Эдийн засагч Г.Ганзориг: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх нь мөнгөнд хэмнэлттэй ч, баярууд эдийн засгийг идэвхжүүлж, сайнаар нөлөөлдөг тал бий
Коронавируст цар тахлын улмаас өнгөрсөн жил Монголчууд уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэлгүй өнгөрүүлсэн билээ. Тэгвэл энэ жил мөн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан юм.
Сар шинийн баярыг цомхон тэмдэглэснээр эдийн засагт ямар нөлөө гарч буй талаар эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
-Эдийн засаг хямралтай байгаа. Үүн дээр сар шинийн баярыг өргөн тэмдэглэвэл төдий чинээ зарлага гарах нь тодорхой байх. “Цагаан сар”-ын баярыг тэмдэглэхэд нэг өрхөөс дунджаар 1,5 сая болон түүнээс дээш төгрөг зарцуулдаг юм билээ. Тэгвэл уламжлалт баяруудыг цахимаар тэмдэглэснээр хичнээн төгрөг хэмнэж байгаа вэ?
-Цагаан сар нь өрх бүрийн 1.5 сая төгрөг, улсын хэмжээнд нийт 850 тэрбум төгрөгийн өртэгтэй гэсэн судалгааг 2019 онд гаргасан. Жил ирэх тусам тус дүн нэмэгдэнэ. Үүнийг ч тухайн судалгаанд харуулсан байсан. Гэхдээ бид энэхүү зардал гарахгүй байх нь сайн гэж харж болохгүй. Түүнчлэн хэмнэнэ гэдэг ойлголт нь эдийн засагт жаахан сонин. Учир нь нэг талдаа зардал гарахад нөгөө талд орлого болж байдаг. Иймд эргээд эдийн засгийн идэвхжилийг сайжруулж, харин ч сайнаар нөлөөлдөг тал бий. Маш олон байгууллагууд эдгээр баярын өдрүүдэд жилийн гол орлогоо хийдэг. Тэнд нь олон мянган хүн ажиллаж орлоготой болно гэсэн үг. Бүтээмж гарч байгаа хэрэг. Түүнчлэн уламжлалт баярууд нь аялал жуулчлалыг дэмждэг давуу талтай. Гэхдээ энэ жилийн хувьд бүх зүйл өөр байх нь дээ.
-Импортын бэлгэнд л гэхэд 360 тэрбум төгрөг гаргадаг гэсэн судалгаа гарсан байсан. Ер нь баяруудыг цомхон тэмдэглэснээр жилийн турш хичнээн төгрөгийг гадагш урсгахаас хамгаалдаг вэ?
-Тэрийг шууд тооцож хэлэхэд хэцүү байх. Зүгээр баримжаалбал хагас сая ам.доллар болов уу гэж харж байна. Бид сүүлийн жилүүдэд үндэсний бүтээгдэхүүнүүдээр баяраа тэмдэглэх болсон нь үүнд нөлөөлж байгаа.
-“Цагаан сар”-ыг тэмдэглэхгүй гэж уриалж байхад наймаачид бараа бүтээгдэхүүнээ сурталчилж олон нийтийг өдөөдөг. Энэ нь эдийн засгийн үзэгдэл үү?
-Аливаа шийдвэрт нөлөөлөх зорилготой түлхэц үзүүлэх нь энгийн л үзэгдэл шүү дээ. Харин үүнийг тодорхой хугацаанд зохион байгуулалттайгаар хориглож болно л доо. Тэгээгүй цагт юугаа сурталчлах нь борлуулагчдын л эрх. Харин худалдан авах эсэх бол хэрэглэгчийн эрх. Энэ бол чөлөөт эдийн засаг.
-Таны харж байгаагаар дотоодын болон дэлхийн эдийн засаг хэзээнээс өсөх зам руугаа орох бол?
- 2021 оны сүүл үеэс эхлэн манай эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч ирэх болов уу гэж харж байгаа. Сайн талаас нь харвал олон улсын зах зээл дээр бидний импортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс бага. Харин экспортолдог бүтээгдэхүүний ханш энгийн үеэс өндөр байх хүлээлттэй байна. Иймд манай гадаад худалдааны тэнцэлд 2021 он нь их эерэг жил болох шинжтэй.
-Ирэх онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа. Энэ өсөлт манайд хэрхэн нөлөөлөх вэ?
-БНХАУ-н эдийн засаг тун сайн өсөлттэй явж байна. Энэ нь бидний гол экспортын бүтээгдэхүүний эрэлтэд сайнаар нөлөөлнө. Харин аялал жуулчлал зэрэг зарим нэг салбарын хувьд сэргэхэд үнэхээр цаг хугацаа шаардах нь тодорхой байна.
-Ингэснээр ямар эрсдэл үүсэх вэ?
-Санхүүгийн салбарын хувьд зээлүүд чанаргүйдэж, салбарт том эрсдэл учруулах магадлалтай байна. Иймд муудсан активуудыг худалдан авах сан үүсгэх шаардлагатай. Эдгээр алхмууд нь тийм шинэлэг эсвэл сонин зүйлс биш. Маш олон оронд ийм арга хэмжээнүүдийг авсан. Гэхдээ эдгээр арга хэмжээний араас нь том эрсдэл гарч ирнэ. Өмнө нь хэлсэнчлэн эдгээр нь ердөө эрсдэлийг тархаан байршуулах л арга хэмжээнүүд юм. Өнөөдөр огцом "шок"-ыг үгүй хийж, зөөлрүүлж буй хэрэг. Юм гэдэг бүгд өөрийн үнэтэй. Энэ мэтчилэн эдийн засаг нь мөнгөөр угжигдаад байхаар инфляци өсч, валютын ханш дарамтад ордог. Өөрөөр хэлэх юм бол, аливаа асуудлыг дэвэргэхгүйгээр бага багаар намжааж, түүнийхээ үнэ хөлсийг бага багаар төлөх тухай юм л даа.
-Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж ярьж байгаа. Үүний эерэг сөрөг үр дагаврыг тайлбарлахгүй юу?
-Сайн тал нь гэвэл орлого багатай иргэдэд илүү дэмжлэг болж өгнө. Тэгэхээр эрэлтийг нэмэгдүүлж эдийн засгийг сайжруулж байгаа хэрэг мөн. Нөгөөтэйгөөр, Энэ нь эргээд ханшийг нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдүүлэх сөрөг нөлөөтэй. Ер нь бол бэлэн мөнгө тараах бодлого нь зорилтод бүлэгт чиглэдэг. Нийтэд тараахаар үр ашиггүй болох талтай. Зарим өндөр орлоготой иргэдэд нэг сая төгрөг гэдэг бага юм. Ингэснээр тэнд ямар ч ашиггүй зарцуулагдаад ирэхээр инфляци хөөрөгдөхөд хүргэнэ. Үүнийг тодорхой бүлгүүдэд тараах нь зүгээр болов уу.
-Цар тахлын үеийн эдийн засаг гэж нэр томъёо бий байх. Ийм онцгой үед улс орнууд ямар арга замыг сонгодог вэ?
-Цар тахлын үеийн эдийн засагт тодорхой асуудлуудыг арилгах бодлогууд түгээмэл ашиглаж байна. Энэ нь эдийн засгийн хямралын үед авч хэрэгжүүлдэг бодлогууд юм л даа. Олон улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс манай улсад юу нь онох вэ гээд харахад дараах дүгнэлтэд хүрч болохоор байна. Үүнийг би өмнө нь ч бас хэлж байсан. Нэгдүгээрт, энэхүү "Ковид-19" нь нийгмийн хамгийн эмзэг бүлэгт мэдрэгдсэн. Энд эдийн засгийн хувьд ярьж буй хэрэг шүү. Тэрнээс эрүүл мэндийн тухай биш. Тэрхүү эмзэг бүлэг нь хатуу хөл хорионоос хамгийн ихээр хохирч буй хүмүүс. Угтаа эдгээр хүмүүсийн ажлын байр нь голдуу үйлчилгээний салбар, барилга тэр дундаа цагийн буюу түр ажлууд байсан. Гэтэл одоо ямар ч ажилгүй болчихлоо. Олон улсад энэ мэт бага орлоготой иргэдээ анхаарч, мөнгөн дэмжлэг үзүүүлж байна. Хоёрдугаарт, Бид хөдөлмөрийн захаа огт орхигдуулж болохгүй. Энэ үед цомхотгол хийх магадлал тун өндөр. Иймд ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн ААН-үүдийг урамшуулах, хэрэв гэнэт халагдвал давхар санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч болно. Гуравдугаарт, Жижиг дунд бизнесүүдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгох явдал юм. Ийнхүү эхнийх нь эмзэг бүлэг рүү, дараагийнх нь хөдөлмөрийн зах, гурав дахь нь бизнес рүү, дөрөв дэх нь санхүүгийн зах зээл рүүгээ чиглэсэн дэмжлэг байх учиртай.
Өдрийн сонин Д.ОТГОНТУЯА
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:46
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:46
ЖЭМ [66.181.167.254] 2021-02-02 01:39:44
ЭРЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГ ИДЭВХЖЭЭД ....
Зочин [192.82.72.201] 2021-02-02 01:01:18
ЭДИЙН ЗАСАГ МАСАГ ГЭЭД НЭГ ИХ ТОМ ҮГ ХЭРЭГЛЭЭД ЯАХ ГЭСЭН ЮМ БЭ МИНИЙ ХҮҮ, БООВ, АРХИ, ЭРЭЭНИЙ ХОГ Л БОРОЛНО БИЗ. НААД ЗАХЫН НООЛИЙН НОГООН ТЭГ МЭДДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОЛ.
зочин [202.179.27.70] 2021-02-01 23:06:58
эдийн засаг сайжрахын үндэс нь өрхийн амьдрал сайжрана гэсэн үг. бэлэг авах гэж хятад бараа авахаар хичнээн оллар урд хөрш рүү урсдагыг чи мэдэх үү? урагш явахын туолд доллар юуан ихээр авч хаш нь өсдөгийг мэдэх үү? идэхгүй өмхийрүүлж хаядаг ууц, өвчүүн, бэлэг сэлт, ул боов буузанд улс даяаар ямар их мөнгө гардагыг мэдэх үү? ахмадууд зээл авч өрөнд ордогыг мэдэх үү? айл амьтан хэсч тос өөх идэж нойр булчирхайн үрэвслээр хэдэн хүн үхдэгийг мэдэх үү? золголтоор хөдөө хот руу явж хэдэн хүн авто ослоор үхдэгийг мэдэх үү? ер нь цагаан сар монголын эдийн засагт их хортой баяр. үхсэн элэнгийцгийн ёс заншил энэ тэр үхсэн баас. хятад болж хувирчихсан байж
zochin [66.181.179.195] 2021-02-01 09:19:37
Temdeglekhgyi baiikh ni zeb daraa ni uusekh ayuliig bod setge
Зочин [192.82.68.61] 2021-02-01 04:55:54
Багш гуай чиний ЭЗ идэвхжих хаиаагүй өвчингүй эрүүл баймаар бн.
0000 [66.181.182.197] 2021-01-31 07:26:02
МОНГОЫН ТӨРИЙН НЭГ БУРУУ ТАЛ НЬ ДОТООД ЗАХ ЗЭЭЛЭЭН ХАМГААЛАЖ ЧАДАХГҮЙД БАЙГАА ЮМ ҮҮНЭЭС БОЛОЖ ҮНДСЭНИЙ ҮҮЛДВЭР ӨРХИЙН ҮҮЛДВЭР ХӨГЖӨХГҮЙ БАЙГАА ЮМ ДОТООД ЗАХ ЗЭЭЛЭЭН ХАМГААЛАЖ БАЙЖ ҮҮЛДВЭРЛЭГЧ НАР МӨНГӨТЭЙ ИРГЭД ОРЛОГТОЙ БОЛОЖ ҮНДЭСЭНИЙ ҮҮЛДВЭР ХӨГЖӨЖ ҮҮЛДВЭРЭЭН САЙЖРУУЛАЖ ХӨГЖҮҮЛЭН ГАДААД ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ ӨРСӨЛДӨНӨ ШҮҮ ДЭЭ
монгол [192.82.72.70] 2021-01-31 10:22:02
монголын хамгийн том баяр цагаан сар хамгийн том дархлаа монгол ёс заншилд зуралцах хамгийн том сургалт энэ бүхэн энэ баярыг дагаж байгаа зардал бол юү ч биш бүх улс өөрийн үндэсний баяраа үр хойчдоо уламжлуулж үндэсний дархлаагаа тогтоодог тэд мөнгөөр хэмждэггүй энэ жилдээ цомхон хөл хорионы дэглэмээ мөрдөн гэртээ хийх нь зөв харин энэ баярлуу довтолох нь үндэсний аюулгүй байдалруугаа дайр ч байгаа сонгодог жишээ энэ нь хэнд хэрэгтэй юм мэдээж гадны золбин үймүүлэгчидийн л захиалга
Зочин [43.242.243.163] 2021-01-31 03:07:34
Мөнгөгүй орлоггүй гэчээд баяр тэмдэглэх гээд байдаг сонин сэтгэлгээтэй хүмүүс шүү. Энэ баярыг малчид тэмдэглэвэл илүү зохистой санагдана. Мал нь онд мэнд тавтай орж өвлийг эрсдэлгүй давж хавар цагыг угтсан малчдын баяр л байлтай . Айл хэсэж гэдсээ дүүртэл чихээд тэнээд яваад байх ч бас л ядаргаатай санагддаг. Тэднийд эднийд очихгүй бол болохгүй . тэгэх ингэх ч ёстой энтр . Хэдийгээр ёс хүндэтгэл байх ч сүүлийн үед нэмж ёслож төвийлгөөд арай л хэтрүүлээд байх шиг. Тэр нь бүр тээртэй санагдаад уламжлалаа сүйтгэж утгыг нь алдуулаад баяр биш болгоод хүмүүс залхаж бна даа.
Цагаан сар=Эрээний хог [202.126.90.40] 2021-01-31 02:09:09
Над шиг хүнд ч гэсэн энэ дарамтны баярыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр нь жинхэнэ баяр юмдаа. Хотод угааса шал дэмийшдээ. Эрээний хогийн бараанд жилийн жилд хамаг валютаа цацна. Хагас сая доллар гэж андуурав бололтой хагас Тэрбум доллар шүү бараг. тэрнээс биш хагас сая доллар буюу 2хон тэрбум төгрөгөөр монголчууд цагаан сар тэмдэглэдэг гэж хүүхэд ч итгэмээргүй тоо хэлэх юмаа.
иргэн [192.82.72.70] 2021-01-31 10:25:22
чи одоо хэн бэ битгий худлаа хуцаад бай дандаа ийм пм бичээд байх юм дэлхий хятадаас худалдан авалт хийж байна танай америк ах гэсэн монгол хүн цагаан сараар хэнд юү өгөхөө өгөр пастороор заалгахгүй
Зочин [66.181.190.111] 2021-01-31 02:42:41
Дээрх тэнэгт коронагын хор хохиролыг мэдрүүлэх хэрэгтэй бололтой.
Зочин [66.181.176.75] 2021-01-30 13:04:08
Эдийн засагаар нэр барьсан худалдаачидийн төлөөлөлд харамсалтай байх нь аргагүй,
IRGEN [66.181.181.76] 2021-01-30 11:45:53
BITGII BALARTSGAAGAAD BAI VIRUS IHSEED BHAD YUN NEG BAYR TEMDEGLEH DONTOI YM BEE HUMUUS YDUU BHAD YAAJ TEMDEGLEH YM BEE ZUGEER L GERTEE BUUZAA HIIGED IDVEL BOLOO.
цог [103.10.22.67] 2021-01-30 09:21:40
цагаан сарыг тэмдэглэж байх гэхдээ ёс уламжлалаа дээдлэх талаа барих хэрэгтэй .хэт цамаан үрэлгэн биш зөв хүн бүр боломж бололцоогоороо байх хэрэгтэй . бэлэгдэл болгож тавьсан идээнийхээ боовыг дараа нь хог дээр хаяж байсан гээд хэвлэлээр гарч байсан .заавал боовоор таваг засах алба үгүй биз дээ . сайхан зөв хийсэн цагаан идээгээр таваг засаад дараа нь хүүхэд багачууд нь идвэл болно. корона дэлгэрч байгаа энэ цаг үед цахимаар золгоод гэр гэртээ байхад өвчин даамжрахгүй .
Зочин [66.181.161.4] 2021-01-30 07:58:09
энэ залуу нэг яамыг өлхөн толгойлоод бодлого үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаад явчих хүн байна ,даанч харц ардын хүүхэд байхдаа, миний өвөө гээд хэлэх гэхэд жирийн малчин миний аав гээд хэлэх гэхэд үсрээд жирийн сэхээтэн байгаа , хамгийн шударга юм спорт , урлаг ялангуяа дуулах юм шив дээ, хэрвээ снгууль хийж шалгаруулдаг бол эсхүл мэргэжлийн холбоодын сонголтоор шалгаруулдаг бол үндэсний бохийн үзүүр түрүү, шөвгийн байруудыг томчуудын хүүхэд, дуучин ньбүгд томчуудын хүүхэд байх байсан биз. Нямдоржийн Анхбаяр бол даян аврага, Багабандийн хүү олимпийн аврага, Хүрэлсүхийн охин ардыбн жүжигчин г м хөврөөд өгнө дөө
Зочин [66.181.161.57] 2021-01-30 06:12:13
ediin zasagiig ereenii baraagaar demjih hereggui
Зочин [77.111.247.13] 2021-01-30 06:46:13
Tsagaan saryn odruud bol Ereeny baraagaar hemjigdene!!!!!!!!!!!!! Yamar tsagaan saraar Hyatad oron Mongoloos NUURS avah uu???!!!!!!!!!!! Baga tenegteerei!!!!!!!
Зочин [103.229.178.26] 2021-01-30 04:56:11
цагаан сарыг хийхгүй байх нь өнөөдрийн нөхцөлд зөв шүү, мөн хөл хорио ч тогтоох шаардлагатай бна
Po [202.126.88.70] 2021-01-30 04:47:05
Мэдээжийн захын чавганц ярихаар юмыг асуугаад !!! Аймар хариулт тайлбар шаагаал !!! Монголын эдийн засаг улс торийн намын золбин хулгайч луйварчдаас болж дампуурч байна!!! АН МАн МАХн нийлж улсын бух монгийг хувааж хулгайлсан!!!!
kub [66.181.190.66] 2021-01-30 04:24:15
ter tsagaan sar, shine jil, 9.1., mart, valentin geed undsen orlogoo oldog salbaruudyn khuvid khund shuu dee, mungunii ursgalyg neg talaas ni khardag ediin zasagchiig ankh udaa l kharj bn
Зочин [139.5.217.96] 2021-02-01 13:45:42
ZA XOG SOLILTSOJ BIE BIEDEE XEREGGUI XOG SHAXDAGAA L BOLIMOOR BAINA
иргэн [66.181.189.123] 2021-01-30 04:19:22
Цагаан сар чинь мал онд энэгдэлгүй .сүү цагаан идээ элбэг дэлбэгийг тэмдэглэдэг баяр!!!!!!!!Хотын хан тэмдэглэж яахгийм!!!!!!!!!!!Короноогоо нэг бүсөн цэг тавьсан нь дээр шүү!!!!!!!!!Онгироосагууг нь бүү дуурай -дараа нь цаг хугцаа харуулдаг юм.!!!!"""""!!!!!ядуу тусам монголчууд цээжээ дэлсээд сагсуу шүү.!!!!!!!! Одоо боль!!!!!!!!КОРОНОО та нараас айхгүй шүү.!!!!!!!!!!!
Зочин [202.179.24.171] 2021-01-30 04:10:22
өнчин ишиг ч гүй хотын гуйлгачингууд цаана чинь цагаан сар хийнэ гээд дэнжийн 1000-аар,хар захаар пиг байна хөөе
Зочин [202.126.88.154] 2021-01-30 04:50:32
хол очиж хуц. Хувхай социализмын үед өгөр Цэдэнбалын хориглоод дийлээгүй цагаан сарыг чи хотын нарийндаа хатаж хорголлоо тоолсон бэртэгчин сэхээтэний крантны ус талхаар хүн болсон өлөн цагаан бөөс хорьж чадахгүй шүү.
Зочин [77.111.247.13] 2021-01-30 03:58:43
Mongo ni gadagshaa sul garaad ursaad ogno. Edyn zasagt sain noloo bhgui harin ch aldagdaltai bdag. Tsagaan saryn daraa ergeed mongony ergelt mash muuddag. Tsagaan sar bol Ereeny ediin zasagt sain bdag bh. Manaid sainaasaa iluu muu bh shu. Zaluu mini medleg muu bn!!! Chamaig lav bi ajild avahgui!!!!!!!!!!
Зочин [103.10.21.53] 2021-01-30 03:54:39
Хөдөөд ЦАГААН САР Хотод ШИНЭ ЖИЛ зохицоно доо ...Хэдиигээр БАЯР САЙХАН ч зарим баяр утгаа алдчихаад байна .....
Зочин [202.126.89.89] 2021-01-30 08:35:12
Яг зов ходооно ирсэн гарууд уагаан сар болхоор нутаглуугаа марш дуумхаар яажиин бгаан
Зочин [66.181.161.25] 2021-01-30 03:44:21
Уг нь ийм залуусыг л сангийн сайдаар тавьчихмаар байгаа юм , даанч энэ хүү эгэлардын - дундаж давхрагын угшилтай байх л даа ...
Зочин [77.111.247.13] 2021-01-30 04:00:52
Ene zaluu dampuuruulah bh shu!!! Mulgu bandi olon bn tsaana chini/ diplom ovortolson/ Ajil hiideg zaluus heregtei bn..
Зочин [64.119.26.143] 2021-01-30 03:11:28
Наадах дүгнэлтээ шинэ ер. Сайд Оюун эрдэнэд ойлгуулж өгөх хэрэгтэй байна.Ер.сайдын зөвлөхөөр багаар нь ажлуулмаар залуу байна !!!!!!
Зочин [59.153.114.181] 2021-01-30 03:11:02
Хотод төрж одоог хүртэл амьдарч байгаа,100 настай Хөгшин хүнтэй "Цагаан сар" гэж баярыг өөрөө мөнгө гаргаж тэмдэглэж жилийн жилд шатаж, гэр орноор голцуу танихгүй шахуу, хэрэггүй шахуу баахан хамаатан нэртэй гайнууд цуглаж цуглаж нэг юм алга болдог над шиг хүнд тэмдэглэхгүй гэсэн шийдвэр жинхэнэ баяр юм даа
Сайхан цаг ирнэ гэдэгт бат итгэж байна [202.126.88.139] 2021-01-30 02:52:33
Зөв мэдээлэл байна. Баярлалаа. Юм бүхэн сайн муу 2 талтай. Зохицуулж саармагжуулж ягуухан урагшлах алхмууд байх ёстой гэж бодогдлоо
Зочин [64.119.23.56] 2021-01-30 02:22:52
Хятадад ашигтай эдийн засгийн хувьд
Зочин [202.126.90.133] 2021-01-30 02:05:06
Короног бас идвэхжүүлээд , эдийн засгийг чинь унагах тал байхуу
Зочин [192.82.70.53] 2021-02-01 10:58:32
Гол зорилго нь энэ юм биш үү?