Д.Ангар: Хатуу хөл хориог дахин сунгавал маш том эдийн засгийн хямрал эхэлнэ
- ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ТЭГЛЭЖ БАЙЖ УЛСААРАА КОРОНАВИРУСИЙГ ДАВЖ ГАРНА-
Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор хөл хорио тогтоосон. Цар тахлын үед эдийн засгаа сөхрүүлчихгүй аваад үлдэх боломж байна уу?
-Хөл хорио тогтоосныг буруутгаж болохгүй. Энэ шийдвэр зөв. Гэхдээ нөгөө талд нь эдийн засгаа давхар харж байх ёстой. Ийм үг гарсан байсан даа. “Коронавирусээс болж олон хүн нас барна. Харин түүнээс илүү хэдэн мянган хүн дампуурна” гэж. Коронавирус эдийн засгийн вирус болчихжээ. Нэг хүн коронавирусээр өвдлөө гэхэд нөгөө талд нь 1000 хүн сөрөг үр нөлөөнд нь орж байна гэсэн үг. Бид коронавирусийг эдийн засаг талаас нь харах ёстой. Эхлээд бүх л улс орнууд эрүүл мэнд талаас нь харсан. Харин нөгөө талд коронавирус эдийн засгийг маш их сүйтгэж байгааг олж харсан. Сүүлийн хагас жилийн хугацаанд улс орнууд коронавирустэй хамт эдийн засгаа анхаарч эхэлсэн. Монгол Улс хэд хоногийн өмнө халдварыг алдсан гэж хөл хорио тогтоосон нь зөв алхам. Гэтэл эдийн засаг маань үнэхээр сүйрч байна. Монголын эдийн засагт коронавирус маш хүндээр тусч байна. Яагаад гэхээр зээлийн хүүтэйгээ уялдаад тэр. Бусад улсын иргэд, ААН нь ч зээлтэй. Гэхдээ бусад улс орны зээлийн хүү нь бага байдаг. Бизнесийн зээл жилийн таван хувь. Коронавирус гараад эхлэнгүүт ААН-үүдээ таван хувийн зээлийг төлж чадахгүй гэж үзэн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сараас эхэлж бага байсан зээлийн хүүгээ улам буулгасан. ААН-үүдээ аврахын тулд зээлийн хүүгээ нэг хувь болгож өгсөн. Энэ цаг үед ААН-үүдэд харилцагч, борлуулалт, ашиг орлого байхгүй. Тиймээс улс орнууд эдийн засгаа хамтад нь анхаарч эхэлсэн. Эдийн засаг гэдэг үгийн цаана ААН гэдэг ойлголт бий. Солонгос улс бизнесийн зээлийн хүүгээ нэг хувьд хүргэсэн. Герман гэхэд ААН-үүддээ амьсгаа авах боломж өгөхийн тулд зээлийг нь төр нь худалдаж авч байна. Монголд бизнесийн зээл 25-28 хувийн хүүтэй. Жижиг, дунд ААН-үүдэд банкнаас зээл олддоггүй. Тиймээс ББСБ, ломбардаас зээл авдаг. Энэхүү зээл нь 50-100 хувийн хүүтэй. Хуучин ААН-үүд өндөр хүүтэй ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явдаг байсан. Харин сүүлийн долоо хоногийн хугацаанд ААН-үүд харилцагч, борлуулагч, орлого байхгүй. Цаад талд нь зээлийн хүү нь гүйгээд ирэхээр санхүүгийн хүнд байдалд орж байна. Энэ тал дээр Монголын төр арга хэмжээ авахаас өөр аргагүй.
-Саяхан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 23 арга хэмжээг Засгийн газраас авсан. Эдгээр арга хэмжээнд ААН-үүдийг дэмжсэн зүйл алга зэрэг шүүмжлэл хөвөрч харагдсан...
-Засгийн газрын авч байгаа арга хэмжээнээс нэг нь ч ААН-д үнэхээр тус дэм болохгүй. Байгаа оноогүй, асуудлаа ойлгоогүй 23 шийдэл байна лээ. Харин Монголбанк мөнгөний бодлогоо хоёр хувиар буулгалаа. Энэ бол эхлэл. Үүнээс ч илүү буулгах ёстой. Бодлогын хүүг гурав хүртэл нь буулгаж байж ААН-үүдийн дарамт багасна. Эдийн засаг хүндрэлтэй үед төрөөс оролцож зээлийн хүүг буулгах ёстой. Солонгос, Герман, АНУ, Англи, Австрали шиг жилийн нэг, хоёр хувийн хүү болго гэхээ больё. ААН-үүдийн зээлийг 25 хувиас нэг оронтой тоонд буюу 8,9 хувь хүртэл буулгаж өгөх ёстой.
-Бизнесийн зээлийн хүүг бууруулах боломж бий юү?
-Бүх боломж нь манайд байна. Гол нь Засгийн газар, Монголбанк хөдөлж өгөхгүй байна. Коронавирусийн түр хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар маш зөв санал гаргасан. Хадгаламжийн хүүг дунджаар 11 хувийн хүүтэй байна. 11 хувийн хүүг тэглэх ёстой. Ингэж байж зээлийн хүү 11 хувиар буурна. Одоо зээлийн хүү 20 гаруй хувьтай гэхээр хадгаламж тал хувь нь. Хадгаламжийн хүү буурчихвал иргэд, ААН-д ирж байгаа зээлийн хүү 11-12 хувиар буурна гэсэн үг. Энэ цаг үед эдийн засагт хадгаламжинд хүү төлөх чадвар байхгүй. Банк нэг ч төгрөгийн хадгаламжийн хүү төлдөггүй. Иргэд, ААН-үүдийн төлсөн хүүнээс банк өөрийн ашиг, өөрийн зардлыг санхүүжүүлээд тэр мөнгөнөөсөө хадгаламжийн хүү гэж төлдөг. Гэтэл иргэд, ААН зээлийн хүүгээ төлөх нь байтугай, цалингаа ч тавьж чадахгүйд хүрчихлээ.
-Хадгаламжийн хүүг тэглэх ёстой гэж үү?
-Хадгаламжийн хүүг тэглэх л хамгийн зөв алхам. Өөр шийдэл байхгүй. Энэ асуудлыг дээрх хоёр гишүүн гаргачихаад байгаа юм биш. 1933 онд АНУ-д их хямрал болсон. Үүний дараа АНУ банкны хадгаламжийн хүүг бүгдийг нь тэглэсэн. Тэр зохицуулалт саяхныг хүртэл үргэлжилсэн. Арилжааны банкуудын хадгаламжийн хүүг төв банкнаас зохицуулах учиртай. Монголд сүүлийн 30 жил хадгаламжийн хүү нь ямар ч зохицуулалтгүй явж ирсэн учраас банкууд хоорондоо өсгөж уралдсаар байгаад хадгаламжийн хүүг хэт өсгөсөн. Хадгаламжийн хүүний өсөлтийг зээл авсан иргэд, ААН төлдөг. Тиймээс одоо шууд хууль гаргаад хадгаламжийн хүүг тэглэх шаардлагатай. Энэ хэмжээгээр зээлийн хүүг бууруулах ёстой. Ингэж байж бүх улсаараа коронавирусийг давж гарна. Тэрнээс хадгаламжийн хүүг хэвээр нь байлгавал бүх ААН-үүд дампуурна.
-Хадгаламжийн хүүг тэглэх боломжгүйг Монголбанк, Монголын Банкны Холбооноос хэлж байгаа. Ингэснээр төгрөгийн ханш унаж, банк санхүүгийн салбарт эрсдэл үүснэ. Харин таны хувьд хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна уу?
-Хадгаламжийн хүүг бууруулахаар ямар өөрч-лөлт гарна гэхээр өндөр хадгаламжтай хүмүүс хөрөнгө оруулалтын бусад сонголтуудыг хайж эхэлнэ. Компаниуд, ААН-үүдэд хөрөнгө оруулж эхэлнэ. Энэ бол бусад улсад бий болсон туршлага. Бид тэр замаар л явах ёстой. Хадгаламжийн хүү тэг боллоо гээд мөнгөө ам.доллар болгоод гадагшаа гаргачихна гэсэн зүйл байхгүй. Дотоодод байгаа бусад өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг хайж эхэлнэ. Тэр нь компанийн бонд. Би 200 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодъё. Банк надад 12 хувийн хүү өгч байгаа тохиолдолд тэр мөнгөө эргэлдүүлэх ямар ч шаардлага байхгүй. Би жилд 24 сая төгрөг, сард хоёр сая төгрөгийн хүү зүгээр л аваад байна. Хадгаламжийн хүү өндөр байгаа үед мөнгөтэй хүмүүс толгойгоо ажиллуулах шаардлагагүй. Гэдсээ илээд л хэвтэж байна. Харин одоо хууль гараад Монголбанк хадгаламжийн хүүг тэглэлээ гэж бодъё. Тэгвэл хадгаламжиндаа байгаа мөнгөө авалгүйгээр мөнгөндөө хүү олохын тулд компаниуд руу бонд авахаар хандаж эхэлнэ. Энэ процесс л Монголд явна. Бусад улсад хөрөнгийн зах зээл хөгжөөд байдаг гэхээр хадгаламжийн хүү байдаггүй болохоор. Монголд хадгаламж хүүтэй болохоор хөрөнгийн зах зээл хөгждөггүй юм. Харин иргэд илүү өндөр өгөөжтэй санхүүгийн хөрөнгө оруулалтуудыг л хайж эхэлнэ. Эхний ээлжинд компанийн бонд байна. Энэ бол маш сайн зүйл. Ингэж байж компаниуд бага хүүтэй санхүүжилттэй болно. Банк надад 12 хувийн хүү өгөөд байгаа учраас би юу ч бодохгүй гэртээ суугаад байна. Харин хадгаламжийн хүүг тэг болгочихвол би компаниас бонд худалдаж авдаг болно. Бүх улсад хадгаламжийн хүү төрөөс маш зохицуулалттай явдаг. Хөл хорио тогтоосон үед хадгаламжийн хүүг тэглэх ёстой. Зарим эдийн засагч, Монголбанкны залуучуудын яриад байгаа шиг хадгаламжийн хүүг тэглэчихээр сүйрэл болохгүй. Банкны систем унахгүй, дампуурахгүй. Харин ч банкуудад ашигтай.
-Дахиад хөл хорио сунгавал эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх бол?
-Арванхоёрдугаар сарын 1-нээс хатуу хөл хориог цааш нь сунгавал шууд маш том эдийн засгийн хямрал эхэлнэ. Зогсоож дийлэхгүй. Жижиг, дунд ААН-үүдийн 50 хувь нь дампуурна. Нэг жижиг, дунд ААН-ийг босгохын тулд таван жил зарцуулагддаг. Зах зээлдээ танигдана, өөрийн гэсэн харилцагчтай болно гээд хугацаа орно. Цар тахлын үеэр төр засаг ААН-үүдээ дампууруулчих юм бол ойрын 10 жилдээ эдийн засаг сэргэхгүй. Үүнийг би ч хэлж байгаа юм биш. Бүх улс энэ цаг үед яагаад эдийн засаг гэж яриад байгаагийн утга учир ердөө энэ. Компаниудаа дампууруулж болохгүй гэдэг бодлого төрийн бодлогын нэгт яваад байна. УИХ, Засгийн газар илүү том бодлогоор харах хэрэгтэй. Үсчин, жижиг хоолны газар, өдрийн цалингаараа амьдардаг хүмүүс сүйрч байна. Эдийн засгийнхаа суурь болсон ААН-үүдээ харж үзэх ёстой. ААН-үүд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл арай гэж тэсч байгаа юм. Үүнээс цааш дахиад хөл хорио яригдах юм бол ААН-үүд тэсэхгүй. Нэг жижиг ААН гэхэд л банк, банк бусаас зээлтэй байгаа. Олон ААН-үүд зэрэг дампуураад эхэлвэл банкны системдээ ч нөлөөлнө. Системийн маш том хямралын асуудал яригдана. Гэтэл үүнийг төр засаг ойлгохгүй. Цар тахлыг дарж авах ёстой, гэрээсээ гарч болохгүй гээд байдаг. Гэр бүлдээ хайргүйдээ гарах гээд байгаа юм биш ш дээ. Өр зээл нь нэхэгдээд байгаа учраас ажлаа явуулах шаардлагатай байна. Энэ бүхнийг томоохон өндөр хадгаламжтай төрийн дарга нар ойлгохгүй л байна л даа.
Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.146] 2020-12-09 08:08:29
мОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ИТГЭЖ ХУВЬЦАА АВСНААС ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ЗҮГЭЭР ШАТААЧИХСАН НЬ ДЭЭР БАЙХАА ККК
ЗОЧИН [202.126.90.146] 2020-12-09 08:06:14
ЭНЭ ТЭНЭГИЙН ҮГИЙГ БИТГИЙ ТООГООРОЙ ӨӨРТ НЬ Л ХУВЬЦАА АВЧ ЛУЙВАРДУУЛАХГҮЙ БОЛ БАНКИНД БОР ЗҮРХЭЭРЭЭ ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН МӨНГИЙГ ӨАРАГ Л ШУУД ДЭЭРЭМДЭЭД АВАХ НЭЭ ЭНЭ НӨХӨР ИЙМ ТЭНЭГҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ САНСАР РУУ ЯВУУЛААД ЭРГЭЖ ИРҮҮЛЭХГҮЙ БАЙВАЛ ЯАСИЙН БЭЭ
ЗОЧИН [202.126.90.146] 2020-12-09 08:04:02
аНГАР ГЭДЭГ МАЛЫГ ХАРААЧ ДАНДАА ХУДЛАА ХУЦААД СУУДГИЙН ӨӨРИЙНХ НЬ ХИЙЖ ЧАДАХ ЮМ ЮУ ЧБАЙХГҮЙ ХАДГАЛАМЖАА ТЭГЛЭЭД БҮХ БАНКАА ДАМПУУРУУЛААД БҮҮР ХООСОН ХҮҮГИЙН ХЭРҮҮЛ ХИЙХ Ч ЮМГҮЙ БОЛООД САНАА АМРАХ ЮМ БАЙНА Л ДАА ИЙМ ТЭНЭГ ҮХРҮҮД АМЬД ЯВСНААС ЯАСАН НЬ ДЭЭР БАЙХУУ
200 sayiin hadgalamjtai hun bna yahiin [192.82.69.191] 2020-12-08 18:37:38
Hadgalamjiig tegleh heregtee zov zuil yrj bna.
zochin [176.189.88.83] 2020-12-08 08:19:56
hun s unetei mungu gj yu bsiin,yaj iigeed l hed honog tesne sh te .ingej hel am hiij quarantine sulruulsan uls ornuud n belen jishee ,.europe g har l daa suirch bn
цог [103.10.22.66] 2020-12-08 06:05:59
банкнаас авсан зээлийг нь маш бага хүүтэйгээр заавал эргэн төлүүлэх хэрэгтэй . зээл тэглэнэ гэж төр засаг эргэн тэнэгт вээ . өндөр настны тэтгэвэр тэглэж ахмадаа алагчлан үндсэн хууль зөрчсөн .арга зальтай нь аливаад хождог сэтгэхүйг арилгаж байж ард олон амгалан амьдарна
Зочин [202.126.90.138] 2020-12-09 14:45:36
Зээл тэглэнэ гээгүй байна. Хадгаламжийн хүү тэглэнэ гэж байна. 50 сая-с дээш хадгаламжтай хүүг бууруулдаг зарчим байх хэрэгтэй. Тэрнээс тэглэвэл маш олон хүмүүс гэнэтийн мөнгө татаж эхлэх учир аюултай.
цог [103.10.22.66] 2020-12-08 05:56:04
ААН ээ дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй .яагаад гэвэл түүнийг дагаад олон хүмүүсийн амьдрал явж байгаа .тэд татвар төлж байж улс орон цаашид оршин тогтоно. хадгаламж бол хувь хүн болон банкиндаа л үр ашиг нь очдог явцуу хүрээний эд . асар их хүүгийн ашиг олж байж улсад татвар төлж байсан уу гэвэл үгүй шүү дээ.
энэ шалгуурыг [192.82.67.210] 2020-12-08 05:56:01
тэсч чадах нь чадаад чадахгүй нь амьтан болоод л явна шдээ. Зураг төөргөөрөө л амьдрана шдээ. энд гайхаад байх юм үнэндээ алга.
Зочин [202.9.46.107] 2020-12-08 05:40:47
ENE NEG SOLIOTOI HUUR BUSDIIN HADGALAMJ RUU L GAR DUREH GEED BAIHIIN, MUNGU HURIMTLUULJ CHADAAGUI HONINO SHDEE
Н.Гансүх. [202.9.46.145] 2020-12-08 04:53:32
5-н сая төгрөгөөс доошхи хугацаатай хадгаламжийн хүүг хэвээр үлдээж бусад бүх хадгаламамжийн хүүг тэглэх нь зөв. 5-н саяас доошхи хадгаламж бол иргэний амьд явах баталгааны хамгийн бага хэмжээ мөн. Үүнийг хязгаарлах нь хэт харгис . 5-н сая хүртэлх хадгаламжийг дэмжих нь Монгол банкны үндсэн үүрэг. Яаж ч хүндэрсэн ХАМГИЙН ДООД энэ заагт халдаж болохгүй.Хүн бүхэн амьд явах эрхтэй.
Уншигч [64.119.25.254] 2020-12-08 04:58:14
Бага шиг солиорч бай.хадгаламж гэдэг чиний махан толгойноос арай өөр юм.
Зочин [202.126.92.99] 2020-12-08 04:49:15
үнэхээр үнэн зүйл нийтэлжээ
Иргэн [64.119.25.254] 2020-12-08 04:56:05
За больж үз.цар тахалын халдвар тараавал бид цаашдаа чиний цэцэрхэлээр яах юм.сүйрнэ биздээ.онолын жаахан мэдлэгээрээ бүү солиорч.тахал чиний солиордогоос илүү аюултай.
759 [103.26.194.85] 2020-12-08 04:41:32
Хамар дээрээ даавуу тохоод явах нь хэцүү байна уу, карентинд суугаад өлсөж үхэх нь хэцүү юу гэдгээ өөрсдөө сонгож маскаа зүүхгүй нарнаганцгаагаад байсаншдээ.Ухаан сууж сүйртэл нь хөл хорио тавиад өг. Жааханч гэсэн наад цаадхаа бодож магад.
dabaa [66.181.182.227] 2020-12-08 04:18:39
sungahgui baij bgaad haldbariig iluu taraabal bur ih hohirol amsah bisn uu
io [202.55.188.83] 2020-12-08 04:17:21
Хаана ямар газар 50-100% хүүтэй зээл өгөөд тэрийг нь хүн аваад бна. Ийм юм хаанач бхгүй .энэ хүн юу яриад бна.
ЗОЧИН [66.181.185.58] 2020-12-08 03:53:20
Энэ Ангар тэнэг байж юун яриа өгөх дуртай юм монголд хөрөнгийн зах зээлд хэн итгэж мөнгөө хиих юм манай хөрөнгийн зах хүний мөнгийг өсгөх хаа ч байсийн хадгаламжийн хүүг тэгэлбэл банкууд дампуурна монголд хүмүүс зээл авах яасан дуртай юм авсан зээлээ төлөхгүй санаатай ерөөсөө ждү г байхгүй болгох хэрэгтэй хөнгөлттэй зээлүүдийг байхгүй болго бүгд ижил хүүтэй зээл авдаг авсан зээлийн заавал төлүүлдэг байх хүмүүст зээл авсан бол заавал эргүүлж төлнө хэн ч хэзээч зээлийг чин тэглэхгүй гэдэг хариуцлагын мэдрүүл
бонд [202.9.40.86] 2020-12-08 03:41:52
Бонд зуучилж дундаас нь хэдэн цаас унагах гээл чичрээд байна уу? Үхчих гээл нэг юмаа давтсаар байгаад бүр залхаачдаг хулгайч уу, гүй юу? Чам шиг чацга дутаж гэнэ дээ? Одоо наад яриагаа болио. Сүүлийн хэдэн жил л тоть шиг давтлаа. Энэ чам шиг муу мөнгө хүүлэгчийн мэдэх асуудал биш.
Зочин [202.9.40.181] 2020-12-08 03:39:11
Энэ нөхрөөс өөр ярилцлага авах хүн олддоггүй юм уу. Банк санхүүгээ дампууруулж сул байгаа эдийн засгаа улам хямраах арга замыг тоть шиг л байнга ярьж явахын. Эдийн засагч гэхэд хэцүү галзуугийн эмнэлэгтээ харин наад үгээ чангаар хэлээл хэвтэж байвал таарна.
Зочин [202.126.90.31] 2020-12-08 03:29:56
Монголын хөрөнгийн биржид итгэсэн гудсандаа мөнгөө хийгээд унтсан дээр
Зочин [178.128.116.146] 2020-12-28 05:07:52
Unen shuu
Zochin [202.126.90.3] 2020-12-08 03:23:05
Unen l kheljee.
Зочин [223.39.139.123] 2020-12-08 03:19:38
huwitsaa company uudad horongo oruulah ni ergeed ashgaa ogno
Зочин [122.201.23.28] 2020-12-08 02:57:51
Хадгаламжын хүү тэглэнэ гэнэ үү, Тэгвэл тэр 100 сая-с дээших хадгаламжтай хумүүсийн хадгаламжыг тэглэ за, Одоо ядарсан ард түмнийхээ халаас руу гараа дүрэх хулгайч санаа бүхий эрхийг хэн чамд олгов
Зочин [178.128.116.146] 2020-12-28 05:08:26
ok
Зочин [103.26.194.223] 2020-12-08 02:55:30
Сонгуулийн шоугаар улсаа самарлаа
Zochin [202.9.46.135] 2020-12-08 02:48:10
Uxaantai tsarailsan ene met uxaantnuud olon yum yarij bgaad uvchin dotroo aldaad olon uls yu bolj bn. Chadan yadan barij bxad ni xymyysiig turxirch bgaad xoriog sulruulaad aldchixsan. Ersdelgyi yum gej yu bxav. Ersdel garch l taarna. Xoriogoo sungax ni zuv. Gyriisen deeree gyriigeed l duusya
Зочин [66.181.181.15] 2020-12-08 02:29:40
Бүгд маскаа зүүж . Гараа ариутгаж, хоорондын зайгаа барьж , хууль хүчнийхэн ч шаардлага тавьж зөрчвөл торгож мөн маскгзй хүнээс шинжилгээ авбал бас ч гэж аюултай биш байх шүү.
Зочин [202.21.98.238] 2020-12-08 02:29:37
EDIIN ZASGIIN HYAMRAL HUL HORIOG SUNGASAN CH NUURLENE, SUNGAAGUI CH NUURLENE. UVDUJ HYAMARHUU, UVCHINGUI HYAMARHUU GEDEG L BN. ZASGIIN GAZAR AIL BURT SAR BUR SAYA TUGRUG UGUUD, HUL HORIOGOO 3 SAR HURTEL SUNGAAD, ZEVSEGT HUCHNEEREE HUL HORIOG SAHIULAAD, HAVAR BOLHOOS UMNU UVCHIN TARHALTIIG HYANALTANDAA AVAH SHAARDLAGATAI BN. TURUUS HULGAI HIISEN LUIVARCHDAASAA BIDNII TATVARIIN MUNGIIG BUTSAAN AVCH YADARSAN IRGEDDEE TARAAJ UG!!!
Зочин [66.181.181.15] 2020-12-08 02:38:58
Улсад олон арван тэрбумын татвар төлж, олон мянга , хэдэн зуун хүн цалинжуулдаг ААН үүд сая төгрөгөөр яах юм. Иймэрхүү халамжинд угжуулаад сурчихсан нөхдүүд ингэж бичээд бгаа юм. Халамжийн бүр нам зогсоож байж ажиллах хүч олдоно. ХЭРЭВ СУНГАХ ГЭЭД БГАА ЮМ БОЛ ТӨРИЙН АЖИЛЧИДАД Ч БАС ЦАЛИНГҮЙ ГЭЭД ТЭГ ЗОГСОЛТ 10 хоног хий. Яах нь вэ харъя. Ёстой үхлээ хатлаа цаашаа болно биз.
Зочин [66.181.181.15] 2020-12-08 02:33:51
Юу гээд хуцаад байгаа юм бэ. Наана чинь гал алдчих гээд бгаа ААН нэгжүүд , хувь хүмүүс хэдэн арван мянгаараа бна. Сая төгрөг сонсоод нойргүй хонож нэхэж буй чамд ямар элэнцгийнх нь ЭЗ ийн мэдлэг байдаг юм. Эдгээр ААН нэгжүүд хувь хүмүүсийн нуруун дээр улс орон тогтдог юм малаа. Чам шиг хүн хог шимэгч болж сороод хэвтэж байдаг юм. Юу ч ойлгох чадваргүй Орк минь юм уншиж судалж байж бичиж бай.
Зочин [202.126.89.141] 2020-12-08 02:15:11
Tegeed yahiin zadlaaad bugd obchin tusuul yahuu Yasan ooriigoo bodson mal be ene durak
Зочин [66.181.181.15] 2020-12-08 02:25:10
Өлсөөд тураад үхчих гээд хэвтэж буй маш олон хүн бгаа. Улс орон дампуурвал чи яах вэ. Чиний цалинг ч тавьж чадахаа болино. Нээх ухаантай хүн болох гээд ядцан новш вэ.
Зочин [66.181.187.244] 2020-12-08 02:11:40
Эдийн засгийн алуурчин чинь энэ дурак байна. Банкны систем дампуурвал улс тэр чигээрээ Грек, Венесуэлийн араас дампуурна, тэрэг мөнгөөр талх авдаг болно.
Б [59.153.85.101] 2020-12-08 02:05:50
Энэ хөөрхий өөрөө орлогогүй боож үхэх гээд байна даа. Нэг талаасаа зөв л юм. Надад бол угаасаа ажил алгаа. Нөгөө талаасаа өвчинг сул тавибал манай эрүүл мэндийн систем дийлэхгүй өчнөөн хүн үхнэ дээ. Энэ здакийн ойр тойрны хүмүүс нь үхвэл хэнийг буруутгах бол. Хуцаж хуцчихаад өөрийгөө лав биш байх.
Зочин [66.181.181.15] 2020-12-08 02:26:25
Хаха чи л үхчив гэж
ЗОЧИН [202.126.90.4] 2020-12-08 01:38:49
ЗАСГИЙН ГАЗАР ТАТВАР НДШ ГЭХ МЭТ БҮХ УХРААМЖАА ТӨРИЙНХӨӨ БАНКАНД ХАДПГАЛ, ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛЖ ТЭТГЭВЭР ЦАЛИНГАА ӨГ, ЗЭЭЛИЙГ Ч ГЭСЭН ТӨРИЙН БАНКААР ДАМЖУУЛЖ ХҮҮ БАГАТАЙ ГАРГА БУСАД ХУВИЙН БАНКААР ГАРГАХААР ХҮҮ ИХТЭЙ БАЙНА ТӨРИЙН МӨНГИЙГ ДАМПУУРУУЛЖ ИДДЭГ АРГАТАЙ БОЛЖЭЭ. ТУХАЙЛБАЛ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРӨӨС 4 ХУВИЙН ХҮҮТЭЙ ГАРГАХААР БАНКУУД БАРЬЦААД 4 ХУВИЙН ХҮҮ НЭМЖ 8 ХУВЬ БОЛГООД ЭХЭЛЖ ҮНДСЭН МЗЭЭЛИЙГ ТӨЛӨХГҮЙ ЗӨВХӨН ХҮҮГ ТӨЛҮҮЛЖ ИРГЭДИЙГ ШУЛЖ БАЙНА ИЙМ НӨХЦЛИЙГ ХАЛАХ БҮРЭН БОЛОМЖ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЙГАА БОЛОВЧ АШИГЛАХГҮЙ ХУВИЙН ХЭДЭН МӨЛЖИГЧ НАРТАЙ ХАМТАРЧ ИРГЭДЭЭ ШУЛЖ БАЙНА. УГ НЬ ИРГЭН БАЯН БОЛ ТӨР БАЯН ГЭДЭГ ДЭЭ
Зочтн [192.82.75.231] 2020-12-08 01:36:58
Худалдаа аж үйлдвэрийн танхим маш сул дуугарч байна
Зочин [192.82.70.131] 2020-12-08 01:27:26
Эдийн засаг уу, эрүүл мэнд үү гэдэг сонголт дээр тулаад байгаа юм байна. Иргэдэд хариуцлагыг нь ногдуулаад бизнесийг үе шаттайгаар нээсэн нь дээр байх гэж бодож байна. Гэвч манай иргэдийн ухамсар үнэндээ л хэцүү дээ.
Бодол [192.82.68.2] 2020-12-08 17:23:13
Орлоггүй сүйрлээ гээд . Эдийн засаг дампуурллаа гээд байхийн.Энд чинь Монгол улсийн иргэнээ амьд авч үлдэхийн тулд . Ийм хөл хориоо тогтоож байна. Зөв зүйтэй ажиллаж байхад . Бөөөнмөнгө бодсон амин хувиаа бодогч нарт . Мөнгийн тэврүүлээд зайлуулвал таарна. Монголийхоо хүн ардийнхаа төлөө тэмцэгч нартаа баярлах ч багадах биз.дахин . 1.сар .2 сар . Бүр 3 сарч яаадагийн хөл хориоо тогтоосоч буруудах юм алга.