Монгол орон ядарсан орон биш ээ
Бид улс орныхоо хөгжилд сэтгэл дундуур байдаг. Эдийн засаг нь ганцхан уул уурхайгаас хараат байна, төсөв үргэлж алдагдалтай байх боллоо, өр зээлэнд баригдчихлаа гэж халагладаг. Мөнхийн хөрш болсон хоёр том гүрэнтэйгээ харилцаж чадахгүй, хэтэрхий нунж дорой байснаасаа болж татварт дарлуулж суугаагаа гайхдаг. Цаашлаад улстөрчид нь авлигад идэгдчихлээ, төрийн түшээд гэж ард түмнийхээ тархийг угаахаас өөрийг чадахгүй амьтад байх юм гэж орилцгоодог. Бид цаг үргэлж л Монгол Улсад болж бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга гэцгээж, салбар бүрийнхээ алдаа мадгийг ам уралдан ярьцгаадаг. Энэ улс хэзээ мөдгүй дампуурч, тусгаар тогтнолоо алдах нь гэж сүржигнэдэг хүмүүс ч цөөнгүй байдаг нь үнэн.
Гэвч цар тахал гарсан энэ хоёр жилд бид тийм ч ядарч зүдэрсэн, яадгаа алдсан орон биш гэдгээ мэдэрлээ. Цар тахлаас болж анх удаа хөл хориход бид дээр дооргүй сандралдсан даа. Гурил, будаа, элсэн чихрээ хэдэн арван кг-аар нөөцөлж, ерөөсөө нэг оройд бужигнацгаагаад л нийслэлийн зах, дэлгүүрүүдийн лангууг хоосолчихсон. Одоо л хүнсээ нөөцөлж авахгүй бол дахиад олдохгүй, манай улс хэзээ ч хүнсээ татаж чадаа билээ ядаж л өлбөрч үхэхгүй байх минь гэсэн сэтгэхүйгээр байгаа бүх мөнгөө шавхаад хүнсээ цуглуулсан нь энэ. Одоо ингээд л өлсгөлөн нүүрлэх юм бодоцгоосон.
Ингэж бужигнаснаас хойш дариу нэг жил өнгөрчээ. Энэ удаад Цагаан сарыг угтаж улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, мөн л хатуу хөл хорио тогтоолоо. Өнөөх бужигнасан олон дахин айж мэгдэж, шуудай шуудайгаар нь гурил, будаагаа нөөцлөх болов уу гэтэл ер тийм зүйл ажиглагдсангүй. Ёсыг бодож хэдэн хэвийн боов, тавгийн ааруул, чихрээ л цуглуулав бололтой. Жилийн өмнө л өвчин тусахаасаа бус өлбөрч үхэх вий гэдгээсээ айж суусан монголчууд энэ удаад тэс өөр ааш аяг гаргасан нь яалт ч үгүй төрдөө, улс орондоо итгэж байгааг харууллаа. Монгол Улс ядруу орон биш гэдгийг иргэдийн энэ хандлага бүрэн дүүрэн илэрхийллээ. Очоод авчих юмтай хүмүүс юундаа ч сандрах билээ.
Үнэхээр л бүтэн жилийн турш хил хаалттай байлаа. Бид бүтэн жил “цоожтой” гэрт сууцгаасан. Энэ хугацаанд бид яг л өөрсдийнхөө нөөц бололцоогоор амьдарлаа. Ард түмнээ гурил, будаа, элсэн чихрээр лав тасалсангүй. Махаар тасрахгүй нь ч ойлгомжтой. Дотоодын үйлдвэрүүд маань чадах хэмжээндээ өндгөө түгээсээр байгаа. Нарийн ногоог эс тооцвол төмс, манжин, лууван дэлгүүрийн лангуунд өрөөтэй байж л байна. Тоо ширхэг нь эрс цөөрсөн бүтээгдэхүүн гэвэл виски л байх шив дээ. Дэлхий даяар цар тахал тархаж, хаа хаанаа амь амиа бодож байгаа энэ цаг үед виски зэрэг ч тансаг хэрэглээнд орох нь мэдээж. Бид хэтэрхий тансаг хэрэглээнд дасчихаад түүгээрээ нөхцөл байдлыг хэмжиж, хэцүү болгож хараад байж болохгүй л дээ.
Хоёр нийгэм солигдож, Орос хилээ хаасан тэр цаг үед бид картын бараанд орсон. Дэлгүүрийн лангуу бүрэн утгаараа хоосорч, бүх нийтээрээ гурилаа граммлаж авч идэж байлаа. Ийм хүнд хэцүү үеийг тахлын энэ үетэй харьцуулашгүй байна аа. Саяхан “Картаа хаячихаад хоногийн хоолгүй боллоо гэж уйлж зогссон цаг саяхан даа, тэр үеийг бодоход цаг сайхан болжээ” гэж хижээл насны эмэгтэй ярьж зогссоныг тод санаж байна. Тэр үетэй харьцуулахад бид өнөөдөр чадалтай орон болжээ. Иргэд анхны хөл хорио тогтооход яг тэр картын үеийн хүнд хэцүү цаг санаанд нь бууж бүгд дэлгүүр хоосолсон. Гэвч маргааш нь дэлгүүрт ороод урьд өдрөөсөө ч их бараатай болчихсон дэлгүүрийн эзэн дахиад хэдийг авах уу гээд малилзаад угтах үед л хүмүүс өөрсдийгөө арчаагаа алдсан оронд амьдарч байгаа биш ээ гэдгээ ойлгосон байх. Хэнээс ч, хаанаас ч хараат бусаар ард түмнээ гэдэс цатгалан байлгаж чадаж байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн энэ 30 жилд ямар ч бэрхшээл тулгарсан гурван сая иргэнээ хүнсээр таслахгүй байх хэмжээний чадавхтай болж. Иргэдэд ч эх орноо ийм хэмжээнд хүрч чаджээ гэх итгэл гүн бат төрсөн байна. Өөрсдийгөө дутуу үнэлж голдог цаг нэгэнт ард хоцрох болжээ.
Гэхдээ бид үүнд ханаж болохгүй. Цаашид бидэнд анхаарч, төвлөрөх олон зүйл байна. Одоо бид дараагийн шатанд гарах хэрэгтэй. Хүнсээр төдийгүй бараа таваар, нэн шаардлагатай үед хэрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслээр өөрсдийгөө хангах хэмжээнд хүрэх ёстой. Иймийн тулд бид шинжлэх ухааны салбараа чухалчилмаар байна. Бид өнгөрсөн 30 жилд шинжлэх ухаан гээч хөгжлийн түүчээ болох ёстой салбараа ор тас мартчихсан. Ямар сайндаа улсын төсвийн 0.2 хувийг л шинжлэх ухаанд зориулаад байж байхав. Уг нь бидэнд энэ салбараа хөгжүүлээд аваад явах боломж бүрэн бий. Тэр болгон ойшоож тоодоггүй болохоос манай улсад эрдэм мэдлэгээрээ дэлхийн энд хүрсэн эрдэмтэн ч олон доо. Бүр гадныханд чаддаг, мэддэгээ зааж сургаж яваа нь цөөнгүй юм билээ.
Үүний тод жишээ бол цар тахал гарсны дараахан монгол эрдэмтэн коронавирус яаж ч мутацид орсон бай оношлох боломжтой оношлуур бүтээснээ зарласан явдал. Гэсэн ч төр засаг хэнэггүй зан гаргаж тэрхүү эрдэмтнийг нэг нүдээрээ ч тоож хараагүй. Ер нь цар тахал гарлаа гэхэд бид гадныхан хэзээ вакцин үйлдвэрлэх бол гэж амьсгаа даран чагнаснаас манай шинжлэх ухааны салбарт ямар нөөц боломж байгаа билээ гэдгийг тогтож хараагүй. Уг нь бид малын гоц халдварт өвчин болох шүлхийг дардаг вакциныг өөрсдөө хийж чаддаг шүү дээ. Бидэнд вакцин үйлдвэрлэх дадлага, туршлага, үйлдвэр байсан гэсэн үг.
Харин бид эрдэмтдээ сонсож, итгэл үзүүлье гэсэнгүй. Эрдэмтдээ “яаж чадах вэ дээ” гээд үл тоогоод орхичихсон. Энэ цаг үед улс орон болгон өөрийн гэсэн вакциныг гаргачихсан байж байна. Угтаа бид эрдэмтдэд бүхий л нөөц боломжоо дайчлаад үзэх итгэл хүлээлгэж, багахан төсөв мөнгө гаргаад өгсөн бол өнөөдөр сайн мэдээтэй л суугаа. Лав л монголчууд өөрсдийн гэсэн вакцинтай болчихсон, иргэд нь эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр тариулахаар болчихсон байх байсан биз. Эрдэмтдийн маань чадвар, чансаа вакцин хийж чадах хэмжээнд байсан учраас өнөөдөр энд халаглаад байгаа хэрэг л дээ. Бид вакцин хийж чадах байсан юм. Энэ мэтчилэнгээр бид шинжлэх ухаанаа үнэлэхгүй, дэмжихгүй байснаараа олон зүйлээс хоцорчээ. Харин одоо л шинжлэх ухаанаараа бамбай хийж хамт урагшилмаар байна.
Шинжлэх ухааны салбартай хаяа нийлүүлэн авч явах ёстой салбар бол мэдээж боловсрол. Хатуухан хэлэхэд, Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдэд уншиж, бичиж, тоолохыг л зааж сургадаг газар болжээ. Бие хүн болж төлөвшиж байгаа тэр үнэтэй цаг хугацаанд ядаж л сууж сурах, цагаа зөв зүйтэй төлөвлөхийг зааж, зорилго мөрөөдлөө тодорхойлж хэн болохоо шийдэхэд нь чиглүүлж чадахгүй байна. Их, дээд сургууль ч мөн ялгаагүй үүргээ биелүүлж чадахгүй байна. Жил жилийн диплом өвөртлөгчдөд мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгодог, эзэн болж чадах хүн нь хэд байгаа бол. Бодох л асуудал болсон. Одоо бид энэ салбараа өндийлгөх цаг болжээ. Багш нарын чадвар чансааг дээшлүүлэхэд анхаарах цаг нь ч болсон. Ерөнхий сайдын хэлж байгаачлан англи хэлийг хоёр дахь хэлээ болгох нь ч зөв. Үүнийг бүгд дуу нэгтэй дэмжих хэрэгтэй. Барууны боловсролыг нутагшуулъя гэж ярьж байгааг ч анхаарч үзэх нь зүйтэй. Боловсролын салбарт ямх ямхаар биш ингэж уг углуургаар нь өөрчлөлт хиймээр байна. Ингэж байж л ирээдүй хойч маань энэ техник технологийн эрэн зуунд бусадтай хөл нийлүүлж, цаашлаад түрүүлж алхана.
Өнгөрсөн хугацаанд бид хаа хаанаа хоногийн хоолоор тасрахгүйг хичээсэн. Тэр нь ч үнэхээр үр дүнд хүрснийг бид харлаа. Бид өнөөдөр ямар ч байдалд орлоо гэсэн бултаараа хоосон хонохооргүй болж. Одоо дараагийн шатанд гарахын тулд дээр дурдсанчлан шинжлэх ухаан, боловсрол цаашлаад үйлдвэрлэлийн салбартаа анхаарах хэрэгтэй байна. Хүн болгон шоргоолж шиг хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгж гэмээнэ бид дараагийн 30 жилд өнгөрсөн 30 жилийнхээсээ ч илүү үсрэнгүй хөгжиж чадна.
ӨДРИЙН СОНИН Отгоншаравын Ариунцэцэг
Сэтгэгдэл
Зочин [66.181.176.46] 2021-02-18 11:11:54
Ажил хийж чадахгүй, Амнаас нь гуйлагчилсан үг гарсан атаархуу бэлэнчлэх монголчууд их болсон
Зочин [203.23.49.72] 2021-02-18 02:34:40
Залхуу арчаагүй болоод чи ядуу амьдарч байгаа ажил хий ажил зөндөө байна гудамж талбай цэвэрлэ чамайг хэн ч муухай хэлэхгүй
zochin [115.138.82.175] 2021-02-18 00:58:12
mongol baylagtsi bayn oron daan ch guilagchn yduuchuud
Зочин [202.9.46.87] 2021-02-18 00:15:14
Хорвоо чи хүмүүсийн зовлонд цадах болоогүй юу.
zochin [66.181.186.64] 2021-02-17 23:00:41
Монгол хүн залхуу бишээ Монгол хүнийг хамаг талаас шахаж залхааж байгаад байна хөдөлмөр нь сайн үнэлэгддэг бол монгол хүн шиг чадвартай хүн байхгүй мөн улсын баялгийн тэгш хуваарлалт байхгүй бүх зүйлийг мангас шиг зүгээр л дээгүүр нь хувааж идээд гэртээ, эх орондоо байх аргагүй болгож байгаа биздээ наад захын бага хүүтэй зээл гээд бна байр сууриа ашиглаж өөрсдөө жилийн 3хувьтай зээл аваад үйлдвэрлэл явуулах гэж байгаа жижиг дундынхан арилжааны банкнаас, банк бусаас сарын 3 хувьтай зээл авч байгаа нь шударга ёс уу гмэнгээр монгол хүнийг эх орондоо амьдрах аргагүй болгож зарим нь боолын хөдөлмөр эрхлэхээр гадаад руу явж бна
zochin [66.181.186.64] 2021-02-17 22:52:46
шүүхийг шударга болгоно гээд яриад байдаг, гэтэл шүүх нь захиалгаар хэрэг шалгадаг, үүсгэдэг ялладаг болчихсон зөвхөн дунд, ядуу хүмүүүст үйлчилдэг хуультай болчихсон тийм учраас загасны толгойг авч хаяхгүй бол ялзрал нь арилахгүй
Зочин [66.181.161.43] 2021-02-17 15:51:41
Манай Монгол Улс нэг үеийг бодоход аль ч талаараа овоо чадалтай Улс Орон болсон нь үнэн. Гэхдээ улам илүү сайн хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Монголд нөөц боломж хангалттай байгаа.
MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.90.159] 2021-02-17 11:05:48
MONGOL.ULC.IADARCAN.ULCTAI.ZADARCAN.ULC.TORJTEI.OPON.BAIDAG
Нүүдэлчин ба суурин хүмүүсийн хоорондын ялгаа. [202.131.225.53] 2021-02-17 10:58:33
Нүүдэлчийн хүн бэрхшээл тулахлээр түүнийг 70-80 хувь дарчихаад хаяад явдаг. Энэ нь нүүдэлчний сэтгэлгээтэй холбоотой. Үлдэх 20-30 хувийг дарья гэхлээр дулааны улирал дуусчихсан нүүх болсон, тухайн асуудлыг шийдэх хүн нэр төрөө барчихсан, дараа дараагийн проблем шинээр гарчихсан учир түүнийг шийдэх нь илүү чухал байдаг, Тэгээд л асуудлыг хагас дутуу шийдээд л хаячихдаг. Харин суурин хүн бол дээрх шалтгаанууд байдаггүй учир асуудлыг 100 хувьд хүргэж шийдэхийг эрмэлздэг, зүтгэдэг.
Tэрбиш [37.169.43.133] 2021-02-17 09:02:14
Чадварлаг сэтгүүлч л ингэж үнэнийг бүгдэд ойлгомтой бичих юм. Томчуудаас нь эхэлж шалгах хэрэгтэйг бүгд л оылгож бга, Гэтэл хянадаг шалгадаг хуулийн байгууллагууд маань өөрсдөө ямар байдалтай байгааг томчууд мэдэж бга, өөрсдөө ийм байдал руу оруулсан болхоор зориуд энэ хэвээр нь байлгаж бн. Үнэнээр шалгавал Өөрсдөө бүгд шоронд . Эмнэлэг Сургууль 2оо орхиж мартаад олон жил болсоныг Короноо ойлгуулж өглаө. Одоо Хуулийн байгуулагууд чинь Соц үеийнхээрээ хэвээр байгааг цэгцлэхгүй шинэчлэхгүй бол Эх орон маань дэлхийд хоцрогдлын туйл хэвээр бх болн. Их хурал , засаг төрийн өндөрлөг маань Муу муухай зүйлийн үүр уурхай болоод удлаа,хэзээ сэрцгээж цэвэрших юм. Ойрын жишээ Өмнөд Солонгос шиг хууль шүүхтэй болох юмсан.
Зочин [202.21.108.12] 2021-02-17 08:30:09
Манай монголчууд баян баян идэж ууж өмсөж зүүж байг нь харчих төр нь үйлдвэр завод болон ажлын байр гаргаж ард түмнээ ажил хийлгэлгүй тэжээгээд байхад баян байхаас яахав харин хоосон байна гээд байгаа улс нь эсвэл залхуугийн залхуу эсвэл шунал нь дийлдэхгүй эсвэл олсон хэдээ зөв хувиарлаж амьдрал ахуйгаа зохицуулаж чаддаг амьтад байгаа байх даа
ЗОЧИН [66.181.191.156] 2021-02-17 08:00:43
ЕС АСАН БЯМБАСҮРЭН: "МОНГОЛ УЛС ЯДУУСАА ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЯДУУ, ХЯМАРЧ БУЙН ГОЛ ШАЛТГААН НЬ БАЯЛАГГҮЙ, МӨНГӨГҮЙДЭЭ БАЙГАА ЮМ БИШЭЭ, ТӨР ЗАСАГТ БУЙ ТОМЧУУЛ НЬ ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙДЭЭ БАЙГАА ЮМ" ГЭЖЭЭ, ЭНЭ ЯГ ҮНЭН ШҮҮ.
Зочин [203.91.115.52] 2021-02-17 06:21:56
Яахав, 30 жилийн хугацаанд аваад үзэхэд бид үнэхээр дэвшсэн байна. Нийтлэлчтэй санал нэг байна. Сүүлийн 10 жилд бид 30 жилийн ололтоо чулуу болгох байтал үүнийгээ алдсан. Үүнд одоогийн улс төрд зонхилж буй болон түүний өмнөх үеийнхний алдаатай бодлого шууд нөлөөлсөн. Ерөнхийдөө бидэнд вирүс, замын түгжрэл, хотын утаанаас илүү авилга л гол саад болж байгаа. Бид авилгатай тэмцэх ёстой. Авилгатай тэмцэхийн тулд авилгачдыг барьж хорин, улс төрийн эрхийг хязгаарлаж хулгай хийхийг нь таслан зогсоох хэрэгтэй. Улсад учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх ёстой. Одоо жишээ нь энэ ерөнхийлөгч Баттулгыг байранд нь аваачих цаг болсон. Хулгайгаа үргэлжлүүлсээр л байна. Одоо Майдар төслөө улсаас санхүүжүүлэхээр болчихсон тууж яваа. Нэг л жишээ. Тэгээд дараа нь Зандан, Хүүк, ждүчид гээд явна. Бид хариуцлагыг бүрэн үүрүүлэх ёстой. М. Энхболд гэж хүнийг хамсаануудынх нь хамт шоронд суулгах ёстой. Түүнийг засаглаж байх үед түүний гар хөл болж газрын наймаанд оролцсон бүх дүүрэг, аймгуудын газрын албаныхны
Зочин [203.91.115.52] 2021-02-17 06:26:44
г бүгдийг барьж хорь. Тэдний улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүл. Хөрөнгө алга болно гэж байхгүй. Үр хойчис, хань хамсаануудынх нь нэр дээр шилжчихсэн л явж байгаа. Ардчилсан социалист залуучуудын өдүүлсэн хэргийг сэргээн шалгах ёстой. Одоогийн ждүчдийн арми гэсэн үг. Энхбаярыг дахин шалгаж яг авилгын хэрэгт нь яллах ёстой. Насаар нь шоронд суулга. Нямдоржийн Эрдэнэтийн шахааг шалга . Б.Бат-Эрдэнийн шахаанууд байна. Эрдэнийн Нийгмийн даатгалаас дээрэмдсэн хэрэг. Ундармаагийн Капиталын дээрэм. Бат-Үүлийн хүүхдийн шахаа. Элбэгдорж, Бадамжунайн Богд уулын газрын наймаа. Мөнгө угаалтыг шхлга. Гээд бүгдийг шалгаж зохих ялыг өгч тасла. Ингэж байж л бид авилгатай бодитоор тэмцэнэ.
зочин [64.119.23.167] 2021-02-17 06:19:56
хөрсөн доороо асар их баялагтай,уудам их өргөн газар нутаг,70гаруй сая малтай 3саяхан хүн амтай.60-70 оны үед 24сая толгой малтай,хөрсөн доороо асар их баялагтай,аж үйлдвэржсэн,хөдөө аж ахуйн механиKжсан,хүн ам ни 1,5 саяхан хүн амтай баян чинээлэг орон байсаан.байсаар ч бна,байх ч болно.одоо ганцхүү улстөрийн маш том цэвэрлэгээ хийх цаг болсон.улс орны,ард түмний аж амидрал удаан хугацаанд зогсонги байдалд орж бгааг бодох цаг болсон.иймд улстөрийн хулгай ,луйвартай эвлэлдэж нэгдэж чадахгүй ээ гэдэгээ монголчууд үзүүлж харуулах цаг болжээ.
зочин [202.179.24.44] 2021-02-17 06:12:27
Миний эх орон дэндүү баян орон хүн амаа газар нутаг байгалийн баялагтайгаа харьцуулвал дэлхийд дээгүүр жагсана.Ухаан муутай шуналтай сэтгэлгүй удирдлагаасаа болж 30-н жил дампуурлын замаар гадныхны бодлогоор баялгаа дундрууллаа.Энэ 30-н жилд ард түмнээ сэтгэхүйн ядууралд оруулсан өрийн дарамтанд дөнгөлсөндөө 3-хан сая иргэнээ ийм гасланд оруулж өрөнд баригдуулсан нь эрх баригчдын уучлашгүй алдаа одоо үүнийгээ засаж өөрийнхөө толгойгоор сэтгээд цаашаа явхад ирээдүй гэрэлтэй байна.
ЗОЧИН [192.82.76.135] 2021-02-17 04:39:39
МИНИЙ ЭХ ОРОН ЯДУУ БИШ БАЯН БАЯЛАГТАЙ АЛТ ЭРДЭНЭСИЙН АМГАЛАН ТАЙВАНГИЙН ЭХ ОРОН ГАНЦХАН ХУЛГАЙ НҮҮРЛЭСЭН ХУЛГАЙЧДАА ТАНЬДАГГҮЙ ТҮҮНИЙГ ХАМГААЛДАГТАА ЯДУУ БАЙГАА
Зочин [223.104.39.115] 2021-02-17 04:01:16
setgelgee n mash yaduu mongolchuud.het materiallag,nom unshihgui bn.
Зочин [202.21.110.138] 2021-02-17 03:44:01
Цагаан сар тэмдэглэж байгааг нь харахад юун ядрах. Задарсан баян байна
Зочин [202.126.90.136] 2021-02-17 21:18:01
Таны хэлж байгаа үнэн ш дээ!
Зочин [202.126.90.152] 2021-02-17 03:07:09
Зөв
Зочин [202.126.90.20] 2021-02-17 02:32:46
Юугаа ч мэдэхгүй новш юу хуцаад бнаа Монгол хэцүү бн
Зочин [202.126.90.136] 2021-02-17 21:21:25
Монгол биш залхуу, хоосон толгой чи л хэцүү байгаа байх. Хохь чинь! Залхуу новшнуудыг өрөвдөж, тэтгээд ер хэрэггүй.
Зочин [103.26.193.116] 2021-02-17 01:41:03
shulhii_yashur_RNK aguulsan; pi-korona_virus-iin garaltai__________tegeheer chadah l yum baina daa___!!!___VACCINE hiij___!!!???
Зочин [122.201.21.163] 2021-02-17 01:33:36
Hetsuu amidraad bgaa humuus chini zalhu archaagui l humuus .manai mongolchuud. uugshuuleed belenchilsen amidrald ni tusalsaar bgaad bur yaduu bolgochihson.uutsduur ni amidraliig ni bosguulah heregtei sh dee.tegeedl neg ih zoblon toochson humuus tur tegj ugsungui ingej ugsungui tiim bolohoor bi iim amidarch bna geh yum.amidralaa hooloo olj idej chadahgui bol orhih heregtei .ted yumar guikga gih gej halamj abah gej horbood hun bolj turuu yu.archasgui anhiagui zalhuu bna.haya .
Зочин [111.199.56.67] 2021-02-17 02:03:11
buu solior, zohitsuulalt zaaval heregtei,
zochin [202.9.46.252] 2021-02-17 01:16:55
bodsonoos chini khetsuu amidraltai irged ikh bolson ekhneesee khog tuudeg ruugee ortsgooj b.gaa shuu ..