Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА:

“Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр ирж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасны дагуу нийт ард түмнийг төлөөлдөг субьект.

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд нийцэхгүй асуудлууд олон байна. Иймд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаар өөрийн биеэр ирж байна. Учир нь эрх баригч нам Үндсэн хууль зөрчин, олонхоороо хүч түрж ийм байдалд хүргэлээ. Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд санаа зовниж байна.

Жишээ нь, Авлигатай тэмцэх газрын дэд дарга нас барсны улмаас энэ асуудлыг оруулсан боловч Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хөндөж, эрх барьж буй намын дарга буюу Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилно гэж Авлигын эсрэг хуульд өөрчлөлт орууллаа.

Олонх болсон, эрх барьж буй намын дарга, Төсвийн ерөнхийлөн захирагч нь Авлигатай тэмцэх газрын даргыг санал болгож томилуулна гэдэг нь өөрөө өөрийгөө хянах механизм байхгүй болно гэсэн үг.

Нэгэн жишээ дурдахад, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гол шалтгаан нь Засгийн газрын сайдууд үнийн дүн ихтэй, том төслүүдийг концесс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор авсан гэдэг асуудал байсан.

УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр дамжуулан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас давуу эрхтэйгээр, мөн концессын том гэрээнүүдийг авсан гэдэг шалтгаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан. Монголын төрд үргэлж нэг нам олонх байхгүй учраас энэ асуудлыг засах хэрэгтэй байгаа юм.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгох асуудал орж ирсэн. Өнөөдөр УИХ бага ард түмэн биш болсон. УИХ-д олигархуудын буюу мөнгөтэй хүмүүсийн, ялангуяа уул уурхайн төлөөлөл олноор орж ирсэн. УИХ Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилно гэдэг нь шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна. Ийм учраас энэ хүсэлтийг өргөн барьж байна.

Миний санаа зовж буй гол асуудал нь дээрх хуулиуд батлагдсанаар институц хоорондын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж эхэлж байгаа явдал. Энэ нь эргээд ямар сөрөг үр дагавартай вэ гэхээр, УИХ өөрөө бага ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхаа больж байна.

Нөгөөтэйгүүр Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилд маш идэвхтэй ажилласан. Авлига гэдэг бол хөдөө орон нутагт байдаг асуудал биш, харин Монголын баялгаас олсон хууль бус хөрөнгөө хилийн чанадад маш их хэмжээгээр нуусан эзэд нь ил болж ирэх үед эрх баригчдын ойрын нөхөд, тэдний төлөөлөл сандралдаж, хуулиудыг хурдан хуумгай байдлаар батлах үйл явц өрнөж байна. Түрүүн хэлсэнчлэн, Авлигатай тэмцэх газрын дэд даргын асуудал яригдангуут даргын асуудал болж оруулж ирэх жишээтэй. Ард түмэн үүнийг мэдэхгүй, ойлгохгүй гэж эрх баригчид боддог байх. Ийм учраас маш тодорхой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.

УУЛЗАЛТЫН ҮЕЭР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГА Н.ЧИНБАТ ХЭЛЭХДЭЭ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээр анх удаа ирж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тодорхой таван субьект бий. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурал, гуравдугаарт, Монгол Улсын Засгийн газар, дөрөвдүгээрт, Монгол Улсын ерөнхий прокурор, тавд, Монгол Улсын дээд шүүх гэсэн ийм таван субьект Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргадаг.

Өнөөдрийн байдлаар энэ таван субьектээс 16-17 хүсэлт ирсэн байдаг. УИХ-аас хүсэлт ирж байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс урьд нь олон жилийн өмнө хоёр удаа хүсэлт ирсэн байдаг. Прокурор, дээд шүүх, Монгол улсын Засгийн газраас хүсэлт ирж байсан.

Бусад төрлийн процессын үйл ажиллагаанаас ялгаатай нь хүсэлтийг хүлээн авч шалгаж байгаа гишүүн түүнээс татгалзах эрхгүйгээр, 14 хоногийн дотор шууд маргаан үүсгээд явдаг. Хүсэлт нь процессын шаардлага хангасан эсэх, бусад нэмэлт шаардлага материал байгаа эсэхээс шууд хамаараад хэргээ үүсгэнэ. Үндсэн хуулийн цэц дээр ирээд хоёроос гурав хоногийн дотор гишүүдэд хуваарилагдана. Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд хуваарилах зарчим тойргийн журмаар явна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монголын ард түмний талд шийдвэр гаргахыг хүслээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.229.123.137] 2021-02-10 23:35:29

ЗА БАТТУЛГА ХАРИН ГАНЦ ЗӨВ ҮЙЛДЭЛ ХИЙЛЭЭ, ЭНЭ 2 ХҮСЭЛТ БОЛ ЯАХ Ч АРГАГҮЙ ЗӨВ, ТӨР ЗАСГИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТЭР ДОТРОО АТГ-ЫН УДИРДПЛАГЫН ШИЙДЭЛ УИХ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ МЭДЭЛД БУС НЭГ НАМЫН, МАН-ЫН МЭДЭЛД ИРЖ БАЙНА, ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, АТГ-ЫН ДАРГЫГ ЕС БУЮУ НЭГ НАМЫН ДАРГА САНАЛ БОЛГОНО ГЭНЭ ҮҮ, ТЭД БҮХ ХУЛГАЙ ЛУЙВАР, АВИЛГАА НУУН ДАРАГДУУЛАХ, ХАМГААЛУУЛАХ ХҮНЭЭ ЕС ӨӨРӨӨ ТОМИЛНО ГЭСЭН ҮГ, ИЙМ ЗАВХАРСАН ЮМ ХЭЗЭЭ Ч БАЙХ ЁСГҮЙ. АТГ-ЫН ДАРГЫГ ЕР-Ч САНАЛ БОЛГОХ ЁСТОЙ.

монгол [203.23.49.248] 2021-02-10 19:11:43

одоо жахан дугуй байцгаая монголчууда.эрүүл мэндийн байд өөрөө өнөөдөр хэлээ вакцин хийлэгхэд кроно тусаагүй байх сстой эрүүл бх ёстой гэж тэгээд вакцин хийх шинжэлгээ авч бна гэж. 1 сар дуугүй байж эхний вакцинаа хийлгэё юм нэхэлгүй тайван бхйч

Зочин [202.9.46.6] 2021-02-10 16:36:22

AN songuulid ylaad ch yumu 2 tom nam ijil suudal awsan ved ene huuli batlagdsan bol ene hvn ingej tsetsiin darga deer jijgerch baraalhah bolwuu haantan dooshoo orood baigaa yum bishv

Зочин [66.181.161.118] 2021-02-10 15:00:24

За даа , ЦЭЦ ч дээ , УИХ - д нудруулсаар нуруугаа авчихсан морь \ морь ч ихдэнэ ... \ шиг болчихсон газар даа ...

Зочин [64.119.23.183] 2021-02-10 14:13:49

battulgiin zuv baixaa. erx medel xet neg namd tovlorch baigaa shuu ter shine xuuliar

terbish [66.181.179.27] 2021-02-10 12:37:01

Ingej yriad bgaa kotses tom tender avsan gishuudee yagaad nuutslaad gargaj irehgui huvildaad bn ve??? Ene asuudald ter gishuud tuhain zasgiin saiduud odoo ch gemgui amitan shig tsodoigood bj l bgaa shuudee. Ard tumnii tuluulul ug n ingej nuutsalj hamgaalah yosgui ! Il neriig n duudaj uguuch!!!

зочин [192.82.74.226] 2021-02-10 12:07:21

би бол ард түмний төлөөлөл цорын ганц субьект. цэц шийдвэрээ ард түмний талд гаргаарай гэв. хуульд бус ард түмэн буюу түүний төлөөлөлд

Зочин [150.129.140.94] 2021-02-10 11:38:12

Энэ манай ерөнхийлөгч мөн ч их шуналтай мөн ч их хонзонтой сонин хүн юмаа эрийн хугархай шиг гүндүүгүй уужуу байхгүй юмаа ийм хүн яаж улсын тэргүүн байх вэ дээ нэг санасан нэг сарвайсан луугаа ямар ч аргаар хамаагүй муйхарлаад дайрчих юм ингэж ингэж энэ хүн монголд минь дайн эмх замбараагүй явдал гаргачих вий дээ арай л тэнэг хүн юмаа

Иргэн [103.57.92.170] 2021-02-10 15:29:46

Ерөнхийлөгч үнэн хэлээд байна.МАН-ынхны шунал тэр дундаа Хүрэлсүхийн шунал хэтрээд байна. Эрх мэдэл их төвлөрөхөөр үг сонсохоо больдог.МАН-ын хазаарыг татахгүй бол хэтэрлээ.Одоо үг сонсохоо хэдийн болиод оодорцгоож байна.Хулгайчуудаа хамгаалаад ард түмнийг тоохоо байлаа.Хүрэлсүх чи төрийн тэргүүн болох хөг чинь өнгөрсөн.Ард түмэн хангалттай итгэл хзлээлгэж эрх өгсөн..Сүг.Батболдыг хаацайлж сүг царайлснаараа чи итгэлийг эвдсэн.Ахиж чамд ийм аз таарч завшаан гарөхгүы.

Зочин [103.229.122.151] 2021-02-10 12:57:45

Чиний аавын чинь идэх уух дууссан бх чи удахгүй траншей поехал гүйцээ какака

Зочин [202.126.89.101] 2021-02-10 12:52:42

Чи хожим ч ойлгохгүй тэнэг

Ok [202.126.89.66] 2021-02-10 11:18:41

Маш зөв дэмжиж байна

Зочин [103.229.122.151] 2021-02-10 12:58:46

Ок

Иргэн [139.5.219.193] 2021-02-10 10:17:49

Хулгайч нарын дайн Улсаа худалдсан авмлгач хулгайчид адмлхан

Zochin [103.212.119.107] 2021-02-10 09:50:42

Mash zuv

Зочин [202.126.90.148] 2021-02-10 09:47:46

Зөв шүү нэг нам, нэг бүлэг удирдах гээгүйн бол . МАН ерөнхийлөгч гарчихвал тэгээ л өнгөрөө .

Зочин [203.91.115.54] 2021-02-10 09:47:37

Өөрөө энэ тогтцыг эвдсэн хүн нь шүү дээ.

Зочин [202.126.90.29] 2021-02-10 09:38:10

Zuv


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.