Орхон аймаг: Голомтот бүсээс ирсэн PCR шинжилгээгүй иргэдийг нэвтрүүлэхгүй

Aдмин / Орон нутаг

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотойгоор аймаг, нийслэл хооронд зорчихоор аймгийн Онцгой комиссод хүсэлтээ гаргаж буй иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа нийслэлд үүссэн буй цагийн байдалтай холбогдуулан аймагт орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт хийж байна.

Зайлшгүй шаардлагын улмаас нийслэлээс ирэх, Улаанбаатар хот руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг нийслэлийн Онцгой комисстой ярилцаж шийдвэрлэж байгаа билээ. Нийслэлийн онцгой комиссын зүгээс манай иргэдийг заавал PCR шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа.


Дараах тохиолдолд иргэдийн хөдөлгөөнийг зөвшөөрч байгаа бөгөөд үүнд эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлийг зорих гэж байгаа бол өвчтөн болон түүний ар гэрийг хүлээж авах эмнэлгийн бичигтэй байх ёстой аж. Түүнчлэн буяны ажлаар явах, ирэх, хоол хүнс тээвэрлэлт зэргийг зөвшөөрч байгаа бөгөөд бусад тохиолдолд иргэдийн зорчих хөдөлгөөнийг аль болохоор хязгаарлаж байгаа.

Голомттой бүсээс ирсэн иргэнийг PCR шинжилгээгүй бол нэвтрүүлэхгүй гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.