Монгол хөгжихгүй байгаа гол шалтгаан нь атаархал, тэнэглэл юм биш үү?

Aдмин / Нүүр

Атаархал ба Тэнэглэл

Эх орон маань яагаад хөгжиж дэвжихгүй байгаа нэг гол шалтгааныг энэ хэдхэн зургаар төлөөлүүлэн тайлбарлах уу? Тайлбарлах ч багадана даа, зарга үүсгэж өчихөөр шийдлээ. Санзайн булагийн аманд орших нэг гэмгүй монгол айлыг (лав монгол айл гэж бодож байна. Гадаад айлын сууц биш байлтай?) ийм болгож тавьжээ. Бямба-Нямд очих тоолондоо тэндээс ундны усаа авдагсан. Одоо хөлдчихлөө. Дараа зун болтол тийшээ очихгүй.

Би нохойгоо хөтлөөд тэр хавиар байнга зугаалдаг. Харин энэ байшингийн дэргэдүүр өнгөрөх тусам өр өвдөөд тэсч чадсангүй бичихээр шийдлээ. Уншигчиддаа хэргээр хүргэе гэж шийдлээ. Сүйтгүүлсэн тэр байшингаас санаа сэдэл аваад гарчгаа ердөө л ингэж сонголоо. Өөрөөр гарчиглах хүсэл ч алга. Сүйтгэсэн эзэд нь сэтгэлийн таашаал авдаг юм уу, ашиг хонжоо хайдаг юм уу, эсвэл өс хонзонгоо тайлдаг юм уу, эсвэл яадаг ч юм. Ганц дүгнэлт – ТЭНЭГЛЭЛ, бүр УСАН ТЭНЭГ ЯВДАЛ!

Гэмгүй энэ айлын сууцыг орос, хятад, америк, япон, герман, солонгос, турк, энэтхэг хүн лав очиж ингэж хорлохгүй. Би үзэж хараагүй ч тэгж баттай хэлж байна. Энэ тэнэглэлийг хэн хийсэн бэ? МОНГОЛ ХҮН л хийсэн. Өөр хэн ч биш, монголчуудаас л ийм хорлонтой тэнэг үйлдэл гарна. Шалтгаан нь ердөө ойлгомжтой. Тэр бол АТААРХАЛ. Яалаа гэж атаархдаг юм бэ? Гэмгүй, ядахнаа танихгүй айлыг хэзээ ч ингэхгүй гээд мэлзээд үз л дээ. Монголчууд өөрөөсөө илүү яваа, өөрөөсөө дээгүүр яваа болгоныг хялааж үздэг. Хэт гялалзвал дайсан олонтой болно. Ядуу муу, уруу дорой явбал хэн ч дайсагнахгүй. Иймд сайн яваагаа дордуулсаар доошлуулсаар өөрсдийнхөө зиндаанд аваад ирэх хүсэлтэй. Муудсаар муудсаар өөрийнх нь зиндаанд хүрээд ирвэл үү? Адилхан хоёр идэхгүй, хоосон хонохгүй, мөчөөрхөх атаархах юм байхгүй. Хагалах цонх ч байхгүй.

Өнөөгийн Монголын нийгмийн харилцааны хөндүүр сэдвийг би хөндөж байна. Энэ өнцгөөсөө би АТААРХАЛ хэмээн шууд үзлээ. Атаархаж хорсохдоо хийж байгаа ажил үйл нь ердөө энэ, зурган дээр байж байна. Чаддаг ганц нь. Сайн чадсан байгаа биз, сайн харцгаа!

Эх орон олигтой хөгжихгүй байна. Нэг байрандаа дэвхцээд, эсвэл урвуу дэвшлээр яваад байна. Ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, байхгүйтэл, мөнгөгүйтэл..... улс төрчдийн амны уншлага. Олон шалтгаан байдаг бол магадгүй монголчуудын атаархал ба тэнэглэл нь гол шалтгаан нь юм биш үү? Эргэцүүл дээ. Хариул даа! Энэ зурагт өөрөөр ухаалаг, эерэг нэp өг дөө! Эрхэм уншигчид аа?

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

www.sonin.mn


Сэтгэгдэл

хаха [202.21.109.91] 2020-12-16 17:54:12

Сахилга хүүхдүүд хийсэн байж болно. Энэ өвөө насны хямрал болоод бна да.

хаха [202.21.109.91] 2020-12-16 17:55:00

*сахилгагүй хүүхдүүд гэх гэсийн.

Bolormaa [66.181.184.36] 2020-12-15 09:49:38

Uuniig setgelgeenii doroitol gehees uur yu ch geh be dee heleh ug alga, mongol hun l baigaa arai ch dee, busdiin yumiig uuriinh shig hairlah setgel dutaad baina

зочин [202.131.225.197] 2020-12-15 07:01:20

Атаархаад байхааргүй л нэг амбаар шах уу л эд байна даа. Өчүүхэн зүйлээс болж Монгол хүнээ үзэн ядацгаах юм!

ИРГЭН [202.179.26.88] 2020-12-15 05:00:11

Үнэн ш дээ Ардчилал Өмч хувьчилал нэрээр хамаг Өнгатөй өөдтөй бүхнийг Эвдлэн сүйтгэж нурааж Байшин барилгын нь зориулалтын өөрчлөөд Авилга Хулгай Луйварын аргаар Хувьдаа авцгаасан нь Үнэн биз дээ, Яагаад өнөөдөр Хуульчид Шүүгчид Монголын Сэхээтэн гээд байгаа эдгээр Нөхдүүд Эрх мэдэл Албан тушаалын Гэмт хэрэг, Авилгө Хулгай Залилан Луйварын Гэмт хэргүүдыг Өөгшүүлж Өмгөөлж хамгаалсан үг хэлээд байгаа нь гайхиаар юмаа, Өнөөдөр Дэлхий Монголын Авилгын индекс өндөр гэж Үнэлж дүгнээд байхад энийгээ тэгээд Өмөөрөөд Ардчилал устлаа энэ тэр гэж Шоронд хиййхээр Улс төрийн Гэми хэрэгтэн, Хэлмэгдэгж энэ тэр гэж Гоё нэр хаяг зүүгээд Гэмт хэрэгтэнийг Өөгшүүлж Улс орон Яаж ч Хөгжих вэ дээ Монголын Сэхээтэн гэж байгаа Хүн нь л ийм зүйл ярьж бичээд байхаар энэ Улс Хөгжил яриад ч хэрэггүй,

Зочин [202.21.112.250] 2020-12-15 04:26:49

яг үнэн арчаагүйгээсээ адгийн муу амьдарч байж хорон муу үгээр шүлсээ савчуулна, атаархана, ажил хийхээс дургүй, хүнд ажил хийж өгөхдөө зарцлагдлаа гэж атигар тархиндаа бодно. Хотод гуйлгачин амьдарч байхыг нь хараад хөдөө ирж мал хар сард 600,0 жилийн эцэст 30-50 хонь өгий гэхээр тэгж зарцлагдахгүй гэж тэнэгтэж өдрөө өнгөрөөсөн ажил хийнэ

Зочин [64.119.18.200] 2020-12-16 18:33:51

Чиний зөв шүү. Чамтай 100% санал нийлж байна. Өнөөгийн ядуу гуйлгачингуудын ихэнхи нь хувь заяандаа биш сэтгэлгээ сэтгэхүйдээ учир нь байгаа юм.

Агаа [124.158.90.3] 2020-12-15 03:40:49

Манай улс ямар их ядуу байгаа, ард түмэндээ эдийн засгын боловсрол хир олгосон,ард түмнээ ямар их ядуу байлгаж байгаа нь хэдхэн хоногт ил гараад ирвээ хөөрхий монголд намын хатуу гишүүнчлэл төрийн эрх мэдэлд балаг болж түмэн олонд гай болсоор ,,,

Зочин [66.181.178.212] 2020-12-15 00:46:57

Монгол хөгжиж яахын шаал дэмий. Социализмийн үед монгол хөгжиж байхад мунхаг тэнэг арчаагүй монголчууд жагсаал хийгээд тэр үеийн эрх баригчдаа огцруулж аж үйлдвэрүүдээ дампууруулсан шүү дээ.

Зочин [72.140.194.106] 2020-12-14 22:00:08

Би бол төр засаг ард түмний сонголтыг зөв ашиглаж улс орондоо ямарч улсаас тудахгүй хөгжүүлж байсан бол ийм муухай зан чанар хэнээс гарахгүй ганцхан төр засаг бидний сонголтыг уландаа гишгэж өөрсдөө баяжих хэрэгсэл болгож буй гол асуудал байна

zochin [89.24.230.177] 2020-12-14 18:29:06

ene yag unen, mongolchuudiin zan iim zavaan, archaagui,

иргэн [66.181.189.113] 2020-12-14 16:30:13

Монгол хөгжихгүй байшаагийн гол шалтгаан явдал Элбэгдорж мэтийн хулгайчууд төрийн толгойд гарч хутгаж бужигнуулаад өөрсдөө сиймхийгээр нь хулгай хийгээд байгаа явдал юм шүү.Баярхүү мэтийн долдойнууд нийгмийн буруутныг доош зааж эзэнгүйдүүлээд эздээ хаацайлаад байгаа болохоос үнэнийг хэлье гэсэн сэтгэл алга.Тэр Доржготов гэж бас нэг буруу өтөлсөн зөнөг өвгөн бас л өнгөрсөн цаг руу бүх бурууг чихээд хулгайч эздээ байнга хамгаалж байх юм.

Зочин [192.82.68.26] 2020-12-14 12:06:16

Ногоон бусэд хууль зорчиж барьсан нэг авилагч бариулсан гэж бодоо биз

Иргэн [66.181.161.48] 2020-12-14 11:46:41

Эзнийг нь таньдаг хүмүүс л ингэсэн байгаа даа. Олон байшингууд дотроос энэ байшинг ингэсэн болхоор ойрынх нь хүн л атаархсан байх

Зоогий [66.181.179.35] 2020-12-14 12:11:49

Олигархиудад атаархаж зэвүүцнэ гэж байдаг л байх.Гэхдээ энэ айл тийм биш бололтой.Анхаарал муутай айл байна.

Зочин [103.26.194.150] 2020-12-14 11:26:33

malnuud

Зочин [64.119.22.106] 2020-12-14 10:48:38

УУРАНДАА БАГТРААД ҮХЧИХВЭЭ , ЮМ БОЛГОНД БУХИМДААД БАЙХ ЧИНЬ ӨВЧНЫ ЭХЛЭЛ

Зочин [122.201.24.99] 2020-12-14 09:22:46

Unen l yum bichij

Злчин [192.82.75.92] 2020-12-14 08:48:56

Сэтгүүдчид гэж ард олныг турхирхаас өөр зүйлгүй хүмүүс..

Ard [202.126.88.143] 2020-12-14 08:44:24

Монголчууд уужуу тайван, юмыг нэг өнцгөөс биш олон талаас нь харж шийдвэр гаргадаг ухаант Ард түмэн дээ. Монгол нь Монголоороо байх сайхан.

ок [66.181.190.147] 2020-12-14 08:36:26

би энийг арай өөр өнцгөөс харвал, манайд ерөөсөө муу зүйл хийсэн хүмүүст хариуцлага гэж алга, яаж амьдруул зөв буруу гэж байхгүй бүгд адилхан байгаад байна, тэгэхээр хүн ерөөсөө хичээж зөв амьдрах хэрэг алга болж байгаа шдээ, та нар харалдаа, тэрбумаар идээд шийтгэл алга, ийм болохоор доодчуул нь чаддаг чаддагаараа уураа гаргаж байгаан, бүхэл бүтэн их сургуулиуудынх залуучууд тамхи татаад, шүлс цэрээ пэр пар хийтэл нь хаяна, ямарч торгууль шийтгэл байхгүй, зүгээр муу юм хийчихээд зүгээр яваад байгаа болохоор хүмүүс аль амар аргын сонгоод байна, энэ шүүх цагдаагаа шинэчилж ижил хүртээмжтэй хариуцлагааа тооцохгүй бол монгол улс үнэхээр сүйрнэ шүү, уул нь монголчууд ийм байгаагүй юм түүхэндээ тэр торгоны замаар, нүв нүцгэн 18тай охин ганцаараа туулаад гарахд ямарч хэрэг гардаггүй байсан гэж байгаа шдээ, Чингис хааны цэргүүд тийм аймаар харуул хамгаалалт сахилга баттай байсан байгаан, бидэнд бол ерөөсөө хатуу хууль, чанд сахилга бат л монголчуудыг хөгжүүлнэ, юун ухамсар мухамсар, ёстой

irgen [202.9.40.129] 2020-12-14 08:24:30

Deeguuree ch dooguuraa ch ataarhal.Etssiin bulwgt.oligorhuud.mungetri hun ylj bn.Hurtsiig gar hun alsan.yraglasan.odoo gedsee ileed hevtej bn.Duuchidaas bas been ataarhal.E.CHuluunchimeg gj nehree hayj heden ch udaa salaan be.Tgd Mungentsetsegtei suuhaar mulguu uomnuudiig huurgeed hevleleer bhgui bolgoj bn.Eeree hed salj niilsenee yriach.Eder bur msrtuulahgui gesen shig bainga Mungentsetsegee muuluulaad odoo tsagdaa shuuhed eg.Gonshignoson teneg budmal avgai.Ennii heerhen gj uo bsan uom.Hench budsan iim l bolno shde.Dahiad hutsaad bbal hereg uusge.Iim uomnuudaas ataarhsl gedeg garch bga uom.

Иргэн [203.217.139.240] 2020-12-14 06:54:29

Ойн сан бүхий газар хувийн барилга байшин барихыг хориглодог. Байгаль хэдийчинээ их сүйтгэнэ төдийчинээ хүн адгууснаас хариугаа авдаг гэж сонссон.

Зочин [202.55.188.42] 2020-12-14 06:53:36

Hun yumiig uur shigee l setgedeg gedeg. Ta l uuruu ataarhaad horon setgel chin hudluud baisiim bishuu. Naadah chi ayagui bol oron bainii hulgaich ul muruu ballah geed gal tavisan ch yumuu

Зочин [103.229.121.56] 2020-12-14 06:06:30

Эзэд нь оорсдоо шоулаад гал твьсан бж болно эсвэл сэлгууцэж явсан залуус ч юмуу зуслангийн харуул оороо ч хунд холслуулсийм билуу жинхэн харамсмаар юм харин АПУ н замын арын 10 хэдэн давхар маш гое байшин бутэн бариад дууссан болтой их удаж бгаа тэр байшингийн дээд давхарт лав чулуу чидэж хагалаж хурэхгуй гэтэл хагалсан тэнд эзэн нь яасын буу мэд тэрийг ядаж улс аваад турээслээд энэ олон байргуй хумуусийг оруулчвал хагалаж байснаас тэр л маш хайран санагддаг Хуний ходолмороор бутээсэн зуйлийг нурааж болохгуй биздээ тэр байшинг эзэнгуйм бол улс аваад нийтийн хэрэгцээнд ашиглаж болдгуймуу

Зүгээр л [192.82.69.31] 2020-12-14 05:40:57

Яг үнэн бичиж өөдгүй монгол, тэнэг монгол новшийн монголчууд хаа сайгүй олон болж байна яана даа хорвоогийн хамгийн муу зүйл хийдэг хүмүүс 1-рт араб хүмүүс 2-рт үхэр монгол уг нь би өөрөө цэвэр цусны монгол гэхдээ л бидний нөхөд яааая

зочин [202.21.103.86] 2020-12-14 05:19:08

Гал гараад унтраасан зураг харагдаад байна.Худгаа хөлдөөхгүй олныг устай байлгах гэснээс асуудал үүссэн байхаа.Сайхан бодол бүхэн дэлгэрэг....

Зочин [66.181.161.83] 2020-12-14 05:04:18

Таны нэвтрүүлэгийг үзэж байсан.танд цаашилын судалгаанд амжилт хүсэё.таны хэлдэг үнэн.хүний юмыг ингэж хорлож шатааж болохгүй эсвэл эзэнд нь өстэй.эсвэл архичид тэнүүлчид ингэсэн байж болох байх.манаачаар харуулахгүй яаж бгаа юм бол.ёр нь манайхан нэгийгээ өөдтэй амьдрах баян гэж дуулвал муулах өөрөөс нь илүү гарлаа гэж хонзогнох биё биёнийгээ мөнгө үзэхээр хульхидах гээд муухай зантай.би болж байвал бусад нь хамаагүй гэж бодолтой харагддаг.сүүлийн үёийн залуус зэрлэгшсэн хүнийг хайрлах сэтгэлгүй болж бгааг хараад харамсдаг.хүний үг сонсохгүй боловсрол муутай ном уншихгүй зөвхөн амар хялбар амьдрал хайдаг архи их уудаг гэр бүлийн талаар тогтворгүй атаач ийм зантай үалуус хол явахгүй.эргээд амьдрал ч өөдлөхгүй явдаг ийм жамтай.хүнд гай болохгүй зүгээр л өөрийгөө аваад явах нь хамгийн зөв хандлага .муугаасаа сайн нь олон до.эцэг эхийгээ хайрладгүй хүн яавч зөв хүн болж хүмүүжихгүй.хүнд атаархуу хүн эргээд өөрт нь ад чөтгөр шингэж хүн хорлохоо бодно.эрүүлийг сэтгэж амьдраасай

иргэн [203.217.139.240] 2020-12-14 04:53:34

Манай монголчууд /мэдээж бүгдээрээ биш шүү/ үнэхээр атаархуу, сайн сайхан яваа нэгэндээ туйлын дургүй, /мэдээж улсын өмч ашигласан идсэн уусан балиар юмнууд бас хамаарахгүй ээ/ өөнтөгч, болж бүтэхгүй бүгдээ хүнээс эрж хайдаг, бусдын төлөө амьдарч байгаа юм шиг ааш араншин байнга гаргадаг / энд гэр хорооллын зарим иргэд хамаарна/, муухай шуналтай, хөдөлмөрлөх дургүй, бэлэн юм авч идэж, уух дуртай, арчаагүй, ажилгүй, анхиагүй ш дээ.

h [202.9.46.100] 2020-12-14 04:45:38

уулиин модонд зөвхөн баячууд тэр дундаа манаачдаа мөнгөө өгдөг айл байшин барьдиимдааа лаларуудааа

Зочин [106.129.204.148] 2020-12-14 04:44:19

Mongolchuud hamgiin baliar undesten . Hezee ch negdej chadahgui. Negende gai bolj amidardag

иргэн [66.181.188.104] 2020-12-14 04:22:43

Монголын газар ,баялаг ордууд аа дотоод гадаадын зальтан шуналуудад алдаад, дээр нь авилагачид төрийн дээр шургалсан худалч сүгүүдээс үйлдвэрүүдээ хувьчлал нэрээр устгаж хэдэн баячуудтай болсон гэх мэт олон юмнаас болсон атаархал лав биш

ЗОЧИН [192.82.68.80] 2020-12-14 03:53:22

ХАР ЭНЕРГИ БҮХИЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА

Маш буруу ярьлаа . [192.82.68.210] 2020-12-14 03:44:50

Оффшороос 17 тэрбум доллараа авий . Ундармаагаас 120 сая доллараа авий . 30 гэр бүлээс 30 30 лицензүүд ээ авцгаая . Төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгийг хуу хураая . Энэ их мөнгөнүүдээ бөөгнүүлээд гадаад өрөө төлөөд , хүн ам аа эрүүлжүүлээд ажлын байр аа нэмээд , ждү - гээ дэмжээд өгвөл ч болно доо . Юун атаархал бээ . Шаал дэмий далий юм ярьж байх юм .

Зочин [192.82.69.218] 2020-12-14 03:31:16

энэ БАЯРХҮҮ гэдэг нөхөр бас энэ ой модонд зөвшөөрөлгүй амьдардаг юм байна, 2000 он хүртэл зуслангийн бүсийн ой мод, гол уснаас 50 метрт байшин барихыг хориглосон байдаг, Сүүлийн жилүүдэд хойд зүгийн зуслангуудын ой модыг огтолж энэ мэт байшин барих, нийтийн эзэмшлийн ой модонд гардаг байсан замыг хааж төмөр хашаа барих , ГАЗРЫН АЛБА ойн байцаагчтай хуйвалдах зэрэг зүй бус авирлал хэрээс хэтэрлээ

Зочин [66.181.184.110] 2020-12-14 03:38:04

Ataarhui shaar ve chi niisleliin buh humuus oin nogoon busdee baishintai baihan chi yugaa hiij baisan yum haha

Зочин [64.119.27.137] 2020-12-14 02:55:01

Manaihan setgehuin doroitold ortsiiishdeeee.

Зочин [202.55.188.100] 2020-12-14 02:50:31

Мунхаглал гэж нэр өгье.

Уул ус [202.179.24.83] 2020-12-14 02:24:38

ТА ЯАГААД ЭНЭ АЙЛЫГ ДАХИН ДАХИН ГЭМГҮЙ ГЭЭД БАЙНАА, АЙН. ЗУЛЗАГАН МОДДЫГ ОГТОЛЖ, ОЙН ХУУЛЬ ЗӨРЧИН, ХАР АМИА ХИЧЭЭЖ ОЙ ДОТОР ТӨМӨР ХАШАА ХАТГАН БАЙШИН БАРИХЫГ ДЭМЖЭЭД БАЙНА УУ. БҮГД ЭНЭ АЙЛЫГ ДУУРАЙВАЛ ЖИРИЙН ИРГЭД ОЙД АЛХАХ ЭРХГҮЙ БОЛОХ ЮМ БАЙНАЛДА. ХҮНИЙ ӨМЧ СҮЙТГЭСЭН, ӨМЧӨӨ СҮЙТГҮҮЛСЭН ХОЁРЫГ ХОЁУЛАНГ НЬ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭКОЛОГИЙН ЦАГДАА ЭНЭ БАЙШИНГ БУУЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

УУЛ УС [202.179.24.83] 2020-12-14 02:29:39

ДАШРАМД ДУРДАХАД АТААРХААД БАЙХ БАЙШИН БИШ, БАЙРЛАЛЫГ НЬ ХАРВАЛ ЗЭВҮҮ ДУРГҮЙ ХОЁР ЗЭРЭГ ХҮРЭХЭЭР Л БАЙШИН ЮМ.

Зочин [103.26.194.223] 2020-12-14 02:13:57

Үнэн байх шүү, Хүрэлсүхийг мундаг арга хэмжээ авахад ард олон баярлалдаж байхад АН-ынхан өмдөндөө савируулж байх юм, Тэгэхээр тэр 500 мянгаар нь заавал Махимпексээс юм аваарай, 300 мянгаар нь заавал Талх чихрээс юм аваарай гэдэг чинь чин сэтгэлээсээ ард олны төлөө санаачилсан ажил биш байжээ, зайлуул, тавхан үгэндээ танигдаад байхымаа хө

Зориг [202.131.234.82] 2020-12-14 02:25:21

Юм уншиж бай, мэдээлэл авч бай, тэр ваучерээр чинь Баттулгын хамаарал бүхий компаниас бараа худалдаж авахгүй гэж зөндөө ярьсан

zochin [202.9.46.219] 2020-12-14 02:11:52

turuu deeremdej bayajsan khulgaichuudad bitgii ataarakhi chadaj b.gaa uymiig yakh uym geed b.gaa ukhaantai uym uu daa teneg chini...

Эрэгцүүлэл [202.126.89.183] 2020-12-14 01:29:10

Уул усны эзнээс зөвшөөрөл аваагүй байшан барьцан юм болуу , байшингийхан дор хэчнээч модны үндэс тасалсан юм билээ , Нэг мод тарьвал нэг насны буян гээд хэн хэлээд байвдаа , нэгийг таствал нэг насны хорлол болохдог шүү . За тэгээд өөрөө өөртөө атаархагүй юм бол энэ байшанд одоо атаарахдаг хүн бараг үгүй болсондог шүү . Олон улсын судлаач Баярхүү ах та аль өнцөгөөс хараад бид хэдрүүгээ довтолоод байна даа . Даатгал авах гээд ингээгүй байлтай .

Иргэн [124.60.114.164] 2020-12-14 01:27:54

Ядуу амьдарч байгаагаа төр засгийн буруу гэнэ өөрсдөө арчаагүй залхуу халамж харсан хүн сүрэг ихэнх болсон.короно цаг хугацааны асуудал дуусна дараа нь энэ олон халамжийг хуних хэрэгтэй.ажил хийхгүй бол гэдэс нь өлсдөг систёмрүү орох нь зөв.

зочин [66.181.161.4] 2020-12-14 08:02:36

за . би залхуурахгүй.

Зочин [223.104.39.12] 2020-12-14 06:42:04

demjij bna

Zochin [202.126.89.113] 2020-12-14 04:42:12

Mash zuv hellee. Demjin bna

Зочин [202.21.98.238] 2020-12-14 01:00:54

MONGOL HUGJIHGUI BGAA SHALTGAAN BOL HUMUUSIIN ORKJILT YUM!

Зочин [122.201.21.134] 2020-12-14 00:57:28

Er ni hvn dair ch dabshilj bval ataarhaj bnaa l gsen vg ataarhj bga hvniigee vzen yaddg horboo blson bzd yamar negen argaar ter hvnee chadj l bval setgl ni handg nobsh blson hvmvvs har myanga bn l

Zochin [103.57.94.33] 2020-12-14 00:23:09

Orosuud esvel Hyataduud ingesen baihaa.Minii oilgosnoor maniustai ursulduud muchuurhuud hugjuulehgui geed suid bdag yum shig bnlee shd,manaihnii yariagaar.Professortoi 100% sanal neg baina.

Зочин [202.179.26.33] 2020-12-14 00:14:47

Үнэн хэлжээ. Олсон хэдэн нэг байшин бариулсан, Тэгээд авилгачин, хулгайч, луйварчин гээд сэтгүүлчээсээ эхлээд бичиж эхэлнэ. Сэтгэхүйн нүүдэлчин, бүгдээрээ хураасан эд хөрөнгөгүй, ядуу байх сэтгэлгээтэй

Зочин [66.181.186.25] 2020-12-14 14:53:06

yv

Зочин [64.119.27.40] 2020-12-14 12:05:02

thh


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.