Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д оролцож үг хэллээ

Aдмин / Хууль

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:45

njuty [103.10.22.36] 2020-12-24 01:05:19

ИПОТЕКИЙН ТӨЛӨЛТИЙГ 50:50 ХУВИАР ТӨЛҮҮЛЭХ. ОДОО БАНК ХҮҮГЭЭ ЭХЛЭЭД АВЧ БНА. ЗЭЭЛ АВСАН ХҮН 10 ЖИЛ БОЛОХОД ҮНДСЭН ЗЭЭЛЭЭС БАРАГ ХОРОГДООГҮЙ ДАН ГАНЦ ХҮҮ Л ТӨЛӨӨД БНА. ИПОТЕКИЙН ХҮҮГ ЭРС БУУЛГАХ ГМ ИРГЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙМЭЭР БНА ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ. ОДОО ДАХИН СОНГОХ ЮМ БОЛ БИ ХИЙНЭ ГЭЖ ТЭНЭГТЭВ. ХХБАНКНЫ НУУЦ НОЁНТОН ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ БОЛОМЖТОЙ ЮУ

ард [59.153.115.10] 2020-12-20 10:03:04

Төрд үүрэлсэн хулгайч нарыг үнэний төлөө ард түмний өмнөөс юуч хийж чадах зоригтой хатуухан гар л ерөнхийлөгч болох юм бол нэг дийлнэ ерөнхийлөгч бүх цэргийг хөдөлгөх чадвартай хүн Мөн өөрөөр ард түмэний ухамсаралсан сонголт дийлнэ өөр дийлэх зүүль байхгүй болоод байгааг бид олон жил харсаар байна

Иргэн [139.5.219.23] 2020-12-13 19:10:43

Монголчууд бид нар үнэхээр зальтай хүмүүс шүү .түүхэндээ хүртэл хятад сайн сайн гэж баахан байшин бариулчаад хятадууд муу хүмүүс шүү оросууд сайн сайн гээд хятадыг нь хөөгөөд гаргачхана оросуудаар баахан байшин бариулж аваад нэг л өдөр бид нар тусгаар улс одоо оросууд та нар гар гээд хөөчихсөн .Яг л түүншиг Ерөнхийлөгч сайн сайн гээд ахмадууд зээл тэглүүлсэн үлдсэн нь ваучир авахаар болсон тэгснээ Ерөнхийлөгч шийдвэр гаргаж чадөхгүй байнаа Ерөнхий сайд сайн гээд таван толгойн хувьцааны ноогдол ашгаа авсан ,одоо засгын газраас авч болох бүх л хөнгөлөлтөө авлаа одоо хэсэг хугацааны дараа Ерөнхийлөгчөө..... Гэх байхдаа ккк

эдийн засагч [66.181.186.170] 2020-12-13 11:19:31

Ерөнхийлөгчийн шахалтаар МАН арай гэж ард түмний төлөө дутуу хагас юм хийлээ. Хөрөнгө мөнгө байдаг бөгөөд ард түмнээс харамлаж дээдчүүл иддэг, сонгуулиар зарсан мөнгөө олдог гэсэн шүү

Зочин [5.252.179.46] 2020-12-13 10:18:33

Хамгийн аймшигтай нь бид өөрсдөө Нүүрс эхкспортлодог, бас Усаа хаа хамаагүй хэрэглэгдэг, мод тарьдаггүйгээс модоо хайр найргүй түлж байгаагаас байгаль дэлхий биднийг уучлахгүй шүү дээ

Иргэн [66.181.183.62] 2020-12-13 10:10:25

Зузаан зузаан англи ном уншдаг мундаг шүү.

Зочин [103.10.21.53] 2020-12-13 09:39:50

ОФФОР ДАХЬ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМ ДОЛЛАР ОДОО Л ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА

Зочин [103.57.92.219] 2020-12-13 20:09:13

Хэдэн зуун тэрбум доллар Монгол улсад байгаа нийт мөнгө ч хүрэхгүй их мөнгө

иргэн [139.5.216.130] 2020-12-13 08:09:06

Тэнэг шийдвэр бна.үйлдвэрүүд нь яах вэ???????!!!!!

зочин [66.181.179.160] 2020-12-13 07:48:11

цар тахлын хажуушаар. битгий далжигнаад бай ! Еранхий сайдын ажил. руу далдганаж ордгоо болиоч !


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.