Бэлэн мөнгөөр тооцоо хийхгүй байхыг зөвлөж байна

Aдмин / Хууль

"COVID-19" халдвараас сэргийлэх үүднээс хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна.
Байгууллагад:
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Нийт талбайн 50 хувьд ажил үйлчилгээ эрхлэхээр зохицуулах
• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
• Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
• Амталгаат худалдаа хийхгүй байх
• Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
• Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Агаар сэлгэлт тогтмол хийх
• Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
• Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
• Бие засах газрыг өдөрт тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны хаалт зүүх
• Бээлий өмсөх
• Гараа сайтар угаах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
• Амны хаалт зүүх
• Нүдний шил зүүх
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
• Амталгаа хийхгүй байх
• Олон бараанд хүрэхгүй байх
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
• Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
• Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
• Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
• Гараа савандаж угаахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [83.187.173.178] 2021-02-16 22:43:25

Gadaadad 0 tugrug bdg

Зочин [202.55.188.97] 2021-02-16 13:56:44

Shimtgel 0 boloogui tsagt belen mungu baisaar baih bolno. Bi negmusun sariinhaa heregleeg dansnaasaa 1 udaa belneer avaad delguurt dandaa belen munguur tootsoo hiideg. Kart unshuulah bolgondoo shimtgel tuluh hairan shuu dee yalanguya iim orlogo bagassan baigaa uyed bol. Gadaadad bol ATM, POS buh shimtgel 0 shuu dee, tiimees belen mungu avch yavah shaardlagagui $1-n guilgee hiisen ch kartaa l unshuuldag

Зочин [202.126.92.99] 2021-02-15 04:09:45

пос машиныхаа шимтгэлийг "0" болгоочээ, орлогын 1% аваад байнашүү дээ

иргэн [122.201.31.10] 2021-02-15 04:49:09

ингэж систем амь бөхтэй ажилладаг юм, МУ дэлхийд байхгүй бага шимтгэлтэйн үнэн, эний ард хүн машин өндөр төлбөртэй лицензтэй найдвартай аюулгүй системүүд ажиллуулж бна, шимтгэл буур


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.