Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь 76.5 хувь нь дэмжиж баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжин баталсан. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 65.2 хувиар дэмжиж, хууль батлагдав. Хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхбэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг баталлаа.




























.png)


































Сэтгэгдэл