“ЦАХИЛГААНЫ ҮНЭ ТЭГЛЭХ” ШОУ

Aдмин / Эдийн засаг

Раднаасэдийн Даваадорж Эдийн засгийн ухааны доктор

Оны өмнөхөн Монгол Улсын Засгийн газар хуралдаж, түүхэн шийдвэр гаргасан талаар Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийсэн билээ. Энэ нь Цар тахлын үед айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийг хэрэглээний эрчим хүч, ус дулаан, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон тухай шийдвэр. Төлбөрийн нийт дүн нь 650 тэрбум төгрөг байх бөгөөд санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэр гаргахаар болжээ. Тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн: “Эрдэнэт үйлдвэр 2019 онд төрийн өмчийн үйлдвэрийн газар болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байгаа. Үйлдвэрийн зардлаа танах ямар боломж байгааг судална. Энэ нэмэлт санхүүжилтийг гаргахын тулд бид тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудаа царцаана. Бид нийтдээ 150 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт, авлага авсан. Өнөөдрийн шийдвэрийг “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” зарчмаар гаргалаа” гэв.

Ийнхүү иргэд алгаа ташин хүлээж авсан шийдвэрийн утга учир ч тодорхой болов. Өмч хувьд биш, харин төрийн мэдэлд байвал иргэд ашгийг нь хүртэх юм байна гэдэг зах зээлийн бус сэтгэлгээ, улс төржсөн ээлжит мэдээлэл иргэдийн тархийг амжилттай угаах нь тэр. ЗГХЭГ-ын дарга “Засгийн газар Онцгой дэглэм тогтоосны үр дүнд Сингапурын компанид шилжих гэж байсныг таслан зогсоосон. 2016 онд улсад 184 тэрбум төгрөгийг, 2019 онд 963 тэрбум төгрөгийг улсад тушаасан. Харин энэ онд “Эрдэнэт” үйлдвэрийн улсын төсөвт оруулах нийт орлого үйлдвэрийн 42 жилийн түүхэнд анх удаа 1 их наяд төгрөг давж байна. Зэсийн үнэ өнгөрсөн хугацаанд өсөөгүйг хэлэх нь зөв болов уу” гэв.

Бодит байдлыг судалж үзье. Хэрвээ ОХУ-ын мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголд орж ирээгүй бол Засгийн газар “цахилгаан тэглэх” талаар шийдвэр гаргаж чадахгүй байсныг хэн хүнгүй ойлгох биз. Харин ийм шийдвэр гаргах боломж дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш огцом өссөнтэй шууд холбож ойлгож болно. Энэ оны 4 сарын 1-ний өдөр 1 тонн зэс 4500 ам.доллар байсан бол оны сүүлээр бараг 8000 ам.долларт хүрч огцом өссөн. Өөрөөр хэлбэл, Монгол улс түүхий эдээ гадаадад гаргаж олдог 10 ам.доллар тутмын 3-г зэсээс олж байсан бол одоо бараг 5-г олж болохоор болсон байна. Тиймээс Засгийн газрын болон Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанаас үл хамааран бий болсон “гэнэтийн ашиг” ээлжит нэгэн “поп шийдвэр” гаргах шалтгаан болсон юм.

ЗЭСИЙН ҮНЭ ЯАГААД ОГЦОМ ӨСӨВ

Бид өвдөхөөрөө эмчид хандаж зөвлөгөө авдаг. Тэгвэл дэлхийн түүхий эдийн зах зээл дээр эмч байдаг гэвэл та итгэх үү. Түүнийг Доктор Зэс гэдэг. Тэрээр хөрөнгө оруулагчдад эдийн засаг, санхүүгийн хямрал, аюулын харанга дэлдэж магадгүй энэ үед хөрөнгө оруулалтаа зоригтой хий гэж уриалдаг металл юм. Иймээс цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэл бий болсноор хөрөнгө оруулагчид үнэ нь хамгийн тогтвортой байдаг металл руу хошуурч зэсийн үнийг өсгөсөн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулагчдын хувьд улаан металл эдийн засгийн үндсэн мэдрэгч буюу чиглүүлэгч луужин нь болж иржээ. Гэхдээ өөр шалтгаан бас бий.

Эх сурвалж: Investing.com

Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн ханш өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг дээрх график дээр дүрсэлжээ. Энэ оны гуравдугаар сард зэсийн үнэ ханш сүүлийн найман жилийн хугацааны хамгийн доод хэмжээнд хүрч 13% -иар унасан. Шалтгаан нь маш энгийн. COVID-19 тахлын дэгдэлттэй холбоотойгоор ихэнх улс орон хорио цээрийн дэглэм тогтоож, хилээ хаасан явдал байв. Энэ оны эхээр коронавирусын улмаас Хятадад үйлдвэрлэл зогсоход хүрч зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унасан юм.

Удалгүй зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Латин Америкийн Чили, Перугийн үйлдвэрүүдэд коронавирусын цар тахал дэгдэв. Зэс олборлолтод төрөл бүрийн мэргэжилтэй олон хүний хөдөлмөр шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, зэсийн уурхайд олон хүн нэг дор ажилладаг гэсэн үг. Гэтэл цар тахал дэгдэж хатуу хөл хорио тогтоосноор уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хомсдол үүсэв. Ганц сарын хугацаанд дэлхийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн тоонд ордог зэсийн нөөц 110 мянган тонноор буурчээ. Зэсийг ухаалаг гар утаснаас эхлээд бүх төрлийн цахилгаан хэрэгсэл, хөдөлгүүр, машин техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж төдийгүй орон сууцны сантехникт хүртэл ашигладаг. Зэсийн үнэ Хятадын эдийн засгийн өсөлттэй шууд уялддаг. Дэлхийн хоёр дахь том эдийн засагт дэлхийд хэрэглэж буй зэсийн тэн хагас ногдож байна. Цар тахал дэгдсэн 2020 онд Хятадын эдийн засаг ихэнх шинжээчдийн таамаглаж байснаас илүү хурдан сэргэсэн юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт багасч, эрэлт нэмэгдсэн тул үнэ өссөн. Гэхдээ өмнөд хөршийн зэсийн далайцтай их хэмжээний хэрэглээ үнэ өсөхөд бас нэгэн түлхэц болжээ.

Ийнхүү хэд хэдэн шалтгаанаар гадаад зах зээл дээр түүхий эдийн ханш өссөн нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллах боломжийг нээж өгсөн юм. Түүнээс биш манай эрх баригчдын яриад байгаа улс өмчөө авснаар ашигтай ажилласан зүйл ердөө байхгүй.

Харин бодит байдал дээр Эрдэнэт ТӨҮГ-т асар их хэмжээний хулгай нүүрлэж, үрэлгэн зарлагыг алхам тутамдаа гаргаж байгаа талаар олон нийтийн сүлжээнд хангалттай баримтууд тавигдаж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 100 сая төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэрийн санхүүгээс гаргуулж, Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн, орлогч захирлын эмчилгээний 219 сая төгрөг, 20 сая төгрөгийн унадаг дугуй, 350 гаруй сая төгрөгөөр хэвлэлтэй хийсэн гэрээ, 16.6 сая төгрөгөөр мөнгөн аяга, 52 сая төгрөгөөр өөртөө массажны сандал... зэрэг нь Эрдэнэтийн үрэлгэн удирдлагын хувьд задгай мөнгө юм уу даа.

Зайсанд байх Жардин хотхонд Эрдэнэт үйлдвэр нийт 3 тэрбум 13 сая төгрөгөөр 202, 302 тоот орон сууцуудыг гараашийн хамт худалдан авсан. 2019 оны 7-р сард 353 сая 500 мянган төгрөгийн үнэтэй 2019 оны 570 худалдан авч Х.Бадамсүрэн захирал хөлөглөж байсан аж. Уг нь Х.Бадамсүрэн захирал 2017 онд шинэ 570 аваад бөөн хэл ам болж байв. Гэтэл 2020 онд олон нийтийн сүлжээнд 512 сая төгрөгийн үнэтэй машины асуудал бас дахин сөхөгдөв. Ийнхүү тэрбум, тэрбумаар байр авч, жил бүр хэдэн зуун саяын үнэтэй тансаг зэрэглэлийн унаа авч Арабын шах шиг тансаглаж байгаа нөхөр “чөлөөт зах зээл”, “хувийн өмч” зэрэг зах зээлийн ойлголтыг үгүйсгэж өмч улсын мэдэлд байх ёстой гэж айлдахгүй гээд яахав.

Хэрвээ Эрдэнэтийн тендерийн булхайг сөхвөл далай мэт арвин. Нэг хэсэг Эрдэнэт үйлдвэр Хятад компанид 100 тэрбумын тендер өгчихлөө гэж шуугив. Гэтэл “нийт Хятадын 61 компанитай гэрээ байгуулж, 143,760,094,000 төгрөг төсөвлөжээ” гэж Өрөг.мн сайт мэдээлж байв. Тендергүй худалдан авалт хийж хууль зөрчиж байгаа талаар тоочвол хангалттай мэдээлэл бий. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж нийтийн өмчийн хулгай, авилгатай тэмцэх ёстой хууль хяналтынхан нь амандаа ус балгасан мэт нам жим байгаа нь гайхалтай. Цар тахлын өнөө цагт Эрдэнэт ТӨҮГ-тай холбоотой нийтэд дэлгэгдсэн асар их сөрөг мэдээллүүдийг эерэгээр ойлгуулж, “булхай”-гаа бусад руу бухаж анхаарал сарниулах, ийм асуудалд нэр холбогдсон этгээдүүд хариуцлагаас бултах сайхан боломж гарч ирсэн нь “цахилгааны үнэ тэглэх” шоу байв. Харин иргэд харанхуй байх тутам “поп” улс төр үнэд орж, улс орны хөгжил гацсаар байгаа ганц жишээ дурдахад ийм байна.


Сэтгэгдэл

цог [103.10.22.86] 2021-01-10 02:54:10

засгийн газар мэдэгдэл гаргахдаа анхнаасаа байрны 60 м кв ын халаалт ус ,гэрийн хороололын түлш усны төлбөрийг засгийн газар хариуцна гэсэн бол ингэж шүүмжлжлэлийн бай болохгүй байсан юм . гаргасан шийдвэр нь цахилгаан станц дамжуулах сүлжээнийхээ хүчин чадлыг болон ард олны хомхой сэтгэлийг давхар тооцоолоогүй.энэ хөнгөлөлт бол хэн хутгаж авах шанага томтой нь илүү хүртэх тэгш бус шийдвэр болсон.

Зочин [103.26.193.155] 2021-01-09 13:59:15

маш сайхан нийтлэл байна. Ойрд МАНгаруудын хар масст тохируулсан улс төр харсаар уйдсан байв.

Хот [139.5.219.188] 2021-01-08 16:26:35

Үхэр монгол гж их байна

Зочин [66.181.188.120] 2021-01-08 14:45:23

Доктор гэнэ үү. Олигтойхон оюутан ч ийм эргүү юм бичихгүй.

дөлгөөн [103.26.193.155] 2021-01-10 00:34:05

чам шиг соосог угжуулаад сурчихсан мал ойлгохгүй л дээ.

Үнэн [64.119.23.221] 2021-01-08 11:02:28

Үнийн өсөлтийг бодитоор нь ард түмэн хүртэж байгаа юм биш үү????Өрхийн орлогыг шууд болон шууд бусаар дэмжиж байна.Ямар дүгнэлт хийх гээд байгааг нь ойлгохгүй байна.

Нохой толгойтод [103.57.94.46] 2021-01-08 13:20:04

Тодорхойгоос тодорхой тайлбар бичсэн байхад түүний учрыг нь ойлгохгүй байгаа чамайг нохой толгойт гэж нэрлэе.

Батхүү [103.26.193.155] 2021-01-08 10:58:13

Маш зөв асуудал хөндсөн байна. Харамсалтай нь хар масс ойлгохгүй. Манжууд өөрсдийгөө тэнгэр хувь заяатай гэж магтсаар бгаад газрын хөрснөөс арчигдсан. Монголчууд араас нь тун итгэлтэй алхаж байна даа. 12 зууны агуу баатрууд биш амаа ангайсан махан толгойтнууд болсоор

ЗОЧИН [66.181.181.96] 2021-01-08 10:44:25

ХҮРЭЛСҮХ ЦАХИЛГААН ТЭГЛЭСЭН ҮҮ, ТЭНЭГЛЭСЭН ҮҮ, ШОГЛОСОН УУ, ШОГТСОН УУ.

зочин [66.181.187.211] 2021-01-08 10:26:27

докторын нэр гутаасан эсрэг үзэлтэн бнаа

Зочин [66.181.170.162] 2021-01-08 09:37:50

Юу бичээд байдаг доктор юм бол доо хөөрхий. Зэсийн үнэ өсөөд тэр нь Эрдэнэт улмаар Монгол Улсад тустай байгаан бус уу. Мундаг дүгнэлт хийх гээд ядчих юмаа. Монгол улс төрийн өмчдөө аваад дээрээс нь таатай нөхцөл бүрдээд, идэж уудаг байсныг илрүүлээд, татварыг нь үнэнээр нь төлүүлээд ийм үр дүн гарсан гэдгийг доктор биш хүн ч ойлгож байгаа уг нь. Тэр нь өнөөдөр ард иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлж байгаа бодитоор. Би хэн нэгэн улс төрч, намын харьяалалгүй хүн. Хөндлөнгөөс харахад ийм байна. Аливаа бизнесийн компани бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд манайх ашигтай болчлоо, бид нар зүгээр унтаж байсан гэж ярьдаггүй, угаасаа тийм гэж үзэхгүй. Докторын санаа бол ашиг олоод хувьдаа завших байсан бүлэглэлийн зөв байх байсан гэх гээд байна уу гэж ойлгогдлоо.

Иргэн [202.126.89.44] 2021-01-08 09:37:02

Цахилгааны өр тэглэх шоу ч гэх шиг тэнэгтээд байгаараа малнуудаа та нар одоо өнгөрсөн оны хэрэглээнийхээ хэмжээгээр хөнгөлөлт аваад явж байгаа биз дээ эннээс илүү яах гэсэн юм бэ. манайх л гэхэд 6 сарын хугацаанд 1 сая гаруй төгрөгийн хөнгөлөлт авч бна. болоо биз дээ, Төрд баярлаж байна.

/*-*/ [49.0.212.165] 2021-01-08 11:28:46

Уучлаарай МАН-ын баян ахаа, манайх гэр хороололд сард 30 мянган төгрөгний л тог гардаг, 6-аар үржээд хэдэв-180 мянган төгрөг, чи сая гаруйг аваад баярлах нь аргагүй, бид бүтэн 6 сар нийтдээ 180хан мянга байнаа, хамаа, ална шүү

иргэн [66.181.190.230] 2021-01-08 09:34:05

Ёстой хэл амаа уралдуулж байх юм.арай хэрүүлч бишүү.дандаа хөнгөлт тусламж авсаар сүүлдээ ийм нийгэм болж бна даа хөөрхий!!!!!!!!!!

Зочин [202.9.40.9] 2021-01-08 07:40:28

Тэнэг жагсаалын дарга ёрөнхиилөгч болвол дэлхиин шившиг

Зочин [64.119.19.16] 2021-01-08 09:22:47

Ямарч байсан жагсаж ч үзээгүй бололтой өөрөөс чинь дээр дээ

0000 [192.82.76.79] 2021-01-08 06:22:01

бүү давар тэглээгүй биш тэгэлсэн гэхдээн шуналыг хязгаарлах нь зөв

Зочин [43.228.131.110] 2021-01-08 06:43:53

Битгий ХУЦ

Зочин [66.181.170.162] 2021-01-08 05:18:55

Teglelee genguut yum uzeegui yum shig baahan yum zalgasan humuus goroo amsaj bgaa, ternees heviin baisand n tustai l bgaa shuu

n [66.181.188.205] 2021-01-08 06:20:18

badamsuren saya nasalj monxorogdee ter ix xorongoo idej duustal naslag

Зочин [202.9.46.135] 2021-01-08 05:10:37

tog 00.gd baisan yalaa. 12.sarii mong gd urid sar.s ondor bichij orj ircheed mongo neheed sj bn. Hol horiond ideh hool uuh undgui bolj baihad ene ih mongiig yah ve. Hurelsuhee

Зочин [66.181.188.205] 2021-01-08 06:19:08

badamsuren monx uom chini saya jil ter xorongoo edelnee xoorxii, altan emeel deer suuj alt idej saya nasalna

Зочин [124.158.80.197] 2021-01-08 05:05:18

ХУЦАЛГҮЙ ДУУГҮЙ ХҮРТ ЮУ ОЛОН ЮМ ХУЦДАГ ХОГУУД ВЭ?ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХИШГИЙГ ДУУГҮЙ ХҮРТ.

зочин [66.181.189.246] 2021-01-08 05:17:57

цахилгааны дулааны үнэ тэгэлсэн нь баячуудын том офисууд том ашигийг хүртэнэ

Зочин [202.126.89.246] 2021-01-08 04:22:57

Эрдэнэтийн булхай луйвар эрт дээр уе ч байсан яаг одоо л луйвар бололд байгаа юм гэж уу

Зочин [202.55.188.90] 2021-01-08 04:13:07

Хувьд очсон бол ард иргэдэд ингэж үр өгөөж нь шууд хэзээч ирэхгүй хувьчилж авах гээд л шүлсээ гоожуулж байгаа хүмүүст үгүй шүү ард түмэнд ганц үйлдвэрийг үлдээ л гэж хэлмээр байна

Зочин [122.201.22.80] 2021-01-08 03:36:35

үмхий хүрэлсүхийн худлаа ярианууд дуусах болоогүйдээ. бараг монголыг зарчихсан хойно ч худлаа яриад сууж байж чадах урвагч шүүдээ

Иргэн [202.21.124.19] 2021-01-08 03:30:21

Эрдэнэтийн 49%-ийг авсан хууль бус булхай луйврыг илрүүлж Төрд авсныг яаж ч бичээд тархи угааж чадахгүй! Тэр Худалдаа хөгжлийн банкинд очсон бол ард иргэдийн тог цахилгааны мөнгийг төллөө юү?! Төр нь эзэн нь юмаа мэддэг гэдгийг тод харуулсан, үүнтэй бүү марга!

Зочин [202.9.47.6] 2021-01-08 02:51:22

зөв зүйтэй зүйл хөндсөн бн.Эрдэнэтийн ашиг лав энэ засгийн гавъяа бишээ.

Зочин [64.119.19.100] 2021-01-08 02:48:36

Цахилгаан засаг талөөгүй ээ Шоу Эрдэнэтээс төсвөас гадуур мөнгө шааж сонгуульдах гэсэн зальт арга. Иргэд мөнгөа бүүр өсгөөд төлж байгаа МАН хуурамч МАН хулгайч дээрэмчин

зочин [66.181.161.37] 2021-01-08 11:06:06

11 сард гэртээ байгаагүй байсан чинь 27000 м/т гаргасан байна лээ

Зориг [202.131.234.82] 2021-01-08 02:06:07

Нэг мөсөн социализмаа байгуулж байна гэж зарлах хэрэгтэй МАН

Зочин [66.181.186.176] 2021-01-08 01:48:07

Цэсийн үнэ өсөж байгааг захын хүн мэдэж байхад огт өсөөгүй гээд л хэнэг ч үгүй яриад сууж бгаа оюунэрдэнэ чи ард түмнийг тэнэг гэж л бодоод бнаа даа.

Зочин [202.21.104.2] 2021-01-08 01:28:22

100 жилийн 92т тасралтгүй засагласан МАН улс орныг өнөөгийн байдалд хүргэсэн гол буруутан. Ер нь нэг муу хөөрцөн түрүүчид толгойгоо мэдүүлдэг улс орон дэлхийд ч байхгүй ш дээ

Зочин [64.119.20.3] 2021-01-08 19:13:44

Германд басжагсаалын цэрэг явсан А.Гитлер 1935=1945 онд

Зочин [64.119.19.48] 2021-01-08 03:01:44

yes

Зочин [66.181.185.100] 2021-01-08 01:21:02

Хүрэлсүхэд 3 жил хулхидуудаад дүжирчихсэн ард түмэн хэн ч бэлэн зүйл хүсээгүй МАНжийн жаргал гэж үүнийг л хэлэх байх

Зочин [66.181.161.53] 2021-01-08 01:19:22

tor bayn bol yaj hogjij boldgiig hoyr horshoos harj bolon mongolian baychuud mongo huulegchid ene hund ued haan bainaaa muu hulgaishuud

Зочин [66.181.161.45] 2021-01-08 01:02:35

ard bid haranhui buduuleg belen um husehees oor chadbargui iim l munhaguud shuu dee

Зочин [66.181.161.45] 2021-01-08 00:59:59

olon jiliin bulhai bii ene ardiin namiig namnah l bolj dee


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.