Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92-р тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 14 дүгээр захирамжаар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ш.Адьшаа, Ц.Анандбазар, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм.
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз Лтд, Рио Тинто Интернэшнл Холдингс Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш арван жилийн дараа анх удаа Улсын Их Хурал шийдвэр гаргаж, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан энэхүү тогтоолоор Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгоод жил гаруй хугацаа өнгөрөөд байна.
Засгийн газарт үүрэг болгосон Монгол Улсын нийтлэг эрх ашиг, эдийн засаг, хөгжлийн асуудалтай холбоотой, өргөн цар хүрээтэй, нэн чухал энэхүү асуудлын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын Их Хурал санаачилга гарган олонх, цөөнхийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханы ахалсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тус ажлын хэсэг өнөөдөр (2021.02.09) анхны хурлаа хийв.
2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, түүнийг дагасан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу “Дубайн гэрээ”, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө нь Монгол Улсад хохиролтой, монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хангаагүй гэдэг дээр санал нэгдэн Улсын Их Хурал энэхүү ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хурлын эхэнд тэмдэглэлээ. Шуурхай ажиллах үүднээс ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэдгийг танилцуулаад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын заалт бүрийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийг байгууллаа.
Дээрх тогтоолын нэгдүгээр заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгойн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны 40, 2009 оны 57 дугаар тогтоолд нийцүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахаар шийдвэрлэв. Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах буюу Дубайн гэрээг хуульд нийцүүлж өөрчлөх үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар ажиллана. Гуравдугаар заалтын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах буюу Оюу толгой төслөөс ашиг хүртэх зарчмыг шинээр тогтоох эсэх асуудлыг хариуцах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Алтанхуяг нар ажиллах юм.
Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах дөрөв дэх заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баярсайхан нар ажиллана.
Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох гаргуулах тав дахь заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.
Тогтоолын зургадугаар заалт буюу Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах заалтын хэрэгжилтэд хяналт тавих дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Ганибал нар ажиллахаар шийдвэрлэв.
Оюу толгой гэрээтэй болон тус ордын ашиглалттай холбоотой олон улсын болон дотоодын шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар ажлын хэсгийг мэдээллээр хангах дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, С.Ганбаатар нар ажиллана.
Дэд ажлын хэсгүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар болон холбогдох албан тушаалтнууд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх бөгөөд дэд ажлын хэсгүүд тус бүрийн чиглэлээр санал, дүгнэлт гарган “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэгт танилцуулах юм.
Ажлын хэсгийн хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, ажлын хэсгийн гол чиг үүргийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Н.Ганибал нар оролцов.
Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хувь заяатай холбоотой чухал асуудлаар Улсын Их Хурлын 20 гишүүний бүрэлдэхүүнтэй томоохон Ажлын хэсэг анх удаагаа байгуулагдлаа. Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, бие даагчдын төлөөлөл орсон Ажлын хэсэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах гол зорилгоор ажиллана. Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш арван жил болж байхад анх удаагаа Улсын Их Хурал тодорхой шийдвэр гаргасан нь Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол юм. Тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газарт даалгасан. Тогтоолын дагуу гэрээг өөрчлөх, хэлэлцээрт орох ажлыг Засгийн газар хийнэ. Жил, гурван сарын дотор Засгийн газар тогтоолыг хэрэгжүүлэхээр хэрхэн ажилласан бэ гэдэгт Ажлын хэсэг хяналт тавина. Өөрөөр хэлбэл баталсан тогтоолдоо Улсын Их Хурал хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулахаар ажиллана. Шаардлагатай бол Улсын Их Хурлаас тодорхой эрх зүйн орчныг бүрдүүлж өгнө” гэв. Тэрбээр мөн Ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийж, ажил үүргээ хуваарилан, дэд ажлын хэсгүүдээ байгуулсан талаар мэдээллээ.
Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлэв. Гишүүд, Оюу толгойн гэрээг харилцан үр ашигтай болгох, Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ энэ ажилд тодорхой үр дүн гаргана гэдгээ хэлсэн юм.
Төгсгөлд нь сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:35
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:35
Зочин [64.119.26.133] 2021-02-12 10:12:43
2009 оны гэрээг цуцлахгүй
Зочин [64.119.26.133] 2021-02-12 10:10:10
Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:30:50
ЕРӨНХИЙЛӨГЧ ОЮУТОЛГОЙН АСУУДЛЫГ ҮНДЭСНИЙ АЮУВГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨР ОРУУЛЖ ИР ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ЯАГААД ЗУГТААГААД БАЙНА. ЯМАР НО БАЙГАА ДАА
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:29:58
ОЮУТОЛГОЙН АСУУДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛӨӨР ОРУУЛААД ИР ГЭХЭД БҮГД ЗУГТААД АЛГА БОЛЧИХ ЮМ. ХЭДИЙ БОЛТОЛ ЗУГТАХ ЮМ БЭ
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:29:04
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ОРОЛЦСОН БҮХ ЛУЙВАРЧДЫГ ШАЛГАЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ 3 САЯ ИРГЭНДЭЭ ХУВААЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:28:27
ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА ДАА
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:28:04
С.ГАНБААТАР Н.АЛТАНХУЯГААС БУСАД 74 ГИШҮҮН ОЮУТОЛГОЙН ТАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙЖЭЭ ДЭЭ. ШҮҮХЭЭС НЭХМЖЭЛЭЛИЙГ ТАТАЖ АВААД ДУУГҮЙ БАЙЖ БАЙХЫГ БОДВОЛ .............
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:25:00
ШҮҮХЭЭС НЭХЭМЖЛЭЛЭЭ ТАТАЖ АВЧ ЛУЙВАР ЯВАГДАЖ БАЙХАД ХААНА БАЙСАН ВЭ . С.ГАНБААТАР ГИШҮҮН ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ТЭМЦЭЭГҮЙ БОЛ ТА НАР ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨХ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ
Зочин [103.9.90.100] 2021-02-11 10:24:01
С.ГАНБААТАР ГИШҮҮН ОЮУТОЛГОЙН ЛУЙВАРЫГ ИЛЧИЛЖ ХАРИЙНХАНД АЛДАХ ГЭЭД БАЙХАД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ТЭМЦЭЭГҮЙ БОЛ ТА НАР ШҮҮХЭЭС НЭХЭМЖЭЛЭЛЭЭ ТАТАЖ АВЧ ОЮУТОЛГОЙН ТАЛД ГАРЧ ЛУЙВАРТ НЬ ХАМТ ОРЧИХООД ОДОО БАС ЮУН АЖЛЫН ХЭСЭГ ВЭ. ШҮҮХЭЭС НЭХЭМЖЛЭЛЭЭ ТАТАЖ БАЙХАД ХАА БАЙСАН ВЭ
Зочин [202.9.46.170] 2021-02-11 07:01:13
Тогтохсүрэн,Анужин,Чойжилсүрэн 3-ыг солиод аварга Бат-Эрдэнэ,Булгантуяа,шарик Амартүвшин нарыг оруулах юмсан.
Иргэн [202.126.89.182] 2021-02-11 06:17:57
Ийм попуудын шигшээд ажил хийхгүй ээ ккк
Houch uedee uldee [36.11.224.100] 2021-02-11 02:28:02
Haagaad. Hoich uedee uldee
Зочин [66.181.177.113] 2021-02-11 01:41:18
yahiig harah l uldlee.buteh boltugai gej eruue
Жэн [64.119.19.84] 2021-02-11 00:52:13
Зөв ярьж бна. Хөрөнгө оруулалтын гэрээ суурь гэрээ учир энэ гэрээг өөрчил. Дубайн гэрээг цуцлах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс оруулагүй учир эхний гэрээнүд Монголд ашиггүй болсон. Одоо мэргэжлийн инженерүүд оруулаарай. Танарт их найдвар тавьж бгаа шүү. Амжилт хүсье.
Зочин [66.181.189.224] 2021-02-10 14:25:45
ШАА Л ДАА. МАН ОТ ГЭРЭЭГ ЗАСАХЫГ ХҮССЭН БОЛ 16 ОНООС ХОЙШ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ 5 ЖИЛ ЗАСАГЛАЖ БАЙХДАА ЗАСЧИХ НЬ ЯАСАН ЮМ. 18 ОНЫ СҮЛЭЭР ШИГ САНАЖ БАЙНА ОРИГЛЫН ГАНБААТАРААР АХЛУУЛСАН ЭЗ ЫН БАЙГЫН ХОРОО ОТ АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦДЭГ БААТРУУД БОЛСОН ЧИНЬ ХУДЛАА БААХАН ПОПОРЧ ПОПОРЧ ШИЙДЭЛД ХҮРЭЛГҮЙ БӨӨРӨНХИЙЛСӨӨР ХУРЛАА ТАРААЖ ЭНЭ ТЭР. ТЭГСНЭЭ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА БОЛЖ ЖҮЖИГЛЭСЭЭР 20 ОНЫ СОНГУУЛЬ ХҮРГЭСЭН. ҮХ ХЭЛЭЛЦЭЖ БАЙГАА ҮЕД ӨӨР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХИЙ ХОРИГЛОДОГ НЬ ШАЛТАГ БОЛГОСОН. ОДОО Ч НААДУУЛ ЧИНЬ ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШИНЭ БАГ БҮРЭЛДЭХҮҮН РИО ТИНТОГООС МӨНГӨ АВЧ АМАА ҮДҮҮЛСЭЭР 24 ОНЫ СОНГУУЛЬ ХҮРГЭНЭ.
Зочин [66.181.161.88] 2021-02-11 02:17:43
Chi yamat buduuleg niigemiin shaar ve
Uu [202.55.188.44] 2021-02-10 11:27:04
10%-n dabaasugch medehgui dee lail boloh bolob uu
Зочин [202.55.188.93] 2021-02-10 10:59:17
Гадаадад ганцхан оюу тьлгойн луйварыг яарцгааж гайхаж ба монголын улс төрийхны хямдханыг гайхаж ба гаднаас мэргжилтэн уриад гэрээг хийлэн хэрэгтэй өөрсдөө жоохон хахууль аваад баярлаад өдаг ш дээ ажилын хэсгийхэн
Зочин [202.55.188.93] 2021-02-10 10:55:27
Б Батэрдэнэ бол юу ч ххгуй ш дээ 2 тэрбумийг оюу толгой монголын улс төртйхөнд хахууль тараасан дээр нь 30 мянган доллын цалингтай гэдэгч цалингаар зардлаа өсгдөг 30-50 сая доллоор унлэгддэг хоосон контнёр оруулдаг гээд ганц монголыг луйвардах гэж хамаг булхайг хийдэг дээр нь ажилын хэсэг урьд нь дандаа хахууль авсан улс ордог болхоор гэрээг шинчилэж чаддагуй ш дээ
зочин [183.177.99.230] 2021-02-10 09:22:11
П Анужин юу хийж чаддаг юм алаараа л сайн байх янханы газраас ирсэн гээ биз дээ
Зочин [88.103.231.0] 2021-02-11 10:49:02
Аюур ах Ануу эгчийг юу яах гээл горьдоод байгаан.
Зочин [122.201.31.40] 2021-02-10 08:43:34
Энэ яриад байгаа нөхдүүд гэрээнүүдийг бүрэн судлаагүй нь хэлсэн үгнээс нь тодорхой байна. Гэрээний аль заалтыг хэрхэн өөрчлөх гэж байна гэсэн асуултанд тодорхой хариулт хэлэхгүй. Олон жил хоосон улс төржиж байна даа. Олон ч ажлын хэсэг гарсан юу ч өөрчлөгдөөгүй. Бүгд л тэр үед өндөр албан тушаалд зарим нь энэ асууудлыг хариуцаж байсан. Ажил хариуцахаараа дуугаа болдог. Хөндийрхөөрөө улс төрждөг. Бүтэхгүй гарууд.
Зочин [122.201.24.153] 2021-02-10 08:32:47
УИХ МӨН Ч ОЛОН АЖЛЫН ХЭСЭГ ГЭЭЧИЙГ АЖИЛЛУУЛСАН. ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ . НӨГӨӨ АХ ГИШҮҮД НЬ ШАХАА КВОТ ГАРЫН БЭЛЭГ ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ ЭНЭ ТЭРЭЭР ТЭГС ГЭЭД ТАГ БОЛДОГ ДОО.
Иргэн [202.21.115.82] 2021-02-10 08:13:19
ГЭРЭЭГ ХҮЧИНГҮЙ БОЛОЖ , ШИНЭ ГЭРЭЭ ХИЙ ,ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ХӨӨГӨӨД ГАРГА
Зочин [202.126.90.54] 2021-02-10 16:37:36
Oroo yhn
Зочин [203.91.115.54] 2021-02-10 07:55:06
Эрх ашгийг хангуулах гэдэг үг нь өөрөө хамгийн тэнэг утгыг агуулж байна. Өөрсдөө хийчихээд одоо өөрсдийн хийсэн гэрээндээ хохирол яриад явж байдаг. Ямар засаг гэж ийм байхав дээ. Тэрний оронд одоо байгаа 2 тэрбум долларын өрөө бушуухан барагдуулах асуудал ярьвал илүү эрүүл сонсогдох байх. 30 жилийн дараа манай 2 тэрбум долларыг өр 22 тэрбум доллар болох нь, яана аа гэж гаслаж байгаа төрийг хаана ч эрүүл бус хүмүүсийн цуглуулга байна л гэж дүгнэнэ. Манай төр яг ингэж харагдаж байна. Ямар ч чадамжгүй, мэдлэгггүй мунхаг хүмүүсийн бөөгнөрөл.
Зочин [66.181.161.118] 2021-02-10 07:01:37
Ажлын хэсэг , дэд хороо байгуулаад л байдаг - байгуулаад л байдаг - яадаг ч үгүй ядарсан ч төрөө дөө ...
зочин [66.181.161.122] 2021-02-10 09:46:12
Эд дотроос Даваасүрэн.С.Ганбаатар,Алтанхуяг,Адьшаа ,Аюурсайхан,Мөнхбат нар гайгүй сайн оролцох болуу гэж найдна