!!!!! Амаржаргалаа хуу минь чи зов юманд зарцуулах гайгуй сайн толгойг буруу тийш нь залаад байх юм даа золиг гэж. Эхнэр оорийнх эх орон ард тумнийх шуу дээ..

Зочин [103.26.194.223] 2020-12-07 07:08:02

Энэ Амаржаргал гэгч ард түмэн гэдэг бол “гуйлгачин хүн сүрэг” юм, тэдэнтэй би доош ордоггүй, би гуйлгачин биш гээд хашигачаад байсан юу болоод ард түмэнд хайртай болчихов, ов заль хэрэглэхнэ үү, гайгүй байлгүй, ам юм бол хэлсэндээ бай, ал юм бол хавчаад сууж бай,

Агаа [124.158.90.3] 2020-12-07 06:16:58

Та зоригтойхон гараад ирээч ард түмэн таныг дэмжнэ ардчилсан нам яаж арчаагаа алдсаныг монгол хүн бүхэн мэднэ намын даргад нэрээ дэвшүүлж чадахгүй та зориг муутай юмаа, Энэ сайхан мэдлэгээ эх орондоо зориулаач би бол таныг дандаал дэмжиж ирсэн ,Ардчилсан намаас гарах Ерөнхийлэгч бол та өөр хэнч биш ,Монгол түмний заяа түшиг Амаржаргал минь

иргэн [124.158.88.13] 2020-12-08 00:59:08

гуцдаг гөлөг вэ?

Иргэн [124.60.114.164] 2020-12-07 06:10:17

Мэдлэг нь өөртөө зөв бх.одоо чамайг сонсох хүн бхгүй.ард түмэнд энгийн амь.дралд ойр ойлгомжтой хэрэг болох оноь хэрэгтэй

Зочин [43.242.243.145] 2020-12-07 05:09:06

Бүгд л мэддэг болсон шүү дээ . Өөр юм бна уу

иргэн [124.158.88.13] 2020-12-08 00:59:27

зөв, маш гоё хэллээ

зочин [103.80.210.150] 2020-12-07 05:03:04

30 жил ард иргэдийг өнгөөр ялгаварлан талцуулж албан тушаал ашиглан бай хараа чиглээстэй одоо ч иргэд рүү чиглэсэн намын зэвсэг халуунаараа утаа манраастай хэвээр... төрийн өндөр сэнтийнхэн эх орныг сэглэн худалдах буюу татвар төлөгчдийг нурууг гишгэн төсөв хулгайлагчид болсон. Ковид ухаан оруулсан уу. ашиг харсан уу. Ерөнхийлөгчийн сонгууль ойртов уу. юуны дуу энэ удаа хий хоосон Пан хийв, ингэж хуучин хүн хий хоосон дуугарах нь иргэдэд аюулгүй мэт тайвшруулавч чиг. эх орны газрыг сэглэхээр онож тэмдэглээ болов уу

Зочин [66.181.184.242] 2020-12-07 04:52:10

Та ч бас буруутай ерөнхий сайд гишүүн байсныхаа хувьд

Зочин [124.158.67.195] 2020-12-07 04:24:08

ЭНЭ ХҮН БАРАГ МЭДЛЭГЭЭРЭЭ УИХ-ЫН 76-ЫГ ТАЛТАЙ ТЭНЦҮҮ.ХАЙРАН САЙХАН УЛСУУД АМАРЖАРГАЛ ЭНХСАЙХАН ТЭМҮЖИН МЭТИЙГ ДЭЛХИЙН ИНТЭЙ УЛСУУДЫГАШИГЛАЖ ЧАДАХГҮЙ НАМУУДЫН ЗОДООНЫ ЗОЛИОС БОЛООД ДУУСЛАА.

з [66.181.184.34] 2020-12-07 03:54:11

ЭХНЭР НЬ ХХБАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ШДЭЭ. ТЭГЭЭД ЭНЭ СОХОЙСОН ҮХЭЭР ХУДАЛЧ ХУЛГАЙЧДЫН БАНКНЫ НОХОЙ БОЛЖ ХУЦАЖ БАЙХШИВ .ЧИНИЙ ТАРЬСАН БАЛГААР УЛС ОРОН СҮЙРЛИЙН ИРМЭГТ ИРЧИХЭЭД БАЙНА

ZOCHIN [66.181.187.205] 2020-12-07 11:00:13

BITGII HUTSAAD BAI L DAA YMAR CH AJILGUI TENEGUUD DUUGAI BAI

Зочин [172.58.84.21] 2020-12-07 06:07:49

Tiishd hogiin pyahluu

Зочин [202.126.89.142] 2020-12-07 04:42:32

Ёстой үнэнийг нь хэлчихлээ дээ.

Боль боль [66.181.189.13] 2020-12-07 03:44:04

Хэ хэ Худалдаа хөгжлийн банкны талын хүн гээд биздээ

Энхээ [66.181.186.50] 2020-12-07 03:35:46

Мэддэг , чадвартай хүнд атаархаж доромжилж байхын оронд өөрсдөө чадахгүй байгаа нь аль эрт нотлогдсон юм чинь хүний хэлсэн хэрэгтэй санаанаас ядаж шүүрч аваад хэрэгжүүлээсэй !

Зочин [192.82.74.188] 2020-12-07 03:15:07

Үнэн хэлчихэж төрд ойрхон нь баяжиж халамжид ойрхон нь ажил хийхгүй амьдарч яваа нь үнэн нийт хүмүүсийг ажилтай болгох хөрөнгийг төсөв авах зээлдээ тусгахгүй зөрүүдлэж суугаа зг буруутай шүү

иргэн [66.181.161.27] 2020-12-07 02:57:14

ярихаа с цаашгүй амьтан. ХУЦАХААС ЦААШГҮЙ ХӨГШИН БАНХАР.

ИРГЭН [202.126.90.57] 2020-12-07 02:53:25

Энэ Амаржаргалын эхнэр нь Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажилдаг ш дээ, ХХК Эрдэнэтийн 49 хувийг авах тоглолтонд оролцсон нөхөр ш дээ барьж авч шалгах хэрэгтэй нөхрийн 1 бол энэ Амаржаргал шүү. Хулгаруудын араас явах нөхрийн 1 бол мөн.

Зочин [66.181.160.75] 2020-12-07 02:12:13

30 жил л ингэж хуцлаа өөрсдөө хагартлаа баяжлаа ард түмнээ элгээр нь хэвтүүллээ муу лаларууд

Зочин [202.9.46.215] 2020-12-07 02:25:23

Ed bish buzar kommunistuud 100 jil ingej hutsaad mongoliig iim baidald oruullaa . Zonog obgon mini chi nudee negeed har mongoliig 3 uyeeree shuulj amidarch hamgiin bayan hamgiin hudalj hulgaich humuus bol buzar kommunisduud baigaa. Odoo naad 30 jiliin omno alingaa aldaad mukhuj sonson niigmiinhee uzlees sal.

Зочин [122.201.31.67] 2020-12-07 01:41:58

Сохоосон хулгайч аль жалганаас гараад ирэв.Энэ амьтныг цаанаас нь эзэн нь хуцуулаад байна.

иргэн [202.21.124.28] 2020-12-07 01:36:45

мундаг нэр цэвэр эдийн засагчдаа сайн хүнээ танихгүй л юмдаа сайн нь муу болоод муу шуналтай нь сайн болчихдог нийгэм юмдаа

Зочин [66.181.161.60] 2020-12-07 01:35:12

Хүрэлсүх ерөнхий сайд л одоо яг ийм юм ярих ёстой доо, даанч огт боловсрол байхгүй хүн өөрөөр хэлбэл Амаржаргалыг 1000 хуваасны 10-т л хүрэх болов уу

zochin [202.126.90.122] 2020-12-07 01:29:36

shaa lalraaaa

zochin [202.126.90.122] 2020-12-07 01:29:06

tsaddaggui hulgaichiud uma bas dongodood ehellee

zochin [202.126.90.122] 2020-12-07 01:27:13

30 jil darag hiigee biz de chi chadahuu hulgaichaa

Зочин [192.82.76.240] 2020-12-07 01:06:46

ГОЁ ЯРИХААС ӨӨР ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧЭЭ ЭНЭ МОНГОЛ УЛ С.

Зочин [202.126.89.231] 2020-12-07 01:03:12

estoi vnen helj !! ene muu adgiin shaariin Tar n tanigdsan shv

Зочин [64.119.16.38] 2020-12-07 00:59:06

iim ug hellegiig suuliin guchin jil zondoo sonsov zeeliin huug buuruul heden baagiigaas nuurs tomoroo ard tumnii medeld bucaaj avah bolovsruulah uildveriig hogjuuleh

Зочин [66.181.161.77] 2020-12-07 00:48:46

Чиний ТАР ард олны дотор битгий хэл , журмын ( АН -ын төдийгүй ) нөхдийнхээ ( МҮАН ) дунд бүрэн танигдсан даа ... Одоо. горьдлого үлдээгүй байх аа...?!!


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.