Д.Ангар: Эдийн засаг сэхээний байдалтай биш бүр үхлүүт байдалтай байна!

Aдмин / Эдийн засаг

Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг бол 110% дэмжиж байгаа. Учир нь сүүлийн 3 жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж эдийн засагт байсан бүх мөнгийг ТБҮЦ-аар өөр лүүгээ татсан. Үр дүнд нь эдийн засаг борцлогдсон. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг хатангиршсан.
Хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харсан. Одоо ингээд эдийн засгаасаа мөнгө татах биш харин эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарлалаа. Зөв! Ингэхээс өөр аргагүй. Эдийн засгийн сэхээний байдалтай ч биш бүр үхлүүт байдалтай байна. Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юмаа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Гэтэл нэг асуудал бна. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк маань Төвбанкны үнэт цаасны хүүгээ тэглэх учиртай юм /эсвэл дор хаяж эрс буулгах/ Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л ТБҮЦ-руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд 3% хүүтэй зээл авна. Тэр компанид 2 сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5% хүүтэйгээр хадгалгуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл байхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд 6% хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт байгаа ямар ч мөнгийг 6% хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражын ашиг хийнэ.
Ойлгоход хэцүү биш бга биз дээ?


Сэтгэгдэл

/*-*/ [49.0.142.40] 2021-02-18 00:46:46

Эдийн засаг үхлүүт байгаа юм биш. Бүр комд орчихсон байгаа, хэзээ хэдэн жилийн дараа сэрэх эсэх нь ч тодорхойгүй болсон

Зочин [178.192.214.191] 2021-02-17 19:31:03

Төр том болон дунджаас дээш бизнесийг бодлогоор хяналттай шууд дэмжих хэрэгтэй. Харин тэдэнтэй хэр хэмжээний үүрэг хүлээгээд дээр нь хажуудаа хэдий хэмжээний жижиг дунд бизнесийг авч явахыг луйвардуулчихгүй тохирвол улс хөгжинө. Гадаад орнуудад ийм л жишгээр том нь жижгээ чирч явж хөгждөг юм биш үү. Би жижиг дунд бизнес эрхэлдэг, намайг ингээд хажуудаа аваад шударгаар явна гэвэл чирэгдээд явахад бэлэн бна.

Зочин [66.181.190.72] 2021-02-17 15:24:47

Эдийн засгийн үндсэн бүтэцээ өөрчил. Өөр юм байхгүй. Хэрэггүй үйлчилгээ, хэрэггүй худалдаа дампуурах байлгүй. Харин илүү сайн тохирсон үйлчилгээ, үйлдвэр хөгжих боломж үүснэ.

Зочин [122.201.21.104] 2021-02-17 10:50:27

Заавал татвар төлдөг байж дэмжигдэх үү? Татвар төлдөггүй жижиг бизнeс эрхэлдэг хүмүүс дэмжигдэж болох уу

Хэнтэй яахаа сайн бодож хөдөлж байх хэрэгтэй. [202.131.225.53] 2021-02-17 09:30:34

Зүгээр ээ, зүгээр. Хоёр том хөрш мань биднийг элгээр мань хэвтүүлчихгүй байлгүй. Жоол царай алдуулж байгаад туслах байлгүйдээ. Гол нь 3-дагч хөрштэй балайрч байгаад хоёр хөршийнхөө "дургүйг хүргэчихгүй" байвал болно. Кх!

hm [66.181.177.247] 2021-02-17 14:53:14

Хэдий болтол бусдад найдаж явах уу? 2 хөршийн хувьд Монгол муу байх тусам сайн гэсэн бодлого хэрэгжүүлээд удаж байна шүү дээ.

Зочин [64.119.26.143] 2021-02-17 09:28:23

$-Ханшаа алдчихгүйхэн шиг мөнгөө зах зээлд нийлүүлэх хэрэгтэй. Хэрэглээний зах зээлээ маш сайн судлаж байж ямар бараа шаардлагатай байгааг тогтоож байж мөнгөө түүнд зорилоготойгоор нийлүүлэх хэрэгтэй!!!

Зочин [203.91.115.52] 2021-02-17 08:42:02

Дэмжихгүй ээ. Энэ 10 трилион төгрөг зөвхөн олигархуудын болон тэдний хамсаануудын бизнесийг л тэтгэнэ.

Монгол аажмаар 2 хуваагдаж байна: Анзаараач. [202.131.225.53] 2021-02-17 09:46:34

НЭГТ: Гадаадад төвлөрч, амьдрал, ажил, бизнесээ төвхнүүлж байгаа монголчууд. Тэд хүүхдээ тэндхийн сургуульд сургаж, тэр улсынхаа иргэншлийг авч, нийгмийн даатгалаа тэр улсдаа өгч, улмаар Монголдоо ирэх ямарч СОНИРХОЛГҮЙ болж байна. Тэндээ амьдрах боломжийг бататгахын тулд ТЭР УЛСЫНХАА ашиг сонирхлыг Ар Монголд хангана, элдэв шуугиан тарина, тагнуул хийнэ. ТЭР УЛСДАА сайхан амьдрахын тулд Ар Монголоос авч болох юү л байна тэрнийг нь цөлмөнө. ХОЁРТ: Монголдоо амьдрах мань мэт. Дэлхийгээр тарчихсан бусдаасаа МОНГОЛД ҮЛДСЭН зүйлээ хамгаалах үүрэгтэй. Иймд сайн БОД, ЭРГЭЦҮҮЛ, ДҮГНЭ.

зочин [66.181.176.27] 2021-02-17 08:38:38

Зээлийг хэн авдаг билээ. Тэд бөөн сорогч нар. Баахан зээл авсан том машин унасан хоосон амлагч нар их шүү. Тариаланчдад ихэнхийг өгөөд ногоочдод 10000 төг үр өгнө гэж хэлээд алга болдог. Энэ яг давтагдана. Доороо бол дандаа танил талаар явна аа.Жирийн иргэдийн амьдрал хад мөргөдөг.

Зочин [202.55.188.110] 2021-02-17 07:57:41

Зөв дэмжиж бна мөнгөний урсгал аа нэмэх хэрэгтэй монгол банк бодлогын хүү барьж өөр

Зочин [66.181.190.72] 2021-02-17 15:31:35

Бодлогын хүү 0 болго. Монголд байгаа хятадуудын хүүлсэн мөнгийг зогсоох цаг болсон. Хятадууд голлон хадгаламж эзэмшдэг иймд бодлогын хүүг 0 болгож хадгаламжийг нь хятадуудаас эргүүлэн монголчуудад өгч, үр шимийг нь хүртэх цаг болсон.

yншигч [202.179.25.38] 2021-02-17 07:11:54

Монголыг Хятадад барьж өгч байгаа М,Энхболдын тавиул Лхагвасүрэнг зайлуулж ж нь өөрийг чинь тавихгүй бол нэмэргүй, Бид сүүлийн 30 жилд харийн орнуудын чимээгүй эзлэн түрэмгийлэх дайнд нэрвэгдээд байгаа шүү

иргэн [139.5.217.231] 2021-02-17 06:48:15

Энэ их олон эдийн засагчидаа :Эдийн засаг улс ороноо зөвөөр хамгаалж Улс ороноо зөв замд оруулах талаар нь зөв шийдвэр гаргахад үнэхээр гүнрүү нь орж ажилаач ээ.!!!!!!!!Тар н удирдаж байгаа нөхөдүүд өөрсдийн суудалаа батчуулж,ард түмэн эх ороноо өнхаарахгүй байх юм.хажуунаас харахд л өртэйг хараад сэтгэл өвдөж бна.!!!!!!!!!!!Төрийг бүр Толгойтой Оюунлаг хүмүүсээр өөрчилж бж өөрчиллөгдөх юм шиг!!!!!"!!!ёстой толгой хөл мэдэгдэхгүй бна даа.Зоригтой эх оронч Залуус хэрэгтэй!!!!!!!"""Ард түмэн ядарч бна шүү.Гол өөрдөө хуурамч баян их зантайг хараад !!!!!!!!!""??????

Зочин [64.119.27.136] 2021-02-17 06:10:33

төв банкны бодлогын хүүг л тэглэх нь зөв, харин бизнест оруулсан мөнгө жинхэнэ боит эдийн засагт шингэж буй эсэхийг нь тухайн арилжааны банк хянаад хэрэв үгүй бол мөнгөө татах механизм байвал хэрэгтэйдээ. хадгаламжийн хүүтэй зууралдаад ад үзээд байх шаардлагагүй шүүдээ. хадгаламж бол санхүүгийн нэг гол эх үүсвэр шүүдээ Ангар аа

Зочин [192.82.70.238] 2021-02-17 09:58:18

Хадгаламжийн хүүтэй зууралдах нь нэг талаас яваандаа банкаа татаж унагах, нөгөө талаас, төрд дараа бололгүй амиа борлуулж байдаг цөөхөн хэдэн дундчуудыг үгүй хийж ядуусын эгнээнд шилжүүлэх (Бямбасүрэн энэ талаар сайн ажиллаж зөвлөсөн эздээсээ магтаал хүртсэн) "ач холбогдол"-той доо.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.