Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг мэдэгдлээ

Aдмин / Хууль

МЭДЭГЛЭЛ /2021.02.04/ Зуунмод

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Б.Хурц нарын нэр бүхий 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн тул 2020 оны 11-р сарын 23-ны өдөр шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч нарт авсан таслах сэргийлэх арга хэмжээг хянан шийдвэрлэсэн.

Гэтэл 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлын танхимаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “ ...талийгаач Зориг агсны хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн 3 хүнийг эрүүдэн шүүсэн гэдэг хэрэг өнөөдөр ямархуу байдалтай байгаа вэ гэдгийг бид нар хараад байж байна. Одоо нэн яаралтай энэ шүүхийн тухай хуулийг баталж шүүхийн хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага нь жинхэнэ утгаараа ажиллаж байж тэр Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа шиг шүүгч нарт хариуцлага тооцох хуулийг бид нар гаргаж ирэх гээд байгаа. Илэрхий эрүүдэн шүүсэн хүмүүсийн хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад батлан даалтад гаргачихдаг, цаана нь нөгөө хонгилын механизм ажиллаад байгаа хэлбэр” гэх мэдээллийг,

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын танхимаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар “...эрүүдэн шүүхтэй холбоотой хэрэг их удаан процесстой явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс маш олон удаа хүсэлт гаргаж хэргийг бүтэн жилээр хойшлуулсан. Аргаа бараад тухайн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ хязгааргүй хүсэлт тавьж түүнийгээ шийдвэрлүүлдэг процессыг хумьж өгсөн. Улмаар анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзэж эрүүдэн шүүхтэй холбоотой хүмүүсийг гэм буруутайд тооцоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн. Харамсалтай нь хэргийг мөрдөн байцаалтад буцаасан, буцаамагцаа хэрэгт холбогдсон хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өнөөдөр ингээд сул чөлөөтэй явуулж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх процесс энэ хүрээд гацчихаад байгаа гэдэг ийм тайлбарыг прокурор болон шүүхийн зүгээс өгдөг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн хууль бус үйл ажиллагааны улмаас уг шүүхийн шийдвэр баталгаажсан хойно энэ хүмүүсийн үйлдэл, үйл ажиллагаа хууль бус байсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хуулийн хүчин төгөлдөр болсон нөгөө н.Чимгээ, н.Содномдаржаа нарт холбогдох хэргийг шинэ нөхцөл гэж сэргээх хууль зүйн үндэслэл бүрдэх учиртай. Хамгийн сүүлд Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа дээрх хүмүүст холбогдсон хэргийг хянаж үзээд мөрдөн байцаалтад буцаагаад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж Хурц нарт холбогдох хүмүүсийг батлан даалт болгоод явуулчихсан байж байгаа. Шүүхийн хууль 3 дугаар сарын сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ, бид нар хэрэгжилт дээр харах ёстой. Нөгөө хонгилын гэдэг тэр механизмыг нураах, ийм үр дагаврыг үзүүлэх байх гэж бодож байгаа. Би шулуухан хэлье Улсын Дээд шүүхэд нэр бүхий шүүгчид байгаа. Нэр бүхий шүүгчид энэ хонгилын системийг өнөөдрийг хүртэл хадгалж авч үлдэж байгаа. Өнөөдөр 2017, 2018 оноос хойш шийдэгддэггүй хэрэг өнөөдрийг хүртэл байна. Энэнээс болж тэр хоёр нэр бүхий н.Чимгээ, н.Содномдаржаа нарын эрх, эрх чөлөөний асуудал ингээд өнөөдөр эдлэгдэхгүй ийм байдалтай байгаа. Энэ дээр бид нар цаашид шүүхийн энэ системийн шинэчлэлтэй уялдаж энэ хүмүүсийн эрх, эрх чөлөөг сэргээхийн төлөө дараа, дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.” гэх худал мэдээ, мэдээллийг УИХ-ын танхимаас УИХ гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд удаа дараа тарааж байна.

Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улс төрийн нам, хуулийн этгээд, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг,

Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн бус, бусад аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.” гэж заасныг тус тус ноцтой зөрчиж байна.

Иймд УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байхыг үүгээр мэдэгдье.

Мэдэгдлийн хувийг Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд хүргүүлэв.

Төв аймаг дахь шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

rprvqywzb [113.221.22.241] 2021-09-02 06:02:11

Мэдээ.МН <a href="http://www.gc3o8gwh5166wy84x477r7hkc08fw33zs.org/">arprvqywzb</a> rprvqywzb http://www.gc3o8gwh5166wy84x477r7hkc08fw33zs.org/ [url=http://www.gc3o8gwh5166wy84x477r7hkc08fw33zs.org/]urprvqywzb[/url]

bntpdibn [58.245.239.146] 2021-04-27 01:23:51

Мэдээ.МН bntpdibn http://www.gj3xv9qk204qo98j8w54qf7566qa84gds.org/ [url=http://www.gj3xv9qk204qo98j8w54qf7566qa84gds.org/]ubntpdibn[/url] <a href="http://www.gj3xv9qk204qo98j8w54qf7566qa84gds.org/">abntpdibn</a>

fcsbrmwc [175.147.51.99] 2021-03-22 08:10:06

Мэдээ.МН [url=http://www.gdk3537508g0uyuio66c6e2985eoj0hrs.org/]ufcsbrmwc[/url] fcsbrmwc http://www.gdk3537508g0uyuio66c6e2985eoj0hrs.org/ <a href="http://www.gdk3537508g0uyuio66c6e2985eoj0hrs.org/">afcsbrmwc</a>

hariutslaga bhgui yu [202.126.90.49] 2021-02-08 06:49:00

medegdeel bolchdog um uu hariutslaga bfdagguimuu

Зочин [139.5.216.165] 2021-02-09 09:58:04

Сайдын зөв л гэж бодож байна. Жирийн иргэнийг тамлан тарчлаасан хүмүүсийг толгойгий нь илээд байгаа Төв аймгийн шүүх ичээч.

Kbcxcory [178.159.37.125] 2021-02-08 04:49:21

best canadian prescription prices <a href="http://xuypharmacyonline.com/">pharmacy without dr prescriptions</a> anti-depressants

иргэд үнэнг бичиж байна [192.82.71.150] 2021-02-08 04:21:45

Дэлхийн хамгийн муу шүүх монголд байгаа. ЯАГААД ҮАБЗ ийн гурав ИХ цэвэрлэгээ хийж , шүүхээ шинэчлэн өөрчлөхгүй байгааг мэдэхгүй. ТЭДЭНД таалагдаж байгаа байх. Гавъяат шүүгч нь АВЛИГА хувааж байдаг шүүх монголд л байгаа. ТӨВ аймгийн шүүгч нар ХУРЦ нарын хэргийг их удааж байгаад, сул тавиад явуулсан үнэнг Нямбаатар ярьсан. ҮНЭН. АВЛИГА бүү ав гээд ЦАЛИНГ нь монголд хамгийн өндөр тогтоогоод байхад ШҮҮГЧ нар АВЛИГААС татгалзахгүй байгаа. ШҮҮГЧ харахаас дургүй хүрдэг. ХЭЗЭЭ монгол шударга шүүгчтэй болох вэ?

Шудрага Иргэд [43.228.129.129] 2021-02-08 04:00:22

Хуулийнхан цалин өндөр боловч шунал нь улам нэмэгдээд ,Хэн их авилгал өгсөний төлөө шүүх ажилладаг нь нууц биш болсон шүүдээ, 30-40 саяын зээлийн хэрэгт 6 жил өгчихөөд шоронд тарчилаадаг, 300 дээш тэрбумын хэрэгт 2-3жил, бүр торгох ял өгдөг чинь шудрага ёс уу. Үүнийг яаралтай зогсоо, дараа нь ямар шүүгч юу хийж,ямар буруу шийдвэр хэний гар хөл болсоноо тайлбарла, Хэнээ хэдэн төгрөг шантаажилж авдагаа бүү марчираарай

Зочин [202.9.46.66] 2021-02-07 12:08:11

ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ЖИГҮҮРТ ИРЭЭД ДААЛГАВАР АВДАГ ГУРВАН ШҮҮГЧЭЭ ЯАРАЛТАЙ ОЛОН НИЙТЭД ЗАРЛААЧ ЭЭ

Зочин [202.9.46.66] 2021-02-07 12:06:19

ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРТ ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙГ ЯАРАЛТАЙ ХОЛБОГДОХ ГАЗРУУДААР ШАЛГУУЛААЧ ЭЭ.

Зочин [202.9.46.66] 2021-02-07 12:05:34

АНГЛАИЙН ШҮҮХЭЭС НЭХЭМЖЛЭЛИЙГ ТАТАЖ АВСАН АЛБАН ТУШААЛТНЫГ АРД ТҮМЭНДЭЭ ИЛ ЗАРЛААЧ. БӨӨРӨНХИЙ ОЛНЫ ДУНД ХАЯЧИХ ЮМ ДАА

Зочин [202.9.46.66] 2021-02-07 12:04:37

ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ЖИГҮҮРТ ИРЭЭД ДААЛГАВАР АВДАГ ШҮҮГЧИЙН НЭРСИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ИЛ ТОД ЗАРЛААЧ . ДААЛГАВАР АВДАГ НЬ ҮНЭН БОЛ. ЭСВЭЛ ШҮҮГЧ НАРЫГ ГҮТГЭЭД БАЙНА УУ. ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ЖИГҮҮРЭЭС ДААЛГАВАР АВСАН 3 ШҮҮГЧ ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ УУ. БӨӨРӨНХИЙЛЖ ОЛНЫ ДУНД ХАЯХГҮЙ ШУДАРГААР НЭРИЙГ НЬ АРД ТҮМЭНД ИЛ БОЛГООЧ. ЭСВЭЛ ШҮҮГЧ НАРЫГ ГҮТГЭЭД БАЙГАА ЮМ УУ.

Зочин [202.9.46.66] 2021-02-07 12:00:10

САЛХИТЫН ОРДЫН ЛУЙВРЫН ХЭРЭГТ ШҮҮГЧ НАР ОРОЛЦОЖ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЯТАДУУДААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ АВЧ МОНГОЛ ОРОН ОО МОНГОЛ ТӨР ӨӨ . МОНГОЛЫН ШҮҮХИЙГ ХЭДЭН ХУЖААГИЙН ХАЛТАР МӨНГӨНД ШУНАЖ ХУДАЛСАН ХЭРЭГТ БОЛ ХУЖААД АВЛИГААС ГАДНА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ЭХ ОРНОСОО УРВАСАН ГЭЖ ЦААЗААР АВНА. ГЭТЭЛ МАНАЙД ЯМАР ЯЛ АВЛАА.

Зочин [64.119.27.202] 2021-02-07 10:36:58

Энэ төв аймгийн шүүх чинь өөрөө нөгөө харанхуй хонгил уу юу вэ. Монголд төв аймгаас өөр шүүх байдаггүй юм бол уу

Зочин [139.5.218.206] 2021-02-07 09:19:18

САЙД ЗӨВ ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ

Зочин [103.212.118.164] 2021-02-07 07:24:56

Нямбаатар унэнийг нь хэлчихсэн болохоор ингэж эмзэглэж бн. Ард тумнийг тэнэг сохор гэж энэ хэдэн даварчихсан хелсний шуугчид их басамжилж бх шив. Энэ мэдэгдэлийг хумуус басамжлал гэж хулээж авч бгааг ойлгохгуй л дээ.

Иргэн [202.126.92.99] 2021-02-07 06:08:17

Төв аймгийн Шүүхийн тамгын газар дах хонгилын шүүгч нар хуцацгаа, урдах хэргээ хуулийн дагуу шийдэж чадахгүй байж юу олон юм хуцацгаадгын

Иргэн [103.57.93.140] 2021-02-07 05:47:19

Шүүхийн хараат бус байх,шүүхийн шудрага бус байх хоёр өөрөөр ойлголт.Манай шүүх гэж авилгачид шудрага бус шийдвэрээ хараат бус байдалд халдлаа гэдэг үгээр халхлан авилга идсээр улсыг мөхөөхөд тулж байна.Монголын төрийг хулгайч луйварчин улс төрчид, хулгайч авилгачин шүүгчид нийлж мөхөөж байна.Хэдэн арван тэрбумын хулгай хийсэн,хэдэн зуун тэрбумын авилгаар улсыг худалдсан улс төрч хэдхэн адуу хулгайлсан малын хулгайчаас бага ял авч байгаа нь шудрага уу.Хамгийн тод жишээ сайд асан садар Баяр,С.Баярцогт нараас нараас эхлээд байна. 10-20 адуу хулгайлсан бол баттайяа 5-10 жилийн ял авна. 10-20 тэрбумын хулгай хийсэн улс төрч 2,5 жилийн ял авч байна .Энэ шудрага уу.Улсыг тоносон хулгайч үхэр хулгайлсан хулгайчаас бага ял авч болохгүй.Ирээдүйг маань хулгайлсан хулгайч ишиг хулгайлсан хулгайчтай ижил ял авч болохгүй.Монголын шүүх гэтэл ийм шийдвэр байнга гаргаж байна.

Зочин [192.82.65.51] 2021-02-08 07:14:26

Бүгдээрээ л Тантай санал нэгдэх байх. Үнэхээр энэ шүүхийн ажил дампуурсан байна. Энэ Баяр, Баярцогтоос "Чи2Улсын хөрөнгөнөөс хэдэн тэрбумаар хулгайлаад 2 жилийн ял авчээ. Гэтэл иргэн Х ганц төлөг алж идсэн хэргээр 20 жил авчихлаа" үүнийг тайлбарлаад өг гэж Бид асуух хэрэгтэй байна. Телевизээр хэрхэн тайлбарлахыг нь үзүүлэх хэрэгтэй байна. Тэгээд учрыг нь мэдэцгээе!

Иргэн [202.126.90.139] 2021-02-07 04:52:59

Нилээдгүй шүүгч нар иргэдийн зовлонгоор баяжсан нүгэлтэй нөхдүүд!

Зочин [122.201.24.62] 2021-02-07 04:44:32

Шүүгч нарын дунд сайн, зөв хүмүүс зөндөө байгаа, гэвч энэ салбар ялзраад 20 жилээс илүү болсон. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст үйлчилдэг, улс төрчидтэй хутгалдаад удаж байгаа. Ганц жишээ: youtube.com/watch?v=UmE08S9aZrA . Заавал үзээрэй: шүүх засаглал бол том гутамшиг, том аюул. Иргэдийн амь насаар, амьдралаар тоглож буй шүүгч юу бодож амьдардаг юм бол???????????????

Zochin [64.119.19.124] 2021-02-07 01:13:45

Ene neg zyyleg um dald orvol taarna. Nyamdorj ugaasaa khelee bz dee khuuliin TMS tugssun khyn yaj khuuli zyin said khiikhiin gj. TMS tugssun khyneer l ulsaa udurduulj bna daa bid.

zochin [139.5.216.90] 2021-02-06 23:51:14

Хэнд хэрэггүй ТӨВ аймгийг, тэр шүүх мүүхтэй нь татан буулгая

Зочин [66.181.161.48] 2021-02-07 10:09:41

ок

Зочин [96.41.76.174] 2021-02-06 22:50:00

Төв аймгийн Шүүхийн Тамгын Газар Энхмаа Шүүгчээ хамгаалах нэрийн дор жинхэнэ хэрэгтнүүдийг хаацайлж байгаа нь энэ Шүүхийг өөрчилж шудрага удирдлагаар хангах цаг нь болжээ гэдэг нь харагдаж байна. танай шүүх хэлмэгдээд хоригдоод байгаа Чимгээ Содномдаржаа нарыг суллахгүй байх зорилгоор ажиллаж байгаа нь илт байгаан биш үү ........Хууль Зүйн Яамны Сайд чинь ажил үүргийнхээ хувьд хуулийн буруу, цоорхойг ашиглаад байгааг чинь шүүмжлээд байгаа болохоор шүүхийн ажилд нөлөөлөж байна гэж ойлгохооргүй байнав харин ч шудрага байна гэж үзэж байна

Зочин [66.181.178.28] 2021-02-06 21:33:21

Зоригтой хэлсээн цочироо авах хэрэгтэй.Дураараа хүмүүсийн толгойд ортол хэлсэн шүү энэ залуу.

Зочин [64.119.21.88] 2021-02-06 15:07:48

Шүүгчид ариун цагаан хүмүүс юм чинь, нэр төрд халдлаа гэж муу сайддаа гомдох нь аргагүй шүү дээ.

Зочин [64.119.18.81] 2021-02-06 13:35:43

НЯМБААТАР!! ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭМЭЭГЧИЙН ҮНЭНИЙГ ХЭЛСНЭЭРЭЭ ХАТУУ ЗУУЛТАНД ОРЖ, АЖИЛ ХИЙХЭД БЭРХ БОЛСОН ДОО, НААДАХ ЧИНЬ ӨС ХОНЗОНГОО АВАХ ГЭЖ ИХ Л УЛАЙРЧ ДАЙРЧ БАЙНА!! ГЭВЧ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ЮМ БОЛОХООР БҮҮ ШАНТАР, ДЭЭР ТЭНГЭР БУРХАН ХАРЖ БАЙГАА БОЛОХООР АРД ТҮМЭН, ҮНЭН ЯЛНАА!!!

Зочин [66.181.183.151] 2021-02-07 05:18:59

НЯМБААТАР ЕРѲНХИЙЛѲГЧ ШҮҮХИЙГ ЗОРИГТОЙ ОНОВЧТОЙ ЗѲВ ШҮҮМЖИЛСЭН НИЙТЭЭРНЭ БИШ ХОНГИЛЫН ѲВИЛГАЧ ШҮҮГЧДИЙГ ШҮҮМЖИЛСЭН ОЛОН НИЙТ ЯГ ИйМ ҮНЭЛГЭЭГ ШҮҮГЧИД ѲГЧ БАЙГАА ТѲВ АЙМГИЙН ШҮҮХ ХУРЦ НАРЫН ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭЭР АРД ВҮМНЭЭС ДҮНГЭЭ АВНА БИЗ ХОНГОЛИЙН ШИЙД ГАРГАВАЛ ЗАЙЛУУЛ

У [64.119.19.38] 2021-02-06 13:31:50

Энхмаа гэдэг шүүгч ээмэгтэйл хүн байлгүй, тэр шоронд хэлмэгдсэн эмэгтэй байх, хэлмэгдүүлсэн тахалыг нь шүүхдээ тэрийг бодолцоогүй юм байхдаа

ИРГЭН [202.55.188.110] 2021-02-06 13:07:27

ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ ШИГ АЖИЛЛАХ ЁСТОЙ ШҮҮ. ОДОО ШАЛГАГДААД БАЯЖААД БАЙГАА ШҮҮГЧ НАР ШИГ ШҮҮГЧДИЙГ ЭГНЭЭНЭЭСЭЭ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ШҮҮГЧ НАРЫН НЭР ХҮНД УНАСААР Л БАЙХ БОЛНО. ТИЙМ УЧРААС ШҮҮГЧ НАР ӨНДӨР ЁС СУРТАХУУНТАЙ АЖИЛЛАХТУН! ЭЦСИЙН ЭЦЭСТ ШҮҮГЧ НАРЫН НЭР ХҮНД ТА БҮХНИЙ Л ГАРТ БАЙГАА ШҮҮ ДЭЭ!!!!!

Наянт [202.9.46.149] 2021-02-06 13:07:05

Элбэгдоржийн шүүгчдийг зайлуулахгүй бол шүүхийн шинэ хууль хог дээр хаягдана. Нямбаатарыг ард түмэн дэмжиж байгаа шүү.

Dongos boo?Syygchid ee!! [148.60.92.227] 2021-02-06 12:21:15

Syyh bol hydlaa bolson ni tanai syygchid abilgald barigdaj menge tegregnii telee ajildag chini nuuz bis ee!!eersdiigee byyr emeerchihdeg baina s dee!!Mongold hyyliin emne mas ersdeltei ylas oron bolson ta nariin ariun dagsin yu l bol?ard niiteeree medej baina,harin ch hyyliin said zeb tabij yarisan ni seremjluulge bolno!

Зочин [122.201.21.233] 2021-02-06 10:51:47

Нямбаатарын эсрэг өргөн фронтоор дайрах их дайралтын өмнөх галын бэлтгэл дөнгөж эхлэж бн!! Ккк. Энэ юу ч биш! Манай Дээд ерөнхий командлагч дайралтын төлөвлөгөөг батлаад ажил эхлүүлсэн гэдэг нь нэгэнт тодорхой боллоо! Одоо тун удахгүй ерөнхий давшилт эхлэнэ! Хээрийн армийн нэрд гарсан командлагч нар болох алдарт фельдмаршал Баясаа, Цэнхэр аниа нар ваффан эсэсийн гол хүчээ удирдаж гарч ирээд танкын арми , нисэх хүчний бөөн хүчээр хамтарсан цохилт хийгээд эхлэхэд ч харууштай халуухан юм болно доо!! Ккк.

Зочин [66.181.190.14] 2021-02-06 10:43:58

Монголын ямар ч шүүгч мөнгө хараад нохой шиг шүлсээ гоожуулдаг гэлцдэг эь үнэн байх магадлалтай.

Зочин [122.201.31.48] 2021-02-06 10:11:57

Хараат бус байна гэдэг хууль зөрчиж дураараа авирлана гэсэн үг биш шүү.

Зочин [202.126.88.184] 2021-02-06 09:17:43

ЕРОНХИЙЛОГЧ ХОНДЛОНГООС НОЛООЛОХГYЙ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙХ ШИГ САНАГДАЖ БАЙНА. ТЭР ТУСАМ НОЛООЛ ЭС БОГООС ШYYXИЙН ТОГТОЛЦОО ЕРОНХИЙЛОГЧИЙН ГАРТ ГАРЫН YЗYYРЭЭР НЬ ХОДОЛЖ БАЙНА!!!!!

Зочин [66.181.161.63] 2021-02-06 08:55:51

Өмнөх сайдынх нь үлдээсэн өв. ҮХ-д зөв шүүх шийднэ гэдгийг байнга зөрчиж ирсэн.

зочин [64.119.17.105] 2021-02-06 08:12:12

Шүүх ,шудрага ,байх ,эсэхийг нэг ,шүүгчээс ,шалтгаалж ,байна. Захиалгаар ,ажиллавал үйлийн ,үр хэцүү.

Зочин [103.57.95.68] 2021-02-06 08:10:07

Нямбаатарыг өмөөрөөд байгаа хүмүүс 37 оны Шүүн таслах онцгой комиссыг хүсээд байгаан байна

Зочин [96.41.76.174] 2021-02-06 22:39:39

Нямбаатарыг өмөөрч байгаан биш........өөрөө ойлгүүгүй юм шиг бнав Чимгээ Содномдаржаа нарын хэлмэгдээд харгислуулж хууль бусаар хэлмэгдсэн хүмүүсийг хэдэн жил хориод суллахгүй байгаа мөртлөө хэргийг сэдэж хийлгэсэн Ц. Хурц .... нарын жинхэнэ хэрэгтнүүдийг сул тавиад хэргийг шийдэхгүй олон дахин буцаагаад байгаа Төв аймгийн Шүүач Энхмаагийн хуулийн цоорхойг ашиглан хэргийг удаашруулаад бгаа талаар Хууль Зүйн Сайд яриад байгаа юм......Үүнийг (Төв Аймгийн Тамгын Газраас Шүүгчийн талын хүн байж болох юм)Хууль Зүйн Сайдыг нөлөөлсөн гэж буруутгаад байна.......

Зочин [202.9.40.255] 2021-02-06 08:03:28

Shuuh ajlaa shudraga ard tumend eeltei hiijeed iim ym yriaraa za ard tumen ta nard sain dun tawidaggui shuu tegeed bas nymbaatariig daramtlaad bga ymu haashaa ym

зочин [66.181.161.44] 2021-02-06 07:29:21

Аль ч төрийн үед ноёнтой уралцсан нохой толгойгүй гэдэг дээ.Нямбаатарыг дэмжиж байна.

Энхмаа шиг шүүгч эмгэнэл гайг авчирна. [88.103.231.0] 2021-02-06 07:01:53

Хуульч гэх мэргэжлийн хүмүүс хуулиа зохион найруулж чадахгүй байна. Мэргэжилийн мэдлэг, монгол хэл нь дутагдаж байна. Энэ мэдэгдлийн хэл найрлага авах юм алга. Хууль буруу гарсан байна. Хуулийг найруулан бичиж огт чадахгүй байна. Бүх хуулийг бүх хуульчтай нь хамт халж өөрчлөх ёстой. Хууль ийм гэм нүгэлт хууль болсон байхад түүнийг шүүмжилсэн хүнийг хөндлөнгийн нөлөөлөл гэдэг хулхи хэллэгээр нэрлэж байна. Нямбаатарын уг санаа бол зөв байна шүү. Засаг төрийг сиситемээр нь бүрэн сольж байж л шударга хуулинд шилжих зам онгойно. Энхмаа шиг шүүгчийн дипломыг хурааж лааз өшиглүүлэх цаг ирэх байх аа гэж итгэе.

Zochin [122.201.31.154] 2021-02-06 06:40:50

Huuliмэдэхгуй учрын ойлгохгуй байж бид дан оорсдийн бодлоор ярихаа болих хэрэгтэй

hand [64.119.16.39] 2021-02-06 06:08:12

N.baatar muu ch gesen . unuugiin shunalt shuugchidiig zuv l todorhoilson bn!

Зочин [103.10.23.149] 2021-02-06 05:19:26

Дүү исмэлээс юуч хүсээд хэрэггүй нүднээс мэдэгдэж бна хор найруулагч схд т худлаа ярьж2 гарч ирсэн

зочин [202.131.229.246] 2021-02-06 05:09:07

шүүгчид өөрийнхөө бузар бүлхайг хуулиар хамгаалцан юм биш үү

Зочин [202.9.46.251] 2021-02-06 04:37:08

muu hvnd vg.bvv taniul gedegniamka amgalan baatar vnen helsen zahialsan hvniig helsen geese bizdee

Зочин [64.119.19.36] 2021-02-06 04:13:02

Энэ поп шуналаас юу ч гарахгүй их л чадваргүй өмгөөлөгч бсан гэсэн шүүх дургүй байх нь аргагүй

Зочин [202.9.40.233] 2021-02-06 03:45:38

Нөгөө талаас нь үзвэл,шүүхийн хараат бус байх гэсэн ойлголтоор шударга бус үйл ажиллагаагаа хаацайлж болохгүй шүү гэдгийг эрхэм шүүгч нар анхаармаар шүү.....

Зочин [103.212.118.164] 2021-02-06 03:38:21

ХЭНД ХУДАЛДАГДАЖ ХЭНИЙ ЗАХИАЛГААР АЖИЛЛАХАА ТА НАРААР ЗААЛГАХГУЙ ГЭЖ БГАА ЮМ БИЗДЭ

Зочин [66.181.161.67] 2021-02-06 03:12:05

Шүүх шүүгч гэсэн үг сонсохоор авилгал гэсэн үг өөрийн эрхгүй бодогдох юм даа.

Зочин [185.93.180.83] 2021-02-06 03:06:40

ШҮҮХ ТАХАЛТАЙ ТАРВАГА, МАНАН-Д ҮЙЛЧИЛДЭГ ХЭВЭЭР.

Зочин [66.181.161.101] 2021-02-06 02:58:18

Шүүх 10000 төгрөг хулгайлсан ядарсан нөхрийг өдөрт нь шийдэж ялыг нь эдлүүлнэ.Харин ХУРЦ,БАТ ҮҮЛ мэтийн цагаан захтнуудын хэрэг шалтаг зааж хэдэн арван удаа хойшлогдоно.Ямар байна вэ манай эрхэм шүүгчид шудрага шүүх мөн үү.Үүнийг л Нямбаатар ярьсан шүү дээ.Энэ асуудалд нэг их мэдэгдэл гаргаж сүржигнэхийн оронд ард түмнээс уучлал гуйсан бол зөв байсан юм.

иргэн [192.82.73.117] 2021-02-06 09:08:32

Ажил,амьдралаа хал балгүй хийж,мөрөөрөө яваа Бат Үүлийн нэрийг энд хавчуулан дурдаж хаа хамаагүй юманд нэрийг нь холбогдуулдаг нь зохимжгүй байна

зочин [122.201.19.99] 2021-02-06 02:53:39

Нямбаатар бол мэдлэг муутай хоосон толгойтой тэнэг гар шүү МАН-ын цүнх баригч л байсан

зочин [202.70.34.114] 2021-02-06 09:01:50

Ер нь тэнэг гар, эрүүл гар гэж юу яриад байнаа. Хар пиар цацаж, намаар талцагч ард түмний тархи толгойг буруугаар угаагч,өширхөгч таны урьд Нямбаатар 1 алхмаар амдралдаа илүү л юм байна гэж ойлгох. Би нам бус монгол хүн ер нь нэгнийгээ дэмжиж,улс эх орныхоо төлөө зүтгэх хоергүй үнэнч сэтгэл дутагдснаас хагралдаад байх .Угтаа Нямбаатарын санаа зөв шүү дээ

Зочин [59.153.87.251] 2021-02-06 08:15:02

Энд шүүгч нар нэлээд юм бичиж байгаа бололтой. Үнэн шд шүүх гэж хулгайч хахуульчдаар дүүрсэн гэхээсээ боломж гарсан дээр нь авдаг Монгол зан л тэнд байдаг гэж харж байна

Zochin [66.181.161.36] 2021-02-06 03:54:05

Chi bitgii hutsaad bai novshoo end shal uur asuudal yarigdaj bn end bol Nyambaatariin zuv bn Hurts met ni yasan huchtei nuluulj bn shuuhed ter gemgui Codnomdarjaa Chimgee nariig denduu helmegduulj hilseer tamlan zovooj baisaniig Nyambaatar helj bn hervee Zorigiig ted alsan yum bol zahialagch ni haana bnaa arai ch de ene shuuh ter hils hereg uuruuleheer eruu shuult tulgasan nuhduud Hurts terguuntei ted medehiin deedeer medej bgaa yum bishuu zahialagchiig.tiim uchraas l eruu shuulteer hereg huleelgesen yum bishuu ene hergiig ard tumen harj bgaa Nyambaatariig demjij bn ene hergiin unen muniig olohiig husch bn tuv aimgiin shuuh tedend ilt uilchilj bgaa yum bn gej oilgoj bn

Зочин [66.181.190.23] 2021-02-06 03:40:52

Нямбаатар сагсуу нэгэн. мэдлэг 0000 заасан хөөрцөг. ББСБ-ын эрхлэгч нэг мөнгө хүүлэгч л байсан шүүдээ энэ Нямбаатар. амны зоргоор чалчиж байж даравгааасаа унаж үхнэ энэ нөхөр

ЗОЧИН [122.201.24.119] 2021-02-06 02:52:07

ХЭНБУГАЙ Ч ШҮҮХЭД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛЖ БОЛОХГҮЙ, ЗОРИГИЙГ ЭНЭ 3 АЛСАН ГЭДЭГ НЬ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТААР ТОГТООГДСОН ГЭЖ ЭРДЭНЭБАТ ПРОКУРОР МЭДЭГДСЭН Ш ДЭЭ, ТЭГЭЭД 3 ШАТНЫ ШҮҮХ ЭНЭ 3 АЛСАН ГЭДГИЙГ МӨН ХӨДЛӨШГҮЙ БАРИМТААР ТОГТООГООД ЯЛЛАСАН ЮМ БИШҮҮ,ХЭРЭВ ЭНЭ 3-ЫГ ХУРЦ, ЭРДЭНЭБАТ НАР ҮҮРЭГ ӨГЧ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭЭД БУЙ НЬ ЗҮГЭЭР Л БАЙДАГ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА БАЙСАН ЮМ БИШҮҮ, ХЭРЭВ ЭНЭ 3-ЫГ СУЛЛАХ БОЛ ШҮҮХ Л, ЗӨВХӨН ШҮҮХ Л ШИЙДНЭ, ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ХЭН НЭГ ХҮН ХЭЛСНЭЭР СУЛЛАДАГ ЁС БАЙХГҮЙ БАЙХАА.ЗӨВХӨН ШҮҮХ ГЭМ БУРУУГҮЙГ НЬ ТОГТООЖ ЗӨВХӨН ШҮҮХ ШИЙДНЭ.

Zochin [66.181.161.36] 2021-02-06 03:56:59

Zahialagchgui hereg gej baidag yumuu chi bodooch uheree

Зочин [185.93.180.83] 2021-02-06 03:05:33

ТАХАЛТАЙ МАЛАА ХУЦ.

зочин [124.158.96.228] 2021-02-06 02:28:31

Үнэн юм ярихаар буруу болдог юм муусайн үхээрүүд та нарын шүүх гэж юу байдгийн ингийн иргэдийг хэлмэгдүүлж байж

Зочин [103.57.95.68] 2021-02-06 08:08:33

Тэгүүл нямбаатартаа шүүн таслах онцгой комисс гэгчийг байгуулаад өгчөөч

Зочин [122.201.21.220] 2021-02-06 02:23:10

Нямбаатар одоо болноо, энэ өөрийгөө одоо хуульч гэж боддог тэнэг жулик.

ЗОЧИН [66.181.183.151] 2021-02-07 05:38:54

ОЛОН НИЙТЭД ЗѲВШѲѲРѲГДСѲН ДАЖИГГҮЙ ХУУЛЬЧ СУРАХ ЗҮЙЛ ЗАЛУУ ХҮНД БАЙЖ ТААРАА ХѲЛСНИЙ БИЧИГЧИД ТЭНЭГҮҮДИЙН ҮГИЙГ БҮҮ СОНС ХАЯ

Зочин [103.26.195.70] 2021-02-06 02:14:29

Бас ёоёотой гар шүү хэнтийн тэнэгүүдийн үргэлжил

Зочин [172.56.11.131] 2021-02-06 02:05:20

Нямбаатарыг. ордон дотор их хурлын гишүүд хэтэрхий мэргэн жараахай гэж шоолдог гэсэн үнэн болов уу? .. үнэн бол ичдэг байх аа.. Даваасүрэн гишүүн нэг тиймэрхүү юм хэлсэн дэ.. чуулган дээр..

Зочин [66.181.183.151] 2021-02-07 05:47:29

АЖИЛ ХИЙЖ БУЙ ХҮНД ОЛОЛТ ДУТАГДАЛ БАЙЛГҮЙДЭЭ ХЭН ЮУ ХЭЛЭХНЭ ТЭР ХҮНИЙ БОДОЛ БҮХНИЙХ БИШ ХОНГИЛЫН ТАЛЫГ БАРИГЧИДТАЙ ТЭМЦЭХНЭ ЗѲВ ШҮҮ

Зочин [66.181.161.79] 2021-02-06 01:55:41

төв аймгийн шүүхийн вант улс аргагүй том байна. шүүхийн тухай шинэ хууль вант улсыг задлах болтугай.

зочин [96.41.76.174] 2021-02-06 22:55:32

....... энэ хэргийг шудрага шийдэж хэлмэгдсэн хүмүүсийг суллахгүй бол энэ шийдвэр гаргасан шүүгчээр хохиролыг барагдуулах буюу хариуцлага ард түмэн хэзээ нэг цагт тооцох байлгүй дээ......... хэрэг хуучирдаггүй шүү...... харж л байя........ Бурхан бас харж байгаа


73 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
73 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.