Ч.Отгочулуу: Эдийн засгийн үндсэн тамир тэнхээ, ноён нурууг ганцхан ковидоос болоод хугалчихаж болохгүй

Aдмин / Эдийн засаг

Эдийн засагч Ч.Отгочулуутай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-2020 онд эдийн засаг 2.3 хувиар агшсан тоон судалгаа байгаа. 2021 оны хувьд эдийн засаг ямар байна гэж та харж байна.

-Эдийн засгийн өсөлтийг өмнөх үетэй нь харьцуулдаг учраас 2020 онтой харьцуулахад харьцангуй сэргэх болов уу. Гэхдээ 20 оны агшилтыг гүйцэж түрүүлж чадах уу үгүй юу гэдэгт итгэлтэй биш байна. Яагаад гэвэл гол худалдагч Хятад улсад сүүлийн үед коронавирус дахин сэргэх хандлагатай байгаа гэсэн мэдээ авсан. Хоёрт, мутацид орсон шинэ вирус Хятад улс руу нэвтрэх нь цаг хугацааны асуудал. Хэт хурдтай нэвтрэх юм бол хятадын импорт эрс багасна. Манай эдийн засаг одоо экспорт дээр тогтож байна. Дотоодын эдийн засаг хэт хумигдсан байгааг бүгд ойлгож байгаа. Ялангуяа хавар манай эдийн засаг маш их агшдаг. Жижиглэн худалдаа буюу нийтийн худалдаа жилдээ шинэ жил, цагаан сарын үеэр маш том орлогоо олдог. Бусад саруудтай харьцуулбал хоёроос гурав зарим үед дөрөв дахин их хэмжээний орлого олдог. Энэ жил ковидтой холбоотойгоор шинэ жил, цагаан сар өргөн тэмдэглэхгүй байхаар болсон. Дотоод үйлчилгээ, эрэлт, хэрэглээ эрс өссөн байдалтай байгаа. Орон сууцны худалдаа багассан, малын тоо толгойн бүртгэл бууралттай гарч байна. Дээр нь хахир ширүүн хавар болох төлөвтэй гэж байгаа. Тэгэхээр ганц найдлага экспорт болчихоод байсан. Экспорт маань уул уурхайгаас маш их хараат, мөн хятадын эдийн засгаас хараат байдал нь үргэлжилж байгаа учраас итгэлтэй хэлж чадахгүй байна.

-АХБ, Дэлхийн банкнаас гаргасан таамаглалыг харахад эдийн засаг 5, 5.1 орчим өсөлттэй байх болов уу гэсэн хүлээлт байна. Энэ нь амьдралд хэр боломжтой байх бол.

-Миний хувьд боломжгүй болов уу гэж харж байна. Нэлээн өөдрөгөөр бодсон төсөөллүүд байх шиг байна. Хэрэв нүүрсний гарц сайжирч дэлхий нийтэд нэвтрэх чадвар нь сайжраад дээр нь нүүрс, зэсний үнэ сайн байх юм бол боломжтой. Түүнээс бусдаар хэцүү. Яагаад гэвэл малын тоо толгой, шинээр баригдах байшин барилгын тоо тэгж их өсөхгүй болов уу. Мөн жижиглэн худалдааны салбар огцом агшилттай байгаа. Харин бөөний худалдаа гайгүй үзүүлэлттэй байна лээ. Тийм учраас энэ гаргасан өсөлт өндөр үзүүлэлт.

-Нөгөө талд таатай мэдээ байгаа нь олон улсын зах зээл дээр алт болоод зэсийн үнэ өндөр хэмжээтэй байна. Энэ нь нүүрснээс хүлээсэн үр дүн зорьсон хэмжээнд хүрэхгүй бол нөхөөд явах боломжтой гэж харах талууд байна. Ийм боломж бий болов уу.

-Байгаа. Үүнтэй яах аргагүй санал нэг байна. Үнэ өндөр байх юм бол азаар гэх юм уу даа эдийн засаг, экспортын өсөлт сайн гарах боломжтой. Энэ бол бид нараас шалтгаалахгүй. Дээд хэмжээ юмуу бодит хөрөнгө оруулалт. Бодит эдийн засгийн идэвхтэй үйлдвэрлэлийн үр дүн биш энэ бол зах зээл дээр байгаа үнийн хөөсрөл учраас. Гэхдээ үүнд их найдаад хэрэггүй болов уу. “Ковид-20” гэж яригдаад байгаа шинэ мутаци илүү хүчээ авах юм бол дэлхийн эдийн засаг буцаад уналтанд орно. Дэлхийн эдийн засаг уналтанд орохоор хамгийн түрүүнд зэсийн үнэ унадаг. Нефьтийн үнэ өсөх хандлагатай болчихлоо. Манай улсын импортын дийлэнх хэсгийг нефть, нефтийн бүтээгдэхүүн, бидний ярьдгаар бензин, дизель, мазут эзэлдэг. Эдгээрийн үнэ нэмэгдчих юм бол зэсийн өсөлтийн эерэг нөлөөг саармагжуулна.

-Манай гол экспортын бүтээгдэхүүн нүүрсийг дахиад тавьж байсан хэмжээндээ 42 сая тонныг экспортлоно гэсэн хүлээлт төсөв дээр байгаа. Энэ боломжтой юу. Өнөөдөр хилээр хэдий хэмжээний гарч байна вэ. Танд сүүлийн үеийн мэдээлэл юу байна.

-Сүүлийн үеийн мэдээлэл алга байна. Ямар ч байсан 2020 оны төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Арваннэгдүгээр сарын үед 5-6 тонн дутуу байна гэсэн тоон үзүүлэлт харагдсан. Шинэ жил, цагаан сараар хятадууд ерөнхийдөө нүүрс татан авалтаа зогсоочихдог. Тийм учраас арваннэгдүгээр сарын дүнгээс нэг их өсөөгүй болов уу. Өмнөговь, Замын үүдэд ямар нэгэн халдвар илрэх юм бол 21 хоногийн хорионд орох түгшүүртай байдал өндөр байгаа. Нэг, хоёр сар хил хаахад 2020 оны байдал давтагдах магадлалтай. Ер нь 42 тонныг гаргана гэж жил бүр төлөвлөдөг. 2020 онд ч гэсэн тэгж төлөвлөж байсан. Хэзээ ч энэ үзүүлэлтэд хүрч байгаагүй. 2021 оны хувьд энэ тоонд хүргэнэ гэдэгт итгэхгүй байгаа. Яагаад гэвэл төмөр зам ашиглалтанд орж амжихгүй. Ачааны машинаар зөөхдөө халдвараас хамгаалсан нөхцлөөр олон давхар хяналт шалгалт хийж байгаа учраас нүүрсний экспортын гарц үүнтэй холбоотойгоор нэлээд саарах болов уу.

-Дэлхийн банк 2020 онд дэлхийн эдийн засаг дөрөв орчим хувиар тэлнэ. Хятадын эдийн засгийн өсөлт 7.9 орчим хувь байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Эдийн засгийн сэргэлт хятадын эдийн засгаас хамаарна гэж АХБ ч , дэлхийн банк ч төсөөлж байна.

-Хятадын экспорт өнгөрсөн оны сүүлийн улиралд рекорд тогтоох хэмжээнд 25 хувиар өслөө. Асар өндөр үзүүлэлтийг үзүүллээ. Яагаад гэвэл дэлхий даяар бүх хүн гэрээсээ ажиллаж байгаа үед бараг бүх хүн компьютер, утсаа шинэчилж байна. Асар олон том дата серверүд ашиглалтанд орж байна. Эдгээрийг бүгд хятадад үйлдвэрлэж байгаа. Тийм учраас ковидын дараах эдийн засагт хятад нэлээн хүчирхэгжиж гарч ирэх төлөвтэй байна. Америкийг гүйцэж түрүүлнэ гэж байсан тооцоо нь дахиад олон жилээр наашлаад гурав дөрөвхөн жилийн дараа дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох боломжтой. Хятадын хувьд хоёрхон зүйлээр гаднаас хараат байгаа. Энэ нь коксжих нүүрс, зэс. Бусдаар бол өөрийгөө хангадаг асар их нөөц баялагтай орон. Бидний хувьд зэс, нүүрсээ аль болох чанартай, өндөр үнэтэй зарах, зах зээлээ алдахгүй байх нь чухал. Үүнийгээ дагаад аль болохоор Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтаа сайн хийх, Тавантолгойн төмөр замаа барих, Тавантолгойн цахилгаан станцаа дуусгачих юм бол хятадын эдийн засгийн өсөлтөөс манай улсад шингэж байгаа хаялга олон дахин өсч үржих боломжтой .

-Саяхан дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Оюутолгойн үйл ажиллагааг цуцлах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Дотоодод ч нэлээдгүй шуугиж байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед энэ нь таатай нөлөөллийг авчрахгүй байх. Та юу гэж бодож байна.

- Засгийн газар Оюутолгойг цуцлах юм шиг, үгүй ч юм шиг мэдэгдэл хийсэн. Байдал ойлгомжгүй байгаа. Гэхдээ Оюутолгойн үйл ажиллагаа арай ч зогсчихгүй байх гэж найдаж байна. Яагаад гэвэл Оюутолгой, Оюутолгойн ханган нийлүүлэгчид, Эрдэнэт, Тавантолгой дээр ажиллаж байгаа 30 мянган хүн байдаг. Энэ 30 мянган хүний сарын цалинг багаар тооцоход 30 сая ам.доллар. Жилээр үржүүлэхээр овоо их мөнгө гарна. Зөвхөн энэ хүмүүсийн цалингаар бодоход манай ковидын үеийн хөл хорио хорьчихсон эдийн засагт байгаа жижиглэн худалдаа, банкуудын жижиг зээл, бага сага моргежийн зээлийн эргэн төлөлт Оюутолгой тэргүүтэй том төслүүдээс орж байгаа. Манай төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад зөвхөн экспорт хангалтгүй. Хамгийн тогтвортой хүчин зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70-80 хувь нь дангаараа Оюутолгой, Оюутолгойг тойрсон ханган нийлүүлэгч нар. Оюутолгой бол яалт ч үгүй манай эдийн засгийн нэг хэсэг нь. Манай мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, жижиглэн худалдаа, нийтийн хоол, барилга гээд байж болох бүх салбарууд тэг зогсолт хийхэд ойрхон болчихсон. Бид нар өөрсдөө бяртай байвал болно л доо. Иргэдийн орлого бууралттай зарим хүмүүс нь ажилгүй болж байна. Гэтэл зайлшгүй авах зүйлийнх нь үнэ өсөөд байвал тэртээ тэргүй өндөр байгаа ядуурал ихсэж “шок” авна. Гүнзгий ядууралд орсон хүмүүсийг ядуурлаас гаргахад арван жил ч багаддаг гэж ярьдаг. Алдагдсан арван жил болчих вий гэх болгоомжлол байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж улс төрийн шоу, популист мэдэгдэл хийх цаг үе нь ирж байгаа ч иргэдийнхээ амьжиргаа, эдийн засгийн бодит эрх ашгийг бодох хэрэгтэй.

-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, ялангуяа эдийн засгийг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг товчхон дүгнэвэл хэр хангалттай гэж дүгнэхээр байна.

-Арга хэмжээ авч байгаа нь зөв. Гэхдээ байгаа онохгүй байна. Яагаад гэвэл ажлын байрыг хамгаалах чиглэлээр сайн ажиллахгүй байна. Америк, герман эцсийн хэрэглэгчиддээ мөнгө өгдөг. Иргэн хүндээ. Тэр иргэн хүн өөртөө илүү мөнгө хадгалж үлдэхийн тулд цахилгаан, усаа хэмнэдэг. Манайд эсрэгээрээ явж байна. Цахилгаан, усыг үнэгүй болгочихоор үнэгүй юмыг хэмнэх сонирхол хүмүүст төрөхгүй шүү дээ.

Эдийн засгийн үндсэн тамир тэнхээ ноён нурууг ганцхан ковидоос болоод хугалчихаж болохгүй. Ковидын дараа амьдрал үргэлжилнэ. Тэмцэж байгаа нь гээд төсвийн гадуур мөнгийг сул явуулаад болчихдог юм байна гэдэг буруу жишиг тогтчих юм бол энэ зөв алхам биш. Эдийн засаг бол өөрийн хуультай, өөрийн хүчин зүйлтэй, өөрийн гэсэн тоглогчидтой.

-Засгийн газраас гадна төв банкнаас өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд бодлогын хүүгээ л бууруулаад байна л даа. Зургаан хувьд хүрчихлээ. Гэхдээ энэ бодлогын хүү буурснаар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд нөлөөлж байгаа зүйл ажиглагдаж байна уу. Арилжааны банкнуудын зээл олголт дээр нь дахиад хүү нь буурч байгаа дүр зураг байна уу.

-Байхгүй байгаа. Ковидоос өмнө ч гэсэн зээлийг хумиад эхэлчихсэн байсан. Шалтгаан нь 2020 оны сонгуулийн популизмаас нэлээн болгоомжлоод байсан болов уу.Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуультай учраас том төслүүд явахгүй нь ойлгомжтой. Том төслүүд явахгүй болохоор дунд төслүүд явагдахгүй. Банкуудын хувьд нэгэнт олгогдсон байгаа зээлээ л алдагдалгүй байлгахад бүх хүчээ хаяж байгаа болов уу гэж харж байна. Зах зээл Засгийн газарт итгэхгүй байна. Ер нь мөнгөтэй хүмүүс банкинд мөнгөө хадгалуулахыг илүүд үзэж байгаа. Уг нь хэрэглээ рүү, бизнесийг дэмжсэн хөрөнгө оруулалт руу мөнгө гарч байх нь зөв. Харамсалтай нь манай мөнгөний бодлого Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ямар ч байсан ард түмэнд хандсан нэг юм хийхгүй бол болохгүй гэсэн байдлаар яваад байна. Мөнгөний бодлогын гол зорилго бол жижиг, дунд үйлдвэрлэлийг мөнгө санхүүгээр хангах, зэсийн баялгийг бий болгох. Төв банкны үнэт цаас гэж бий. Өөрсдөө бонд гаргадаг. Тэр нь долоон их наяд төгрөг болсон. Арилжааны банкууд зах зээл рүү зээл гаргаж бизнесийг дэмжихийн оронд Төв банкны үнэт цаас, бонд дээр мөнгөө байршуулчихдаг. Төв банкны үг, үйлдэл зөрж байгаа. Үгээрээ, бодлоороо хүү буурч байгаа, эдийн засгийг дэмжиж байна гэдэг. Банкуудын үндсэн зардал нь хадгаламжийн хүү . Хадгаламжийн хүү хэвээр байгаа. Банкуудын үндсэн орлого нь зээлийн хүүгийн орлого байдаг. Зээл олгохгүй зогсчихсон байгаа учраас амьжиргааны орлого буурч байгаа. Моргежийн зээлийг зургаан хувь болгосон нь маш цөөхөн хүнд очихоор болгосон. Хүртээмж нь найман хувь байснаасаа хамаагүй бага болно. Найман хувьтай байгаад наян мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулах уу, эсвэл зургаан хувь байлгаад зургаан зуун айлыг орон сууцжуулах уу. Абсолют утгаараа эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь найман хувиараа байх нь дээр байсан. Үзэгдэл талаасаа улс төрийн шийдвэр гаргаж, хүү буурууллаа. Цаад эдийн засагт учирч байгаа бодит хохирол нь шинэ моргежоор орон сууцанд орох айлууд буурсан.


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.117] 2021-01-22 06:29:23

delhiin banknd mongol ulsiin umnuos tavisan uriig 76 gishuun huvaaj tul______ur tegle__ee__!!!!!!!

Зочин [66.181.161.51] 2021-01-20 07:37:14

Отгочулуу гэдэг энэ залуу Уул уурхайн талаар нэлээд мэдэмхийрч юм ярьдаг нэгэн шиг харагддаг.Урьд нь Эрдэнэт,Оюу-толгойн талаар нэлээдгүй тэдэнд илт үйлчилсэн маягийн юм яриад байдагАНамын бууны нохой юмуу гэмээр санагддаг байсан энэ удаач бас л тэрнийгээ харууллаа.эх оронч,эдийн засагч хүний сэтгэлгээ ерөөсөө алга яагаад гэвэл Дэлхийн банк,ОУВСангийнхаас илүү мэддэг царай гаргаж тэдний дүнэлтэнд эргэлзсэн зүйл ярьж байгаа нь өөрөө хэн болчихоод ингэж ярьж байгаа болоо гэж бодоход хүргэлээ.Өөрөө үүгээрээ хэнч биш юм байна ерөөсөөл хэн бүхний хэлдэг зүйлийг ярьсан байх юм.Үнэхээр тийм бол ИЙМ гарц,гаргалгаа санал надад байна гэж дэвшүүлж тавиач дээ,зүгээр л хүмүүсийг төөрөгдүүлэх нэг суртал ухуулга аятай юм.

Зочин [66.181.161.44] 2021-01-20 10:31:58

Зайлаа Чи

Зочин [192.82.68.84] 2021-01-20 07:19:33

ЧИ ГАДНЫХНААС ХЭДИЙГ АВСАН БЭ?

Зочин [43.242.243.32] 2021-01-20 06:33:20

Чи муу дут.

Шаа лалараа [59.153.115.85] 2021-01-20 04:51:54

Ногдол ашиг өгөхгүй бүр өрөнд орох төслөөр яадийн. 30н мянган хүний амьдрал гээд Монголын 3.3 сая хүн тэр чигээрээ өрөнд орох ёстой юмуу. Отгочулуу пизда минь чи тэр Дубайн гэрээнд оролцсон биздээ. Та нарын халхавч хийдэг үг чинь л Оюутолгойд ажилладаг хэдэн хүний амьдрал гэх сайхан хуурамч үг.

zochin [202.9.46.242] 2021-01-20 04:01:08

90 oniikhoo ued neftiin uildveree barichikhsan bol ingej gadnii kharaat bolokhgui b.san Ochirbatiin balagch duusakhgui uym b.na daa...

Зочин [103.229.121.135] 2021-01-20 03:16:28

Uje huga shaachihsan shdeee


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.