БОАЖЯ ирэх дөрвөн жилд хан бодлогыг хэрэгжүүлэх суурь төлөвлөгөөг боловсрууллаа

БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл халдвар хамгаалалын дэглэмийн дор хоёр дахь өдрөө хуралдлаа. Хурлаар Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Ой, тусгай хамгаалалтын зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирэх дөрвөн жилд ХАН буюу хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээр тодорхойлсоны дагуу Ой хамгаалал, ашиглалт нөөцийн менежмент, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Удирдлагын зөвлөлд танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг хэлэлцэж эцэслэлээ.
Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар бууруулах” бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, явцтай Удирдлагын зөвлөл танилцаж, мэдээлэл солилцлоо.
Сэтгэгдэл
byambaa [202.55.188.46] 2020-12-25 09:28:56
Oi ashiglaltin asuudlig tusgasan yum alga daa! heregjdeggui Oin menejmentiin tulubluguu gej loozognochihood tuuniigee murdduggui olon jil bolj bna. Hariutssan meregjilten ch baihgui. OBZG-n Darga ni meregjlin bus,Uureg guitsetgegch geed bicheed baival olon asuudal hurimtlagdsan salbar bolood bna.Sarangerel said samarch uguh ni todorhoi bolloo. Oin salbarin meregjiltenuud uzel bodloo helj temtsel hiitsgeeh heregtei bna. Oin agentlag baiguulah umnuh saidin ued yarigdsan asuudal or suraggui bolloo!
Зочин [66.181.161.55] 2020-12-24 14:05:39
Байгаль орчны асуудал удаан хугацаанд үргэлжлэх харилцан уялдаатай цогц бодлого, гарах гарц , хүрэх үр дүн зэргийг маш сайн тооцоолохгүй бол үр дүнд хүрэхгүй. Йим зөвөлгөө ч яахав байнга л хийдэг юм даа, үр дүн гардаггүй юм, мэргэжлийн бус туршлага үгүй сайд дарга нарыг доод хүмүүс нь амархан хуурч анхаарлыг нь өөр зүгт чиглүүлээд байдаг юм, ой , тусгай хамгаалалтын өмнө тулгарч байгаа асуудал ч яахав байгаль орчны засаглалын чадамж хир зэрэг байна вэ, энэнээс л их зүйл хамаарна
Зочин [150.129.143.154] 2020-12-24 10:52:42
ингэж шоу хийж болохгүй. Юун 2050 вэ? 2025 оноо ч харж чадахгүй байж шоугаар ажил хийхгүй ээ. Өмнөх сайд юу хийгээд хаашаа оргон зугтав аа???