Нохой хүүхдээс илүү эрхтэй юу
Сүүлийн жилүүдэд нохой хүн рүү дайрах нь нэмэгдэж байгаа мэдээ тасрахгүй байна. Гэхдээ хохирогчдын 70 гаруй хувь нь хүүхдүүд. Түүн дотроо 30 хувь нь балчир насны хүүхэд байгаа нь эмгэнэл. Сонирхолтой нь хүн рүү дайрсан, хохирол учруулсан нохдын 90 гаруй хувь нь эзэнтэй ноход байдаг гэнэ. Нохойд хазуулагсдын ихэнх нь хохироод л өнгөрнө. Харин нийслэлээс энэ бүхэнтэй тэмцэх арга нь нэг нохойг устгах мөнгөө нэмэх. Үнэхээр нэг нохойг алахад тийм зардал гарах нь маргаантай. Албан тушаалтнуудын тайлбараар нохой буудах хүн олддоггүй. Олдлоо гэхэд алсан нохойгоо “нутаглуулахад” ихээхэн зардал гарна. Хайрцаг, сав, лам хар ордоггүй юм бол үхсэн нохойг булахад ийм их зардал гарна гэдэгт Сангийн сайдаас өөр итгэх хүн гарахгүй. Өнөөдөр золбин нохой хэдэн жилийн өмнөхөөс өссөн. Харин нэг нохойг устгах зардал хэд дахин нэмэгдсэн нь үнэн. Нохой устгах талаар төрийн зарим санаа ч сүүлийн жилүүдэд цөөнгүй гарсан. Амьжиргааны түвшин доогуур иргэд төрүүлсэн үрээ амьдаар нь хогийн саванд хаяж байхад золбин нохойн үр хөндөх, савыг боох зэрэг мөнгө хусах санаачлагууд нийслэлийн удирдлагын анхааралд өртөнө. Балчир насны хүүхэд эзэнтэй нохойд уруулж,18 оёо тавиулж, хэдэн зуун мянган төгрөгний эмчилгээ хийлгэсэн ч шүүхээс буруутай этгээдээс дундаж зэрэглэлийн арван кофетэй тэнцэх мөнгийг хохирогчид олгох шийдвэр гаргажээ. Эндээс харвал хүүхдийн эрх нохойны эрхээс доогуур үнэлэгдэж байна. Зарим иргэдийн нохой нэг хүүхэд бүү хэл нийт гудамны иргэдийн эрхээс илүү эрх эдэлдэг баримт бий. Нийслэлийн төвийн нэгэн гэр хорооллын эзгүй хашаанд нохой бүү хэл өөрсдийгөө яая даа гэсэн айл нүүдэллэн иржээ. Хоёр том нохойтой. Хашаа гэхээр юмгүй айлын дэргэдүүр хүн гарахад ноход нь арай л барьж идэхгүй. Харин эзэн нь “Манай хөдөөд нохой уядаггүй. Нохой угаасаа хуцдаг юм” гэж номлоно. Мэдээж нохой хүүхэд, хөгшдийн айдсыг мэдэхгүй. Харин түүний эзэн нь хоттой хонины дэргэд биш, хүнтэй хотод амьдарч буйгаа мэдэх үүрэгтэй. Гэхдээ гэр хорооллын ноход өөрийн дошин дээрээ л хөнөөл учруулдаг бол тансаг байшин хорооллын зарим ноходын эзэд илүү хорон сэтгэхүйтэй нохойгоо эрхлүүлнэ. Нийтийн орон сууцанд тулаанч, хамгаалагч зориулалтын нохдыг тэжээхийг хориглох тухай арваад жилийн өмнө яригдаад нам болсон. Учир нь 1990-ээд оны эхээр нийтийн орон сууцанд амьдардаг нохдоос багахан хэмжээний цэвэрлэгээнд зориулсан төлбөр авах шийдвэр гарсан байдаг. Гэтэл маргааш нь Сүх жанжны хөшөөний өмнө 40,50 мянгатын хорь хүрэхгүй тэтгэврийн хөгшид гарч ирээд нохойн төлбөр авах шийдвэрийг хүчингүй болгосныг мэдсэн хэрэг. Өнөөдөр тансаг зэрэглэлийн байшин хороололд өөрөөсөө том нохой дагуулсан багачуул, амгайвчгүй овчаркаар гоёсон залуус уөөнгүй харагдана. Хуулиар олон нийтийн газар нохдыг амгайвчтай авч явах ёстой. Гэтэл энэ заалтыг цагдаа ч хэрэгжүүлж чадахаа больсон.
Саяхан эцгийнхээ гарт амиа алдсан охиноор далимдуулан төрийн байгууллагууд том хэмжээний мөнгө, олон орон тооны тухай ярьж байна. Үнэн хэрэгтээ нийгмээрээ хүүхдээ хүчирхээлээд байгаа үзэгдэл байхгүй. Амиа алдахын өмнө талийгч охин эмчид үзүүлэхэд зургаан хавирга нь хугарсан байсан гэдэг. Түүнийг мэдсэн эмч цагдаад хэлэхэд л охины амь аврагдах байсан. Хүчирхийлүүлэгч эмэгтэй анх цагдаад гомдол эрэхэд арга хэмжээ авахад аиьд үлдэх байсан. Хүн амын нэгээс илүүгүй хувь нь л ийм асуудалтай тулгардаг. Харин төр өнөөдөр асуудлыг дэвэргэж хүүхдийн эрх хамгаалах төрөөс том сүлжээ байгуулах тухай номлож байна. Өнөөдөр төр иргэдийн зовлонг мөнгө болгож ашиладаг тогтолцоо үүссэнийг эндээс харж болно.
Хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгаалалт ийм байхад хүний эрүүл мэндэд хоирол учруулсан нохой ямар ял эдэлдэг вэ гэсэн асуулт гарна. Зарим иргэдийн иддэг хоолноо амттай амттай нохойн хоолны дэлгүүр нэмэгдэж байгаа. Өнөөдөр хүүхдэд вакцин тарих, эрүүл мэндийн даатгалтай байх шаардлага тавьдаг бол хүн ам нийтээр оршин суудаг бүсэд нохдод амгайвч зүүхийг шаардах нь бүү хэл ямар нэгэн эрүүл мэндийн үзлэгт ордог нь эргэлээтэй. Өвчтэй хүүхдийг эрүүл мэндийн дэвтэргүй бол эмнэлэгт хүлээж авдаггүй бол хэн нэгнтй эрүүл мэндэд хохирол учрулсан нохойн эзнийг тогтоох ямар ч баримт байдаггүй. Хүн урсан нохойн эзэн зуун мянган төгрөгөөр торгуульдаг бол түүний тухай мэдээлсэн сэтгүүлч хоёр сая төгрөгөөр торуульна. Хүүхдийн болон нохойн эрх ийм л ялгаатай.
Тэгвэл хүүхдийг хохироогоод дээр нь илүү эрх эрх эдлээд байгаа нохойн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэсэн асуулт гарна. Нийслэл жил бүр хэдэн тэрбум төгрөг гаргаж үүнийг шийдэх мөрөөдөлтэй. Гэхдээ нохой хүний эрүүл мэндэд хохирол учруулах тусам албан тушаалнууд үүнийг ашиглаж нохой устгах хөрөнгө жил бүр нэмэгдэх боломж нээгдэнэ.
Хэдхэн жилийн өмнө хэдэн залуу хилээр нохойн арьс гаргахыг оролдоод буруудаж байсан. Манай төр л тэднийг гэмтэн мэтээр харсан болохоос бусад төр энэ үйлдлийг шинэ бизнес гэж хараад ямар дэмжлэг хэрэгтэйг залуусаас асуух байсан биз. Зарим иргэдийн хэлж буйгаар Монголд нохойн түүхий эдийн бизнесийн орон зай бий. Тэр бүү хэл экспортоос ашиг олох боломж нь дотоодынхоос хэд дахин илүү гэнэ.
Сэтгэгдэл
Jesus [202.9.46.16] 2021-02-17 14:17:23
Тэгвэл хүн амьтнаас илүү эрхтэй юу?
Наана бодолцох, хийж үзэх зүйл олон байна. [202.131.225.53] 2021-02-17 11:15:48
Шашнаар бол гэмгүй яваа нохой алах НҮГЭЛ юм. Хүн нь хүн шиг байж өөрөөс дорой амьтдыг хэрхэхийг бодож шийдэл олох хэрэгтэй. Амьтан алахаас наагуур өчнөөн л шийдэл байна. Т-л, нохойг пайзжуулах, нохойг цэвэршүүлэх, нохойг төвлөрүүлэн арчлах байранд байлгах, нохойны албан татвар бий болгох, нохой эзэмшигчдийн нийгэмлэгүүд байгуулах гээд. Алийг нь ч хийж үзээгүй байж ШУУД алья, буудья гээд явчихдаг. Ямар харгислах өвчин туссан биш.
Зочин [103.26.195.163] 2021-02-17 09:46:48
Орон сууцанд нохой тэжээхийг тас хориглох хэрэгтэй бна . Нохойны шээс баасан дээр нь хүүхдүүд тоглоод л байж бна шүү дээ . Бага насны хүүхдүүдийн тоглодог элсэн дээр нохойгоо шээлгээд хээв нэг зогсож байх юм . Хотын гудамжинд хүн шээж , баах хориотой байдаг шиг нохойгоо баалгаж , шээлгэхийг бас адилхан хориглох хэрэгтэй ш дээ
MARSHIL.L.D.ERDENEBAT. [202.126.89.214] 2021-02-17 08:05:23
MONGOLJUUD.BID.NOXOINI.TUXAI.OILGOLT.TUN.IX.DUTMAG.BAICAN.N.LAM.XYMYYCYYDIN.DUND.NOXOITOI.UNTDAG.TOBD.LAMUUD.IX.BAICAM.N.ODOO.ZAGT.IL.BOLJ.BAINA.NAC.BARCAN.XYNI.GERLEN.BYRXYYLEER.ALIJ.XYNTEI.ADILXAN.BOLJ.XUBIRAAD.ZALILAN.XIJ.XYN.ALJ.IDDEG.AIULTAI.ALUURJIDIG.IL.BOLGOJ.BAINA.EDGEER.NOXOINUUDIG.CUDALJ.YZEED.16.CURGUULIN.8.B.ANNGIN.5.B.ANGIAC.GARCAN.BATERDENE.ENOXOI.BOLON.XUBIRJ.ERYYL.MENDIN.CAID.BAICAN.CAIXAN.EMEGTEI.GANDIG.NOXOIN.CARICAND.XIX.YED.MON.L.JINGER.BOLON.XUBIRAX.YED.8.B.ANGID.BAICAN.ZERENADMID.NEGEN.TOM.BANXAR.BOLON.XUBIRAAD.GANDI.GEDEG.TER.TOM.EM.BANXARIG.ARAAC.XURDAN.MORDOOD.AMJIB.EDGEER.NOXOINUUD.XYMYYC.GEED.OILOG.DO.XYMYYCEE.XOGIN.ZEGINXEN.ZARIM.ZAGDAAGIN.AJILTANUUD.XULGAI.DEEREM.XYN.AMINI.XEREG.XIGEED.AIXAARAA.BUSHUUXAN.NOXOI.BOLON.XUBIRAAD.ZUGTAADAG.AIULTAI.NUUZ.YIL.AJILGAA.BAIGAAG.DUUJIN.ARIUNAA.NIEREE.AMCAAD.BEEJIND.TENEJ.IABAAD.MASHIND.SHYRGYYLEED.NAC.BARAAD.TEGEED.EX.ORONIXO.GAZAR.SHOROO.XORCOOR.GULGAJ.GULCAJ.XOGIN.DHYYR.SHIG.XICEED.NICEJ.IREED.BUUJ.IREED.BAIJ.BAINA.
Зочин [202.21.108.31] 2021-02-17 07:04:15
нохой тэжээж чадахгүй хөгийн сүг хүнээ дор үзсэнчигээ сайн нохойч гүй хүн ч гүй сайн нохой сайн хүн болохыг мөрөөдөнө чам шиг амиа бодсон сүг өөрөө амьтаныг өөршигээ болгоод сайн төрөлд ортолоо муугаа тултал Ялгааг нь хөгийн сүгээ нохой хүнийг гаршуул нь уу хүн нохойг гаршуулш нь уу хүн бол чамайг сүг гэнэ амьтан бол хүн амьтанаас дор сүг нохой амтанч гэлээ хүний талд байлаа гээд нохой нохойныхоо үрийг хайралдаг анхнаасаа үр үндэс цэвэр эдэл ойлго
Иргэн [122.201.22.112] 2021-02-17 06:28:26
Монголоо алдсан гайхал минь амгайвч биш хошоорт угладаг хошуувч гэдэг юм.орон сууцанд нохой хэтэрлээ юугаа хийдэг байнаа хориглох хууль гаргах хэрэгтэй татвар өндөр оногдуул монгол хүнд таарахгүй харин хоточ банхар бол өөр хэрэг шүү.Орон сууцны нохойг устгая.
Зочин [66.181.169.162] 2021-02-17 06:05:25
Зарим айл нохойгоо хүн урдаг болгочихоод сүүлдээ өөрсдөө дийлэхгүй гадуур явуулж нохой нь хүн урж байгаа. Цагдаад хэлэхээр хүн ураагүй бол манайд хамаагүй гэдэг тайлбар өгөөд сууж байгаа. Хүмүүсийг эрсдэлээс хамгаалах байгууллага цагдаа биш юм уу. Нохой хүн урсаны дараа л цагдаад дуудлага өгөх ёстой гэж ойлголттой цагдаагийн байгууллага бас байнаа аа бна. Төв аймгийн ЦГ шүү дэ
Буудаж алаа . [192.82.72.18] 2021-02-17 05:53:59
Маш зөв сэдэв хөнджээ . Гэр хорооллоор явахаар иөн зуслангууд дээр сул чөлөөтэй золбин нохой их байнаа . Хүн хазчих гээд л тун хэцүү юм аа . Хотод 60 анчин машин буу сумаар хангаад өгчихөд л энэ муу золбингуудыг нам дарж устгаж өгнө дөө . Буудах цэвэрлэх л хэрэгтэй дээ .
Зочин [103.57.94.215] 2021-02-17 05:32:08
Nohoid hairtai humus nohoigo jild 2 vaktsind hamruulj 4 udaa tuulga hiilgej.emchelgee uilchelgee sain avdag.teghed humus huuhdee hedin udaa emlegt uzuulj ydaj zuv hoololj chadaj bgani hed bol.2taltai asuudal.ger horoolold bga nohod bol hetsuu haldbarguijuuleld bhgui hool tegil uguh gudmand gargana.huduuni esuul ger horoold ussun humus nohoi muuhaigar hardag bh.ger bulinngeshuun
Зочин [172.58.144.241] 2021-02-17 05:09:18
Моринд амгайвч буй нохойд бол хошуувч буй. Эх хэлээ бага бузарла.
Зочин [192.82.74.7] 2021-02-17 04:14:05
Нохойны арьсан гутал маш дулаахан, бугын арьсан гуталнаас дээр зардал хямд. Энэ бол маш ашигтай байх болно.
ЗОЧИН [59.153.86.3] 2021-02-17 04:12:45
Зөв асуудал хөнджээ, нохой хүнд аюул учируулж байгаа нь үнэ, Шийтгэлийг нь хүндрүүлэх хэрэгтэй,
з [64.119.16.147] 2021-02-17 03:57:25
Үнэн худал баримтгүй юм бичихээ болиоч ээ. Баримтаа эзэн хаяг, тоо баримттай дурд. Үнэндээ орон сууцанд нохой тэжээж буй хүмүүс аль болох бүх л вакцинд нв хамруулаад, бүртгэлжүүлээд гэрийнхээ нэг гишүүн болгоод л явах сонирхолтой байдаг. Харин нийгмийн зүгээс зөвөөр дэмжих хандлага маш муу. Ядаж л хороолол бүрт тэжээвэр амьтадын салхилуулах нэг нэг талбай байх ёстой. Ийм зүйлгүйгээс болж хаа хамаагүй дагуулж явна, амьтан хүнд адлагдана.Татвар хураамж аваад, ямарыг нь хаана яаж тэжээхийг нь хуульчилаад өгвөл болоо биз дээ. Гэр хороололын айлуудын сул ноход орон сууцны хороололд орж ирж дураар тэнэж байхад яах үгүй байж, эзэн хөтөлгөөтэй нохойг ад үзэж, айж маяглана хачин гаж хүмүүс шүү.
Зочин [202.126.88.37] 2021-07-17 13:42:10
buunii goh ch darj uzeegui cham shig jatsga zugeer bagahan shig hutsoo hunii umchiig buudchih yumsan gej tarhindaa noiton zuudelj yawdag shees we
hm [66.181.177.247] 2021-02-17 04:53:14
Нохойн баасаа арилгаад, хошуувч зүүж салхилуулдаг бол нохойг байрандаа тэжээхийг эсэргүүцэх хүн одоогийнх шиг их байхгүй л байх байсан гэдгийг бодоод үзээрэй.
Зочин [192.82.74.7] 2021-02-17 04:19:43
Нохойны эзэд нь өөрсдөө ямарч хариуцлага байхгүй цэцрлэгийн хүүхдэдээ өгөөд гадаа гаргачихдаг. Ямарч хошуувч зүүлгэхгүй, том нохойноос бусад айлын хүмүүс айдаг. Нохойг нь буудаад алчихмаар санагддаг.
зочин [64.119.26.43] 2021-02-17 03:40:51
зөв зүйл бичжээ,харин үүнийг анхаарч сайн хуультай болох юмсан хаана ханддаг вм болдоо
зочин [66.181.161.20] 2021-02-17 09:38:20
Мэргэжлийн хяналтын газрын нөхдүүдэд л хандана ш дээ.Тэд ан амьтан.хорио цээр мээр гээд л их л юм ярьцгаадаг хүмүүс.Юу хийцгээж байдаг юм.бүү мэд.Аль эртнээс л нохойд хүн хазуулбал ямар ямар эрсдэлүүд үүсэхэв гээд л эрсдэлт аюулыг тодорхойлчихсон байгаа.Үүнийхээ дагуу шаардлагатай эм бэлдмэлүүдийг хаанаас авах,үүсэх эрсдлийг яаж устгахав гэх мэт зүйлүүдийг анхааралдаа авчихсан л байгаа
Зочин [192.82.67.43] 2021-02-17 03:26:29
Bi nohoi tejeedeg zodoonii bish zodoonii nohoi tejeedeg hvmvvsiig demjdggui zodoonii nohoi bol zodoonii nohoi horigloh hregtei
Зочин [64.119.21.132] 2021-02-17 02:19:07
Уруулсан иргэд өөрсдөө тэр урсан нохойг алчих эрхийг нь өгөөл болоошдээ. Алуулахгүй гэвэл эзэн нь нэхсэн мөнгийг нь төлнө биз. Би уруулахын бол заавал өшөөгөө авч байж санаа амарна
gmas [103.242.47.147] 2021-02-17 02:16:43
шинэ бизнес
Зочин [203.91.115.52] 2021-02-17 02:07:48
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг, жэндрийн эрх тэгш байдлыг хөөргөдсөөр энэ төр гэр бүлийн нийгмийн харилцааг баллаж, гэр бүлийн суурь бүтцийг хэзээ ч засал авахгүйгээр сүйрүүлж байна. Мөнгийг олж болдог. Харин гэр бүл цогцлооно гэдэг нэг насандаа зүтгээд ч бүтэхээргүй нүсэр хөдөлмөр байж болно. Үүнийг энэ харалган төр нэг л ойшоохгүй байна. Яг үнэндээ энэ мэт нарийн төвөгтэй асуудлууд авилгачин луйварчин түшээдийн өөрсдийнхөө гэмт үйлдлийг хаацайлж, иргэдийн анхаарлыг өөрсдөөсөө бултуулах гэсэн зохион байгуулалттай үйлдлийн золиос болж байна.