ЕРӨНХИЙ САЙД ГЭНДЭНГЭЭС АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧ ЖОНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА -1935 оны 12 дугаар сарын сүүлч-
Ерөнхий сайд Гэндэн 1935 оны 12 сарын 11-нээс 1936 оны 1 дүгээр сарын 7-ны өдрүүдэд хамгийн сүүлийн удаа, Монгол Ард Улсын засгийн газрын төлөөлөгчдийг ахлан Москвад айлчилж Сталинтай хоёр удаа хэлэлцээ хийсэн билээ.
Эхний хэлэлцээ 1935 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, удаах нь 1936 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр тус тус болж, 7-ны өдрийн орой Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагчид Монголын Элчин сайдын яаманд уригдан оройн зоог хүртжээ. Сталины хувьд Монголын ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн хоёр дахь тохиол.
Чухам л 7-ны өдрийн зоог дээр Гэндэн, Сталин хоёр муудалцсан тухай домог, яриа тэмдэглэгдэн үлдсэн. Энэ айлчлалын үед тохиосон бас нэг онцгой үйл явдал нь Ерөнхий сайд Гэндэнгээс Москвад суугаа Америкийн Ассошэйтэд Пресс мэдээний сурвалжлагч Жон Лойдод бичгээр ярилцлага өгсөн явдал юм.
Сурвалжлагч Гэндэнд 6 асуулт тавьсан бөгөөд бичгээр хариулт өгсөн нь 1936 оны эхээр (Монголын төлөөлөгчид Улаанбаатарт ирэхээс өмнө) хэвлэлд нийтлэгджээ. Ерөнхий сайд Гэндэнгийн дэлгэрэнгүй хариултаас сүүлийн хэсгийг НН-ын андуудад сонирхуулан оруулья. Тэрээр Монгол Улсын зүгээс Япон, Манжийн талаар ямар байр суурьтай байсан нь хариултаас тод илэрнэ. Харин дараа жил нь, Гэндэнг Японд найр тавьсан гэдгээр голлон, хилсээр яллаж Москвад цаазалсан билээ.
ГЭНДЭНГЭЭС АМЕРИКИЙН СЭТГҮҮЛЧ ЖОН ЛОЙД-д БИЧГЭЭР ӨГСӨН ХАРИУЛТ ...Манай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дотор Манж улсын эдийн засаг ба худалдааны ямар ч эрх ашиг байсан үгүй ба байх ч үгүй болох ану илэрхий хэрэг бөгөөд мөн түүнчлэн манай дотор Манж улсын ямар ч харьяат нар бас үгүй болой.
Манжуур станцын газар Япон, Манжийн төлөөлөгчдөөс манай лугаа энэ тухай дипломатын зохистой харилцаа тогтоохыг хүсэж буй хэмээн тайлбарлаж байсан бөгөөд ийм харилцаа үгүй байх ану олон улсуудын хоорондын ёсон дор харштай хэмээн шалтаг болгон хэлж байсан бөлгөө. Гэтэл ингэж зохистой харилцааг байгуулах хэмээвээс тэднээс эв найрамдалтай байхаар хүссэн тэр улсдаа зэвсэгт довтолгооноор халдах ба түүний газар дэвсгэрийг булаах дор хүрэх ёс байж үл болох ба харин энэ инү олон улсын хоорондын ёсон дор даруй харшилж байна хэмээн санагдамуй. Хоёр улсуудын хооронд дипломатын харилцааг байгуулах ану зөвхөн уг этгээдээс болох бус тэрхүү хоёр талаас гүйцэтгэгдэх болой.
Олон улсын хоорондын ёс болбоос дангаар хэн ч атугай цэргээр айлгаж тулган шаардах аргаар дипломатын харилцааг байгуулах дор үл хүргүүлэх бөгөөд жич Манж улс болбоос Японоос бус ямар ч улс лугаа дипломатын харилцаа үгүй болох ану илэрхий ажгуу. Манай Монголоор Манж улсыг анхан түрүүн дор бөгөөд бас нэн даруй зөвшөөрүүлж түүнтэй дипломатын төлөөлөгчид солилцуулахыг тэднээс цэргээр айлган шаардаж буй уг чухам учир юу болох ану танигдаж мэдэгдэх үгүй баймуй.
Манжуур дор японы төлөөлөгчдөөс Япон, Манж, Монгол нар болбоос Азийн хүмүүс дор тооцогдох тул манай зорилго ба бодлого ану нэг байх ёстой хэмээн өөрийн шааардлагуудыг мань дор тайлбарлаж байсан бөгөөд гэвч зорилго ба бодлогуудын өөр болох ану арьсны өнгө дээрээс болох бус хэмээн бид нар үзэх тул манж хятадын зэрэг Азийн дарлагдсан улсууд лугаа адил байдалтай болохыг бид нар үл хүсмүй.
Сэтгэгдэл
Зочин [150.129.143.5] 2021-10-21 15:33:05
Сэтгүүлчийн үг, албан хариулт хоёрыг мэдэгдэхээр зааглах ёстой гэдэг бичгийн ёсзүйг мэдэх хэрэгтэй дээ. Сэтгүүлчдийн сэтгэх, бичих, найруулах чадвар гээд олон зүйл эндээс харагдах ёстой ч ...
Зочин [103.10.21.25] 2021-02-18 00:19:43
Дипломат ёс жаягийг мундаг мэддэг, жинхэнэ төрийн хүмүүн байж ахуй. Харин оросууд бол тэр талаар ямар ч мэдлэггүй сармагчингууд байж. Ер нь Монголын тусгаар тогтнолыг огтоос зөвшөөрдөггүй байжээ. Бид 1990 онд жинхэнэ тусгаар улс болсон юм байна.
Иргэн [202.55.191.43] 2021-02-17 15:00:43
Энэ захиаг арай өөр байдлаар, ойлгогдохоор тайлбарлаад өгөх хүн байна уу. Сайн ойлгодоггүй ээ.
MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.89.214] 2021-02-17 10:22:28
MARSHIL.GENDENGIN.NER.N.XORLOOGON.JOIBALCAN.XEZEE.NEGEN.ZAGT.GENDEJ.OCOL.LOCOL.BOLOX.BI.DE.GECEN.YGEER.GENDEN.CAIDIN.NER.TODORXOILOGDOJ.BAIDAG.BAINA.MARSHIL.LXGABACYREN.MARSHIL.AMAR.MARSHIL.ELDEBOJIR.NARIG.XERXEN.UCTGAX.TUXAI.OPOCIN.NAX.BODLOGO.GERMANI.FURERIN.BODLOGTOI.ADILXAN.BAICAN.N.MAX.NAMIN.XYNI.NOOZ.BAILAA.
Түүхээ сайтар санах хэрэгтэй. ЗХУ бол манай тусгаар тогтнолын тэргүүн баталгаа байсан. [202.131.225.53] 2021-02-17 09:22:49
Ер нь 1930-аад оны үед Монгол бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон улс БОЛООГҮЙ байсан. Зөвхөн Зөвлөлт л дангаараа "хүлээн зөвшөөрсөн" улс байсан. Тэр үед ЗХУ нь Монголд элчин сайдаа биш, харин "байнгын төлөөлөгч" (постоянный представитель) өө ажиллуулж байсан. Харин 1948-49 оны үед л "элчин сайд" гэдэг албан тушаалд анхны хүнээ томилсон. 30-аад оны үед ДЭЛХИЙД бол Монголыг Хятадын нэг хэсэг гэж үздэг байсан.
b [202.70.46.20] 2021-02-17 09:11:01
Бараг л юу ч ойлгосонгүй. Энэ үеийнхэн маань бичнэ гэж бас л янагладаг байжээ. Хэчнээн ч хавсарсан нийлмэл өгүүлбэр байгаа юм. Хэлэх гэсэн санаагаа ойлгомжтой шууд илэрхийлэхгүй даян дэлхийн юм нуршаад байдаг байсан ажгуу....
Алдаагаа засаачээ. Сэтгүүлч ээ! [202.131.225.53] 2021-02-17 09:07:15
"Жон сэтгүүлч" биш харин "Ллойд сэтгүүлч" юм байна ш дээ. Сэтгүүлчээ, гарчигаа засаачээ. Ер нь орчин үеийн хүн байж хүний овгийг нь бичих ёстойг мэддэггүй юм уу? Мөн 1930-аалд оны зүйл бичиж байгаа юм бол нийтлэлийнхээ төггөлийг "..." гэдэг хаалтаар хааж төгсгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дээр үеийн юмынг тэр чигээр нь хуулчихаад өөрийн бичсэн юм шиг "... хүсмүй" гэж дууусгаж болохгүй. Бүдүүлэг юм!
Зочин [64.119.19.7] 2021-02-17 07:03:48
Гэндэнгээс гэж дээ 1911 оноос хойш байлгүй дээ
Зочин [202.126.90.144] 2021-02-17 03:43:02
Гэндэнгээс цэдэнбал хүртэл эх орончид байж батмөнхөөс хойш бүх юм баларсан
zochin [71.197.108.180] 2021-02-17 03:24:19
eh survaljaa durdhad yadag bainaa
Зочин [172.58.141.15] 2021-02-17 03:04:29
Mundag hariult ogch baijee
Зочин [202.9.46.213] 2021-02-17 02:43:34
Юун энэ цагийн өмхий амандаа юуан чихүүлсэн ЕС гуншинтай шалдан банди нар (банди гэдэг нь тухайн үеийн болон энэ цагийн ламын шашны ламын зарц болоод энэ цагийн засагт гарсан гомочууд). Пэджидийн Гэндэнгийн үг нь жинхэнэ Чингисийн Монголын ЕС -ийн дипдомат хариу байж дээ.
иргэн [64.119.17.6] 2021-02-18 12:24:25
чи бас хаанаас гараад ирсэн пастор вэ монголын түүх рүү гар дүрэхээр
Зочин [183.177.100.234] 2021-02-17 02:01:44
бас гэж цэвэрхэн хувцастай дэгжин хүмүүс айлчилж очсон байна шүү
Зочин [202.179.21.236] 2021-02-17 01:39:18
yaponchuud harin ilerhiii daramtalj bsan bn. Genden Said Manj Ulsiig ul huleen zovshoorson bn. Harin Yaponchuud ilerhii shahan darmtalj bjee.
иргэн [192.82.72.135] 2021-02-17 12:38:00
Манайх социализм байгуулахаа амлачихсан байсан учраас хариуг нь оросууд бэлдэж өгөө биз дээ,