Хан-Уул дүүргийн иргэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдаж байна

Aдмин / Хууль

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр Хан-Уул дүүргийн нийт 18 хороонд зохион байгуулагдаж байна. Тус дүүргийн 32,000 өрхийг суурин гурав, явуулын 127 багаар зохион байгуулж байгаа уг шинжилгээ авах явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шалгалаа.

Хан-Уул дүүргийн наймдугаар хороон дээр очиж ажиллахад өглөө 08:50 цагаас эхэлсэн шинжилгээний явц 50 хувьтай байлаа. Нийслэлийн өрх бүрийг шинжилгээнд хамруулах арга хэмжээнд нийслэлчүүд идэвхтэй хандаж байгааг Нийслэлийн Засаг дарга онцлоод “Нэг өрхөөс нэг иргэн л шинжилгээнд хамрагдах ёстой”-г хэллээ. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд “самнах” байдлаар хийж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл явц сайн байгааг дурдсан юм. Хотын дарга Д.Сумъяабазар шинжилгээ өгч буй иргэдтэй уулзах үеэрээ “Энэ сарын 23-наас хөл хорио тавигдана. Мөн үргэлжлүүлээд короонавирусээс хамгаалах вакциныг хийж эхэлнэ. Эхний ээлжинд энэхүү халдварын эсрэг тэмцэх голомт дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын албан хаагчдаа хамруулах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.127] 2021-02-18 16:30:05

Энд худ ийн 32000 өрх гээд байх юм. Гэсэн ХУД ээс 42220 өрхөөс шинжилгээ аваад дууслаа. Ахиад хэдэн хороо үлдсэн гэх юм. Аль мэдээлэл нь үнэн зөв бэ. Хүнээ өрхөө тоолж мэддэггүй юмуу.

zochin [202.179.27.13] 2021-02-18 09:35:56

Нэг өрхийн шинжилгээний хариугаар явна гэдэг ялангуяа эмнэлэгт бол бүр худлаа. Энэ УОБайдлын газар, НОБ айдлын газар, ЭМЯ зэрэг албан байгууллагууд хоорондын уялдаа холбоо гэж алга. ЭМЯ сайдын тушаал гарсан, эмнэлгийн дотоод журамтай гээд өвчтэй хүнээ түшээд авч яваа хүмүүсийг дайсан, дээрэмчин, гэмт хэрэгтэн мэт гар, буц, оруулахгүй гэж хөөгөөд, үзүүлж байгаа өвчтөнг хол суу цаашаа гэнэ. Ийм үйлчилгээ авсан хүний сэтгэл ямар байх вэ? Эмнэлэгээр үзүүлээд явахдаа шинжилгээний хугацаа 72 цагийн хүчинтэй байх ёстой, дууссан бол оруулахгүй гэж байна Хэрэв хурдавчилсан шинжилгээ хийлгэвэл 25000 төг тушаа. 10 минутын дараа хариу гарна, нэг хоногийн хүчинтэй гэж шахаж байна. Хэд хоногийн өмнө хувийн эмнэлэг үнэгүй авч байсан шинжилгээ шүү дээ. ХСҮТөвийг улсын эмнэлэг гэж ойлгодог. Хүмүүсийг бухимдуулж байхаар нийтэд эмнэлэгт үзүүлэх, үзүүлж байгаа хүнийн асран хамгаалагч, хамт яваа хүмүүс бүгд шинжилгээтэй байх ёстой гээд ил тод зарлачихаж болдоггүй юм болов уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.