Он гарснаас хойш гурван сая 322.8 мянган тн нүүрс экспортолжээ

Aдмин / Эдийн засаг

Шинэ он гарснаас хойш хоёрдугаар сарын 14 хүртэл хугацаанд нийт гурван сая 322.8 мянган тн нүүрс экспортолсныг УУХҮЯ тайлагналаа.

Нүүрсний экспортын хэмжээ одоогоор өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар өсжээ. Мөн зэсийн баяжмалын экспорт 9,8 хувиар өсөж, 161 мянган тонн болжээ. Засгийн газар энэ онд нийт экспорт өмнөх оныхоос 29,5 хувиар өсөж, 7,9 тэрбум орчим ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа.

Өнгөрсөн онд уул уурхайн салбараас төсөвт 2,5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь нийт төсвийн орлогын 24,3 хувийг бүрдүүлсэн юм. Цар тахлын улмаас төсөвт төвлөрүүлсэн орлогод эзлэх хэмжээ бага зэрэг багассаныг тус яамны цахим сайтад мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.137] 2021-02-20 01:30:49

Нүүрсний уурхайн бүх хамт олонд амжилт хүськ.

Zochin [46.224.12.86] 2021-02-18 12:21:50

Ashgui dee ehleed ene nuursnii mashinii jolooch nariig vaktsinjuulah heregtei bna daa

Зочин [64.119.19.29] 2021-02-18 08:36:34

Сайн байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.