Хэцүү үетэй нүүр тулж буй Т.Мөнхсайхан сайд Д.Нямхүү даргатай хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын дунд үл ойлголцож үүссэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Дээрх асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тайлбар хийсэн.
Тэгвэл өнөөдөр сайд Т.Мөнхсайхан шалтгааныг мөн учирлаж, цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй" гэдгийг мэдэгдсэн байна.
Энэ талаар тэрбээр "Өнөөдөр ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байгаа.
Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой. Гэхдээ шууд COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг болон Сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн ачааллыг одоогоор асар их багасгаж байна. Тухайлбал, коронавирусний халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар коронавирусний эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана.
Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно.
Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан. ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.
Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан. Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна.
Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон. Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно.
Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой. Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй" хэмээсэн байна.
Д.Нямхүү: Сайдын даалгаварыг биелүүлээгүй учир зөрчилдөөн үүссэн нь үнэн
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү захирал өчигдөр сайдтай зөрчилдөх болсон шатлгаанаа ийнхүү тайлбарласан юм. Тэрбээр "Өмнө нь ажлын уялдаа, зохион байгуулалт маш сайн байсан тул дунд нь хийдэл гарч байгаагүй. Бараг цэргийн маягийн зохион байгуулалттай байсан. Одоо бол ажлын эрэмбэ дараалал алдагдаж, зохион байгуулалт эвдэрч, мэдээлэл буруу дамжигдсаар доголдол үүсч байна. Удирдагдах эрэмбэ дараалал алдагдсан. Хамгийн гол нь ХӨСҮТ-ийн бүх өвчтөнгүүдийг тэр дотроо сүрьеэгийн өвтөнүүдийг хүртэл нүүлгэж, ариутгаж, засварлана гэснээс зөрчилдөөн үүссэн. Халдварт өвчнийг аль болох хөдөлгөөнийг хязгаарлаж, хумидаг байтал нүүлгэн шилжүүлж болохгүй. Би энэ шийдвэрийг дэмжээгүй учир үүрэг даалгавар биелүүлээгүй гээд намайг ажлаа өгөөрэй гэсэн. Энд би урваж, аялдан дагалдсан бол миний албан тушаалаас илүү бидний мэргэжлийн байр суурь алдагдана. ХӨСҮТ-ийн хамт олны хувь заяа шүү дээ. Мөн Сэлэнгэ аймаг зэрэг газраас эмч нарыг авч ирж, ХӨСҮТ дээр бэлтгэ гэсэн чиглэлийг яамнаас өгсөн. Харин манай эмч нар “Энэ бол боломжгүй зүйл” гээд дургүйцсэн. Тиймээс сайдын даалгаварыг биелүүлээгүй. Энэ мэт шалтгаанаас болж зөрчилдөөн үүссэн нь үнэн” хэмээсэн байдаг.
www.24tsag.mn
Сэтгэгдэл
Зочин [66.181.188.81] 2020-12-29 13:43:04
Тэгвэл энэ Эргүү сайд л буруу шийдвэр гарсан байна шүү дээ.Халдвартай газраас эмч авчмрч ХӨСҮТ-Г ӨВЧТЭЙ БОЛГОСОН БАЙНА.ЭНЭ АЖЛАА МЭДЭХГҮЙ ЭРГҮҮ САЙД СУМКЯАБАЗАР НАРЫГ ЯАЯ ДАА!!
Зочин [202.21.109.41] 2020-12-27 13:47:51
Залуусын үгийг сонсох хэрэгтэй. Илжиг шиг зөрүүд өвгөчүүд одоо үед бол чухал биш шүү.
Сүрэн [202.9.40.23] 2020-12-29 03:14:38
Эмчилгээг хүн бүрт ижил зардлаар хиигээүй шүү дээ зарим нь ганхан витамин С уугаад 21 хоносон хандивын хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүрэгтэй сайдын зөв шүү
Зочин [66.181.161.94] 2020-12-28 03:22:35
zuv shu said aa duu mn ta zaluu hun uhaan siireg mundag bnaa Nyamhuu emch bol yostoi Baatar shu
Зочин [64.119.26.118] 2020-12-27 11:18:20
Ажил хийж байхад санал зөрөх юм гарнаа гарна. Гэсэн ч хүнд үeд ажил хариуцаж байгаа та нар маань эвтэй байх хэрэгтэй. Хэрүүл уруултай айлын ажил үйлс ч бүтэмжгүй, өвчин зовлон ч салдаггүй юм шүү
Зочин [64.119.26.118] 2020-12-27 09:02:56
ЭВТЭЙ гувтай байж л энэ хүнд үеийг давж гарна шүү. Эвлэж гувлаад ажлаа хийцгээ. ХЭрүүл тэмцэлтэй улс орныг бурхад тэнгэрүүд нь ч хаядаг юм
Zochin [59.153.114.180] 2020-12-27 08:44:50
Unuugii hund ued ebtei baihaas iluu chuhal zuil ugui bilee. Ebiig hicheereerei said darga naraa!
иргэн [139.5.218.170] 2020-12-27 08:04:24
Хамгийн гол нь 9 сар болж байхад энэ хүн бүхэл бүтэн эмнэлгийн дарга байж олон жил хийсэн гээ биздээ өвчин гарах нь цаг хугацааны асуудал гэж өөрөө телевизээр өдөр болгон ярьж байж бэлтгэлтэй байхгүй энэ эмнэлнээс л өвчин гарлаа шүүдээ. Тэгээд тарсан. Баянзүрхийн эмнэлэг энэ эмнэлэгээс контакттай байсан байх. Энэ хүн тийм сайн эмч бол яагаад эмнэлгээ одоо болтол нэг эмнэлэг шиг болгож, эмч ажилчдаа ажиллах олигтой нөхцөлийг бүрдүүлээгүй юм. Нөхцөл муугаас эмнэлгийн ажилчид өвдөж эхэлсэн байна шүүдээ. ҮҮнээс болоод халдвар тархаад манай улс дампуурахын ирмэг дээр ирж байна. Хүмүүс улам япуурч байна муусайн хүүхдүүд хүчирхийлэлтэй нөхцөлд байна . Дургүй хүрч байна . Харин залуу сайд зоригтой ажиллаж энэ эмнэлгийнхэнийг нэг дарамт айдасгүй ажлаа хийж байх нөхцөлд нь оруулмаар байна.
иргэн [103.57.95.82] 2020-12-29 01:05:05
Хоёр хүн хоорондоо ярилцаад буруу зөвөө олж нэгэн сэтгэлээр ард олнынхоо эрүүл мэндийн төлөө ажиллах болно гэж байхад хэн нэгэн дундуур нь орж залуу сайн байна хөгшин эмч тэнэг мулгуу гэх нь зохисгүй юм шиг ээ. Сайд эмч хоёр хэн нэгний шургасан үгэнд орохгүй бололтой дог шүү . Хөгшин зөнөг нь хийх зүйлээ хийж байгааг харж л байгаа шүү дээ. Бүх хүмүүст эрүүл энх сайн сайхныг хүсье!!! Намын төлөө биш эх орныхоо төлөө шэсээ сэтгэлээр хандацгаая .
zochin [66.181.182.127] 2020-12-27 07:46:39
ovoo medremjtei said bna ugasaa nyamhvv emchtei asuudal vvsgevel ard tvmen uuriig chin suudlaas chin unagah bsan bh
Зочин [122.201.24.142] 2020-12-27 05:26:23
ta nart humuusiin huviin amidral hamaagui.zuvhon yaj ajillah l hamaatai
мэдээ [107.167.108.149] 2020-12-27 04:02:19
гадаадын орон шиг олон сая хүн амтай биш төвлөрсөн нэг газар эмчлүүсэн нь иргэн хүн дээ хэрэгтэй залуучууд ядрах юмгүй хэдэн цаг амрахад
Зочин [202.126.90.104] 2020-12-27 03:05:45
ХӨСҮТ- н эмч, сувилагч нарыг амраагаад хөдөө, орон нутагт ажиллаж байгаа эмч, сувилагч нарыг ажиллуулан сургах хэрэгтэй. Адилхан л мэргэжил эзэмшсэн хүмүүс шүү дээ. Орон нутагт ковид-19 тархахад тэнд нь тусгаарлан эмчлэх хэрэгтэй,алийн болгон зөөвөрлөх вэ дээ. Энэ үйл ажиллагаанд бэлэн байх хэрэгтэй.
Oyun [103.26.194.138] 2020-12-27 00:18:44
Xvgxn Nyamhuug ogtsruul. Toiron hureelegsediig ni tetgevert ni garga. Zasgiin mxngiig huvaaj duuslaa.
иргэн [107.167.107.123] 2020-12-26 14:32:12
дотоодын халдвар гараагүй байхад хот хөдөөгүй гудамж талбайд ариутгал халдваргүйтэл хииж машины шаланкаар ус цацаж төриин мөнгө угаасан
Зочин [202.21.109.94] 2020-12-26 14:31:18
Мөнхсайханыг дэмжиж байгаа, Нямхүү ч сэжигтэй санагдаад байгаа шүү
Зочин [202.21.108.145] 2020-12-26 10:39:03
Нямхүү юү хийсэн юм бэ халдварт заваан балгас бна шүү дээ нэг хүн эмчилсэн үү хайрлаад өмөөрөөд байгаа улсыг ойлгохгүй юм даа ядахдаа эмч нараа амраах аятайхан өөрөө бэлдээд тохижуулаад хэрэгцээтэй юмаар хангачихгүй дээ хандив зөндөө өгсөн хөргөгч богино долгионы зуух зэрэгт их мөнгө орохгүй зөвхөн сэтгэл лхэрэгтэй тэр хэдэн эмчийг сайн хоолтой тэндээ таатай амрах нөхцөлөөр хангаж болох л байсан .эмч хүн байж оо ариун цэврийг ч сахиулж чадахгүй хэрэв ээ шаардлага сайн тавьдаг бол өөр байх байсан. тэгээд л зурагтаар хорио цээрийн дэглэм алдууллаа гээд яриад байсан хорио цээрийн дэглэм байсан юм уу хэрэв байсан бол сайд ирээд алдуулна гэж байх уу байгуулагын дотоод дүрэм журам шүүдээ сайд дуугараагүй байхад нямхүү намайг халах нь гээд уйлан дугараа биз дээ бас тэр үнэтэй байруудыг яаж авсан юм эмчийн цалингаар авахгүй ш дээ сайд энэ хүнийг багтай зайлуулах хэрэгтэй угшил болсон нөхөр бна
Зочин [49.0.212.3] 2020-12-26 10:49:05
Зөв
иргэн [107.167.109.25] 2020-12-26 08:14:28
соц үеиин өдөр хариуцлага мэдлэг болосрол хүн чанар нямхүү эмчид байгаа сайд хамтарч ажиллахаас өөр яахав
Зочин [66.181.181.67] 2020-12-26 06:41:03
ene zov alivaa negen halaa selgee bair suuria oltol tsag hugatsaa heregtei baidag solihgui ajillah heregtei Nastai baih tusmaa turshlagatai baidag tiimees setgeliin hoorloor oorchlolt hiihgui Saidyg bolon mon zahirliig demjij baina
Зочин [66.181.177.105] 2020-12-26 04:53:50
Энэ нямхүү хогийн хулгайч шдээ тэрийг нь сайхан дэлгээч өгөөч ХӨСҮТ-ийн ажилчидаа
Зочин [59.153.115.222] 2020-12-26 06:13:00
Нямхүү удахгүй илчлэгдэнээ зоригтой тэмцээ сайдаа
Зочин [103.10.21.53] 2020-12-26 04:52:00
Сэтгүүлчид бичсэн бэлдсэн нийтлэл мэдээндээ өгч байгаа ГАРЧИГ нь тун ядмагхан...мэргэжлийн сэтгүүлч гэхэд хэцүү...Эсвэл санаатайгаар ийм гарчиг өгөөд байдаг юм уу ХҮНД ҮЕТЭЙ НҮҮР ТУЛСАН САЙД аргагүйн эрхэнд НЯМХҮҮ ЭМЧТЭЙ ХАМТРАХААС өөр гарцгүй гэсэн санаа юу больчихооч Сайд БҮХЭЛ БҮТЭН САЛБАР УДИРДАЖ БАЙГАА ХҮН ганц ХӨСҮТтэй ажиллахгүй Дээшээ доошоо бүгдтэй нь харьцана салбараа хариуцана Сайдаар МЭРГЭЖЛИЙН ХҮН тавиад өг гэж сошиалаар орилолдоод л байсан ЭМЯ мэргэжлийн сайдтай боллоо одоо юу хэрэгтэй гэж Энэ хүний мэдлэг чадвар мэргэжил нь хэрэгтэй болохоос ХЭНИЙ ХҮҮХЭД..БАЯН ЯДУУ ХҮНИЙ ХҮҮХЭД байна уу хэнд хамаатай гэж Ажил төрлийн маргаан байдаг үүнийг дэвэргээд олон нийтийн сүлжээнд тавих хэнд хэрэгтэй ашигтай гэж Нямхүү эмч бас л мэргэжлийнх сайн баг хамт олонтой..энэ хүн ХӨСҮТдээ хэрэгтэй Алдаа оноо байгаа бол засаад л цааш явна биз ТАЛЦУУЛЖ ХАГАРАЛДУУЛЖ санаа нь амардаг ХЭРЭЛДҮҮЛЖ МУУДЦУУЛЖ кайп авдаг ДЭВЭРГЭЖ ӨӨГШҮҮЛЖ ашиг олдог этгээдүүд одоо болно САЙД ЭМЧ 2 т амжилт
Зочин [49.0.212.3] 2020-12-26 10:49:44
Зөв
Зочин [66.181.160.47] 2020-12-26 05:40:59
Tiim shu. Xamtarch ew negdeltei baix n ene muuxai taxaliig dawan tuulax gants arga zam shu. Amjilt.
зочин [64.119.25.89] 2020-12-26 04:43:34
САЙД АА та хэлсэн үг зорьсон зорилтоосоо шантарч буцаад байвал яаж сайдын ажилаа хийх вэ тууштай өөрчилөлтөө хийлдээ ажлаа хийж чадаагүй хүмүүсийг зоригтой өөрчилөөч Нямхүү мэтийг
Иргэн [150.129.142.169] 2020-12-26 11:19:02
Нямхүү эмчийн суудалд санаархсан хүмүүс ингэж бичдэг юм бол уу
зочин [64.119.25.89] 2020-12-26 04:37:37
Сайдаа та халдвартын эмнэлэг тухайлбал Сүрьегийн эмнэлэгээр ороод үзээрээ хамгийн ядмаг хоцрогдсон байдал таныг угтах болно Захирал нь ч анхаарахгүй байхад төр нь яам нь яаж ийм хурах шахсан байдлыг мэдэх билээ . Дэндүү дээ дэндүү
Зочин [192.82.70.98] 2020-12-26 04:36:09
Т.Мөнхсайхан Сайдад талархах хэрэгтэй ,ухаантай залуу байна Улс орноо бодон Компромисс хийж чадаж байна шүү дээ Энэ хүнээс өөр ойворгон юмнууд байсан бол (Л.Гүндалай шиг) сүйд хийх юм байна
ИРГЭН [202.126.90.87] 2020-12-26 03:35:31
ЭНЭ САЙД МӨНХСАЙХАН чинь ямар дорой үлбэгэр, хулчгар, байгалийн тэнэгдүү нөхөр гэж хүмүүсийн хэлээд байгаа үнэн юм байна. өнөө Нямхүүдээ нам буугаад өгчихсөн бна ш дээ. Нямхүү бол Мөнхсайхан байтугай сайдыг айлгаж явсан хүн ш дээ Мөнхсайханы тархин дээр цахиур хагалнаа харж байгаарай. Эрүүл мэндийн яамнаас 1 ч хүн ажилаас хадагдахгүй зөвхөн бүтцийн өөрчлалт хийгдэж байгаа ч гэх шиг авилгалд идэгдсэн яамны авгайчуудтайгаа хамт ажиллах юм гэнээ. Эрүүл мэндийн салбарт МӨНХСАЙХАНЫ үед ямарч өөрчлөлт гарахгүй гэдэг нь тодорхой боллоо. Чааваас үнэхээр сул дорой залуу юмаа Аавыхаа мөнгөөр явдаг гэдэг нь үнэн юм бна. Ийм нөхдүүд удахгүй өөрөө явдгийм даа. Мөнхсайхан ч халагдаад Нямхүүгээсээ ажил гуйж таарах юм бна даа.
Зочин [66.181.160.47] 2020-12-26 05:43:01
Chi yasan busdiig xagaralduulax yum bichdeg nuxur we.
Зочин [103.10.21.53] 2020-12-26 03:21:40
Сайд эмч 2 маань учраа ололцож ....Сайд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж ....Энэ сэтгүүлч нар мэдээ нийтлэлээ СУРГААР ТААМГААР бэлддэгээ хэзээ болих юм бэ БОЛСОН БОЛООГҮЙ ҮНЭНД НИЙЦЭХГҮЙ ТҮҮХИЙ МЭДЭЭ НИЙТЛЭЛ БИЧДЭГ сэтгүүлч нарт ХАРИУЦЛАГА ТООЦДОГ ГАЗАР БАЙНА УУ ....Энэ сэтгүүлч нэртэй ЗАРИМ НЭГ ЭТГЭЭДҮҮД АРАЙ ХЭТЭРЛЭЭ ....ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ХАНГАНА гэж байхгүй баймаар ....Нэг нийтлэлийг олон зуун хүн уншиж олон өнцгөөс олйгож олон зуун үзэл бодол илэрхийлэгдэнэ ...үүнээс болоод ОЛОН ЗУУН ИРГЭНИЙГ СТРЕССДҮҮЛЖ ДАРХЛААГ НЬ унагаж байгаад ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ ...ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ БҮДҮҮЛГЭЭР ЗӨРЧИЖ ХАЛДАЖ ТАЛЦУУЛЖ байгаа сэтгүүлчид ӨӨРСӨНДӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЦГЭЭ
Зочин [64.119.26.181] 2020-12-26 03:14:33
уучлаарай дээр бичсэн коммедуудыг уншлаа хүний хувийн амьдрал нямхүү эмчийг ярьж бна хэнд хамаатай юм бэ тэр хүний хувийн амьдрал руу өнгийххэн ухамсаргүй асуудал шинэ сайд мөнхсайхан залуу хүн туршлагатай олон жил ажилласан эмчийн зааварзөвлөлгөөг дагах нь зүйтэй гэж үзэж бна
Зочин [64.119.17.60] 2020-12-26 03:09:25
Ene Numkhuu gej nasaaraa emlegees shimegchilj amidarsan bolovsrolgui durakiig zailuulaachee arai l muuhai shunaltai hundee
Зочин [66.181.189.45] 2020-12-26 02:52:46
Олгой хагаравч тогоон дотроо! Мөнхсайхан үнэн бол зөв л юмны төлөө явж бгаа юм бна. Өнгөрсөн тахлын голомт алдаанууд ажил хийж чадахгүй бгаагын тод илрэл шүү! Одоо бүүр ноцтой мэдээ гарах боллоо! Нэг хүн үхүүлээгүй гэж хошгороод бгаа! Хавдарын эмнэлэгт халдвар тархсан бол маш аюултай Мэс засал хийлгэсэн химийн тариа олон хийлгэсэн хийлгэж бгаа хүмүүсийн дархлаа маш сул! Энд үнэхээр виоус тарсан бол тавьж туухгүй гэх баталгаа байхгүй дээ Маш хариуцлагагүй ажиллаж бна Нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй байлдааны тактикаар ажиллаад бгаа хүмүүс яг нэтэр дээрээ юу хийж амжуулаад явна вэ? Өчигдөр бүхэл бүтэн УБ хот 24 цагт 280 мкв талбай ариутгасан гээд хээв нэг ичих булчирхайгүй хэлээд сууж бх юм Үнэхээр дайны байдалд ажиллаж бгаа бол 280000 мкв ч бага санагдах юм Уймраа чавганц шиг бодлого гаргаад үсчиж давхиад нэг үр дүн бхгүй юу ч хийхгүй гэртээ хэвтээд бгаа дарга ларганцрууд ажлаа хиймээр бна !! Удирдах туршлага боловсрол нь хүрэхгүй бшаа бол хувийн хэвшилээ дайчил !!
Зочин [66.181.189.45] 2020-12-26 02:58:54
УХААНТАЙ ХӨДӨЛМӨРЧ АМИА АВЧ ЯВЖ ЧАДДАГ НЬ ХУВЬД ШИЛЖСЭН УНХИАГҮЙ БҮТЭЛГҮЙ СЭТГЭЛГҮЙ БУРУУ ЗАМААР ГАР ХӨДӨЛГӨХГҮЙ МӨНГӨ ОЛЖ БАЯЖИХ ГЭСЭН НӨХДҮҮД ТӨР ЛҮҮ ДАЙРДАГ БОЛСОН ЦАГ ШҮҮ!!!
Zocnin [68.145.61.75] 2020-12-26 01:54:13
Ajil deer am muriih yum garcn l bdag Ene 2 maani hamtarcn sain ajillaad neg negnee oilgoj bagaaraa nyagt hamtarcn bj covidiig yalnaa Nyamhuu emcn ih turshlagatai sain emcn
Зочин [66.181.161.54] 2020-12-25 16:29:52
Одоо болтол нэгч хүнийг ковидоор алдаагүй гавъатай эмч хүн шүү. Энэ коммент бичиж байгаа муу амтай доожоогүй юмнууд хүн арддаа ямар тус, ямар гавъа байгуулсийн бол. 5 хан үгэндээ танигддаг болохоор лав олигтой хүмүүс биш дэгээ. яг сүүлээ шарвасан үнэг шиг ..... Амьдралын туршлага, үзэж туулсан замыг Өвөг дээдэс маань жор мэддэг ламаас, зовлон үзсэн чавганц дээр гэж айхтар зүйрлэж хэлсэн байдаг. Нямхүү эмчид мэдлэг, чадвар, туршлага байнаа. Сайд зөв шийджээ. Хүнд хэцүү цаг үед сайн нөхрөө хөсөр хаяж болохгүй ээ хө. Ухаарсан бна.
Зочин [64.53.213.82] 2020-12-25 16:25:49
selengiin emch nar bas busad emch nariig surgahaas tatgalzana gedegiig yu gej oilgoh ve? HOSUT ulsdaa hamgiin tom hamgiin sain tonoglogdson mergejsen turshlagajsan Tov ni yum bishuu? tegeed ted nariig hen surgah bolj baina HOSUT-iin emch naraa?
Хариу [66.181.161.67] 2020-12-26 08:21:49
ЭМЧ НАРЫН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ ГЭЖ БАЙДАГ, АУИС ХАЛДВАРТЫН ТЭНХИМ ГЭЖ БАЙНА, ТЭД СУРГАХ ЁСТОЙ. ХӨСҮТ БОЛ ЭМНЭЛЭГ БОЛОХООС СУРГУУЛЬ БИШ.
Зочин [66.181.161.54] 2020-12-25 16:39:19
Ээдээ мөнч хэцүү хүмүүс байхиймаа. Даанч цөөхөн байгаасай даа. ХӨСҮТ ийн эмч нарын ажил багадаагүй бна хөөе. Ядраад өөрсдөө халдвар аваад бна. Юун сургалт явуулах вэ. Ёо ёстой нэг ......
Zochin [202.9.46.146] 2020-12-25 15:39:21
ХӨСҮТ-н эмч нараас бусад нь короноог эмчилж болохгүй байдаг сонин юм шүү. Хамаг учир энд л байна.
Зочин [192.82.75.196] 2020-12-25 16:50:54
Tiim shuu notoi notoi uhelden temceed bgaa n uchirtai
Зочин [202.126.89.122] 2020-12-25 14:51:11
Сайд нь шийдвэр гаргахад захын нэг муу эмнэлгийн дарга эсэргүүцдэг хэрэгжүүлдэггүй байх юм бол энэ салбарын ажил явахгүй, дампууралруугаа явж байна гэсэн үг
Зочин [103.26.194.138] 2020-12-27 00:13:28
Yag unen. Caidin daalgavrig eserguutsdeg ene hen yum be
Зочин [202.126.90.66] 2020-12-26 00:40:25
Буруу шийдвэр зөндөө гаргаж байна шүү дээ..
Зочин [64.53.213.82] 2020-12-25 16:26:32
yes
Zocnin [68.145.61.75] 2020-12-25 14:38:53
Nyamhuu emcn sain emcn turshlagatai hun Said sain rmcntei hamtarcn ajillaj ewtei bj owcniniig yalna
ЗОЧИН [66.181.187.204] 2020-12-25 14:07:17
МАШ ЗӨВ,ИЙМ ХЭЦҮҮ ҮЕД НЭГ Ч ГЭСЭН ТУРШЛАГАТАЙ ХҮНЭЭ АЖЛААС ХАЛАХ НЬ ТЭНЭГ ХЭРЭГ,ТЭР ТУСМАА НЯМХҮҮ ЭМЧИЙГ!!! ХЭН ХЭН НЬ ӨӨРТӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЮУГААС Ч ИЛҮҮ ЧУХАЛ,БАЯР ХҮРГЭЕ!!!
зочин [103.212.118.99] 2020-12-25 13:52:37
Нямхүү эмч өөрийнхөө ажилд дүгнэлт хийх хэрэгтэй юм байна даа. Залуу сайд ажлыг шинэлэгээр хараж байгаа даа. 1-р эмнэлэг ХӨСҮТ -г зэрэгцуулээд харахад харай биш ээ.Сумын эмнэлэг ч ХӨСҮТ-с дээр шүү. Ёстой шинэчлэл хоцрогдолын зөрчил юм даа. Ковидоос өмнө олон жил яаж ажиллаж байж вэ гэдэг нь харагдаж байна .
Зоч [66.181.161.20] 2020-12-25 13:47:28
Тийм байлгүй дээ.. Эвт шаазгай буга барьна гэдэг үг байдаг шүү дээ. Эвтэй байцгаавал энэ өвчинг барьж авахад амархан л өвчин шиг байна шүү хүүхэдүүд минь. Та нарыг чинь хоорондоо өөг төөг хийсэн гэхээр чинь санаа зовж байлаа шүү.
Зочин [202.126.89.13] 2020-12-25 13:46:59
Ам мурийх асуудал ажил төрлийн үед хаана ч гарна ойлголцож ажлаа сайн хийцгээгээрэй сайд захирал хоёроо
Зочин [192.82.75.146] 2020-12-25 13:39:23
Сайд ийм үед халаа сэлгээ салхи оруулах юум яриад сууж байдаг
Зочин [64.53.213.82] 2020-12-25 16:27:30
ehleed guitsed umsh ludee!
Zochin [59.153.85.72] 2020-12-25 16:09:00
Ym unshaad oilgohgvi baij tenegee bitgii gaihuulj bgaach
Зочин [202.179.26.145] 2020-12-25 13:34:40
Evlej baij l ajil butdeg . Ah ni surgaj duu ni sonsdog . Hamt hicheevel huchtei . Evtei baij l ene hetsuu tsagiin hamtdaa davj chadna shu de. Buurlaas ug sons . Bolson ideenees and gedeg ugtei shu de. Eruul mendiin saidaa
Зочин [192.82.75.196] 2020-12-25 16:51:50
Ene uhelden temceed bgaa nyanhuug shalgawal mun ch ih yum garna daa
Зочин [59.153.114.38] 2020-12-25 13:24:25
Дан дээлтэй сайдууд маань арай л балчирдаад байна даа. Эргээд давхар дээлтэй болгох нь зүйтэй
Зочин [64.53.213.82] 2020-12-25 16:27:55
no shuu!
амараа [66.181.168.157] 2020-12-25 13:23:09
Нямхүү эмнэлэгийн ажилчиддаа өөрөө ч эрүүгээр ч их анхаарал тавиулдаг хүн юм билээ одоо болоо амараа
Зочин [109.252.126.166] 2020-12-25 12:39:16
Нямхуу эмчийн ярьсан Маш зов. Одоо хуртэл нэгч Хун нас бараагуй . Тэдэнтээ Гардиан тулалдаж байна. Шинэхэн сайд гуйа оорийгоо омоорч байна. Ямарч туршлага мэдлэг Алга. Захынхаа махны биздээ хийж байсан нь дээр . Сарангэрэл авгайн залуу амраг гэсэн. Туунийгээ сайд болгосон гэж яриад байсан шуу дээ.
зочин [124.45.96.219] 2020-12-25 12:38:54
Нямхүү гуайг өөрчилж ХӨСҮТ-ийг хөгжүүлээсэй, сайхан эмнэлэг болгоосой. Нямхүү гуай та одоо болно доо, нас 60 гарсан байлгүй дээ? Залуучуудад ажиллах, удирдах боломж олгооч ээ, залуучууд эрч хүчтэй, хурдтай, чадалтай, чадвартай, юмыг соргогоор хурдан тусгаж авна, зоригтой доо. Агентлагийн даргаар 10-20 жил ажилласан, 60 гаруй настай хүмүүсийг өөрчлөөд Монгол улсын бүх салбар, бүх түвшинд залуучуудыг томилж ажиллуулаач ээ, залуучуудаа дэмжээч ээ.
Зочин [202.126.89.13] 2020-12-25 13:54:09
Улин хуц чи муу үхэр
Зочин [66.181.184.196] 2020-12-25 11:50:03
Бүх яамны сайд нар өөрийн багаа бүрдүүлж байгаа энэ нээх гайхах зүйл биш шд,ЭМЯ л ковидоос болоод олны нүдэнд ил бга болохоос биш бусад сайд нар нь аль эрт халаа сэлгээ хийдгээ хийчихсээн. Нямхүү эмч дарга хэвээр үлдэхийн тулд хамтарч ажиллахаас өөр сонголт байхгүй,харин ч олон түмнээр өрөвдүүлэх гэж амьдрал ахуйгаа ярьлаа. Залуу сайд ХӨСҮТ дээр зөв менежмент барьж байна.
зочин [192.82.72.90] 2020-12-25 11:35:42
Өнөөдөр ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга нь маш ноцтой зүйл ярьсан шүү одоо Нямхүү хэвээрээ байх юм бол тэдгээр хүмүүсийг дарамтлана даа. Ажил дээрээ бараг байдаггүй, эрүүгийн нөхдүүд эмнэлэгээр явдаг, бохир шугам,, цалин хөлс гээд их юм байх шиг Бид нар эмнэлэг доторх нарийн юмыг мэдэхгүй нямхүүгээ хоосон магтаад байсан бололтой
зочин [66.181.183.228] 2020-12-25 11:13:07
Нямхүү бол энэ эмнэлэгт юу ч хийгээгүй нь үнэн. Бас тэр яригдаад бгаа эрүүгийнхнээр дарамтлуулдаг нь үнэн байхаа. Залуу сайдыг юм хийх гэхээр дарамтлуулчих шиг боллоо доо,
Зочин [122.201.21.165] 2020-12-25 11:09:12
Та 2 харах цайранаасаа хамтарч ажиллаж чадахгүй бодовуу даа.Сайд биёлэгдэх боломжгүй үүрэг өгдөг юм биш үү. Тэгээд зөрчил үүссэн гэж ойлгохдохоор байна.за даа тэгээд шүүх шүүх болждээ.
Зочин [202.9.47.53] 2020-12-25 10:50:42
Ямар балиар ямарч боловсрол соёлгүй гэдгээ.харуулсан амьтад хүний хувийн амьдрал болон нас зүсээр нь доромж үгээр баалах юмдаа. Ой гутаасан юм бичихээ болимоор юм даа.
ЗОЧИН [103.212.118.99] 2020-12-25 10:44:07
эмч нарын яриад байгаа бусадаар дарамтлуудаг гээд байгаа нь ямар учиртай юм болоо. Тэр их эвгүй зүйл яригдаад байна даа бид хүндлээд хамгаалаад байдаг . бодит байдал дээр юу яригдаад байгаа юм бол доо өөрөө хэвлэлээр мэдээлэл хийх байхдаа.
зочин [103.212.118.99] 2020-12-25 10:40:40
НЯМХҮҮ ЭМЧИД ХАТУУ ҮГ ХЭЛСЭН АНХНЫ ХҮН ШИНЭ САЙД БАЙХАА ҮРГЭЛЖ МАГТУУЛСААР БАЙГААД ХАТУУ ҮГ СОНСООД ИХ ЗОРЧИРДЛОО САЙН ЗҮЙЛИЙГ НЬ САЙНААР НЬ АЛААДААТАЙ МУУ ЗҮЙЛИЙГ НЬ МУУГААР НЬ АВЧ ҮЗЭХ Л ХЭРЭГТЭЙ.
Дулмаа [122.201.21.165] 2020-12-25 10:34:16
Нямхүү эхнэргүй бол би сайн эхнэр байж чадна шүү.нас43 царайлаг бас төрд алба хашдаг.та их ядарсан байна шүү. Э.М Я болон Сайд хөл бөмбөг өшиглөх вии хөөрхий минь.10 сар короноог барьж чадсан шүү.
Зочин [66.181.161.88] 2020-12-25 16:28:12
Чи арай хөгшдөнө
Зочин [103.26.195.78] 2020-12-25 12:53:58
Боожгоо нь ажиллахгүй бол дараа нь салах гэж бөөн юм болно шүү гоншигноод өөрийнхөө зөв ядраад ганц удаа ажилаагүйн төлөө салах гэлээ гээд
Зочин [49.98.163.154] 2020-12-25 12:40:35
Ehneree gadaadad blgadag tom gar shuudee
Зочин [103.26.194.1] 2020-12-25 10:31:49
Ашиг сонирхолын зөрчөлдөөн насаараа улсаас шимэгчид амь бөх байсаар л байна
Irgen [139.5.218.92] 2020-12-25 10:27:12
Manai mongolchuud ooriin gesen bodol bhgui humuus shuu face deer bgaa hudal medeenuuded itgeed l hun muulaal buthgui humuus dee
ЗОЧИН [150.129.143.219] 2020-12-25 10:22:15
ЭНЭ САЙД ӨӨРИЙН ХҮМҮҮСЭЭРЭЭ ЦУС СЭЛБЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙГАА ГЭСЭН.
Зочин [64.53.213.82] 2020-12-25 16:31:57
Demjij baina! Mongoliin EM salbar unen hoorhiileletei baigaa shuu sain bag burduulj baij saijruulah bish shinechleh heregtei!
Зочин [64.119.23.11] 2020-12-25 10:16:20
Бүүр нэг өрөвдүүлэх тактик аа мэдэрчихсэн өвгөн .Салаад 20-д жил болсон авгай гаа авчирч чадахгүй байгаа гэж уйлан дугараад ичээч чи!! Зайлуул тааран.Сайд нь зоригтой хус энэ өвгөнг бүүр даам гарчихсан булай ялгүй үлдвэл аз чинь шүү
Зочин [192.82.77.101] 2020-12-25 10:16:00
Манайхан ямартаа эмчлээд чадаад бна. Аргыг нь олчихсон гэж ойлгож бгаа. Одоо ганцхан голомтоо л маш түргэн хумиж хяналтандаа атгамаар бна. Өнгөрсөн 11 сарын өмнөх үедээ эргэн очмоор бна. Та бүхнийг хичээж бгааг мэдэж бгаа ч бид яг үнэндээ туйлдаж бна . Одоо эргээд энгийн амьдралд орлоо ч хичнээн хувиараа бизнес эрхлэгч дампуурсан байхыг таашгүй.. Хурдлах л хэрэгтэй бна. Та бүхэн минь хичээгээрэй.
Зочин [124.158.86.149] 2020-12-25 10:12:23
Нямдорж ХӨСҮТ-ийг хөгжүүлээгүй, хог дээр гаргасан. Суудлаа өгөө одоо. Идэж ууж болоо байлгүй, шалгуул.
Зочин [64.53.213.82] 2020-12-25 16:33:59
hunii ner zov togtoochihood hutsaarai!
Зочин [192.82.71.80] 2020-12-25 10:00:34
Хамтрахгүй гээд яахын нэг хөнжилд байжийж новшнууд чинь
Иргэн [124.60.114.164] 2020-12-25 09:59:17
Короно дуусахаар их уим болнодоо.Эртхэн эхнэр хүүхэдрүүгээ явсан дээр бхаа.
Зочин [66.181.161.63] 2020-12-25 13:43:47
Эхнэр нь СЭМҮТ- ийн Насанцэнгэл биш юмуу.
Зочин [103.26.195.78] 2020-12-25 12:57:50
Ийм гоншигнуур юмтай яаж насаараа амьдрах юм бушуухан гадаад явьж чихээ амрааж яваа байх
Зочин [64.119.23.11] 2020-12-25 10:17:40
Энэ өвгөн хаягдчихсан эхнэр нь салаад удсан тоож хүлээж авахгүй шд