Хадгаламж, зээлийн хоршоодын гишүүний бүртгэлийг цахимжуулж эхэллээ
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн хоршоодын 72 000 гаруй гишүүний бүртгэлийг 5 дугаар сарын нэгэн гэхэд цахимжуулж дуусна.
Ингэснээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, төрийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох боломж нээгдэхийн зэрэгцээ цаг хугацаа, зардал хэмнэх олон талын ач холбогдолтой.
Өмнө нь хадгаламж, зээлийн хоршоод өөрийн хөрөнгө болон гишүүдийн бүртгэлд орсон өөрчлөлтийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар хагас, бүтэн жилээр СЗХ-нд ирүүлдэг байсан юм.
Хөл хорио тогтоогоод нэлээд хугацаа өнгөрсөн ч СЗХ салбарын бодлого шийдвэрийг шуурхай тасалдалгүй гаргах, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг цаг тухай бүрт нь шуурхай зохион байгуулж байна.
Сэтгэгдэл