Хар машиныг хакердах тухай ярьдаг Г.Гангамөрөн "ЖДҮ" сангийн захирал хийх нь ёс зүйтэй шийд мөн үү

Aдмин / Хууль

МАН энэ жилийн бүхий л сонгуульд олонх болсон ч ард иргэдээс илүү албан тушаалын төлөө тэмцэлдэж, дотоод зохион байгуулалт, хуваарлилтаа хийсээр байна. Олон нийтийг Ковид-19 цар тахал дотоодод тархсан нэрээр гэрт хорьчхоод өөрсдөөбүх эрх мэдлийг гартаа авсан шигээ албан тушаалын бялуугаа ч хуваан хүртжээ. Зөвхөн НИТХ-д л гэхэл МАН-аас 34 төлөөлөгч сонгогдсон. Тэдний 27 нь албан тушаалд очсон бол бусад нь ажлын хорооны дарга болоод “томорцгоочихож”. Тэдний нэг нь НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшсэн Г.Гангамөрөн. Тухайн үедээ замын түгжрэлд машиндаа газ асаан хоол хийж буйгаар олон танигдсан тэрбээр орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг үл таних хүнтэй санал тоолох хар хашиныг хакердаж сонгуулийн саналыг өөрчлөх тухай ярилцаж буй бичлэг цацагдаж байсныг олон нийт санаж буй биз ээ.

Тухайн үед олны анхаарлыг татаж байсан тэрхүү үйл явцыг үнэндээ залилах төрлийн гэмт хэрэг гээд өнөөх үл мэдэгдэх хүнд буруу тохоод өнгөрсөн. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан байдаг. Г.Гангамөрөн энэ заалтыг зөрчин, НИТХ-ын төлөөлөгч болохоор шунаж байсан шүү дээ. Нам нь түүнд хариуцлага огт хүлээлгэсэнгүй. Бүр асуудлыг хуулиар ч шийдвэрлүүлээгүй. Тэр ямар ч байсан санасандаа хүрч НИТХ-ын төлөөлөгч болсон. Гэвч тэгээд ч шунал, хүсэл нь зогсоогүй бололтой юм.

Мань хүн өдгөө НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨТҮГ-ын захирал болжээ. Өмнөх парламентын үед ЖДҮХС-г тоногсодын хэрэг, балаг дуусаагүй байхад л МАН дараа, дараагийн бялуу хүртэгсэдээ албан тушаал томилж байгаа нь энэ. Уг нь Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлаар өмнө нь мөн л МАН-ын томилгооны Ц.Эрдэнэбаатар ажиллаж байсан. Харин одоо НИТХ-ын төлөөлөгч болохоор төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж явсан Г.Гангамөрөн албыг нь авсан нь нийслэлчүүд ЖДҮ-ийг дэмжих төвийн санхүүжилтээс горьдоод ч нэмэргүйг шулуухан бататгаж буй хэрэг. Угаас хэт шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэж үг ч бий. Тийм байтал хууль зөрчөөд ч болов төлөөлөгч болохоор зүтгэсэн хүн бүр “давхар дээл”-тэй болоод засарна ч гэж юу байх вэ дээ.'


Сэтгэгдэл

Zochin [43.242.243.214] 2020-12-11 07:04:25

Ali ch salbart nuudliin shuvuud ajilaa medehgui,turshlaggui bas hardana,ajil hiilgehgui hetsuu bnoo

Зочин [59.153.115.29] 2020-12-10 06:35:49

Жагаагыг хэлдэг үнэн шүү. Өөрсдөө сонгосон хүмзүс 4жил лайгаа эдлэ!

Зочин [202.9.46.1] 2020-12-10 05:14:51

ЭНЭ ХҮН ЖДҮ-г МОНГОЛД ХАМГИЙН САЙН МЭДДЭГ МУНДАГ НЬ ЮМ УУ,,,ХҮРЭЛСҮХЭЭ ЖДҮ ЧИНЬ МОНГОЛЫГ АВЧ ЯВАХ ГОЛ САЛБАРЫН НЭГ ШҮҮ ДЭЭ.АРАЙ ДЭНДЛЭЭ ШҮҮ.ИНГЭХ ЮМ БОЛ ДЭМЖИЖ БАЙСАН МАН ХЭРЭГГҮЙ ШҮҮ,

Зочин [103.57.94.76] 2020-12-10 04:46:05

МАН-ЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ

зочин [66.181.161.17] 2020-12-10 03:22:43

Ядаж Баасан мэтийг мэдвэл царай зүс сайтай юм.

Хоолны савнууд [192.82.71.145] 2020-12-09 17:08:50

У.Хүрэлсүхийн засгийн газарт дан хулгайч нар үүрлэсэн, үнэндээ олигтой ганц ч сайд байхгүй шүү дээ. Ядаж мэргэжлийн хувьд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн сайд болох ёстой. Гэтэл шадар сайдаар хэт сул хүн, Байгаль орчны сайдаар фото зурагчин, Гадаад хэргийн сайдаар тогооч, Хөдөө аж ахуйн сайдаар компанийн захирал байсан хүн томилохоор салбарынхаа талаар баримжаатай ч буудаж чадахгүй болохоор макро түвшинд яаж сэтгэж ажиллаж чадах юм бэ, ингэхээр улс орон дампуурах нь аргагүй шүү дээ.

ЗОЧИН [192.82.72.16] 2020-12-09 14:50:29

МАН ЫХАН ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧАА СУУЛГАЖ ДЭЭ. ОДОО ХҮЧЭЭ НЭГТГЭЭД ИДЭЭД БАЙХ ЮМ БАЙНА ДАА. ЖИНХЭНЭ ХИЙХ ХИРГЭДЭД СОХОР ЗООС Ч ОЧИХГҮЙ ЮМ БАЙНА. МАН Ы ХУЛГАЙЧУУД УХААНТАЙ ЮМ АА.

gh [66.181.191.83] 2020-12-09 14:46:07

Aytaihan huuhen shuu

Чимгээ [49.0.170.162] 2020-12-09 14:33:51

Сайн байна нам энэ тэр гэлгй хэн юу хийж байна түүнийг нь дэмжээд яваарай амжилт .Тэгж байж дотооддоо үйлдэвэрлэгч байна шүү.

Зочин [64.119.17.75] 2020-12-09 13:12:53

shal xudlaa yim bichexiin ene tuv chini zeel olgodoggui shte. surgalt zuvulguu xiidegiin

Irgen [66.181.161.17] 2020-12-09 13:06:41

har mashinaa bolih heregtei de..bulhai luiwar ergelzeegvi garaar tooloh heregtei.3 day300han sanaliig garaar toolchihoj chadahgvi zgr

О [66.181.161.4] 2020-12-09 12:56:27

Эд нараар мэргэжил шуу юмтай бол тэр мэргэжлээр нь ажиллулж ажлын амиыг үзүүлэх хэрэгиэй.

О [66.181.161.4] 2020-12-09 12:55:21

За блио арайч дээ. Даргыг далаас дээш насныханд даалгая аа. Муу бацаанууд идэж ууж хүүхэндэхээс өөр юм хийхгүй нь тодорхой бахад

Зочин [86.107.104.10] 2020-12-09 12:38:11

За чамаас л хол дээр З.Энхболд гөлөг өө

Янхандалт [202.126.89.37] 2020-12-09 11:06:51

Биеэ үнэлэлт олон янз.Буудалд ,бааранд, даргад гэх мэт

Зочин [103.26.194.172] 2020-12-09 10:31:45

Oilgomjtoi naad huuhenchin zaavalchgui yal yanhna uureh tsag irhel bolno. Songuuliig Hakardsan ni unen.

h [202.9.46.188] 2020-12-09 09:47:45

hohin bogs boorooroo niilsen namiiin lalaruuud yugch hiiine

Тэрэслүү нэгэн [202.126.90.89] 2020-12-09 09:47:32

Хогийн ургамал үхэдгүй гэж үнэн юмаа Уул нь шорон чиний гэр байх учиртай Хүүк зүсэн зүйлийн луйварчидаар хүрээлүүлжээ Удахгүй унана гэж найдъя

Зочин [203.23.199.183] 2020-12-09 08:28:21

Сонгуулийн дүнг хакердана гэж ярьсан хүн захирал болох нь бүү хэл шоронд орох ёстой бус уу? МАН-ынхаан.

Гангамөрөн [202.126.90.72] 2020-12-09 08:15:03

Намайг сонгооч би сонгогдмоор байна гэсэн чинь сонгочоод байгаа юм чинь Гангамөрөн миний зөв .

Zochin [103.57.95.192] 2020-12-09 08:06:56

Nam dagasan salbadainuud end tend olon huni amidraliig suitgeh wii de, bag burduuleh nereer doli humuusee chiheed... uur hurmeer uym aa

v [66.181.161.123] 2020-12-09 07:38:07

хохь чинь та нар сонгосон

зочин [66.181.161.84] 2020-12-09 07:23:54

Хакер Гангаа авилагын мөнгөөр цулайжээ

Иргэн [192.82.68.152] 2020-12-09 07:02:04

Залуу хүн үнэнч шударгаар ажиллаарай амжилт хүсье Аавынх нь нутгийн хүн

яана даа [192.82.67.124] 2020-12-09 06:45:51

ЯАНА даа бас нэг луйварчин хүссэн албандаа очсон байна. Бор зүрхээрээ яваа жирийн иргэд ЗЭЭЛ хүсээд байх хэрэггүй

ялсан нам [192.82.67.210] 2020-12-09 06:06:51

ялсан нам бүх суудлыг эзлэнэ шүү дээ

Мөнх [64.119.24.15] 2020-12-09 09:32:35

Төрийн алба намын шагнал урамшууллын хэрэгсэл болсоноор чадамжгүй болсон

Зочин [64.119.18.26] 2020-12-09 06:06:49

Bishee

Иргэн [103.26.194.68] 2020-12-09 05:58:28

Энэ чинь Оргилын Ганбаатарын охин мөн үү?


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.