Ч.Хүрэлбаатарын ярьсан ба дэлхийн судалгаа
Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна. ЭМЯ-ны өчигдрийн мэдээллээр манай улсын халдварын тоо 1350-д хүрчээ. Мөн COVID-19-ийн халдвараар өнгөрсөн хугацаанд дөрвөн иргэн нас барсан. Одоогоор нийслэлд 20 гаруй голомт үүссэн, орон нутагт ч хэд хэдэн газар шинээр бүртгэгдээд байна. Ийнхүү тааруухан мэдээллүүд “хөвөрсөөр” байна. Цаашид ч халдварын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Олон нийт халдвар хамгааллын дэглэмээ барихын зэрэгцээ вакцины асуудалд онцгой анхаарч буй нь ойлгомжтой. Төр засгийн зүгээс ч янз бүрийн амлалт өгсөөр байгаа. Эмхлэн байгуулагдаад удаагүй байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакциныг 100 хоногийн дотор оруулж ирэхээ мэдэгдсэн. Гэхдээ вакцины асуудал тийм ч амар зүйл биш гэдгийг ДЭМБ-ын мэдэгдэл, болон ДЭМБ-ын хүлээн зөвшөөрдөг Английн “The Economist” сэтгүүлийн судалгаа харуулж байна. Мөн эл судалгаанаас харахад өмнөх Засгийн газрын Сангийн сайд, вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар худлаа ярьж байсан нь нотлогдож байгаа юм.
2020.11.19-ний УИХ-ын чуулган үеэр. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурван чиглэлээр эрчимтэй ажиллаж байна.
Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байна. Үүний нэг нь COVAX хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна.
Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ажлын хэсэг заримтай нь нууцын гэрээгээр ажиллаж байгаа учраас бүгдийг хэлэх боломжгүй. Энэ жилийн төсөвт 31 тэрбум төгрөг, ирэх жил 24 тэрбум төгрөг вакцинд тусгасан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сан гэж байгаа. Вакцины хувьд ийм хоёр эх үүсвэр бий. Дээрээс нь Дэлхийн банкинд хандаж байна. Вакцины хүрээнд тусалж байсан газруудаа харлуулмааргүй байна. Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол КОВАКС юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Вакцины төлбөрөө хэн нь түрүүлж төлсөн нь вакцинаа эхэлж авна. Тиймээс Дэлхийн банканд хандаж вакцин авах арга замыг дөтлөх зорилгоор хүсэлт тавьсан гэжээ. Мөн “Вакциныг нийт хүн амынхаа 60 хувьд хийх төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд 20 хувьд буюу эрүүл мэндийн салбар, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсийг хамруулна. Үүнд нэг хүнд хоёр тун буюу дөрвөн ам.доллар зарцуулна. Дараагийн ээлжинд нэг хүнд 10 ам.доллар зарцуулна. Вакцин шинээр гарч олон үе шатыг алгасаж байгаа тул бид хүүхдүүдийг хамруулахгүй гэсэн бодлого барина. Мөнгөндөө асуудал биш, богино хугацаанд вакцинд хамрагдах нь чухал” гэжээ. Ч.Хүрэлбаатарын ахалсан ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр улиралд багтан вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан билээ.
МОНГОЛ УЛС 2022 ОНЫ СҮҮЛЭЭР COVID-19 ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВНА
Тэгвэл Английн “The Economist” сэтгүүлийн судалгаанаас арай өөр дүр зураг харагдаж байна. Судалгааг тоймлон хүргэе. Цар тахлын эсрэг вакцинтай боллоо хэмээн дэлхий нийтээрээ баярлаж, халдварыг дарах бүх итгэл найдвараа вакцинд даатгасан. Англи, Америкаас эхлээд өндөр хөгжилтэй орнууд өөрийн орондоо үйлдвэрлэсэн болон бусад оронд үйлдвэрлэсэн вакциныг худалдаж аваад хэдийнэ иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Гэхдээ вакцин бэлэн болсон ч ядуу орнуудад хүртээлгүй гэсэн муу мэдээг ДЭМБ-ын тэргүүн дуулгасан нь тун цочирдмоор байлаа. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Ядуу үндэстнүүдийн эмзэг бүлгийн хүмүүсээс өмнө баян орнуудын эрүүл, залуу хүмүүс вакцинд хамрагдаж байгаа нь шударга бус зүйл. Шулуухан хэлэхэд бид ёс суртахууны сүйрлийн ирмэг дээр ирлээ. Үүнийг ядуу орны иргэд амь насаараа төлнө. “Би хамгийн түрүүнд” гэсэн баян орнуудын хувиа хичээсэн хандлага вакцины үнийг нэмэгдүүлэх болно. Энэ нь нийгэм, эдийн засгийн асуудал, хөл хорио болон цар тахлын үргэлжлэх хугацааг уртасгаж болзошгүй юм” гэж мэдэгдэв. Энэ сарын нэгний байдлаар дэлхий дахинаа 80.2 сая тун вакцин түгээсний ихэнх хувийг Англи, Америк, Хятад, Израйль болон Европын холбооны улсууд эзэлж байна. Өндөр орлоготой орнууд дэлхийн хүн амын ердөө 16 хувийг эзэлдэг боловч цар тахлын эсрэг вакцины 60 хувийг худалдаж авчээ. Үүний үр дүнд хөгжиж буй болон ядуу орнууд 2023 оны эхэн үеэс өмнө вакцинаа хүлээн авахгүй гэсэн судалгааг Английн алдарт “The Economist” сэтгүүл танилцууллаа. Үүнд Монгол Улсыг 2022 оны сүүлэээр гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна хэмээн тооцоолсон байна.
“БАЯН ОРНУУДАД Ч ВАКЦИНЫ ХАНГАМЖИЙН АСУУДАЛ ТУЛГАРЛАА”
Гэхдээ вакцины тэгш хуваарилалтыг хангах зорилгоор “Covax” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хамгийн ядуу орнуудад энэ оны сүүлээр гэхэд хоёр тэрбум тун вакцины тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр нь өндөр орлого орнуудын тусламжийн сан, ядуу орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд хөрөнгө босгох гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тодорхой тооны вакциныг үйлдвэрлэгчдээс худалдан авна гэж амласан улсууд энэ хөтөлбөрт нэгдэснээр “Covax”-т бүртгэлтэй вакцинаас хямд үнээр авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 190 орон үүнд нэгдсэний дотор баян орнууд ч багтжээ. Энэ талаар профессор Лоуренс Гостин “Баян орнууд хоёр шалтгаанаар энэ хөтөлбөрт нэгдсэн. Эхнийх нь тэд дэлхийд сайн нэр хүндтэй орон гэдгээ батлах. Хоёрдугаарт, вакцины тунгаас булаах сонирхол юм. Учир нь өөрийн улсын иргэдээ нэгдүгээрт тавих нь Засгийн газрын ёс зүй болон улс төрийн үүрэг юм. Тиймээс баян орнууд бусад орнуудад вакцин хандивлана гэдэг хэцүү зүйл” гэж ярьжээ.
Энэ оны эхний хагас гэхэд “Covax” хөтөлбөр 100 сая тун вакциныг түгээхээр төлөвлөсөн. Гэтэл вакцин үйлдвэрлэлийн явц удааширснаас баян орнууд ч түрүүлж захиалсан вакцинаа хүлээн авч чадахгүйд хүрээд байна. Тухайлбал, манай улсын 1.8 сая тунг захиалах гэж байгаа “Pfizer”, 2.3 сая тунг захиалах гэж байгаа “Moderna” вакцины хоёр дахь тунг тарих хугацааг Англи улс 12 долоо хоногоор хойшлууллаа. Тус улсын хувьд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцины эхний тунд хамруулсан бөгөөд 21 хоногийн дараа хоёр дахь тунг тарих ёстой. Гэвч вакцины нийлүүлэлтээс шалтгаалан хугацааг хойшлуулжээ. Энэ талаар Английн эмийн холбооны доктор Чаанд Нагпаул “Англи гэлтгүй дэлхийн олон орон COVID-19-ийн эсрэг вакцины хангамж гэсэн асуудалтай тулгарлаа. Улс бүр бүх хүн амаа халдвараас хамгаалахыг хүсч байна. Тиймээс ийм шийдвэр гаргалаа” гэж ярьжээ. Тэгэхээр өөрийн орны иргэдээ бүрэн гүйцэд хамруулж амжаагүй байгаа Англи улс бусад оронд вакцинаа хандивлах боломжгүй. Мөн халдварын эсрэг 95 хувийн үр дүн үзүүлсэн энэ вакциныг -70 градуст хадгалах ёстой.
Яаралтайгаар ашиглах анхны зөвшөөрлийг олгосон вакцины талаар ДЭМБ “Pfizer-BioNTech компанийн хамтарсан COVID-19 эсрэг вакцин нь аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Гэхдээ хүнд хэлбэрийн харшилтай хүн, жирэмсэн эмэгтэй, 16-аас доош насны хүүхдүүдийг тариулахгүй байхыг зөвлөж байна. Хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдаж болох ч дараа нь хүүхдээ хөхөөрөө хооллож болохгүй” гэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Moderna” вакциныг архаг, хууч өвчин нь хүндэрсэн ахмад настан болон 18-аас доош насны хүүхдэд тарьж болохгүй гэж зөвлөжээ. Энэ талаар ДЭМБ “Moderna” вакцин нь 92 хувийн үр дүн үзүүлсэн боловч халдвараас урьдчилан сэргийлэх болон хамгаалах эсэхийг бид мэдэхгүй. Мөн хэдий хугацаанд дархлаа тогтоох нь тодорхой болоогүй” гэв. Хэвийн градуст хадгалах боломжтойгоороо давуу талтай, манай улс 2.5 сая тунг захиалсан “AstraZeneca”-гийн вакцин 62 хувийн үр дүн үзүүлсэн. Гэвч Герман улс Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтарсан энэ вакцинд 65-аас дээш наснынхныг хамруулахыг хориглоод байна. Дэлхийн аль ч оронд ашиглаж байгаа вакцин халдвараас хэдий хугацаагаар хамгаалдаг, урьдчилан сэргийлж чадах эсэх, хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг одоогоор батлаагүй байна.
ЭНЭТХЭГЭЭС ИРЭХ ТУСЛАМЖИЙН ВАКЦИНД ИТГЭЖ БОЛОХ УУ
Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн COVID-19-ийн эсрэг дөрвөн сая тун вакциныг манай улсад нийлүүлэх боломжтой гэдгийг нэгдүгээр сарын 18-нд зарласан. Мөн тус улс Монгол руу 150 мянган тун “Covishield” вакцин илгээнэ гэж “Times of India” энэ сарын 1-нд мэдээллээ. Энэтхэгийн тухайд “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор ашиглах журам батлан иргэдээ хамруулж эхэлсэн. “Covishield” нь 62 хувийн үр дүн үзүүлсэн боловч сүүлийн шатны туршилт нь бүрэн дуусаагүй, ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй учир цар тахлаас бүрэн дүүрэн хамгаалах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Түүнчлэн “Covishield” вакциныг тариулсан хоёр хүн нас барсныг “Aljazeera” мэдээлсэн. Гэвч Энэтхэгийн Засгийн газар өвчтнүүдийг зүрхний өвчний улмаас нас барсан гэсэн тайлбар өгсөн байна. Тэгэхээр Энэтхэгээс ирэх тусламжийн вакцин эргэлзээтэй юм.
Дараагийн нэг хувилбар нь цар тахлын эсрэг дэлхийн хамгийн анхны вакцин хэмээн зарлаж байсан ОХУ-ын Спутник V вакцин. 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоосон болохыг “The Lancet” сэтгүүл энэ сарын 2-нд зарлалаа. Ингэснээр Спутник V нь гуравдугаар шатны туршилтын үр дүнгээ олон улсын тэргүүлэх зэрэглэлийн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн дөрөв дэх вакцин болж байна. Өмнө нь Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca компаниуд туршилтын үр дүнгээ нийтлүүлсэн юм.
Шинэ Засгийн газраас 100 хоногт багтаан вакцин оруулж ирнэ гэж мэдэгдсэн. Тэгэхээр аливаа вакцины хөтөлбөр, тусламж, цаг хугацааг харж суухгүйгээр төсөвтөө тодотгол хийж, вакцин худалдан мөнгөө суулгаж вакцинжуулах нь зөв гарц байж болох юм. Түүнээс биш Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын хэлдгээр, түүний яриад байгааг үргэлжлүүлэх нь үр дүнгүй гэдэг нь дээр судалгаанаас харагдаж байна.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Д.Наранжаргал: Энэтхэгийн вакциныг ДЭМБ батлаагүй
Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор
-Энэтхэгийн вакциныг ДЭМБ одоохондоо батлаагүй. Гэхдээ Англи, Европын эмийн агентлагууд баталчихсан. Үр дүнг нь 60 хувь гэж тооцож байгаа. Тиймээс ДЭМБ батлах нь ойлгомжтой. 18-55 насны хүмүүст сайн үр дүнтэй гэдэг нь харагдаж байна. Үнийн хувьд хямд, манайд байдаг хүйтэн хэлхээг ашиглах боломжтой тул манай улсад тохиромжтой гэж харж байна. Энэтхэгийн мэдээллийн сайтууд дээр Монгол руу тусламжаар 150 мянган тун вакцин явуулна гэж бичсэн байна. Манай улсын нэмж захиалсан нэг сая тун вакцины хүргэлтийг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа. Түрүүлж ирэх 150 мянган тун вакциныг өндөр эрсдэлтэй бүлэг болох эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хамруулах болов уу гэж таамаглаж байна.
Ж.Амарсанаа: Энэтхэгийн вакцин сайндаа ч орохгүй, муудаа ч орохгүй
Хүний их эмч
-Англи улсын “АстраЗенека” вакцины Энэтхэг улсад үйлдвэрлэснээс нь бид авах гэж байна. Вакцины үр дүн боломжийн. Сайндаа ч орохгүй, бас муудаа ч орохгүй. Гаж нөлөө харьцангуй бага. Хөргөгчний хэмд хадгална. Бусад нь -70-80 хэмд хадгална гэж байгаа нь манайх шиг гүн хөлдөөгч цөөхөнтэй оронд төвөгтэй. Хэрэглэх дозоосоо хамаараад, үр дүн нь 70-90 хувь юм билээ. Эмч хүний хувьд энэ вакциныг таатайгаар хүлээн авч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Т.САЙХАН, Б.ДОЛЖИН
Сэтгэгдэл
их монгол [203.91.115.39] 2021-02-07 12:10:49
оросын Э мэндийн сайд нь хөөё моголчууд засагийн газар чинэ зөвшөөрвөл акцина үнэгүй өгөё гээд гуйгаад бна засаг яагаад хариугаа өхгүй бна.дөрвөд хүрэлбаатар урдаас авах гээд богоод бна у.нүүрс авхаа болинч гэх шиг хилээ хаанч гэх шиг. хотгор шанашийн чинэ мөнгөө арйл дуусаагүй байлтай да
ЗОЧИН [202.179.26.4] 2021-02-07 02:15:44
БИ ВАНГА ШИГ ХЭЛЬЕ. ПФАЙЗЕРИЙН ВАКЦИНЫ ХАДГАЛАХ ТЭЭВЭРЛЭХ ХЭРЭГЛЭХ НӨХЦӨЛ ИХ ХАТУУ. МАНАЙХАН ХАРИУЦЛАГАГҮЙ БАС ТЕХНИОЛГГҮЙ, НӨХЦӨЛ МУУТАЙ УЛС АЛИНГИЙ НЬ АЛДУУЛНА ДАА. МАШ САЙН МӨРДӨХГҮЙ БОЛ ЧУХАМ АЛЬ ШАТАНДАА БУРУУДСАНЫГ ТГТООХ ГЭЖ БӨӨН ЮМ БОЛООД ХЭН Ч ХАРИЦАХГҮЙ ҮЛДЭНЭ. ЭНЭ БОЛ МАШ ТОДОРХОЙ АСУУДАЛ.
Зочин [202.9.47.1] 2021-02-06 08:47:39
Хүрэлсүхийн ЗГ монголчуудын төлөө ажил сэтгэл 2 гаргаагүй. 2 Хүрэл бол нефтийн үйлдвэр,вакцин 2-ыг арилжааж хэрхэн мөнгө цавчих талаар л сэтгэж б.сан. Энэ 2-ыг монгол шүүх одоо шахах цаг нь болсон доо.Хоёулаа л гэмт хэрэгтэн.
dолгор [192.82.74.83] 2021-02-06 06:20:50
ХҮРЭЛСҮХ ГАМШИГ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛААСАЙ.
зочин [124.44.59.30] 2021-02-05 13:28:13
Ч.Хүрэлбаатар гуай далан худалч юмуу? Орос, хятад вакцин чанаргүй, сайнгүй, туршилт нь гүйцэд хийгдээгүй тул хэрэггүй байх даа? Бидний цөөхөн монголчууд ДЭМБ зөвшөөрч баталгаажуулсан вакцин хэрэглэх нь зөв байх даа?
Зочин [64.119.23.31] 2021-02-04 16:58:26
Оросууд нь өөрсдөө ч дотоодоо вакцинжуулж чадахгүй байхад
Зочин [2.134.28.95] 2021-02-04 11:41:08
Оросын вакциныг Венгр, Солонгос, Казахстанд уйлдвэрлээд эхэлжээ. Тэндээс авч болдгуй юм уу?
зочин [192.82.76.179] 2021-02-04 10:45:33
Хүмүүс маань хариуцлагатай байж дотоодынхоо халдварыг барьчихвал вакцинд ..яаралгүй байдлын нь харж байгаад хийлгэвэл зүгээр юм шиг. Оросын вакцин, вакцин хийдэг хуучин аргаар хийгдсэн, нөгөөдүүл урьд нь хэрэглэгдэж байгаагүй шинэ аргаар хийгдсэн гэх юм.
Zochin [176.189.88.83] 2021-02-04 10:02:03
Haya derlej bga oros n spoutnikV avah d yag yu ni bolhgui bn. nuguu l neg negiinhee deer garah gsn, ner tor n hoinoos hootsolddog,heden ym dund s ni unagaah gsn uvaigui ego ni saad bolj bga blgui.OMS ugaasaa vaccinii tegsh huvaarilalt d hyanalt tavij chadhgui.
Зочин [192.82.73.120] 2021-02-04 11:06:18
orosiin vaksin avldaa maluudaa, yamarch batalgaagui enetxegiin xogoor olon tumniig xorduulj turshilt xiixee bolioo. Za ene xotgor shanaga bol baktsiniig niiluulex talaar uo ch xiigeegui, ene baasiin chig uurgiin ajil ch bish, teneg xulgaich
Зочин [150.129.142.169] 2021-02-04 09:40:52
Sputnic iig awiidaa
Зочин [59.153.87.13] 2021-02-04 08:22:17
Бухын доодхыг харж үнэг турж үхсэн үлгэрлүү орох нь дээ
Zochin [202.179.25.250] 2021-02-04 07:47:55
Mongol ulsiin chil chaalttai bolood udaj bna, ter luivraar chil garch, orj irdeg Churelbaatariin ach duu nar uu zoogood [ arai char tamchi ] bisch biz. ESaid, bas Nymdorj tanar ajillaa chiigeech. Naad Churelbaatraa sain schalgaachee bas l dansnii luivarchin
Зочин [203.23.199.183] 2021-02-04 07:47:08
НУТГАА ЗАРЧИХААД ТАС ГҮРИЙДЭГ МАНИЙГАА ЮУ ЧГЭЖ ХУУРНА.
Зочин [202.55.188.36] 2021-02-04 05:50:12
Оросоосоо л вакцинаа аа. Хамгийн сайн нь Спутник болсон. Германууд авах гээд гуйгаад арчаагаа алдаж байна.
Z [202.9.47.18] 2021-02-04 05:17:46
Ybsiin ats
Зочин [192.82.73.120] 2021-02-04 11:10:10
xurelbaatar aa chinii nogoo uvad baidag xulgaich ax duu nar chini xil gaali xaalttai ueer xuuli durem zorchij diplomat baiguullagiin mashinaaraa Borshoogiin boomtoor xulgain zuil zooj xulgai xiij baigaa ni TV-eer garsan bogood barimtaar ni Monxbayasgalan gazar deer ni survaljlaad gargaj baina bilee sayaxan. Chimediin en xeden xugaich xuuxduud yadaj etseg exiinxee yasiig ondolzuulexgui nutgiin ner buzarlaxgui baij chaddaggui yasnii xulgaichid uomdaa chaavaas
ХҮРЭЛБААТАРТ [192.82.73.120] 2021-02-04 06:18:04
ӨМХИЙ АМТ ХҮРЭЛБААИАР ЧИ АРД ТҮМНЭЭС ТАТВАРЫН МӨНГИЙГ НЬ ХАРАМЛАЖ ӨӨРӨӨ ЦУСАЛЖ БАЙХААР ТӨСӨВТ ВАКЦИНИЙ МӨНГӨ СУУЛГАСАН БОЛ ӨДИЙД МОНГОЛ 3 ХАН САЯ ХҮНЭЭ ВАКЦИНЖУУЛЧИХ БОЛОМЖ БАЙЛАА. ОДОО ТЭР ЭНЭТХЭГИЙН ЧАНАРГҮЙ ВАКЦИНААР ХҮН АМД ТУРШИЛТ ХИЙХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. МУУ ХОТГОР ШАНАГЫН ОРДЫН ХУЛГАЙЧ ШИВШГИЙН ӨМХИЙ АМТ. ЧИ ЯДАЖ АЖИЛДАА ИРЭХДЭЭ АМАА УГААЖ БАЙ.
zochin [122.201.24.166] 2021-02-04 04:59:57
Хүрэлбаатар жижигхэн магнайтай хүн байна ямар удам бэ
Зочин [192.82.73.120] 2021-02-04 11:12:00
Uva bish Tuvaad elchingeer yavsanXurelbaatariin ax duu nar ni shuudee unexeer tiim baisan shuu.
Иргэн [66.181.187.28] 2021-02-04 04:37:32
Энэ Хүрэлбаатар гэж новш Монголын төрөөс зайлаасай. Эх орны төлөө гэсэн юм болгонд хоноцын сэтгэл гаргадаг, зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө л ажилладаг, өөрийн гар хөл болсон хэдэн суганы үсээ л тэжээдэг, өөр хэнд ч хэний ч төлөө зүтгэхгүй хүн дүрс буг байгаам даа. Төрөөс минь зайлаад өгөөч........
Иргэн [66.181.161.31] 2021-02-04 04:24:01
Орос вакциныг Европ, тэр дундаа Герман хүлээн зөвшөөрөөд авах гээд байхад манайхан юуг нь бодоод улс төржөөд байдаг юм бэ.
Зочин [192.82.77.78] 2021-02-04 04:21:26
Энэтхэг улсын Гадаад Яам ба Засгийн газар Монголд Эиэтхэгийн "Коваксин" Бахарат гэж 2-3 шатны туршилт хийгдээгүй вакцин өгнө гэж албан ёсоор мэлэгдээд байхад яагаад зарим нь "Астра Зенекка" гэж шал өөр вакцин өгөх юм шиг худлаа яриад байдаг байнаа, нэг учир байна
Хязгаар [192.82.76.242] 2021-02-04 04:20:02
Хүрэлбаатараас хоноцын сэтгэл харагдаад байгаа юм даа.хувиа хичээгээд ард олныг боддог юм уу
БОЛД [192.82.74.83] 2021-02-06 06:24:42
ХҮРЭЛБААТАРАА ЧИ БАТХҮҮГЭЭР МӨН Ч ИХ ХҮЛГАЙ ХИЙЛГЭЖ, ХУВАЛЗ БАЙНАДАА. БӨРИГДАНАА
ха ха 2024 онд вакцин авна [202.126.89.137] 2021-02-04 03:54:38
Бүү горид үхэрнүүдээ 2024 онд л вакцин авна одоо наана нь яагаад ч чадахгүй короногоор мөрийцөе ха ха 100 хоногт багтааж вакцин авах худлаа амлахаа больж үз одоо 5 сарын 25 с 6 сарын 8 хүртэл хөл хорино эргээд өнөө 11 сараам хөл хорино нь эхэлнэ ингээнд 2024 он дуусгана хараарай
Зочин [202.131.253.118] 2021-02-04 03:37:28
Бид Оросоос вакцин авч олон өвчнөөс хамгаалж бсан. Одоо ч гэсэн Оросд итгэх нь зөв.
Эгдүү [202.126.90.41] 2021-02-04 03:34:36
Оросоос авах гэхээр цусаа холиморууд саад хийгээд байгаан юм байна . Харин манай цагаан цахтан луйварчин овшорчид монголын хөрөнгөөр вакицин хийлэгчинэ гэж бодож байх шиг байна . Өвчин нам харгалзахгүй , үхэл баян хоосонг ялгахгүй гэж шинэ үеийн бурхан хэлж байна даа хө. "Баяжих гэж өвчин олтолоо зовно , өвчилсөны дараа эмчилүүлж байна гээд амь тавьталаа зовно , амь тавьсаны дараа сүнс нь хөрөнгөндөө хорогдож үлдэснээ зовооно."
Зочин [192.82.73.120] 2021-02-04 06:21:06
Хүрэлбаатар аа чи үхвэл таарна. муу явахаар сайн үх гэж үг мэдэхүү новш оо. ийм гай төрөөс хурдан зайлаасай
Иргэн [103.212.119.193] 2021-02-04 03:28:07
Мөнгөгүй байж үнэтэйг нь , хөргөгчгүй байж - 70 С° ын вакцин авна гээд улс төрчид нь худлаа попроод сүйд хийчих гээд байгаа юм биш үү.
Зочин [122.201.19.99] 2021-02-04 03:25:43
Хүрэлбатарыг Хүрэлсүхтэйн шоронд шаах өдөр ирнэээ м төрийн мөнгөөр баяжсан цагаан захтангууд
Зочин [49.0.142.38] 2021-02-04 03:06:32
Дэлхийд Оросын вакцин 1 номер Улс төрийн шалтгаанаар оросын вакциныг хэрэглэхгүй байгаа юм Оросын вакциныг одоо европын холбооны улс авч байна шүү дээ Бусад сайн гээд байгаа вакцинууд бүгд но той Тэр сайн ч муу ч биш гэдгийг юу гэж ойлгох вэ дархлаа тогтчиж магадгүй үгүй ч байж магадгүй гэсэн үг биз дээ
Зочин [192.82.73.120] 2021-02-04 06:22:29
оросын вакцин ав лдаа малуудаа. огт мэдэхгүй 50 хувийн үр дүнтэй гэх ямар ч бүртгэл зөвшөөрөлгүй энэтхэгийн вакцинийг болиоо
Зочин [217.160.25.226] 2021-02-04 02:47:07
ОХУ -ААС ВАКЦИНАА АВААЧЭЭ...
Зочин [103.242.47.34] 2021-02-04 03:49:32
VHER MONGOL MINE UNSHAAD OILGOHGUI BOLOH HVRTLEE YALZRAA YU TARHI CHIN