М.Оюунчимэг: Хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн оочер дугаар, эм дууссан гээд өгдөггүй байдал бүрэн арилсан

Aдмин / Хууль

УИХ-аар өнгөрсөн 7 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөнгөлөлттэй эмийг иргэддээ хүртээмжтэй, чирэгдэлгүй хүргэх ажлыг эхлүүлсэн. Хуулийн хэрэгжилтийн дагуу хөнгөлөлттэй эм болон эмнэлгийн үйлчилгээ ард иргэдэд хэрхэн хүрч байгаатай УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд танилцаж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлүүлсэн талаарх мэдээллийг өчигдөр /2020.12.22/ болсон байнгын хорооны хорооны хуралдаанаар сонссон юм. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахалж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Ганбаатар, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажиллажээ.

Ажлын хэсэг ажиллаад гарсан шийдвэр, цаашид авах арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөнгөлөлттэй эмээ бичүүлж авах гэсэн иргэд, өндөр настнууд сар бүрийн эхээр анхан шатны эмнэлгүүдэд зохиомол ачаалал үүсдэг, эмийн сангууд ч дууссан гэдэг шалтгаанаар тэр бүр эмийг нь өгдөггүй чирэгдэл болдог байдал өнөөдөр арилсан уу?

-Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эмнэлгүүд, эмийн сангууд, Эрүүл мэндийн даатгалын газар зэрэг байгууллагуудад Ажлын хэсэг ажиллаад хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсэх, бичүүлсэн нэг жороор 2 өөр эмийн сангаас эмээ хувааж авах боломжгүй болох, хурууны хээ уншигчийн программ гацах, зарим эмийн сангууд зөвшөөрөл аваагүй гэх шалтгаанаар хөнгөлөлттэй эмээр үйлчлээгүй зэрэг ард иргэдэд хүндрэл учруулсан асуудлууд үүссэнийг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг холбогдох газруудад өгч, арилгуулсан. Мөн иргэдийн тавьж буй гомдол саналын дагуу нийлмэл найрлагатай зарим эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад нэмж оруулснаар жагсаалтыг шинэчлэн 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх, ховор тохиолдох өвчний улмаас өндөр үнэтэй эм байнга хэрэглэдэг хүмүүст тухайн эмээ хөнгөлөлтөөр авдаг болох, улсын хэмжээнд ажилладаг эрүүл мэндийн даатгалын ажилтны тоо 50 байсныг 105 болгож хүний нөөцийг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 10 тэрбумаар нэмэгдүүлж, тэгш хүртээмжийг хангах, 3382 эмч жор бичдэг байсан бол 6500 орчим болгон өргөжүүлж, ачааллыг арилгах, хөнгөлөлттэй эм худалдаалах эмийн сангуудын тоог нэмэгдүүлснээр бүх шатлалын улсын болон хувийн 1600 гаруй эмийн сан сарын бүх хоногуудад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх зэрэг ахиц дэвшил гарсныг онцлоё.

Хуульд өөрчлөлт оруулснаар эмийн талаар төрөөс баримтах бодлого ийнхүү тодорхой, цэгцтэйгээр иргэнд хүрч хэрэгжиж эхэллээ. Сар бүрийн эхээр хөнгөлөлттэй эм бичүүлэх гэсэн хүмүүсийн оочер дугаар анхан шатны эмнэлгүүдэд үүсэж, эмийн сангууд ч эм дууссан гээд өгдөггүй иргэдийг бухимдуулдаг нөхцөл байдал өнөөдөр бүрэн арилсныг та бүхэн анзаарч байгаа байх. Цар тахлын үед ч энэ нь тун зөв шийдэл болсон.

-Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт мөн коронавирусийн халдвар авсан эрүүл мэндийн ажилтнуудын нөхцөл байдлын талаарх мэдээллийг цахимаар сонсож байсан. Үүний дагуу ямар арга хэмжээ авагдсан бэ?

-Ажлын хэсэг явцын дунд цаг үеийн асуудалд ч анхаарал хандуулсан. Тухайлбал эмнэлэг өөрөө халдварын голомт болчих вий гэдгээс сэргийлэх шаардлага яах аргагүй тулгарч байна. Бид ХӨСҮТ-ийн ажлын уялдаа, зохион байгуулалт, нөхцөл байдлын талаар бодитой мэдээлэл авч, хүндрэл үүсэхээс сэргийлэх чиглэлээр ажиллах тодорхой үүрэг, чиглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл, халдварын голомттой эмнэлгүүдэд ажиллаж буй эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, анхан шатны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд халдвар хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгааг анхаарах, нэн ялангуяа улсын болон хувийн эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажиллах орчны нөхцөл байдлыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарах, эрүүл мэндийн цахим үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шуурхай ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу арга хэмжээ аван ажиллаж байна.

-Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдан ажилласнаар тулгамдсан өөр ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?

-Цар тахлын нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдөж буй учир эмнэлгүүдийг голомт болохоос урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авах, цаашид орлого нь тасарч, татаас авч болзошгүй эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд анхаарах, хөдөө орон нутгийн иргэд хурууны хээ уншуулж байж хөнгөлөлттэй эм авдаг асуудалд уян хатан хандах эрх зүйн орчин бий болгох, сум, багт эмийн хангалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагын албан тушаалтнуудтай ярилцсаны дагуу шийдвэрлэх шатандаа явж байна. Эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотойгоор ард иргэд, нийгмийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар мөн Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор Засгийн газат чиглэл өгөн ажиллаж байна.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.187] 2020-12-24 11:49:52

Omnohoosoo dordsoon. Zailshgui uudag emee ch avch chadahgui unetei avaad hereglej bna. Jisheelbel B,D virusiin emiig omno hyanaltiin emcheeree kodoo utsaar avchdag bsan bol odoo avch chadahgui bna. Zaaval UB yavah bolchood hodoo oron nutagt bdag humuus hetsuu l bna. Uul uurhaid ajilladag hun hot hoornd yavaad uzuulehed hundreltei bson. Odoo ene koronotoi ued emchde heleed avchval amar bhsan. Shaardlagagui bol embeleg buu yav gehiin emee bichuulehiin tuld embekeg yavah l bolj bna geh met asuudkuud zondoo bgaa

Зочин [122.201.31.163] 2020-12-25 15:32:51

өвчтэй хүн сар бүр эмнэлэг орж хурууны хээгээ өгч эмээ бичүүлнэ. Үнэн хүндрэлтэй бна. Бүртгэлд орсон л бол үр хүүхэд эцэг эх нь очиж бичүүлээд эмийг нь аваад өгмөөр байна. Шийдвэрээ бодит байдалд ямар байгааг эргэн харж сайжруулж хүртээмжтэй болгохыг хүсье.

БГД ...р хорооны иргэн Сүрэн [66.181.178.86] 2020-12-24 08:52:57

АЖИГЛААД БАЙХАД ОЮУНЧИМЭГ ГИШҮҮН ЗАРИМДАА ХУДЛАА ЗАЛААД БАЙНА.ЗА ЯАХАВ АЛЬ ЭМИЙН САНД ДАРААЛАЛГҮЙ БОЛСОН НЬ ҮНЭН.ХАРИН ЭМИЙН ОЛДОЦ БАГА.Жнь: АСТМЫН СОЛЬБУТОМАЛ цацлага,ЭУФИЛЛИН УУХААР БИЧҮҮЛЭЭД ХОРООЛЛЫН 6 ЭМИЙН САНГААР ЯВААД ОЛООГҮЙ ДЭГ.СҮҮЛДЭЭ ХӨЛ ӨВДӨӨД ХАРЬСАН.Одоо жорны эрх дууссан даа гишүүнээ. Жаахан амьд яриа өрнүүл...

Зочин [66.181.183.100] 2020-12-24 08:27:11

Битгий худлаа яриачээ ердөө эмээ авч чадахгүй байгаа шүү мэдрэл муутай юмууу

Zochin [122.201.31.202] 2020-12-24 07:30:45

Amidral medekhgyi yumnuud amidralaas tasarkhai shiidver gargana. Nuguukh n kheregjikhgyi.

Зочин [202.126.90.137] 2020-12-24 06:59:57

Хөнгөлттэй эм бичүүлэх гэдэг маш хэцүү асуудал. Төв аймгийн төв дээр бүр хэцүү. Төв аймгийн эмнэлэг УБ хотын хажууд мөртлөө хөгждөггүй газар. Дарга нь гэж толгой нь ажилдаггүй нөхөр байх шиг бна. Алслагдсан аймгийн алслагдсан сумын төв эмнэлэг шиг бна. ҮҮднээс угтахаас авахуулаад болохгүй бүтэхгүй гээд нааш цааш нь явуулаад байдаг

Зочин [64.119.27.155] 2020-12-24 06:05:51

битгий худлаа ярь, харин ч хэцүү болсон, хүүхэд үзүүлэхгээд очихоор хэдэн эмч эмийн жороо бичиж байна гээд үзэхгүй, нэг хүн ороод дор хаяж 20-30 минут болно, ийм байхад битгий худлаа шоудаад бай

Зочин [66.181.161.27] 2020-12-24 05:55:47

куцаа чи 10 жилд бхдаа ангийхаа 2 бандийг цувруулаад гудас болоод хтэж бсан жомбого до

ene odoo tetgevertee garaasaa daa hoorhii [103.57.94.24] 2020-12-24 04:50:30

hol gariinhee heeg shalguulahgui bol ogohgui bgaa yum bish uu

зочин [203.23.199.98] 2020-12-24 04:37:54

худал ярихаа больсон нь дээр хөнгөлттэй эм авах гэхээр өвчнийхөө хяналтанд байдаг эмчээсээ ав гэнэ.Цаг аваад үзүүлхээр шинжилгээ хийлгэж ирэх хэрэгтэй гээд явуулна. Энэ шийдвэр нь бараг өмнөхөөсөө хэцүү юм шиг санагдсан.

Zochin [202.126.90.77] 2020-12-24 04:36:53

Ene balai awgai zailuul taarna yamarch nemergui iim suudliin bogloosiig zailuulah hrregtei


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000