Ажлын байрандаа архидаж, зодолдсон ХААДС-гийн удирдлагыг чөлөөлөхөөр болов

Aдмин / Хууль

ХХААХҮЯ-ны ХААДС-гийн дэд захирлууд болох Н.Алтанзагас, М.Цэрэндорж нар, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль, эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Амартүвшин тэргүүтэй албан тушаалтнуудтайгаа нийлж өнгөрсөн даваа гарагт ажлын байрандаа архиджээ.

Энэ талаар салбарын сайд З.Мэндсайхан: "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим удирдах албан тушаалтан эрхэлсэн ажилдаа хариуцлага алдлаа. Надад ирсэн мэдээллээр "нийт таван ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн" байна. Иймээс ажлын байрандаа архи уусан, ажилдаа хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдыг төрийн албаны хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлнө" гэв.

Харин ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Шалгалт дөнгөж эхэлж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж хомс. Ямартай ч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч нэр бүхий албан тушаалтнуудыг дуудаж, тайлбар мэдүүлэг авч эхэлсэн” хэмээсэн юм.

Сайд З.Мэндсайхан ХААДС-гийн захирал Н.Төмөрхүүг хамгийн түрүүнд чөлөөлж, оронд нь үүрэг гүйцэтгэгч томилж буйгаа мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл

zochin [66.181.186.64] 2021-02-17 23:10:16

өдөр болгон л 50 орчим хүн согтуугаар жолоо барилаа гээд гараад байдаг тэгэхээр төрийн албан хаагчид голдуу байдаг юм бишүү хүн амын бараг 90 хувь нь гэртээ хашигдсан, дэлгүүрүүд архи зарахгүй байгаа биздээ тэгэхээр албан тушаалаа ашиглаж яваа нөхдүүд л согтуурч байна уу

Зочин [59.153.113.86] 2021-02-17 16:02:10

сайд хүрэлсүхийн жишгийг дага

найрка [66.181.161.122] 2021-02-17 15:22:25

ХӨДӨЛГӨӨН БАРАГ 90 ХУВЬ БУУРААД БАЙХАД ӨДӨР БҮР ХАГАС ЗУУН СОГТУУ ЖОЛООЧ БАРИГДААД, ЭРҮҮЛЖҮҮЛЭХД 200 ААС ДАВААД Л... ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БҮГД АРХИЧИН БОЛСОНЫ ТОД БАТАЛГАА, ЖИРИЙН ИРГЭД ХОЛХИХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ. АРХИНД ЖИВСЭН ГАРУУДААР УДИРДУУЛАХ ХЭНД АШИГТАЙ ЮМ БОЛ?

Иргэн [66.181.188.216] 2021-02-17 14:38:36

100 ямаанд 60 ухна гэгчээр ямар ч олон захирал хэлтсийн дарга нар вэ.Төр энэ ажилгүй хийх байхаа олж ядсан нөхдүүдээ цомхотгож данхайсан бүтэцдээ бүтцийн өөрчлөлт хийхгүй бол энэ мэт явдал тасрахгүй,улсын э.засаг ч өөдлахгүй.

ММ [66.181.161.122] 2021-02-17 15:13:56

Та буруу ярьж байна 60 яманд 100 ухнатай болоод байна.

зочин [124.44.59.30] 2021-02-17 13:27:05

Боловсрол мэргэжил эзэмшсэн, гадаад хэл ба харьцааны өндөр соёлтой, ур чадвартай мэргэжлийн хүмүүс биш зөвхөн "Цүнх баригч" нар сайд дарга, ТНБД, агентлагийн дарга, байгууллагын захирал болдог жишиг тогтчихсон юм биш үү? Тэгээд "Цүнх баригч" нар нь ажлаа ингэж хийгээд байгаа юм биш үү?

Шударга бай!!! [202.55.188.105] 2021-02-17 09:57:58

Сайнуу? Салбар салбарт мэргэжилын ёс зүйтэй хуулийн мэдлэгтэй арын хаалгагүйгээр хэдэн бор зүрхээрээ зүтгэж ажиллаж бгаа заавал төрийн албанд ажилсан туршлага гэлгүйгээр зөв боловсон хүчинг авмаар бна, !!!!!

Зочин [31.220.3.97] 2021-02-17 03:23:52

Одоо Оюун-Эрдэнэ Ерөнхий Сайд: нягтлан саад Мэндсайхан, нефтийн инженер дэд саад Батсуурь, нийгмийн ажилтан төрийн наранд бааснд дүнгэнэгч Жамбалцэрэн нарыг ажлаас нь хал. Оронд нь ядахдаа сайдаар 10 жил мал малласан малчин, дэд сайдаар 5 жил ногоо тарьсан ногоочин, тнбд-р 3 жил талх барьж зарж, гутлаа засч үзсэн түцний хүн тавь. Энэ салбар доройтож дууслаа. Том тэмцэл хийж босно шүү энэ салбар!!!

Зочин [172.58.144.241] 2021-02-17 05:20:57

Хэвтэж байсан хэрэг үү?Тэг, тэг. Бос.

Зочин [150.129.143.137] 2021-02-17 02:37:45

Архины хамааралтай хүмүүс байсан юм уу

Зочин [172.58.141.15] 2021-02-17 03:15:57

Tiim

ИНГЭЖ УНШИГДЛАА [202.179.24.242] 2021-02-17 02:37:18

БАС ИЙМ САН БАЙЖ Л ДЭЭ. ТЭРНИЙ ДАРГА НАР МӨНГӨ БУЛААЛДАЖ , МӨНГӨ Ч ЮҮ БАЙХАВ АВИЛГЫН ХЭДЭН ЦААСАА ХУВИАРЛАХАД МУУДАЖ... БҮТЭН 2 ЖИЛ КОРОНА ГИЙН ҮЕД ӨНДӨР ЦАЛИН ХАНГАМЖ ШАГНАЛ УРАМШУУЛАЛАА БАЙНГА БҮРЭН БҮТЭН АВЦГААЖ БАЙЖЭЭ... АВАХ Ч ЮҮ БАЙХАВ, ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНЭЭР ДААЛГАЖ ТӨЛҮҮЛЖ СУУЖЭЭ. .. ЭЦЭСТ НЬ АРСАЛДАН ТЭМЦЭЛДЭЖ АЙХТАР МУУДАЖ... ИНГЭЖ УНШИГДЛАА..

Зочин [172.58.141.15] 2021-02-17 03:16:51

Та зөв уншсан байна

иргэн [66.181.191.148] 2021-02-17 02:03:08

Иймэрхүү юмнууд нам дагаж, төрийн албанд шигдэж авилга хээл хахуулийн эзэд болсоор л байгаа юм даа. Хэдэн мянгаараа бий дээ.

Зочин [172.58.141.15] 2021-02-17 03:17:51

5 таваар нь ч болсон зайлуулаад л байх хэрэгтэй!

Зочин [43.228.131.77] 2021-02-17 01:21:21

arhia zarahaa bolioch

Зочин [172.58.141.169] 2021-02-17 00:32:28

Mongoliin tsagdaa nar mordoj bna medeelel ogohgui gedeg ugee toti shig davtah yumaa medleg chadvargui lalaruud yumaa

zochin [64.119.23.136] 2021-02-17 04:18:28

yag unen dandaa l shalgaj baina medeelel ogoh bolomjgui gedeg gants l ugtei,,tiim yum bol medeelel hiine gej zarlaj baih yamar hereg b naa,ter hurandaa biluu Baatarhuu gej neg sonin gar bii,zuragtaar garah ikh durtai huiten tsaraitai ikh zantai gej jigteihen,,,

irgen [202.9.40.104] 2021-02-17 00:31:20

Ene Tender Byambatsogtiin tsunx barigch Mendsaixan said ooroo bas ogtsormoor yum.

Олон нийт [202.9.46.213] 2021-02-16 23:28:34

Малын хүзүү, нуруунд шигдэн сорогч хачиг хувалз шиг яасан олон шимэгчлэгч дарга вэ? Бүтээгч Ард олны хөлс цусыг сорон мөлжиж, хийх ажилгүй налайж, жаргалдаа ташууран найрлан согтуурч, нанчилдан алалцаж байгаа албатуудтай наад үйл олон яамд, газруудаа өм цөм татан буулгаж, түмний нурууг амраагаач ээ шулаач МАН аа!

Зочин [64.119.23.142] 2021-02-16 17:59:34

Ene nuguu miatiin huuhniig oroldood barigddag shar semjilsen ats mun bh shiv

Зочин [172.58.141.198] 2021-02-16 14:42:25

Bitgii hudlaa surjigne mongiig ni avaad l erguuleed tomilno bizdee!

Зочин [202.9.46.182] 2021-02-16 12:35:38

said ni said shig arga hemjee awch bvgdiig ni halah heregtei sh de tsagdaa shalgaj bga bol naadah chin sariin daraa hvnii buruu bish lonhnii buruu bolood l ungurunu ehleed ajliin bairand arhidsan ni vnen l yum bol bvgdiig ni daraa ni tsagdaa ni zodoon tsohionnii ni shalgana biz

Зочин [66.181.161.28] 2021-02-16 13:22:13

Маш зөв

Иргэн [66.181.161.37] 2021-02-16 12:21:20

Сайд нь огцрох ёстой..хариуцлага хүлээж сур......ЭЯНЭ ТОМ САЛБАР ЭХ ЗАХАА АЛДАЖЭЭ.....САЙДАНЦАР ТОМИЛООД БАЙГАА БАЙДАЛ ИЙМ...

Зочин [66.181.190.23] 2021-02-16 12:14:12

Бүгдийг нь зайлуул. Ард иргэдийг бол хуулиар далаалган сүрдүүлдэг. Дарга нэртэй новшнуудад хууль үйлчилдэггүй гэдгийн нэг жишээ.

Irgen [66.181.161.37] 2021-02-16 12:07:24

Salbsriinhan niarxidaad said ni angaigad lxaraad ...yahaa uy hiihee meddeggui mergejliin bish said......Yagaad ogtsrood butsasd lsaid geed ......manuuhai xiij bh ch gej deeee


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.