Б.Жаргалсайхан: Нийгэм, эдийн засаг, улс төрийн эрс шинэчлэлийг Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар хийх хэрэгтэй, чадахгүй бол ажлаа өг

Aдмин / Нүүр

Үйлдвэр, худалдааны сайд асан, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрийн хүсэлтээр огцорлоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна. Хөшигний ард ямар тоглолт болов. Эндээс яриагаа эхлэх үү?

-МАН-аас УИХ-д сууж байгаа гишүүд нь өөрсдөө сайд болох гээд У.Хүрэлсүхийнхээ эсрэг үзлээ шүү дээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг яаж унагах уу, яаж өөрсдөө сайд болох вэ гэж тэмцлээ. Тэгээд тавчикаа өмсөөгүй эмэгтэйгээр түрий барьж байгаад унагалаа. Иргэн хүн оймс, тавчикаа өмсөх үгүй нь иргэдийн өөрсдийнх нь эрх үүрэг. Тавчикаа Ерөнхий сайд, Засгийн газраар өмсүүлэх гээд байж болохгүй байх. Үүгээр улс төр хийж сэвж бүр ч болохгүй. Тэр эмэгтэй нь хоёр гурван хүүхэд гаргачихсан насанд хүрчихсэн л хүн байна лээ шүү дээ. Төрчихөөд дулаан хувцас өмсөхөө мэддэггүй юм уу. Хэн нэгэн хүн оймсоо өмсөөгүй ирчихлээр Засгийн газар хариуцах уу. “Та оймсоо өмсөөгүй байна. Бид огцоръё” гэх юм уу. Ийм тэнэг улс төр хийж болохгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар коронавирусийн үед иргэдийн амьдрал ахуй яаж байна, хоолтой байна уу, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна уу, үгүй юү гэдгийг дүгнэж хариуцлага хүлээлгэж болно. Гадаад дотоодын зээл тусламжийн мөнгө хэр зөв зарцуулагдаж байна. Үнэхээр хүндээ хүрч байна уу, үгүй юү гэдгийг шалгаад дутагдал гаргасан бол огцруулж болно. Харин гутал, оймсоор улс төр хийж болохгүй. Сүүлдээ жудаггүй байдал, ёс зүйгүй тоглоом хэрээс хэтэрлээ шүү дээ.

-Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо бай-даг гэлцдэг шүү дээ. Энэ удаагийнхад байсан болов уу?

-Энэ удаагийн Засаг огцроход Ерөнхийлөгчийн оролцоо харин ч нэг байгаагүй байх. Учир нь Ерөнхийлөгч сандарч орж ирээд “Би чамайг ингэж бодсонгүй. Чи яагаад сайдын суудлаа өгчихөв. Уг нь гар нийлж сайхан хамтарч ажиллана гээ биз дээ” гэж байна лээ. Тиймээс энэ асуудал Ерөнхийлөгчийн зүгээс бус МАН-ын бүлэглэл, хагарал нөлөөлсөн болов уу. МАН дахь олигархиуд У.Хүрэлсүхийг дарамтлахаар Засгийн газрын хоёр сайдыг нь огцруулах гэж гүйсэн.

-Гэтэл үүнд У.Хүрэлсүх яагаад ийм амархан буугаад өгчихөв?

-Бууж өгөх нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, хувь хүний араншин. У.Хүрэлсүх их шийдэмгий юм шиг байна лээ. Үгүй гэсэн бол үгүй, за гэсэн бол за гэсэн араншинтай хүн. Хоёрдугаарт, улс төрийн зорилго байгаа байх л даа. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвших вэ гэдэг асуудал гарч ирэх байх. Бодвол намын дарга нь л дэвших байлгүй. Тиймээс “Нэгэнт ийм зүйл болоод байгаа юм бол яршиг, ажлаа өгчихье. Сонгуульдаа бэлдье” гэсэн байх. Ажлаа өгөхдөө чухал хоёр зүйл хэлсэн. “Та нар намайг мөнгөөрөө худалдаж авч дээрэлхэж, дарамтална гэж байгаа бол чадахгүй шүү” гэж УИХ-ын индэр дээрээс хэлсэн. Хэнд ингэж хэлээд байгаа юм бэ. Нам доторх л олигархиуддаа хэлээд байна шүү дээ. Нөгөөдүүл нь 2020 оны УИХ-ын сонгуулийн бүх зардлыг гаргасан. Үүгээрээ мань эрийг ногтолж, дарамтлах гэж оролдлоо.

Нөгөө талаар У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрыг санаатайгаар зориуд муудалцуулж байх шиг байна. Үүнийг нөгөө бүлэглэлүүд зориуд хийж байна шүү дээ. Энийг нь У.Хүрэлсүх ойлгохгүй огцомдсон. Тэр талбай дээрх жагсаал цуглааныг Х.Баттулга зохион байгуулсан гэж ойлголоо. Ингээд түүнд эмзэглэсэн. Нам дотроос нь ч, дээрээс нь ч шахаад байхаар “Ер нь энэ хулгайчдад дарамтлуулж байхаар ажлаа өгье. Би Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдье” гэсэн болов уу гэж харж байна.

-Манай улсын Засгийн газар яагаад ийм тогтворгүй байдаг юм бэ. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна?

-Ард түмний оюуны чадамж, ухамсар тогтворгүйтэй холбоотой. Тэр дундаа орон нутгийн иргэдэд улс төр, нийгэм, эдийн засгийн талаар ямар ч ойлголт алга. Хэн мөнгө өгсөнд нь сонгуулиар саналаа өгч байна. Сонголтыг хэн хийж байна гэхээр гэр хорооллын иргэд. Улаанбаатар хотын 70 хувь нь гэр хорооллын иргэд байна шүү дээ. Тэд таван төгрөг өгсөн явуулын хүнд саналаа өгч байна. Үүнээс болоод улс төр тогтворгүй байна. Үзэл баримтлал ч гэж алга. АНУ, Европын холбооны улсад ардчилал тогтчихсон байна шүү дээ. Тэд ардчилал гэдгийг хүний эрх, эрх чөлөө, өөрөө сонгуульдаа хариуцлагатай оролцож төр улсын үйл хэрэгт идэвхтэй оролцох ёстой юм байна гэдгийг ухамсарласан байхгүй юу. Манайд болохоор сонгуулийг үнэтэй болгочихсон. Хэдэн төгрөг өгөх юм бэ, хүнсний талон, газар цохож өгөх юм уу гээд хэрэглээ болгочихсон байгаа юм. Тиймээс улс орны нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. Дандаа тохиолдлын хүн гарчихсан юм чинь яаж ч тогтвортой байх юм бэ.

Германы канцлер Ангела Меркелийг хар. 16 жил канцлерийн албыг хашихдаа Германыг Европын хамгийн хөгжилтэй улс болголоо шүү дээ. Аж үйлдвэржсэн, ажилгүйдэлгүй, орлого цалин, нийгмийн халамж өндөр улс болголоо. Тэр хүн анх ямар байшинд байсан тэр байшиндаа л өдийг хүртэл амьдарч байгаа юм. Нөхөртэйгөө нийлээд хүнсээ цуглуулж, хувцсаа угаагаад индүүдээд өмсчихөж байна. Сая ажлаа хүлээлгэж өгөхөд түүний талаар нэг ч муу үг гарсангүй. Том албан тушаалтны хувьд ямар энгийн даруу байгаа билээ. Түүнээс сэтгүүлч “Та 10 жилийн өмнө энэ платийг өмсөж байсан шүү дээ. Та яагаад хувцсандаа анхаардаггүй юм бэ” гэхэд “Хувцас сольж өмсөх нь миний зорилго биш. Улс орныг өөрчилж өөд нь татах нь миний ажил. Би загвар өмсөгч биш. Миний өмсөж байгаа хувцас надад таалагддаг учраас би угааж цэвэрлээд индүүдээд өмсдөг” гэж хэлж байна. Гэтэл манайхан гаднаа гяланцаг дотроо паланцаг. Ер нь хүүхнүүдийг хараад байхад ихэнх тохиолдолд жишээ нь, нүүрэндээ их анхаарал тавих юм. Сормуус суулгуулж, хөмсгөө зурж, шивэх юм. Энэ бол орчин үеийн соёл учраас мэдээж байж болно. Хүн эхээс гарахдаа өөгүй төгс гардаггүй. Тиймээс өөгөө далдлах нь орчин үеийн соёл. Гэхдээ зөвхөн нүүрэндээ анхаарахаас гадна үр хүүхэд, нөхөртөө анхаарал халамж тавих хэрэгтэй. Анхаарал халамж тавина гэдэг нь гэр бүлийнхээ гишүүдийн ариун цэврийг маш сайн сахидаг, хувцсаа угааж, индүүдэж өмсөхийг хэлж байгаа юм. Энэ бол халамж. Дээр нь гэр бүлийнхэнтэйгээ зөв хооллох соёлыг сурмаар байна. Ер нь нийтээрээ маш их цагаан архи хэрэглэдэг. Монгол эмэгтэйчүүд зургаахан хоол хийдэг. Мах чанадаг. Бууз хийдэг. Буузаа налчийлгаж байгаад тосонд шараад хуушуур болгочихдог. Арай жижгээр чимхээд банш хийдэг. Эдгээрээс гадна лапша, цуйван. Ингээд л боллоо. Өөр ямар ч хоолны цэс байхгүй. Манайхан яагаад ингэж өвдөөд байгаа юм бэ. Хүн өвддөг дөрөвхөн л шалтгаан байна.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Нэгд, их даарсных. Хоёрд, буруу хооллосных. Гуравт, ариун цэвэр сахидаггүй. Дөрөвт, ёс зүйгүй. Түүнээсээ болоод стресстдэг. Стресс нь хүнд олон өвчин авч ирдэг. Түүнээс монгол хүн зуу насална шүү дээ. Гэтэл сайхан сайхан залуучууд ноцтой өвчнөөр өөд болж байна. Тиймээс үүнд эмэгтэйчүүд маш чухал үүрэгтэй. Учир нь эмэгтэй хүн тэр айлын эзэгтэй болдог гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Мэдээж эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг хайрлах ёстой.

Сайн ажил хийж их мөнгө олж эхнэр, хүүхдээ сайхан нөхцөлд амьдруулахын төлөө зүтгэх хэрэгтэй. Үүнийг би үгүйсгээгүй. Гэтэл одоогийн эмэгтэйчүүд нэг л их гоёж, дэмий тэнэсэн улсууд болсон байна. Ажиллаж хөдөлмөрлөдөггүй, дээр нь архидалт хавтгайрч байна. Эмэгтэй хүн архи, хар тамхинд нэг орчихвол гарахгүй. Энэ бол биологийнх нь онцлог.

-Та ойрын үед эмэгтэйчүүдэд их шүүмжлэлтэй хандах боллоо. Учир юу вэ. Монгол эмэгтэйчүүдээс манлайлал гэдэг ч юмуу илүү их зүйл хүсээд байна уу?

-Эмэгтэйчүүдээс их юм шалтгаална. Ер нь хүний амьдрал гэр орноос эхэлнэ. Хувийн амьдралаа цэгцлээгүй хүмүүс төр улсын үйл хэргийг цэгцлэх үү. Түрүүн өөрөө ч асууж байсан. Төр яагаад ийм тогтворгүй юм бэ гэж. АНУ, Европ, Японд яагаад 50-иас дээш насныхан төрийн ажлыг хашиж байгаа юм бэ. Яагаад залуучууд нь хийхгүй байна гэхээр хүний амьдралын дадлага туршлага, соёл, ахуй, иргэншилтэй холбоотой. Сүүлийн үед их жендер ярьж эрэгтэйчүүдээ маш их доош нь хийж байна. Үүнийг олон эмэгтэй хүнээс харлаа. Саяхан нэг телевизийн нэвтрүүлэгт орсон чинь хөтлөгч нь “Эрэгтэйчүүд шалчгануур, ажил хийдэггүй” гэх зэргээр над руу дайрлаа. Тэгэхээр нь цаашлуулаад би хэдэн үг хэлснийг хулгайгаар бичиж аваад тавьчихдаг байна ш дээ.

-Та ярилцлага дундаа яриагүй юм уу?

-Үгүй. Хүн чөлөөт цагаар чөлөөтэй л ярина шүү дээ.

-Их хандалт авна лээ. Та УИХ-ын гишүүн П.Анужин руу яагаад тэгж дайрсан юм бэ. “Хүний хувийн амьдрал руу хэт орж, дайрч байна” хэмээн олон нийт шүүмжилж харагдсан?

-П.Анужингийн нэр хүндийг унагах зорилго надад байхгүй. Маазарч, хөтлөгч эмэгтэйг явуулж, яриагаараа дарж өгөх гэсэн. Гэтэл тэр ярианд П.Анужин өртчихсөн. Тэрнээс би эмэгтэй хүмүүсийг хүндэлж, харлалгүй яах вэ дээ. Дөрвөн хүүхэд гаргасан эмэгтэй хүнийг би нулимж дэвсэж болохгүй шүү дээ. Ингэж нулимж дэвсэж байна гэдгийг тэр телевизийнхэн санаатайгаар бөгөөд санамсаргүйгээр хийчихсэн. Түүнээс олон нийтэд хандаж П.Анужинг би хэзээ ч муу хэлж байгаагүй. Хэлэх ч үгүй. Харин иргэд сонгуулиар П.Анужинг янз бүрээр л муулаа биз дээ. Та нар интернэт рүү ороод үзээрэй. Гэтэл өөрийгөө хэлэлтгүй миний санамсаргүй хэлсэн зүйлийг шүүмжлээд П.Анужинд хайртай гэж жигтэйхэн. Би ойлгож байна. Яагаад тэгж их хайртай болов гэхээр сүүлийн хэдэн жилүүдэд гэр бүлийн салалт асар өндөр болсон. Нэгээс хоёр хүүхэдтэй ганц бие эхчүүд олон боллоо. Энэ бол эмэгтэйчүүдийн эмзэг сэдэв юм байна лээ л дээ.

-Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байна. Цаашдын нөхцөл байдал, гарц гаргалгааг та хэрхэн харж байна?

-Төсөв цаашид хүндэрнэ. Ч.Хүрэлбаатар сая гайхуулаад л байсан, таван их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа шүү дээ. Ирэх долоо, наймдугаар сард 7-8 их наяд төгрөгийн алдагдалд орох байх. Дээр нь дулаан, цахилгааны үнийг тэглэсэн. Үүний алдагдал нэмэгдэнэ. Тиймээс одоо төсвөө яаж бүрдүүлэх вэ, яаж алдагдлыг нөхөх вэ гэдэг асуудал үүснэ. Ер нь Монгол Улсад эргэлдэх нийт төсвийн хэмжээ 10-15 их наяд төгрөг байна. Гэхдээ энэ нь хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, таны судсаар гүйж байгаа цусны 500 граммыг соруулбал таны даралт унаж толгой тань эргээд ухаан алдана биз дээ. Яг үүнтэй адил улс орон гэдэг судастай. Тэр судсаар нь мөнгө гэж зүйл гүйж байдаг. Тэгж байж аж ахуйн ажил, хүний амьдрал үргэлжилдэг. Тэр мөнгө хангалттай биш байна. Дөнгөж 15-хан их наяд. Энэ нь дөрвөн миллиард орчим ам.доллар. Дөрвөн миллиард нь бас хоёр миллиардын алдагдалтай. Үүнийгээ нөхөхийн тулд гаднаас хоёр миллиардын зээл тусламж авч бүрдүүлдэг. Гүйлгээнд мөнгө дутуу байна. Миний харж байгаагаар гүйлгээнд 50-60 их наяд төгрөг хэрэгтэй байна. Дунджаар монголчуудын цалин 2,5-3 сая, тэтгэвэр 1-1.5 сая төгрөг болох ёстой. Ингэж байж бид амьдарна. Ийм болбол бид БНСУ-ын дайны амьдралтай болно гэсэн үг.

-Гарц нь юу юм бэ. Үүнд хүрэхийн тулд яах ёстой вэ?

-Ийм цалин авахын тулд гүйлгээнд 60 их наяд төгрөг оруулах ёстой байна. Энэ мөнгийг яах вэ гэдэгт тогтъё. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга батыг чангатгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гүйлгээнд байгаа нийт мөнгөний 90 хувийг устгах хэрэгтэй. Цахим мөнгө рүү шилжих хэрэгтэй байна. Ингэвэл дарга нар хулгай хийх, хийснээ нуух боломжгүй болчихно. Хоёрдугаарт, бохир мөнгө угаагдахгүй. Мөнгө байхгүй биш байгаа. Тиймээс энэ мөнгийг оруулчихаж болно. Монголбанкны нэг үүрэг нь гүйлгээнд мөнгө оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж тэр мөнгөө баталгаажуулах ёстой. Гэхдээ баталгааг юугаар хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна лээ. Баталгаа юунаас үүдэх вэ гэхээр валют, экспортын орлогоос. Мөн дээр нь үнэт цаас, алтны нөөц, том төслүүд байж мөнгө баталгаажина. 60 их наяд төгрөг гүйлгээнд оруулахын тулд өнөөдрийн долларын ханшаар бодвол 20 миллиард гүйлгээнд байлгана гэсэн үг.

Би нэг мянган долларын цалин авах тухай л ярьж байна шүү дээ. Нийт хүн амын орлогыг мянган долларт хүргэе гэвэл сая дурдсан баталгаа шаардлагатай байх нь. Тэгвэл энэ баталгааг одоо яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Доллар яагаад хуримтлагдахгүй байгаа тухай ярья. Доллар олох хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр доллар хуримтлуулах хэрэгтэй байна. Тэгвэл гадаад худалдаагаа харъя. Манай бусад оронтой хийж байгаа гадаад худалдаа нь 99 хувийн алдагдалтай юм байна лээ. АНУ-БНХАУ-ын худалдаа 25 хувийн алдагдалтай болж АНУ Хятадын эдийн засгийг хаалаа. Хятадаас наймаа хийхгүй, хөрөнгө оруулалтаа татаж авна гэсэн шүү дээ. Манайх 99 хувийн алдагдалтай байна. Үүнийг цэгцлэх ёстой. Л.Оюун-Эрдэнэ Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулах талаар ярьсан. Энэ яамыг байгуулах хэрэгтэй. Маш чухал асуудал. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байхгүй яаж хөгжих гээд байгаа юм бэ. Гадаад яаманд худалдаа хариуцаж байгаа гээд хоёрхон мэргэжилтэн сууж байгаа байхгүй юу.

-Худалдааны алдагдлаа цэгцлэх нь өнөөдөр маш чухал асуудал болчихоод байна. Манай улс бусад орнуудтай хийж байгаа гадаад худалдаа 99 хувийн алдагдалтай гэж та хэллээ. Бусад гэлтгүй хөрш орнууд маань л гэхэд манайхаас маш өндөр татвар авдаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ, худалдааны алдагдлаа яаж цэгцлэх үү?

-Хөршүүдээсээ эхэлье. ОХУ-аас нэг миллиард 500 сая ам.долларын импорт хийж байна. 30 сая долларт эрчим хүч, үлдсэнд нь шатах тослох материал авч байна. Энэ байдал 30 жил үргэлжиллээ. Өөрөөр хэлбэл, бидэнд хаалт тавьчихсан байгаа юм. ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад 50, 60 хувийн татвар төлдөг. Тиймээс ОХУ-тай тусгайлсан гэрээ хийх хэрэгтэй. Монгол-ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг таван мянган миллиард долларт хүргэх хэрэгтэй. Манайх хоёр миллиард 500 сая долларын бараа гаргая, танайх манайх руу хоёр миллиард 500 сая долларын бараа авна. Манайд алс дорнод Сибирь, Уралын махны зах зээлийг нээгээд өгчих гэх хэрэгтэй. Дэлхийн хоёрдугаар дайныг оросууд монгол малын махыг идэж, өлсгөлөнд өртчихөлгүй дайныг ялсан. Одоо идчих гэхээр үхчих юм яриад байгаа юм. Ноос ноолуур, арьс ширээ боловсруулж бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Ингэж таван миллиард ам.доллар буюу 15 их наяд төгрөг гүйлгээнд оруулах боломжтой. Нөгөө талд БНХАУ-тай мөн гэрээ хийх хэрэгтэй. Хятадууд Монголд орж ирээд олигтой үйлдвэр байгуулаагүй. Дээрээс нь ямар ч ариун цэвэр, тохижилт, стандартын технологигүй махны цехүүд барьж байгаа юм. Тэднийг бүгдийг нь хаах хэрэгтэй. Ер нь 3-4 аймгийн дунд европ стандартын нэг мах комбинат байгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, манайх хятадуудтай худалдааны ашигтай ажиллаж байгаа. Учир нь түүхий эдээ урагшаа гаргадаг. Хятадууд манайхаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй. Яагаад Африк хөгжөөгүй юм бэ гэхээр дарга нарт нь авлига өгч, түүхий эдийг нь хамж авчихаад Африкийг хаячихсан. Тиймээс хятадуудтай хэлэлцээр хийж таван миллиардын эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Одоо хоёр миллиард хүрэх үү үгүй юү л хамтын ажиллагаатай байгаа. Зах зээлээ нээж өгөхийг хүсэх хэрэгтэй. Бид нэгэнтээ л нэг миллиард 300 сая хүнтэй муудалцаж асуудлыг шийдэж чадахгүйгээс хойш яаж харилцан ашигтай хамтын ажиллагаатай байх талаар хэлэлцээ хийх хэрэгтэй. Гэхдээ тэгж байна гээд Монголынхоо тусгаар тогтнол, өв соёл, газар, нутгаа тэд нарт өгч болохгүй. Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг 5-10 миллиард долларт хүргэх хэрэгтэй. Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа гурван миллиардад хүргэх хэрэгтэй. Япончууд бараагаа зарж болно, гэхдээ иргэдэд машиныг нь хүүгүй лизингээр өгүүлэх хэрэгтэй. Мөн Солонгостой хоёр миллиард ам.долларын хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Ингэж Хятадад 5, ОХУ 5, Солонгос, Япон тус бүр хоёр миллиардын эдийн засгийн хамтын ажиллагаатай болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 42 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлттэй болж байна. Үүн дээр зэс, нүүрсний орлогыг нэмэхээр 60 тэрбум төгрөг рүү дөхнө. Эдийн засгийг өөрчлөхийн тулд нийгэм, эдийн засаг, улс төрд маш том реформ хийх хэрэгтэй болж байна. Манай улсын аж ахуйн бүх салбарт норматив байхгүй байна. Тогтоох хэрэгтэй.

-Таны ярьсан цогц реформыг хийж чадах юм болов уу даа?

-Залуу хүний хувьд Л.Оюун-Эрдэнэ нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг зоригтойгоор хийх хэрэгтэй. Спиртийн онцгой албан татварыг яаралтай гурав дахин нэм. Ингэж л залуучуудаа аваръя. Архинаас болж олон хүн эндэж, гэмт хэрэгт өртөж, эрүүл мэндээрээ хохирч байна шүү дээ. Мөн банк санхүүгийн реформыг яаралтай шинэчил. Арилжааны банкуудыг эрс шинэчлэх ажлыг яаралтай хий. Хадгаламжийн хүүг 0.5 хувь болго. Герман, АНУ, Япон улсын арилжааны банкуудын зээлийн хүүг судалж, тэр жишгээр арилжааны банкны зээлийн хүүг тогтоох хэрэгтэй байна. Нийгмийн аливаа асуудлыг төр нуруун дээрээ үүрдэг. Түүнээс хувийн болон арилжааны банкууд үүрдэггүй. Арилжааны банкны зээлийн хүү татварын орлогоос доогуур байна. Үүнээс гадна орон нутгийн төсвийн асуудлыг дээр дурдсанаар шийдэх хэрэгтэй. Орон нутгийн төсвийн 50 хувийг иргэд, малчдын ашиг орлогын татвараас, үлдсэн 50 хувийг улсын нэгдсэн төсвөөс бүрдүүл. Уул уурхай, ашигт малтмалаас орж ирж байгаа татварыг нэгтгэж Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүл.Үүнийгээ 18 аймагт эрх тэнцүү хуваа. Гэхдээ тэр мөнгийг нь зөвхөн орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжилд зарцуулах шаардлагатай байна. Сангийн яаманд байгаа бүх өр зээл, зээлийг гадаадад гаргасан баталгаануудыг бүгдийг нь олон нийтэд ил гаргах хэрэгтэй. Монголбанкны тайланг ч мөн. Ингэхдээ хөндлөнгийн АУДИТ-ийн байгууллагаар шалгуул. Төрийн албан хаагчдыг 50 хувь цомхотго. Гэхдээ хуваариа аж ахуй эрхлэх мөнгийг өгч байж цомхотгох хэрэгтэй. Мөн Улаанбаатар, орон нутагт ажилгүй байгаа иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжүүлж орон нутагт ая тухтай амьдрах боломжийг яаралтай бүрдүүлж өг. Залуучууд I, II, III хорооллын м2-тыг 1.5 сая төгрөгөөс илүүгүй үнээр үнэлж жилийн гурван хувийн хүүтэйгээр ипотекийн зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүл. Ингэхдээ хот хөдөө гэж ялгамааргүй байна.Улаанбаатар хотод бүх зүйлийг дэндүү их төвлөрүүлсэн байна. Үүний нэг нь их, дээд сургууль. 98 дээд сургуулийг цомхотгож, 16 дээд сургуультай болгон бусдыг нь хаах хэрэгтэй. Ингэхдээ ХААИС, СУИС, Батлан хамгаалахын их сургуулийг Дархан-Уул руу, Цэргийн дээд сургууль, МУБИС-ийг Багануур руу нүүлгэн шилжүүл. Бүх аймгийн ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангид мэргэжил эзэмших хөдөлмөр кабинетын лабораториуд яаралтай байгуулах хэрэгтэй. Цэргийн албыг хоёр жил болгож, хүйс харгалзахгүйгээр цэрэгт татдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Дэлхийн улс төрийн байдал тогтворгүй байгаа. Нөгөөтэйгүүр, хүүхэд залуучуудыг ёс зүйтэй, бие бялдар эрүүл, цэргийн мэдлэгтэй болно. Мөн Сүхбаатар, Дорнодын тал дахь өвсийг хурааж, хадлан хадах даалгаврыг орон нутгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга нарт даалга. Зунжингаа найр наадам хэсчихээд өвөл нь зуд боллоо шүү гээд Засгийн газраас өвс, тэжээл нэхээд байж болохгүй. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануур хотоос 45 км зайд улсын хүнсний нөөцийн агуулахыг Шүүхийн шийдвэрийн дэргэд яаралтай үтэр түргэн барьж байгуулах шаардлагатай. Учир нь зуд турхан, дэлхийг донсолгосон халдварт өвчин, дайн дажинд бэлэн байх ёстой. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамыг нэн тэргүүнд байгуулах хэрэгтэй. Иргэдийн орлогыг эрс нэмэгдүүлэх өөрчлөн байгуулалтыг нэн яаралтай хий. Цалинг 1000, тэтгэврийг 500 ам.долларт хүргэх талаар би дээр дурдсан. Ипотекийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй болго. Цахим мөнгө санхүүгийн орчинг бий болго. Мөнгө хүүлэхийн эсрэг хууль гаргаж, ААН, иргэд мөнгө хүүлэхгүй байх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай. Бусад орон руу бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа компаниудын санхүүгийн тооцоог ам.доллараар л хий. Эдгээр эрс шинэчлэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар маш яаралтай хийх хэрэгтэй. Хэрвээ хийж чадахгүй бол чадах хүнд нь албан тушаалаа өг. Тэд ямар Далай лам, бурхан биш. Тэдэнд бид мөргөх гэж сонгоогүй. Гурван сая хүний ажил, амьдралыг эрс шинэчлүүлэхийн төлөө л сонгосон. Өөрсдийнхөө төлөө хууль батлахаа боль. Сайн хууль батал.

ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:31

Зочин [192.82.78.62] 2021-02-23 17:56:09

Эрдэмтэдээ сонс гана улс монголтой ижилхэн эрдэитэдээ сонсмон

Зочин [202.126.89.251] 2021-02-20 09:53:40

Боловсролтой хун маш сайхан ярьсан байна. МАНгарууд чадахгуй л дээ.

Зочин [66.181.176.107] 2021-02-19 15:07:56

Хүний нөхөр булааж хүүхдийг гаргадаг завхай Анужингиын үнэнийг хэлсэн яахаараа уучлалт гуйх юм бэ? Жагаа харин шууд үнэнийг хэлсэн. Өөр юмнууд бол дайраад авах санаатай хормой сул Анужинг тэгээд худлаа долигноод хэлэхгүй л байгаа баыхгүй юудаа. Тийм биздээ журамт бүсгүйчүүд минь. Ийм хүнийг их хуралдаа сонгодог сонгинохайрханчууд дэндүү харалган хэлч үг алга

зл [64.119.19.84] 2021-02-19 11:30:29

Өтөлж дээ Жаагай минь. Бүр зөнөж байх шив дээ. Чи сайд байхдаа олонч хүнийг хуурч мэхэлсэндээ. Одоо нэг их эх оронч болоод. Яахав сэрүүн зүүдэлж яриг, удахгүй дээ, нэг л өдөр хорвогийн жамаар тэнгэрт халиндаа, тэгэхд нь хэдэн хүн очих болдоо. Хөөрхий хөгшин хонины насгүй амьтан үлгэрээ яриг.

Зочин [139.5.217.119] 2021-02-19 03:27:22

zov helsen baina

Зочин тэтгэвэр [202.9.40.188] 2021-02-19 11:17:09

Базарсадын Жаргалсайхан сайд агсаны саналыг дэмжих нь зүйтэй. Монгол улсын төлөө нам харгалзахгүй хамтарч ажиллах хэрэгтэй байна.

Зочин [202.179.21.244] 2021-02-18 12:51:23

Наад нуснууд чинь чадахгүй дээ утсан удирдлагатай шдэ

Хэлсэн юмных нь утгыг бодоод үз. [202.131.225.53] 2021-02-18 12:13:45

Жагаа хэлснээс биш яг л үнэн байна ш дээ.

Irgen [124.158.65.213] 2021-02-18 10:33:02

Ene hunting demjeed garaagui har mashing are bish garaagui tool oh heregtei

gal [202.21.108.7] 2021-02-18 09:58:31

jagaa demii dongosch baikhaar ter balgasaa zasaach malaa.

zochin [73.111.180.213] 2021-02-17 16:54:37

jagsad ter yamaa xariutduulaa mongol xogjij bsibal ham estoi tui l baunaa

zochin [122.97.178.249] 2021-02-17 14:48:30

zow hellee shuud yarj bna estoi unen hun eniig tord gargahgui baigaa ni nogoo olon hulgaachuud aluulhaas aigaad baigaa ym

zochin [202.9.40.184] 2021-02-17 11:35:52

ene ataarhuu ubgun odoo boliochee uuruu uy ch hiigeegui

Зочин [202.126.88.216] 2021-02-17 04:22:39

МАН гэдэг нэрийг ашигладаг бузар этгээдүүдийн балаг дуусахгүйнээ

Зочин [66.181.170.117] 2021-02-17 02:35:40

ЗӨВ МУНДАГ ШҮҮ. ТА

иргэн [202.131.247.198] 2021-02-17 02:27:46

Удирдлагууд анхаарч үзэхээр, ажилдаа тусгахаар санаанууд олныг хэлжээ. Айл гэрийн уур амьсгал эмэгтэйчүүд биднээс ихэнх /75% / нь шалтгаалдаг. Хуулиар хамгаалуулсан эрх нь хэтрээд, үүргээ мартчихаад байгаа нь харамсалтай. Хэл яриа үйл хөдлөлдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хү-ч шалтгаан биш шалтаг болгон огцорсон доо

zochin [223.104.15.194] 2021-02-16 23:47:45

jagaa zow heleed bna

Zochin [202.126.89.196] 2021-02-16 19:20:21

Jagaa unen heljee.Huuk oorinho uhsn nuhnd oichlodo.Er n huhnud ter ghiin temdeggui aimar muuhai bolsonshde.Tednd ur huhed hani ijlee avch yavh hatan uhaan gj tui ch bhgui.Mongol erchud arhind orj muu muuhsi yavaa n erdee ehneres shud shaltgaljbga.Bogsoro alba ajil oldg garshsn huhnud haa saigui.Ih hurld suga huhnud erchudru hanarad l soliorcg ogdg gsn shu.

Bolorzezeg [142.44.139.12] 2021-02-16 16:26:14

Хүүк ерөнии сайд асан төрийн албан хаага эмэгтэй 35 настай эмэгтэй Мөнгөнцэцэгт ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхэээ зогссооно уу, бхолбогдох бичлэг бий

Zochin [65.1.136.252] 2021-02-16 15:29:10

Bairnii uniig mk ni 1.5 say bolgood hooson bairnuudaa ergelteg oruul utaa bagasgah gol sanaa shuu uul ni ih zuw yaridiim daanch biyluulehdee muuhan bsan odoo yah bol

Зочин [202.55.188.97] 2021-02-16 13:39:19

ES bolgovol mun ch ih yum hiih hun shuu

Зочин [139.5.217.85] 2021-02-16 12:23:51

Жаргалсайхан үнэнийг зоригтой хэлж байна. Энэ хүний хэлсэн үгнээс бодож ухаарах хэрэгтэй

Хаарвардын дүнхүүг зайлуулаяа [88.103.231.157] 2021-02-16 12:06:11

Жаргалсайхан аа наад харваардын халдага чинь Дэлхийн иргэнийг бэлтгэнэ гэж шааж бналээ. Санаа нь монгол иргэн монгол ёс соёлыг устгана гэсэн зорилго мөн биздээ Жагай аа? Ийм балай юм ярьдаг халдага байнаа.

Зочин [202.9.46.83] 2021-02-16 10:56:27

эрх хүүхэд туньж байгаа юм шиг шалихгүй юмнаас болж огцороод байдаг улстөрч гэж юу байсийн, чааваас

Батхүү [66.181.161.112] 2021-02-16 09:53:05

Маш зөв монголын төлөө цохилдог зүрхтэй хүн. Эрх мэдлийг нь өгөөд ерөнхий сайдаар яаралттай ажиллуулбал монгол хүн л хожно. Бодит үнэнийг хэлсэн.

Зочин [106.35.210.89] 2021-02-16 09:48:50

Emegteichuudiin hariutslaga gej bn uu er ni. Manai huuhenuud shono oroin tsagaar gaduur hesej arhi dara uuj gaduur dotuur ger bulees gaduur hariltsaa uusgej het ih aashtai avirtai nohoroo hundetgehgui mongond het urelgen amidral iin naad zahiin medleggui amidraliin bolovsrolgui uchraas Ger bul hevreg bn daa. Surguuli ger bul ediin zasgiin hicheel orj zohih medleg ezemshuulehgui bol turgen tuuhii amidral zohioj togloj bn aa

Нэр [202.21.108.166] 2021-02-16 08:26:01

Жинхэн comedian хүн . Comedy club -байвал амжилт олно.

Зочин [202.9.46.87] 2021-02-16 08:12:54

Одоогийн монгол эмэгтэйчүүд бол гудамжны эмэгчин нохой шиг хаа таарсан эрэгчин нохойтойгоо хурьцаж гөлгөлөөд явж байдагтай яг адил бол, харин одоогийн монгол эрэгтэйчүүд бол гудамжны эрэгчин нохой шиг хаа таарсан эмэгчин нохойгоо шиншилж гөлөглүүлээд хаяад явдагтай яг адил болжээ.

Очир [66.181.161.81] 2021-02-16 08:12:17

Жагаагаас нэг юм асуух байлаа. Монголын өчнөөн мөнгийг олигархууд хулгайлаад гадаадын дансандаа хадагласан нь үнэн үү гэж. Тийм бол энэ аргаар төгрөгийн ханш өсөхгүй. Үгүй бол цалин тэтгэвэрээ 500 1000 доллар болгоод явах нь хамгийн зөв. Жагаа бодит эдийн засагч болно. Ингэхэд компани нь ямаршуухан яваа билээ дээ.

Зочин [103.242.44.80] 2021-02-16 07:55:02

зөв ярж баина ухаантаи хүн баина

иргэн [79.215.249.24] 2021-02-16 07:19:34

Энэ Жаргалсайхан бол яг л Оросын Жириновский-той адил. Санаандаа орсон болгоныг оюуны шүүлтүүргүйгээр хамаагүй бурж цацаж байдаг. Хүмүүсийн тархийг хордуулан, хооронд нь хагаралдуулан тэмцэлдүүлж байдаг. Ийм гайтай нөхрийг танилгүйгээр хэдэн ч жилийг монголчууд өнгөрүүлж б-а даа. Харамсалтай.

Зочин [136.52.101.186] 2021-02-18 00:49:54

Tegeedd chiniii gai boldoggui nertei nuhduud 30 jil turiiig udirdlaaa. Yu bolov. Haramsaltai. Ch bol tolgoi deereeee tudev guain heldegeeer baalguuulj, sheeelguulj baihdaaa taarsan nuhur bn.

Батбхяр. [202.9.40.188] 2021-02-16 07:12:04

Нас ахиж байгаа хүн ...ХАМРЫН ДООР ХАГАРХАЙ гэсэн шиг хамаагүй бүү бурж бай..хүн доромжилсон нь үнэн ...уучлалт гуйж сур..

Зочин [64.119.21.243] 2021-02-16 08:35:40

Хуц

Jargal [37.171.75.144] 2021-02-16 07:01:09

Жагаа үнэнийг шууд хэллээ. Ойрын хэдэн жилд огцом өөрчлөлтийг яг ингэж хийвэл хоцрогдлоос жаахан гарна бх. Хуулийн байгууллагуудыг авилгачин байдлаас салгахгүй улсын хөгжил урагшлахгүй, том саад энд л бий.

Би бнаа [202.9.47.8] 2021-02-16 06:57:28

Одоогиин эмэгтэйчүүд ер нь их эвдэрсэн. Нөхөртэйгөө бнга арсалдана. Гадуур хаагуур яваа нь мэдэгдэхгүй оройжин алга блно. Хар шөнөөр утсаар ярьж.намайг ирж ав гд агсагнана. Хонуутаар сэмхэн алга блно. Гэриин ажилд муу. Үр хүүхдүүддээ үлгэргүй.боловсрол муу иим эмэгтэйчүүд олширсон. Тэгээд хамаг бурууг нөхөртөө тохоно.

Зочин [106.35.210.89] 2021-02-16 09:51:25

Yag unen. Ene tohioldold huuliin hariutslaga uureh estoi

ЗОЧИН [150.129.141.61] 2021-02-16 06:41:10

ЖАРГАЛСАЙХАН Л ХЭЛСЭН БОЛОХООС УГ НЬ ЗӨВ Л ДӨӨ, ХҮРЭЛСҮХИЙН ОГЦОРСОН НЬ ТЭР ТӨРСӨН ЭМЭГТЭЙ ОЙМС ТАВЧИГГҮЙ ГАРСАНД БИШ Л ДЭЭ, ЦААНАА ОГЦРОХООС ӨӨР АРГАГҮЙ НИЛЭЭД ХЭДЭН ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ МӨН УЛСАД ХАМААРАХ НОЦТОЙ ҮЙЛДЛҮҮД ГАРСАН, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖГҮЙ ХЭМЖЭЭНИЙ НОЦТОЙ АСУУДЛУУД БИЙ, СОЁЛЫН ЯАМ, ЦАХИМ ЯАМ БАЙГУУЛАХААС ӨМНӨ (ЭНЭ 2 ЯАМЫГ НЭГ НЭГ ЯАМТАЙ НЭГТГЭХ ХЭРЭГТЭЙ) "ХУДАЛДАА,ЭДИЙН ЗАСГИЙН (ХАМТЫН АЖИЛЛАГАА ГЭЖ НЭМСЭН Ч БОЛНО) ЯАМЫГ НЭН ТҮРҮҮНД БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТӨР ЗАСГИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ ЦАХИМ БОЛЧИХЛООР ТЭДГЭЭРИЙН ОРОН ТООГ 50% ЦОМХОТГОХ НЬ ЗӨВ, ЕР НЬ ХУДАЛДАА НАЙМАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ТООЦООГ ЦАХИМЖУУЛЖ БЭЛЭН ЦААСАН МӨНГӨӨР ХИЙДГИЙГ БОЛИХ ХЭРЭГТЭЙ, ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ХУГАЦААТАЙ НЬ ЖИЛИЙН 14.5 % ОРЧИМ БАЙСНЫГ 10% БОЛГОСОН, ҮҮНЭЭС БАГАСГАВАЛ ТОМ ЭРСДЭЛ ҮҮСНЭ,ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3% БОЛГОХ, ХӨРШҮҮДТЭЙГЭЭ ХУДАЛДААНЫХАА ХЭМЖЭЭГ ДАХИН НЭМЭХ ГЭДЭГ БОЛ ЗӨВ, ЕР НЬ ЯРИЛЦЛАГААС АВАХ, ГЭЭХ ЮМ НИЛЭЭД БН.

Батаа [121.101.238.60] 2021-02-16 06:05:19

Жагаа ахад бүх эрх мэдлийг өгөөд ерөнхийлөгч болгох хэрэгтэй. Улс орон минь маш богино хугацаанд өөдлөн дэвжих болно доо.

zochin [192.82.75.113] 2021-02-16 05:55:34

comedy d oruul taarna hun bolgoniig doromhilj hudlaa shaahaas oor ymgui tiin l ym bol garaad hiildee

Зочин [106.129.206.193] 2021-02-16 03:55:10

Jagaa ah uneng heldeg shuu. Ter emegtei gutal hubtsaa oiroo omsood garahgui 30 garsan 3.4 ttorson hun chini medmeer l yum da

Zochin [202.126.89.77] 2021-02-16 04:04:11

Jargalsaihan zuv yarilaa.

Зочин [64.119.21.233] 2021-02-16 03:43:36

Анужин минь Жагаа ах цайлган цагаан эр шүү.Ахыг уучлах хэрэгтэй

иргэн [66.181.191.42] 2021-02-16 03:40:57

Жагаа уул нь үнэнг хэлдэг,даанч ямар хүн байсан жаахан доромжилоод ч юмуу .үгээр иддэж явуулдаг ньёс суртухуун жаахан муу байдаг учраас ард түмний дунд очков авч чадахгүй байгаа.!!!!!!!!!

Zochin [202.126.88.226] 2021-02-16 03:34:06

Ene hun ooriigoo ! barag Tsitseron ,Tsezar, Tramp geed bodchihson ! mongo, buduuleg ongiroo ,aarhuu ,deerelhuu novshiin hogiin zan dendsen amitan yarihaas tsaashgui ! Uls ornoo ochnoon say dollariin orond oruulaad ulsaar toluulee bizdee ! Hotiin tovd baidag sunstei baishingaa ch ashiglaj nuraaj chadajgui baij ih iherhuu dongodoj baana shuu !

Зочин [122.201.31.91] 2021-02-16 11:47:24

Энэ өвгөн одоо зөнөжээ хөөрхий Анужинг яаж доромжиллоо одоо болхоор би Анужинд сайн гээд ч байх шиг өөрөөсөө 20-30дүү нараа хөгшин төгзөг гээдл хараагаад байсан

Зочин [66.181.161.117] 2021-02-16 04:46:35

Та нар шиг үхрүүдийн диктатурт оруулах хэрэгтэй Жагаа маш эх оронч зөв хүн энэ хүн ерөнхийлөгч байвал хөгжинө дөө

Зочин [195.46.106.44] 2021-02-16 03:30:34

60 гараад ухаан суув. Жагаа үнэн хэлжээ. Хэн ч гарсан олигтой юм хийхгүй юм. Эрэгтэй эмэгтэй 2-ын, эхнэр нөхөр 2-ын байгалаас заяасан байдал нийгэмд болон амьдрал дээр хүлээх үүрэг, хийх ажил шал өөр шүү дээ. Энэ намуудын дарга нар гэж өөрөө оршин тогтонохын тулд их жендер ярисан нөхдүүд. Ариунзаяа, Номин, Анужин, Булган туяа энэ төрд юу гийгүүлэх юм бэ. Удвал гуай, Э.оюун гуай Мөнхөө гуай нар бол муухан эрчүүдийг ч түрээд ороод ирж байгаа юм чинь. Өөрсөдөө чадвартай байж Жендер яривал хэн ч зөвшөөрнө.

Х.Баттулга [103.26.193.140] 2021-02-16 03:08:28

Жагаа ахыг дэмжиж байна ба шинэ яамаа удирдуул монголчуудад хэрэгтэй есайдаа

иргэн [64.119.23.198] 2021-02-16 03:00:37

Худлаа хуцаж мэдэмхийрхээ боль. 1 удаа дөнгөж сайд болоод л идсэн уусан хэрэг нь гарч шалгагдаж байсан амьтан ш дээ энэ. Нэг их сүрхий шударга , мундаг хүн шиг.

Зочин [64.119.20.34] 2021-02-16 04:08:46

Ta nar bitgi unen ug heisen Huntei bitgi ataarh.. Odoo uneheer tsegtsleh tsag bolson.. Hodoonoos malgui bolood ursen humuusig, Mun nohtoloor n hangaad butsaah arga hemjeeg hurdan avmaar bn uunig dejij bnaa.

Залуу хүн [119.40.100.66] 2021-02-16 02:49:08

Миний хувьд энэ ярилцлага ихээр таалагдлаа. Эрчүүд бидний хувьд зөрчлийн тухай хууль, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ихээхэн дарамт болж байна. айл гэр болсон хойно маргалдах зүйл юү эс тохиолдох вэдээ. Айл гэрийн ноён нуруу гэрийн эзэн нь эхнэртэй хэдэн үг хэлснийхээ төлөө цагдаад дуудагдаж шүүхээр орж баримчлагдаж байгаа залуус олон байна. Энэ залуусын нэг нь бий. Шүүгчид ер нь хуулийн байгууллагынх нь хэргийн мөртэй танилцдаггүй. өнгөцхөн хараад л залууст хоног өгөөд л алх цохиж сууна. Энэ хүмүүс тэдгээр залуусын ард хэн үлдэж байна, хоолтой байна уу? хоолгүй байна уу? ажилтай байна уу? ажилгүй байна уу? хамаагүй. Их олон хоног биш л дээ дээд тал нь 30 хоног. ингэж барьж хорьсноор ухаараад ойлгох бус харин ч гэр бүлийн байдлыг тогтворгүй болгож гэр бүл салалт ихсэж байна. Энэ дүн судалгаагаар ч байгаа. Хүнд хүч хэрэглэх бус хүндлэлд хайр оршино.

Зочин [136.52.101.186] 2021-02-18 00:52:08

Zaluuusaaa... ehner chini olon yum onholdoood baival. Zugeeer l sal! Gai l baina.

Зочин [66.181.161.61] 2021-02-16 02:47:39

Хэлж байгаа нь цөм зөв - маш зөв ... Гагцхүү өөрөө хэзээч хэлснээ биелүүлж чадах хүн биш - энэ нь бол Жаргалсайханы буруу биш - байгалаас заяамал \ тийм нэг ... \ шинж ...

зочин [183.177.99.230] 2021-02-16 02:47:36

Жак хэлсэн дээ л байл даа УИХ гишүүн П Анужиний үнэн төрхийг ичилсэн биз дээ харин өнөөдр та шал өөр юм яриад л П Анужин бол тэр янханы газраас УИХ хүртэл их зам туулжээ хөөрхий Тэнэг архичин монголчууд нэг иймэрхүү л өлөгчингөө өөд нь татах юм аа

Зочин [192.82.73.217] 2021-02-16 02:41:05

Агаа нууцаа дэлгээд бх чинь ухаан суув уу Явах гээд бна уу? Өглөө авсан ярилцлага бх тиймээ? Сендром алга. Уг нь үнэн үг хэлдэг Үгээ ойлгуулах гэж яваад сендромтоод балардаг хүн дээ!! Уг нь магайх шиг газар нутагтай ашигт малтмал ихтэй мал аж ахуйтай орны хувьд 3 хан сая хүнийг үлгэрийн юм шиг амьдруулахад нэг их олон толгой хэрэггүй дээ!! Алга дарам цаасанд эдийн засгийн онолыг Жагаа ах багтаачихсан бна!!!

Зочин [64.119.20.34] 2021-02-16 04:15:38

Hij zaddag hund, heleh ug belen bdag.

Иргэн [202.126.92.99] 2021-02-16 02:10:50

Жагаа ах нь маш үнэнийг хэллээ, эмэгтэйчүүдийн архидалт гэр орондоо агсан тавьж танхайрах хэрээс хэтэрлээ, Эрчүүд нь үүнээс болооод гэрээсээ зугтаж байна, архичан авгайд 2 хатуу үг чангахан хэлсэн эрчүүд буруутан хүчирхийлэгч болж шүүхээр баривчлагдаж байна, ажилгүй болж байна. Эрчүүдэд зорилго байдаг болохоор аргаа бараад ажил амьдралаа бодоод гэрээсээ зугтан явж салж сарних маш их нэмэгдсэн, төрийн албаны олон ийм заслуус байгаа

Зочин [64.119.27.154] 2021-02-17 01:04:39

Ямар ч утгатай юм бичсэн юм бэ дэ, зайлуул.

Зочин [66.181.161.113] 2021-02-16 05:16:19

Сайхан сайхан санаануудыг хэлсэн байна.

Зочин [64.119.20.34] 2021-02-16 04:15:38

Hij zaddag hund, heleh ug belen bdag.hi


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.