А.Гутерриш: Вакцины хуваарилалт шударга бус байна
НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирусний вакцин тэгш бус хуваарилагдаж байгаа нь цар тахалтай тэмцэх асуудлыг даамжруулж болзошгүй гэж НҮБ-ын тэргүүн Антониу Гутерриш мэдэгджээ.
“Бүх хүн аль болох хурдан вакцинжуулалтад хамрагдах боломжтой байлгахыг бид шаардах ёстой. Вакцинтай холбоотой ахиц дэвшил гарсан ч хуваарилалт нь шударга бус байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.
“Коронавирусний вакцин тариулсан нийт хүмүүсийн 75 хувь нь 10-хан улсад багтаж байна. Үүний зэрэгцээ 130 гаруй улс ганц тун ч вакцин аваагүй байна. Вирус хөгжиж буй орнуудад тархсаар байх аваас ахин дахин мутацид орсоор байх болно. Шинэ хувилбарууд илүү халдварлах чадвартай, амь насаа алдах эрсдэл илүү өндөр байгаа нь вакцины үр дүн, оношилгооны арга зүйд учирч болзошгүй ноцтой аюул юм. Үүний улмаас цар тахал илүү удаан үргэлжилж, вирус хөгжингүй орны иргэдэд халдварласаар байх болно” гэж тэрбээр мөн ярьжээ.
Вакцины хуваарилалт нь чухал сорилт юм
Коронавирусний вакцин бүтээсэн нь цар тахлыг ялах итгэл найдварыг бий болгосон хэдий ч хуваарилалт нь олон улсын нийгэмлэгийн хувьд томоохон сорилт юм гэж А.Гутерриш мэдэгдэв.
“Коронавирус нь дэлхий дахинд үймээн самуун дэгдээж, хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж, эдийн засгийг сүйрүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг ганхуулж байна. Цар тахал нь тогтворгүй байдалд нөлөөлж буй бүх хүчин зүйлийг улам дордуулж, НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх тухай 2532 тоот тогтоолыг хэрэгжүүлэх хүчин чармайлтыг сулруулж байна” гэж тэрбээр үргэлжлүүлжээ.
“Вакцины хуваарилалт итгэл найдвар төрүүлж байна. Ийм чухал үед тэгш байдлыг хангах нь олон улсын нийгэмлэгийн өмнө тулгарсан ёс суртахууны томоохон сорилт юм” гэж тэрбээр мөн хэлсэн байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнгөрсөн оны 7 дугаар сарын 1-нд цар тахлын үеэр гал зогсоох, коронавирустэй тэмцэх бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалсан 2532 тоот тогтоолыг баталжээ.
Олон улсын вакцинжуулалт хариуцсан тусгай бүлэг
Олон улсын вакцинжуулалт хариуцсан тусгай бүлэг байгуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Хорийн бүлэг”-т санал болгожээ.
“Шинжлэх ухааны мэдлэг, санхүүгийн нөөц боломжоо нэгтгэх зорилгоор вакцинжуулалтын олон улсын төлөвлөгөө гаргах нь дэлхий дахинд хэрэгтэй. Энэ асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулах боломж “Хорийн бүлэг”-т бий гэж үзэж байна” хэмээн НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэв.
Түүнчлэн ийм ажилд НҮБ дэмжлэг үзүүлэхийн тулд бүх хүчээ дайчлахад бэлэн гэдгийг тэрбээр мөн онцолжээ. Энэ долоо хоногийн сүүлчээр болох “Хорийн бүлэг”-ийн уулзалтад тус төлөвлөгөөний санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх боломжтой аж.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [172.56.21.159] 2021-02-18 14:44:16
Дэлхийн дарга минь одоо тэгээд яана билээ?
Зочин [66.181.161.119] 2021-02-18 13:47:43
Чи тэр шудрага АНУд очиж амьдардаа.Анус шүтэгч бөгс долоогчоо.Эх нутаг чинь хэрэггүй бол зайлцгаа?!?!
Зочин [80.215.156.223] 2021-02-18 10:13:51
Монголчууд олон юм яоилгүй зүгээр вакцинаа хийлгэ
Нүд чих [66.181.181.96] 2021-02-18 09:14:04
АНУ-ын эрх,чөлөө,шударга ёс тэндээ л байдаг,тэндээ л хүчинтэй юм шиг,гадагшаа болохоор би, бид л гэсэн хандлагаар дээрэнгүй, бусдыг үл тоосон, бидний л зөв гээд байх шиг..
Түгээлт [64.119.23.216] 2021-02-18 07:14:19
Ардчилал шударга ёс зөвхөн Америкт л хүчинтэй