Израилын компани 3D принтерээр мах хэвлэнэ
ТЕЛЬ-АВИВ. /Reuters/. Израилын “Redefine Meat” хэмээх гарааны компани 29 сая ам.долларын санхүүжилт хийсний дараа ургамлын гаралтай махыг 3D принтер ашиглан үйлдвэрлэлийн хэмжээнд хэвлэхээр төлөвлөж байна.
Санхүүжилтийг венчур хөрөнгө оруулалтын “Happiness Capital”, “Hanaco Ventures” компаниуд хийх аж. Тэдэнтэй мөн “CPT Capital”, “Losa Group”, “Sake Bosch”, “K3 Ventures” компаниуд нэгдэнэ.
“Redefine Meat” компани 3D принтер ашиглан ургамлын гаралтай мах орлуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг боловсруулжээ. Хөрөнгө оруулалт нь үйлдвэрлэлийн 3D принтерийг дистрибьютерүүдэд энэ жилийн сүүлчээр танилцуулахаас өмнө томоохон хэмжээний туршилтын шугам байгуулах боломжийг компанид олгоно.
Энэ нь дэлхийн махны дистрибьютерүүдтэй түншлэх төлөвлөгөөтэй байгаа компанийн хувьд "чухал алхам" юм гэж компанийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Эшар Бен-Шитрит онцлов.
Хэрэглэгчид өөрсдийн эрүүл мэндийн төлөө, түүнчлэн хүрээлэн буй орчин, амьтныг хамгаалах зорилгоор махны хэрэглээгээ багасгахыг эрмэлзэж байгаа тул ургамлын гаралтай махны хувилбаруудын эрэлт нэмэгдэж байгаа юм.
“Beyond Meat”, “Nestle” компаниуд бусад технологид тулгуурлан хамбург, хиамны мах гаргасан бол “Redefine Meat”, Испанийн “Novameat” зэрэг 3D принтер ашиглан мах үйлдвэрлэдэг компаниуд одоогоор хамгийн хэцүү даалгаварт тооцогдож буй ургамлын гаралтай стейкний мах гарган авахыг оролдож байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [202.55.191.130] 2021-02-20 18:58:12
nogoo iddeg mal bolloo doo humuus
Иргэн [202.179.25.113] 2021-02-19 08:05:43
Халуун тогооны the Bull зэрэг газруудын мах хмймэл шүү дээ. Мэдээгүй юм уу?
Зочин [66.181.161.114] 2021-02-18 03:59:44
Ямар новшоо санаачлаад байгаа юм бэ? Ургамлаас мах гардаг гэж ёстой зүүдэлсэнгүй.
Зочин [126.156.31.134] 2021-02-18 00:42:38
Монгол хонио сайн үржүүлье. Тэжээлээр үржүүлдэг үхрийн фермүүд ихэдсэнээс дэлхийн цаг агаарын дулааралд нөлөөлж байна гэж тогтоогоод сүүлийн үед шар буурцагнаас мах үйлдвэрлэх технелоги ихээр хөгжөөд байгаа. Мах иддэг Монголчууд бидэнд хиймэл мах идэж сурах хэцүү. Гэхдээ дэлхий нийтээрээ хэрэглэж ирвэл хүнсээ өөрчлөхөөс өөр аргагүй болно. Тиймээс хонио сайн үржүүлж цаг агаарын дулааралд нөлөа багатай гэдгийг нь батлах шаардлагатай болох байх даа
Зочин [103.10.21.25] 2021-02-18 00:29:00
Дэлхийн хүн ам 15 тэрбум давахад амьтан алж мах идэх гэдэг нь зөвхөн баячуудын харгис зугаа мэт тооцогдоно. Ттүнийг одооноос тооцоолж мэдээд ийм зүйл хийж байна. Одоо ч гэсэн монголчуудын идэж буй хиамны хагасаас илүү хувьд нь шар буурцгийн хиймэл мах байдаг шдээ. Дан цэвэр махан хиам нь бараг 4 дахин үнэтэй. Аянчин г.м. дан махан хиам бас байна аа, байна.
Bj [98.204.176.20] 2021-02-17 14:39:58
Ulam teneg bolood bnaa odoo
MARSHIL.L.D.ÉDENEBAT [202.126.90.159] 2021-02-17 12:45:23
16.CURGUULIN.XECEG.BYLEG.XULGAAJUUD.IZRAL.ULC.BAIGUULJ.BAIGAAD.MONGOLIN.ARDIN.ARMIN.TUCGAI.XECEGYYD.CANCARIN.DURANGAAR.ILERYYLJ.BYGDIG.N..MONGOLD.ABJIRJ.XORIOND.ORUULLAA
MARSHIL.L.D.ERDENEBAT [202.126.90.159] 2021-02-17 12:34:15
URGAMALIN.GARALTAI.MAXIG.OLON.ULCIN.TAGNUULIN.ZOBLOLIN.TUCGAI.GAZARINX.N.TAGNAN.TURSHILT.XIJYZEED.XYNI.MAX.BAIXIG.XATUU.ANXAARUULAAD.TUCGAI.AJILGAA.XIJ.ZOGCOOCON.BAINA.TUXAIN.YIL.AJILGAAND.OPOC.MONGOL.ANGEL.AMERIKIN.TUCGAI.OBIZERUUD.OROLZCON.BAINA.
Зочин [66.181.187.63] 2021-02-17 11:58:33
Хятадууд аль эрт хийцэн биз
Зочин [103.26.195.163] 2021-02-17 09:27:47
Ирээдүйд ходоодны хорт хавдар
Моя [69.197.191.214] 2021-02-17 07:37:36
Монгол ялна