Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь насыг авран хамгааллаа

Aдмин / Нүүр

Улсын хэмжээнд 2020 онд нийт 4984 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгджээ. Үүний улмаас 243 хүн амь насаа алдаж, 1003 хүн гэмтэж, 80954 толгой мал, амьтан хорогдон, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 517.93 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302 буюу 15.6 хувиар, эд хөрөнгө 51.2 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Ахуйн гал түймэр 2020 онд 3036 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 28 хувь буурчээ.

Харин тээврийн хэрэгслийн ослын 72 дуудлагад 390 хүн, 90 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 59 хүнийг аварч, 27 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм.


Сэтгэгдэл

zochin [59.153.112.21] 2020-12-24 05:04:54

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлаа сайн хийж байгаа нь үнэн ч энэ статистик тоо баримтууд бол худлаа бодитой тоо мэдээ хэзээ ч гаргаж байгаагүй. 1 орцонд айл шатлаа гэхэд голомтын бүсээс аварсан хүн үгүй байж, бүтэн орцооор нь аварсан мэдээ дээш нь өгдөг. аварсан Хөрөнгийг хэзээ ч бодитой тооцож чаддаггүй. бөөн хийсвэр тоо байдаг 1 хашаанд амбаар шатлаа гэхэд хашаанд байгаа бүхнийг аварсан хөрөнгөөр тооцож байх жишээтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000