Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” буйг ухаарах цаг ирсэн

Aдмин / Нүүр

Ливийн удирдагч асан М.Каддафи 500м гүнтэй 1300 цооногоор газрын доорх усыг олборлож Триполи, Бенгази, Сирит зэрэг хотуудыг өдөр бүр 6500000м3 усаар хангах төсөл санаачилж хэрэгжүүлсэн нь усан хангамжийн системд дээд амжилт тогтоож “Дэлхийн найм дахь гайхамшиг”-аар тодорч Гиннесийн номд бүртгэгдсэн гэнэ. Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийж олон жилийн дундаж урсацаас 8-хан хувийг байнга авбал говийн бүс рүү 1600л/с усыг дамжуулан татаж ашиглах боломжтой аж. Хэрлэн гол үерлэхдээ 100м/с хурдтай усыг 8-10 хоногийн турш хил давуулан урсгадаг нь маш том “алдагдал” ажээ. Сэлэнгэ мөрөн ОХУ-ын Байгаль нуурт 10 тэрбум м3, Онон гол Амар мөрөнд 1.8 тэрбум м3, Хэрлэн гол БНХАУ-ын Далай нуурт 650 сая м3 усыг жилд нийлүүлдэг. Тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэх цэнгэг усаа хилийн чанадад “алдаж” байгаагаа ухаарах цаг болжээ.
Судлаачдын дүгнэснээр дэлхийн дулаарал 0.70С байхад Монголд 2.20С хүрч, нутаг дэвсгэрийн 80 хувь нь цөлжилтөд өртсөн гэдэг. ОХУ өөрийн нутаг дэвсгэр дээр 800км3 усыг олон арван хиймэл нуур байгуулан нөөцөлж алс зайд дамжуулан ашиглаж байна. БНХАУ өмнөд хэсгийн ус ихтэй Хөх мөрнөөс хойт бүс нутаг руу 3 шугамаар Шар мөрөнг дамнуулан ус татаж ашиглаж байна. Ус, гол мөрний хүчийг ашиглах том далангуудын олон улсын бүртгэлээс үзэхэд АНУ 9265, Хятад 4688, Энэтхэг 4636, Өмнөд Солонгос 1205, Япон 1121, Өмнөд Африк 915, Канад 793, Турк 625 боомт барьсан байдаг бол Монголд 25 жижиг боомт бий. Манай орны гол мөрний усны нийт нөөцийн 60 гаруй хувь нь хил даван гадагш урсдаг. Монгол улсын гол мөрний усаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжит нөөц 56 тэрбум кВт.цаг. Одоо байгаа нь Чоно харайхын гол дээрх Дөргөний УЦС 12 МВт, Завхан гол дээрх “Улаанбоом” УЦС 11МВт хүчин чадалтай бөгөөд жилд 80 сая орчим кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэж байна. Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр Сэлэнгэ мөрний татмаас 40 гаруй жил 800 мм диаметр бүхий хос хоолойгоор дамжуулан татаж, хоногт 60000 м3 орчим усыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Монгол улс “усны бодлого”-доо эрс өөрчлөлт хийх цаг иржээ. Мөн дээрх Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудыг байгуулснаар Монгол улсын эдийн засагт, мөн байгаль экологид авчирсан сайн муу үр дүнгийн талаар судалгаа шинжилгээ, дүн мэдээ олдохгүй байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: buyan choi


Сэтгэгдэл

иргэн [43.228.130.60] 2021-05-25 05:45:17

Манайхан Хэрлэнгийн усыг боож далан барьж хуримтлуулах юм яриад байна, Хилийн усны хэлэлцээртэй улс хоорондын зөрчил үүснэ гэдгийг мэдэж л байгаа байхдаа. Харин цооногийн аргаар дөрөвдөгчийн хурдсын усыг ашиглавал хэн хэндээ харгүй Монголд ашигтай байх болно. Ус бол хэн нэгний өмч биш бөгөөд бусдад дарамт үзүүлэн шантаажлах зэвсэг биш юм. Эх орноо гэсэн хүн усаа говь руу ашиглуулах ёстой. Эсэргүүцэж байгаа бол гадны нөлөөтэй байж болох тул саын шалга. Монгол улс ашиглаж болохгүй Хятад ашиглаад болдог энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй

иргэн [43.228.130.60] 2021-03-11 04:47:01

Энэ мэдээлэл байнга гарах боллоо. Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс гараад байна уу даа. БОАЖЯ, Усны ХЭГ энд бодит хариу өгөөчээ.

tumur [66.181.176.147] 2021-02-15 10:16:04

1д.тэр одхүү новш,мөнгө цавчих гэж хичнээн улайрсан,түүнд гол усаа бодох байтугай Эх Орноо бодох сэтгэл байхгүй,ер нь ардчилсан намыхан бараг бүгд тийм,новшнууд,2д. Усан Сан гэдэг зүгээр хувинтай ус биш,хэрэв бетон цутгаж бассейн сав хийнэ гэвэл манай төсөв хүрэхгүй асар их үнэтэй,тиймээс Байгалийг өөрийг нь ашиглаж уулс, довын хотгор нам хэсэгт хуримтлуулж боох аргаар бүтээдэг бөгөөд тэр хавийн бүх газрыг усанд автуулна гэсэн үг 3д. Харьцангуй тогтмол болсон хиймэл нуурын ус наранд ихээр ууршихаас гадна ероолд нь элдэв замаг хорт ургамал ургаж ус мууддаг,намаг болдог аюул байдаг тул үргэлж арчилж тордох шаардлагатай өөрөөр хэлбэл ашиглалтын зардал ихтэй,4д. Үерийн ус уудаг цэвэр ус биш бүх л юмсыг хамж хольж хутгасан бохир ус тийм ус усан санд их орж ирээд байвал намаг болох дардан зам 5д. Хэзээ ч гол усаараа оролдож болохгүй эрт орой Байгаль шийтгэх болно,энэ бүгд хятадад болсон,өөрсдөө гууглдээд үз,хоосон чалчигчдаа

Злчин [192.82.77.124] 2021-02-10 10:20:09

Б.Бат-Эрдэнийг бууд

k [202.9.46.232] 2021-02-06 05:34:36

zogsoonoo

Зочин [66.181.161.63] 2021-02-06 05:16:10

Дээхэн үед нэгэн дарга "урсаж байгаа усанд бас хэлтэс "агентлаг""хэрэгтэй байдаг юм уу гэж асуусан гэдэг. Ус бол амьдралын эх булаг түүнгүйгээр алт эрдэнэс утгагүй учиргүй болноо гэдгийг одоо хүмүүс мэддэг болжээ. Гэтэл манай улсад бараг эзэнгүй. Энэ учир шалтгаан байна уу.

zochin [66.181.161.37] 2021-02-06 01:47:57

Mangar buhiin hiisen ajil ueiin ued baterdeniig haraah bolno eh ornoos urvasan hujaagiin gar hul duu hooloi bolson novsh

Иргэн [66.181.161.85] 2021-02-05 15:01:09

Усны асуудлыг хэн хариуцаад байгаа нь ойлгомжгүй. Лав л БОАЖ биш. Усны бодлого байхгүй. Орон нутгаас сонгогдсон гишүүн нэртэй хүмүүс тэр аймгийн хаан болсон юм шиг дураараа загнадаг. Гол нь мөнгө авах шантааж байх л даа. Төр нь ямар ч хүчгүй. Улсын хэрэгтэй төслүүдийг сумын багийн гишүүд зогсоох эрх мэдэлтэй боллоо. Энэ эрх мэдлийн хувиарлалтыг өөрёлөх цаг болсон

Зочин [192.82.78.216] 2021-02-03 23:20:38

Энэ талаар De Facto гоор Одхуу маш тодорхой ярьсан, тэрийг уншаад монгол хумуус нэгийг бодох байхаа.

БҮҮ МЭД [202.179.26.188] 2021-02-06 14:24:57

ОРОС АХ НАР ДАЛАН БАРИХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ПУТИНЫ ДООДХЫГ ДОЛООВОЛ ЯАДАГ ЮМ БОЛ

tenegt malaa. [202.55.191.130] 2021-02-04 16:09:38

odhvvgiin yriaa bol shal teneg medlegui hvnii amanii zorgoor bursan zvils baisan daa. ter hvn egiin goliin stansiig barih tosoliig yriad bgaa. terenees usanii bodolgo gedeg bol ogt oor tom asuudal ch dee.bvh oron dayraar hiimel nuur baiguulah us nootsloh san baiguulah, goviibn ard tvmeniig selenge orhon herlon onon goliin usaar hangah geed usanii asar tom bodolgo barij ajillah heregtei bna...

Чимгээ [66.181.177.101] 2021-02-03 14:32:21

Хэрлэн голоос ус авч цөлжөөөд байгаа газар нутгийнхаа ангаа цангааг тайлмаар санагдах юм. Манай зарим олны танил эрхэмүүд энэ төслийг гацаасан, одоо тэгэхгүй байхаа

Зочин [64.119.27.75] 2021-02-03 20:39:41

Манай хэнтийн гишүүд эсэргүүцээд байсандаа хэрлэн гадагшаа урсгаж байхаар талыгч болтугай говьруугаа татуул зүгээрдээ одоо юм оылгодог болсон байлгүйдээ

шударга [64.119.25.160] 2021-02-03 13:22:50

Бат-Эрдэнэ аваргаас зөвшөөрөл авахгүй бол хэзээ ч бүтэхгүйээ.

Зочин [202.179.21.206] 2021-02-03 09:27:56

ХЭВИИН УРСАЦААС ИЛҮҮ ГАРЧ ҮЕРЛЭДЭГ УСЫГ ГОВЬРУУ ТАТАЖ АШИГЛАХ НЬ ЯМАРЧ СӨРӨГ НӨЛӨӨ АЛГА , УЛСЫН МААНЬ ИХЭНХ ХЭСЭГ УСААР ГАЧИГДАЖ БАЙХАД БИД УСАА ГАДАГШ НЬ УРСГАЖ АЛДААД СУУЖ БАЙГАА НЬ АРЧААГҮЙ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ ХАРИН АЛИВАА ЮМ ХИИХЭЭР ХЭН НЭГЭН НЭР ТӨР ОЛОХ ГЭСЭН НӨХӨР ХУДЛАА ПИ АР ХИИГЭЭД АРД ТҮМНИИ ТОЛГОЙГ УГААЖ ТҮҮНД НЬ ИРГЭД ИТГЭЭД Л ЭСЭРГҮҮЦЭЭД АЖИЛ ГАЦААДАГ ЯВДАЛ ХЭРЭЭС ХЭТРЭЭД БАЙНА. ГОВЬРУУ УС ТАТАЖ ЧАДВАЛ МАШ ОЛОН ШИНЭ БОЛОМЖУУД ГАРЧ ИРНЭ

Зочин [194.230.146.115] 2021-02-03 08:08:07

ус хүний өмч биш дэлхийн байгалийн энерги түүнийг алдагдуулах хорих өөрчлөх эрх хүнд үгүй

J [106.101.67.56] 2021-02-03 09:34:58

Hataj vheerei

БААТАР [202.137.144.128] 2021-02-03 05:58:47

ОРОСООС АЙГААД ГӨЛӨГ БОЛДОГ УЛС ТӨРЧИД ХИЙ Х БАЙТУГАЙ ЯРЬЖ Ч ЧАДАХГҮЙ ӨӨДГҮЙ ҮХЭЭНЦ ХАР АМИА БОДСОН ИДЭЖ УУХААС ӨӨР ИД ШИДГҮЙ

Зочин [202.131.243.190] 2021-02-03 08:16:51

ynen ynen

Иргэн [103.26.193.145] 2021-02-03 05:48:39

Зөв Бид Тавантолглй Оюутолгой шүүх энэ тэрээс бараг илүү түвшинд усны асуудоыг бодох ёстой Усан сан байгуулж говь тал хээр рүү татах загас үржүүлэх гэх мэт асуудлыг шийдэх ёстой Мэдээж Орос худлаа шаотаг зааж эсэргүүцнэ Бодолтой туушттай зоримог удирдагчид шийдлүүд байх чстой

Зочин [202.9.46.84] 2021-02-03 05:22:54

Израйль шиг усаа цэвэршүүлж дахин хэрэглэдэг болох хэрэгтэй

зочин [150.129.141.245] 2021-02-03 05:09:31

ГОВИО ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ ХЭРЛЭНГЭЭС УС ТАТАХ НЬ ЗӨВ

Зочин [192.82.69.208] 2021-02-03 04:24:53

Хэрлэн гол дээр хийх байсан төсөлийг аварга гишүүн Бат-эрдэнэ попорч гацааж байсаныг санаж байна. Уг нь эх оронд минь хэрэгтэй төсөл юмсан.

Зочин [192.82.92.114] 2021-10-26 01:31:01

батэрдэнэ браво

Зочин [103.229.120.28] 2021-02-03 04:08:04

Oros ah nar jn tgj davraaxgui bxoo.usan caxilgaan stanc dr.

яая даа. [66.181.186.86] 2021-02-03 03:22:50

Шинэ сонгогдсон сэтгүүлч сурвалжлагч яаж ийм том ажлыг ОХУ ын эрх мэдэлтэнгүүдтэй тохиролцож ажиллаж чадах уу! Дурак гэж.Оюунэрдэнэ ийм амьтанг сайд болгох гэж дээ.Хөшигний цаана сайдын наймаа явагддаг нь харагдаж бна.Монголын төрд сайдын ажил хийчих мэргэжлийн хүн нам харгалзахгүй бол олон байна

Zocnin [68.145.61.75] 2021-02-03 03:08:15

Usnii arwin ih nootstei kanad hurtel usnii noots nuuruudtai

Zochin [66.181.161.51] 2021-02-03 02:56:54

Хэнтийн 3 тэнэг Хэрлэн хатан ээжийг минь боож алах нь гэж орилсоор байгаад урсац тохируулах төслийг тэр жил зогсоож билээ.

Зочин [192.82.73.175] 2021-02-03 03:13:46

Ezen ni yumaa medej ereg ni usaa hashdag yum muu malaa

Зочин [139.5.216.88] 2021-02-03 02:41:42

Энэ талыг хариуцсан агентлаг таг чиг бацх юм.Дарга цэргийг нь солиод ажил хийлгэмээр байх юм.

Зочин [64.119.27.26] 2021-02-03 02:11:13

Mon ih balairah yum daa. Baigakiin yum baigalaaraa l baig

g [103.14.38.10] 2021-02-03 01:51:20

Herlen tusliig Bat-Erdene avarga gatsaasan shu!

Эрдэнэ [202.179.21.254] 2021-02-03 01:34:33

Хоолой татахаар Орос гэж эзэрхэг гүрэн үргэлж саад хийнэ.Оросууд мэдээж үргэлж саад хийнэ.Тэгэж байхаар зун хаврынхаа үерийн усыг л хил давуулах гүй хураадаг усан мантай болчихоор байна.

tumur [66.181.176.147] 2021-02-15 10:21:44

яахаараа эрдэнэ нэртэй гарууд хогийн байдаг байнаа,үерийн усыг хураадаг усан сан гэж дэлхийд байдаггүй тэнэг хогоо

Зочин [103.229.122.93] 2021-02-03 01:13:28

Үнэнэ шүү хэзээнээс ус чандмань эрдэнэ гэж монголчууд дээдэлдэг шүү ард түмэн минэ.

l [202.9.46.232] 2021-02-06 05:35:53

zkgsoonoo


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.