“Оюутолгой” ХХК зарим ажил үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан татвараас зайлсхийжээ

Aдмин / Хууль

Татварын байгууллагаас “Оюутолгой” компанийн 2016-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэ удаагийн хяналт шалгалтаар олон улсын татварын асуудлыг хөндөж, зөрчил илрүүлсэн талаар Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газраас өнөөдөр мэдээлэв.

Хяналт шалгалтын үр дүнд “Оюутолгой” ХХК-д нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ба ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлджээ. Мөн үндэстэн дамнасан групп компаниуд татварын ашиг хүртэх зорилгоор хийдэг үнэ шилжилтийг “Оюутолгой” ХХК нь Рио Тинто групп, тэдгээрийн харилцан хамаарал бүхий талуудтайгаа хийснийг Татварын алба тогтоосон тухай мэдээлэлд онцолсон байна.

Үнэ шилжилтийн хяналт шалгалтын хүрээнд харилцан хамаарал бүхий компани хооронд хийсэн хэд хэдэн төрлийн ажил гүйлгээнд томоохон хэмжээний тохируулга хийсэн байжээ. Уг зөрчлийг илрүүлэн тогтооход олон улсад нийтлэг хэрэгжүүлдэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) -аас гаргасан “Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд болон Татварын албадад зориулсан Үнэ шилжилтийн зөвлөмж”, BEPS хөтөлбөрийн 8-10 дахь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх зөвлөмжийг ашигласан байна.

Энэ төрлийн хяналт шалгалт нь аль ч улсад нэлээд нарийн төвөгтэйд тооцогддог бөгөөд Монголын Татварын алба сүүлийн 10 -аад жил ЭЗХАХБ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, Жайка, Засгийн газар хоорондын форумтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж тэдгээрийн багш, мэргэжилтэн, зөвлөхүүдийн зөвлөмж, арга зүйн хүрээнд ажилласны үр дүнд Үнэ шилжилтийн хяналт шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн хийсэн.

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад дэлхийд өндөр зэрэглэлд тооцогддог инженеринг, угсралт, суурилуулалт, техник, зөвлөх үйлчилгээ, мэдээлэл, технологийн гэх мэт 250 гаруй компанид ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компаниудад олон улсад баримталдаг эх үүсвэрийн дүрэм буюу Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод Монгол Улс татвар ногдуулах зарчмыг баримтлан татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн тодорхой ажил, үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчсөн хэмээн татварын алба үзжээ.

Цаашид “Оюутолгой” ХХК нь 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайланг гарган тайлагнаж, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэйг мөн мэдээлэлд дурдсан байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [203.169.50.105] 2020-12-26 04:10:13

Багабанди юу хийж байсан мануухай вэ

Зочин [172.58.139.199] 2020-12-25 04:21:23

Baabar pizdagaas asuu gadniihan oorsdoo medeed avahaa avaad ogohoo ogchdog ta nar bitgii olon yum yariad saad bolood bai geed baisan chini enuu? Gej asuu!

Зочин [192.82.70.204] 2020-12-25 02:45:22

ene uurhaig zogsooj o.u.n jishgiig dagaj zuv geree baiguulj ajillah heregtei.iim gereegeer tsaash n yvuulj bolohgui.manaid ashiggui ymaar yu hiine

kub [66.181.191.107] 2020-12-25 01:43:26

yalj baigaa met yalagdakh, yalagdaj baigaa met yalakhbtokhiroo khiij nairuulsan jujgee tavij baigaa bololtoi

Зочин [103.26.195.202] 2020-12-24 23:58:05

Тухайн үед ажиллаж баысан Монгол талын захирал буруутай.

зочин [202.179.21.216] 2020-12-25 01:14:06

УИХ Эрхэм Гишүүн Батболд Ангил улсад 11 сая фунт стерлингийн үнэтэй Хаус ичлэгдсэн түүнээс гадна 57 сая ам долларийн үл хөдлөх илэрсэн мөн Оюутолгойтой холбоотой л асуцудал

зочин [202.179.21.216] 2020-12-25 01:01:40

Оюутолгой компани саяханы шалгалтаар 228 сая ам долларын татварын зөрчил илэрүүлсэн Харамсалтай нь Тио Тинто оюутолгой тэр татварын зөрчилийг арилгах нь юу л бол дээр Ноён Ц Элбэгдорж ерөнхийлөгч Саус Гоби сэнтсийн 35 тэрбум төгрөгний татварийн зөрчил гаргасан этгээдийг зүгээр тавиад туучихсан шүү дээ

Зочин [202.126.90.86] 2020-12-24 19:40:50

Өмнө нь тавьсан акт нь буруу байсан. Төсөл зогсоод хамраараа газар хатгаснаа мартаагүй байлтай. Энэ удаад ултай суурьтай хандсан юм байгаа биз дээ. Эдийн засагт хохирол учирвал татварын байцаагч нар хариуцлага хүлээх үү. Мэдлэг чадвар муутай л улс даа.

иргэн [107.167.107.228] 2020-12-24 18:44:16

эх орон ард түмэнд хэрэггүй оюу толгойн үйл ажиллагааг зогсоох нь зөв

Зочин [202.179.21.214] 2020-12-25 00:10:45

чи юугаа мэддэг юм.идэхээс цаашгүй хоосон ам.Уурхай ашигтай гүйцээ

Монгол Улсын Ерөнхийлөгч [104.218.63.119] 2020-12-24 18:26:52

Монгол Улсын нэрийн өмнөөс Оюу Толгойн гэрээг цуцалсугай.

Зочин [66.181.177.105] 2020-12-24 16:05:02

Энэ оюутолгойг шууд зогсоо рио тинто Монгол руу цэрэг оруулж чадахгүйгээс хойш оронд нь тарвагдорж, сбаяр, хятад овогт баярцогт, гомобилэг тэргүүтэй нөхдөөр сорь залж гайг зайлуул

zochin [59.153.114.162] 2020-12-24 15:41:40

yum av;iga avaxguimbol mshudatga baix xeregtein zuv

Энрэлгүй [202.126.90.87] 2020-12-24 15:03:17

Өвөг дээдсийн сүнс , уул усны эзэн савдагууд минь харж үзүүсэй дээ. Хэдхэн биш монголчуудаараа хүртэх юмсандаа

Зочин [103.26.193.227] 2020-12-24 14:05:36

Олон улсын татвартай хамтран хийх хэрэгтэй

Р [103.212.118.187] 2020-12-24 12:57:03

Khuvitsaanii yne ni jaakhan ondiigood ekhlekheer l zolbin tatvariinkhsn tolgoid bagtakhgyii akt bicheed l unagaachikh yumdaa! Ta nart barigddag gadaadiin luivarchin bailaa yu?

Зочин [64.119.21.252] 2020-12-24 13:41:27

чи хэний новш вэ

Зочин [66.181.184.104] 2020-12-24 13:27:08

Хуц чи. Муу бууны нохой


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000