Баялгийн хараалд өртсөн Оюутолгойн асуудал улс төрч эрхмүүдийн дайсагналцах шалтгаан
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “бухимджээ”. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийснээс харахад түүний бухимдал илтэд илэрхий. Эх орондоо ирэлгүй удаж буй экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонгодог хөгжмийн аялгуу сонсонгоо Ерөнхийлөгч Х.Баттулга руу дахиад л дайралт хийв. Энэ нь тийм ч шинэ зүйл биш. Тэрбээр өмнө нь “Баттулга аа, чамд биш хуульд захирагдах сайхан цаг ирнэ” гэсэн гарчигтай өгүүллэг бичиж, хэвлэлээр тарааж байсан.
Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүх эрх мэдэлд нөлөөлдөг гэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн мэдэгдэл, түүнийг нь чуулганы индрээс давтсан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын үгийг өлгөн авч, өөрийн үзэл бодлыг нэмж хачирласнаас өөр шинэ мэдээлэл, ярьж буй зүйлсийг нь батлах баримт гэх зүйл түүнд байсангүй.
Шинэ Засгийн газрын сайд нар томилогдсон өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон сайд нарыг хүлээн авч уулзах үеэрээ Хуульзүйн сайд Х.Нямбаатарт хандан, “Хуульзүйн сайд Х.Нямбаатар та Монгол Улсын Хуульзүйн болохоос МАН-ын Х.Нямбаатар биш. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг чуулганы танхимаас гүтгээд байна вэ. Ний нуугүй хэлэхэд, өөрийг тань шүүхэд өгнө” гэдгээ нээлттэй хэлсэн байдаг. Тэгвэл АНУ-д суурьшсан Ч.Сайханбилэг сайдын мэдэгдэл Х.Нямбаатар сайдын үгнээс мэдээлэл авсанаа давтан ярьж буй аж.
Жирийн иргэн түүний ярьсан зүйлийн агуулгыг сонирхож сонсдоггүй юм аа гэхэд цаана нь эгшиглэх төгөлдөр хуурын аяыг сонсох байх гэж найруулагч нь найдсан байх, юутай ч мэдэгдлийн нюанстай огт авцалдахгүй намуухан хөгжим мэдэгдлийн эхлэлээс төгсгөл хүртэл дэвсгэр болсоор дууслаа. Бичлэг эхлэнгүүт л “Энэ хөгжим нь ямар учиртай вэ” гэсэн бодол зурсхийн орж ирснээс өөр онцлох сэтгэгдэл мэдэгдлийн туршид төрсөнгүй.
Гол нь Ч.Сайханбилэг яагаад бухимдав? Тэр яагаад эх орондоо ирэхгүй байна вэ? Яагаад компьютерийнхаа араас томроод байдаг ч халз тулчихаж чаддаггүй өсвөр насны хүүхэд шиг хилийн цаанаас сүржин мэдэгдэл хийгээд байна вэ? гэсэн олон янзын сэтгэгдлүүд хөврөв.
Нэг хэсэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээ гарсан ч тэр эх орондоо ирээгүй.
Ингэж байтал 2020 оны хоёрдугаар сард Ч.Сайханбилэгтэй холбоотой нэгэн ноцтой мэдээлэл гарсан нь түүнийг гаднын иргэншил хүссэн гэсэн мэдээ байлаа. Төрийн өндөр албан тушаал хашиж, хэн хүнээс илүү эрх ямба эдэлж, төр, ард түмний хайр хишгийг хүртэж явсан эрхэм эх орондоо амьдрахыг хүсэхээ болих ямар шалтгаан байдаг юм бол хэмээн ихэд гайхаж байв. Бүгд л гайхсан байх. Харин Ч.Сайханбилэг үүнд маш хурдан няцаалт хийсэн.
Үүний дараахан, 2020 оны хавар төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийг Оюу толгой, Тавантолгойн хэргээр шүүлээ. Дубайн гэрээнд гар бие оролцсон хүмүүсээс Ч.Сайханбилэгээс бусад нь ял сонслоо. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь алга. Дубайн гэрээг тэрээр байгуулахдаа “Асуудал үүсвэл хар толгойгоороо өөрөө хариуцна” гэж хэлээд алх цохьсон Ч.Сайханбилэг дипломат паспорт ашиглан 2019 оны наймдугаар сарын 26-нд прокурорт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар-Сөүлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарч, АНУ-ыг зорьсон байдаг. Харин түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн нөхөд нь хэрэг үүрээд ял эдэлж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан нэг хэсэг түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан юм.
Харин Ч.Сайханбилэг сонгууль дууссан хойно, наадмын дараа дээр дурдсан урт өгүүллэгээрээ олны өмнө гарч ирсэн. Уг өгүүллэгт бичсэнээр тэрбээр 2019 оны наймдугаар сараас хойш АНУ-д эмчлүүлж байсан бөгөөд, эмчилгээгээ дуусахаар Монголдоо ирнэ гэсэн. Өдийг хүртэл ирээгүй л байна.
Өнөөдөр Монголын улстөрчдийн мөнхийн сэдэв болсон “Оюу толгой”-н төсөл олны анхаарлын төвд дахин ороод байгаа эгзэгтэй энэ мөчид тэрээр дуугарав. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой” төслийн талаарх байр сууриа нээлттэй илэрхийлж, тэр бүү хэл Дубайн гэрээг цуцлах саналыг хөрөнгө оруулагч талд гаргасан гэдгээ ч хэлсэн. Тухайн үед Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайдын эрх ашгийг энэ мэдэгдэл хөндөх үү гэвэл хөндөнө.
“Оюу толгой”-н гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар бид хэдэн жил ярьж байна. Нэг ёсондоо “Оюу толгой”-н гэрээ Монголын талд ашиггүй гэдгийг зохих түвшиндээ хүлээн зөвшөөрчихөөд байна. Гэтэл анхнаасаа л Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангасан, өөрчлөх шаардлагагүй гэрээ байгуулж чадаагүйн хариуцлагыг хэн хүлээх вэ? Ч.Сайханбилэгийн бухимдсан шалтгаан энэ байж болох уу?
Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоод хандан захидал бичсэн бол өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан уянгын дуутай мэдэгдэл хийснээс харвал сайд асан Ч.Сайханбилэг ихээхэн сандарч буй бололтой.
Ингэхдээ эрх баригч МАН-ынханд тал засаж “сандрав”. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нарын нэрийг дурдаж, Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайралт хийж буйн учир шалтгаан өнөө л Баялгийн хараалд өртсөн “Оюу толгой”-н гэрээ болов уу.
Сэтгэгдэл
Зочин [64.119.16.11] 2021-02-04 06:50:14
Энэ хүн АНУ-аас орогнол авч, амиа хоохойлох гол зорилгодоо хүрэхийн тулд Монгол улсын шүүх, хууль хяналтын байгууллага нь Ерөнхийлөгчийн шууд нөлөөнд байдаг гэж харуулах гэж элдэв ойлгомжгүй, авцалдаа муутай мэдэгдлүүдийг хийгээд байгаа нь үнэн бололтой. Түүнээс Ерөнхийлөгчтэй тэмцээд байгаа юм биш. АНУ-ын шийдвэр гаргагч нарт өнөөгийн Ерөнхийлөгч намайг улс төрийн зорилгоор гүтгэж, зохиомол хэрэгт татах гээд байна гэж харуулах гээд аргаа барсан зүйлс хийгээд байна. Хөөрхий...
Зочин [203.91.118.150] 2021-02-04 03:02:59
Сайханбилэгийг харахаар одоо бүр алмаар санагдах юмаа. Тэр чигээрээ гэр бүлээрээ Монголоос үүрд ЗАЙЛААРАЙ гэж хүсье. Хэзээ ч битгий Монгол нутагт минь ирээрэй.
zochin [37.48.25.170] 2021-02-03 15:11:43
uurtuu zoriulj yxliin simfoni sonsoj baigaa um,
zochin [37.48.25.170] 2021-02-03 15:07:40
Ene xun bolon xamsaatanguud ni gishgex gazargui bolj xamag um boomilogdood, mungu ni xaagdaad, tulbur tuluus ni nemegdeed booj uxej baigaa ni ene. Shaltgaan ni ix engiin: 1.Ymar teneg xun Uls ornoo luivardsan, delxii niiteer shuugij baigaa xergiig umguulj, uuriinxuu umguulugch gesen ner nuuree olon ulsiin tavtsan deer unagaax ve dee. 2. Ed nariin mungu duusaa l bol gadnii orond xend ch edniig umguuluxgui shdee. byx xariltsaa, uilchilgee, 1 xuudas tsaas ch baisan munguur unelegdene. 3. ed nar ajilgui, bairgui, mungugui bolox tun oirtson.
Зочин [103.26.193.152] 2021-02-03 14:45:34
Аян дээр шүлэглэж гомдлож романчиклаал.
Зочин [202.179.27.90] 2021-02-03 14:30:54
manaih neftnii oron bish sht. ogotno shig nuh uhaj shoroo chuluutai notoldoj bga. bid bayan bish. bidniig bayan bolgoh geree bhgui. ediin zasgiig jaahan uud n tat geree bol bii.
Зочин [203.91.115.56] 2021-02-03 14:28:45
одоо тарвагадорж энхсайхан сайханбилэг баярцогт батүүл баабар нар яаж ч худлаа хошгируулсан бид приус ч алга 30 жилийн дараа магадгүй гэнээ хүүхнүүд
Иргэн [122.201.22.112] 2021-02-03 14:20:44
Энэ нөхрийг тэнд нь учрыг ол.нааш авч ирэх явдалын гарз биз.хар хайрцагны бодлого нэгэнт алдагдаж дээ.Монгол Улс Мандаттугай. Монгол иргэн баяжигтун.Манай чёкистууд санаанд хүртэл ажиллахгүй байна шүү дүгнэлт хийцгээ.
Зочин [203.91.115.56] 2021-02-03 12:48:33
хэрвээ тийм л ашигтай гэрээ байсан бол би энэ олон жилд ланд унаад чааж явна шүү дээ. гэтэл ямбий приус ч алга хүүр гэж.. алнаа чамайг хүүр ээ???
Зочин [202.9.46.27] 2021-02-03 10:36:53
Хүрч ирээд учраа олох уу сайд аа хэхэ
Zochin [64.119.24.67] 2021-02-03 10:25:46
Ene urvagch uruvduuleh geed bgaa ym uu haashaa ym be. Uls ornoo heden haltar dollaraar hudaldaad ter ni udahgui ilreh geed l sandraad bgaa bh daa. Muu ym modon ulaatai gedeg dee.
Зочин [103.229.123.157] 2021-02-03 08:22:41
Рио Тинтогоос хэдэн доллар авсан нь илэрчих гээд сандарч байгаа шүү дээ . Өөр яавал гэж ...
Баагий [192.82.69.173] 2021-02-03 13:31:56
АТГ ыг ажлаа хийж чадахгүй байгаа гэж үзхээс өөр арга алга.Нэг хулгайч урвагчийг олоод ирж чадахгүй байгаа нь хэний муугийх вэ.Манай тагнуулынхан уу АТГ гийнхуу ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ.
Зочин [139.5.217.82] 2021-02-03 07:48:40
ЭЖднийг хэн улс төрч гэдэг юм. Өндөр сэнтийд суучихвал улс төрч болчихдог эндүүрлээсээ хэзээ гарцгаах юм бол оо? Ус нутгаа гэдэг, өөрийн хар толгойг баясгахийг боддоггүй улс орныхоо хэтийг харж адаа оноог дэнсэлж чаддаг, төрд ажиллахдаа түмний төлөө зүтгэдэг хүнийг улс төрч гэж болох юм. Уул нь бол улс төрч биш төрийн бодлоготон гэж баймаарсан.
Зочин [66.181.161.95] 2021-02-03 07:55:40
Муухай Балаг ирээд хар ачаагаа үүр дээ
Зочин [59.153.115.150] 2021-02-03 07:30:23
САЙХАНБЭЛЭГ БОЛ// МАНАН// ХЭМЭЭХ ГАДААДЫН ЛУЙВАРЧИН НАРЫН БУУНЫ НООХОЙ Т БАДАМЖУНАЙ М ЭНХБОЛД СБАЯР С БАЯРЦОГТ Ц ,ЭЛБЭГДОРОЖ ТЭГҮҮТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН НАРЫН ТОГЛООМ БОЛСОН ТЭНЭГ ХҮН
Зочин [202.179.21.217] 2021-02-03 09:00:10
hulgaich arga bariltai Teneg uchiraas Shanbilegiig ashiglaad hayaj bn. Herev Elbegdorj Zorigiig uneheer alsan ni unen ium bol.... ene nohor udahgui biz.
монгол [202.55.191.194] 2021-02-03 07:05:49
энэ хулгайч нар жийлцэж байна даа.баттулга нь ч тэр ялгаагүй
hud2 [203.23.49.89] 2021-02-03 06:43:36
Hudlaadoo
Зочин [192.82.69.222] 2021-02-03 06:17:13
Чихдээд аваад ирж чадахгүй ийм төр улс байх ч гэж Сувгаа битгий соль Сайханбилэгээ Монголдоо ир учраа ол Эх орноо худалдаагүй гэдэгт итгэнэ
Zocnin [68.145.61.75] 2021-02-03 06:07:31
Hileer yagaad gargasan be Hen yawuulaw ter bas asuudal shuu
Зочин [192.82.71.110] 2021-02-03 05:40:16
АНУ-аас орогнол хүсэх бэлтгэлээ хангаж, урьд нь өөрөө хэлмэгдсэн болж жүжиг тавьж байгаа нь үнэн бололтой. Өөрөө хэдий чинээ зовсон, хавчигдсан болж харагдана мөн бас Монгол улс хэдий чинээ хар харанхуй, бурангуй болж харагдана энэ хүний АНУ-д орогнол авах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Утга учир, авцалдаа муутай элдэв юм гоншигоноод байгаагийн цаад Зорилго нь ердөө л энэ ...
Зочин [66.181.161.39] 2021-02-03 05:34:05
Одоо бол дэлхий тм ч том биш энэ хог нарын идэж уусан хахууль авсаныг нь гадаадын хувийн мордох албадаас эхлээд жирийн сэтгуулч хаана монго нуусан хэнээс хахуул авсаныг нь доорхоо мордоод гарган агуу гэж нэрлэгдээд бгаа путиныг шившиг болгож бхад
Зочин [66.181.177.100] 2021-02-03 05:19:26
Saihanbileg hutsaad hutsaad yu olj dolooh yum.hunii ugen deer duruulj uuriiguu zubtguh sanaatai.mongol humuus chinii ugend hir itgeh yum shig bna.eh orondoo irj chadahgui bnaa gedeg chini yu hiisnee medej bnaa gesen ug.chi eh nutgiinhaa hurs shoroond shingeh erhgui hulgaich luibarchin.tendee l uhej uns bolj uz.hairan saihan eh ornii mini hurs shoroogoo chamaar buzarluulmaargui l bna shuu.chaddag yum bol hureed ir l dee.cham shig tsiilen hudet aij bgaa l daa.
Зочин [66.181.183.146] 2021-02-03 06:32:31
Сайхан билэгээ чи хичнээн хуцаж байвч хийсэн нүгэл чинь нүдээрээ гарч ялаа эдлэх цаг ирнэ. ичээч ингэж явахаар үхсэн нь дээрдээ
Зочин [203.91.115.56] 2021-02-03 05:13:50
Баттулгын нийтлэл байна.
Зочин [202.72.245.125] 2021-02-03 04:51:04
Төр арга хэмжээ аваачээ. арай даварцгааж байгаа юм биш үү.
зочин [49.0.130.24] 2021-02-03 04:48:15
чацага царайлж эх орноосоо зугтсан оргодол хулгайчид ийм том сэдвээр ярих эрх байхгүй зүгээр л олны хараалаа идээд тэндээ үхэж далд ор
Зочин [202.9.47.24] 2021-02-03 04:34:01
ЦААЗАЛ
Иргэг [202.9.46.198] 2021-02-03 04:31:42
Худалч хулгайчийг олон юм ярилгүй үг дуугүй цаазал
Зочин [103.26.194.24] 2021-02-03 04:08:15
Оюутолгойг булааж авах гэсэн орос, хятадын хатгаасаар ингэж дотроо тэмцээд байнаа.
Зочин [124.158.111.6] 2021-02-03 03:41:01
Ийм юмнуудыг Орос хойноосоо хөөж очоод тэнд бууддаг, Хятад олж авчираад Цаазалдаг ингэж цэвэрлэгээ хийдэг манайх яаж ч чаддагүй ...
цог [103.10.22.67] 2021-02-03 03:28:12
энэ Сайханбилэг УИХ ын чуулган дээр анх рио тино г оруулж ирэх гэж яаж гонгинож байлаа .архив үзвэл байж л байгаа. Баярцогт Сайханбилэг хоёр МАНАН г бүтээн босгоход маш их үүрэг гүйцэтгэсэн нүгэлтэй амьтад.
Зочин [122.201.19.99] 2021-02-03 03:18:56
Энэ Сайханбалагыг монголд авчираад цаазаар аваачээ хүн муутай нохойн гөлөг
Зочин [36.11.224.26] 2021-02-03 03:27:51
Urvagchiich tsaazal
Зочин [36.11.224.26] 2021-02-03 03:27:32
Tsaazaar avya
ИРГЭН [202.126.90.45] 2021-02-03 03:13:54
САЙХАНБИЛЭГ ХУЛГАЙЧ авчирч ЭЛБЭГДОРЖ нарыг хурдан ялы нь өгч явуулаачээ. Эд нар бүр даварч гүйцлээ. Интерполоор баривчлуулаад аваад ирээчээ амархан асуудал ш дээ. Эсвэл Ардын хувьсгалын 100 жилийн ой өнгөрөөж байгаад Өршөөлийн хуулийн дараа барьж болох юм. Бараг тэр нь дээр баах даа.
Зочин [192.82.69.222] 2021-02-03 06:26:29
Түргэн ирээ Өршөөлийн хуульд хамрагдахаа бод
Зочин [192.82.69.222] 2021-02-03 06:24:42
Бушуухан 100 жил өнгөрөөсэй
Зочин [66.181.188.118] 2021-02-03 02:38:18
Сайханбилэг албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш дипломат паспортаа ашиглан МУ-ын хил нэвтэрсэн нь бас л хууль, журам зөрчсөн зөрчил, хэрүүлийн алим тарьсан жинхэнэ эзэн цахим ертөнцөөр өөрийгөө өмөөрч, өрөөлийг гүтгэж суудаг ухамсарын түвшин 0 бүр - (хасах) руу орчихсон нь харагдаж байна, ийм л иргэнд эх орныхоо санхүүгийн эрх мэдлийг өгч байж дээ.
Зочин [203.91.115.43] 2021-02-03 02:00:34
Монгол улсын гэдсэнд шигдэж шимж сорж байгаа гэдэсний туузан хорхой сайханбилэг элэгний бэтэг элбэгдорж хоёрыг устгаж байж л Монгол сэргэнэ.
Иргэн [124.158.85.65] 2021-02-03 01:58:59
Хэлэмгий, дадамгай, цэцэн цэлмэг үг хошгирч байдаг Ц.Элбэгдорж, хийгүй гэгддэг Н.Багабанди нар яагаад амандаа ус балгачихсан юм шиг дуугүй байна аа. Үгсэн хуйвалдаад байгаа юм биш биз?
Зочин [203.91.115.43] 2021-02-03 01:57:38
энэ тарвагадоржийн сайт туузан хорхойгоо өмөөрөх нь ойлгомжтой. хэргийн хамсаатнууд Монголчуудыг ашиг хүртэх эрхгүй болгосон жоомнууд зайлаач ээ? худлаа хуцацгаагаад л байх юм.
зочин [202.9.40.70] 2021-02-03 01:33:28
ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ЭЛБЭГДОРЖ ХЭНИЙГ ХАРААЖ ЗҮХНЭ ТЭР ХҮН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗӨВ ЮМ ХИЙСЭН САЙН ХҮН БАЙНА ГЭЖ ОЙЛГОГДДОГ ШИГ ТЭР ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ УУРЛААД ЗАГНААД БАЙГАА ХҮН ЗӨВ Л ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА ГЭЖ МОНГОЛ ТҮМЭНД ОЙЛГОГДЛОО. ДЭЛХИЙ ДАХИНААРАА АВЛИГЫГ ҮЗЭН ЯДАЖ БАЙХАД ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭН ЖИНЭХНЭ АВЛИГАЧ ХУЛГАЙЧ НАР Л БИДНИЙГ ЗҮГЭЭР ХУЛГАЙ ХИЙЛГЭЖ ХАХУУЛВ АВАХУУЛСАНГҮЙ ГЭЖ УУРЛАДАГ НЬ, АРДЧИЛАЛ ХҮНИЙ ЭРХ ХУВИЙН ӨМЧ ЯРЬЖ БАЛАЙРДАГ НЬ ЗУРШИЛ БОЛСОН ЗҮЛЙ. ТЭГВЭЛ АВРАГДАНА ГЭЖ ГОРЬДДОГ, МАНАЙХААС ӨӨР АРДЧИЛСАН ОРОНД БОЛ ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ МЭТИЙН ЮМ АЛЬ ХЭДИЙН ШОРОНД ОРООД НААД ЗАХ НЬ 20, 30 ЖИЛЙИН ЯЛ АВЧИХСАН БАЙГАА. ӨМНӨД СОЛОНГОСЫГ ХАРАХГҮЙ ЮУ, ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮНДЭЭ 20-ООД ЖИЛЙИН ЯЛ ӨГЧИХСӨН ГЭХДЭЭ ЭЛБЭГДОРЖ МЭТИЙН ДАВАРСАН ХУЛГАЙЧДЫГ ДАРАХ БАЙЛГҮЙ ДЭЭ. АРД ТҮМЭН НЬ ЯЛЛААД ӨГӨӨЧ ГЭЭД ШААРДААД БАЙХАД ШУДАРГА ЁСЫГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ ӨНӨӨГИЙН ЭРХ БАРИГЧДАД ХЭН ИТГЭХ ВЭ. ОДОО БОЛНО ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ БАРИАД ШҮҮГЭЭД ЯЛЛААД ӨГ!!! ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХУЛГАЙ БҮХНИЙГ ХИЙСЭН ЯЛТАН ЭЛБЭГДОРЖИЙГ БАРЬ!
Уншигч [151.80.58.245] 2021-02-03 01:32:47
Еөк Баттулга болон МАН-ын уураг тархи, үндсэн хорчин Содбаатар 2-ын аль нь илүү гарах нь 6-р сарын 9-нд харагдана.