Их, дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх нь эдийн засагт асар их хохиролтой байх магадлалтай гэв

Aдмин / Эдийн засаг

Их, дээд сургуулийг хотоос нүүлгэж авто замын түгжрэлийг бууруулах талаар олон жил ярьж ирсэн. Үүнтэй холбоотой тодорхой төлөвлөлт хийгдэж, зураг төсөл гарсан ч бодит ажил хэрэг болоогүй байна. Тэгвэл их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх нь бараг бүтэшгүй ажил хэмээн эрдэмтэн судлаачид, эдийн засагчид өгүүлж байна. Тэд “Сургууль нүүлгэхтэй холбоотой бүх талын нөлөөллийг тооцсон судалгаа байхгүй. Улстөрчид их, дээд сургуулийг нүүлгэвэл авто замын түгжрэл буурна гэсэн нэг талын өнгөц төсөөллийг барьж авч, олон нийтэд таалагдахын тулд байн байн ярьж явдаг сэдэв болгосон” хэмээж байгаа юм. Төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургуулийн 170 гаруй мянган оюутан нийслэлийн үйлдвэр, үйлчилгээний томоохон орлогыг бүрдүүлэгч, эдийн засгийн урсгалыг идэвхжүүлэх “араа шүд” байдаг. Тиймээс нийслэл оюутангүй болчихвол эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаанд зохих хохирол учирна хэмээж байна. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ер нь бүтэшгүй шахуу л юм сонсогддог. Наад зах нь сургуулиудыг хотоос нүүлгэлээ гэхэд багш нар яаж зохицож ажиллах уу. Олон улсад шуурхай, тээвэр авто замын дэд бүтцийн асуудлыг сайн шийдэх байдлаар зохицуулдаг. Энэ мэтээр саад бэрхшээлүүд их байна” хэмээсэн. Нөгөөтэйгүүр, Италийн алдарт архитекторч “Залуусгүй хот амьдралгүй байдаг" хэмээн хэлсэн байдаг аж. Тэгэхээр оюутан залуус нийслэлийн эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэг түлхэц байхаас гадна нийслэлийн амьдралд өнгө нэмдэг байна.

ФИЗИКЧ Л.БЯМБАЖАРГАЛ: АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ СУРГУУЛЬ НҮҮЛГЭСНЭЭР ШИЙДНЭ ГЭВЭЛ ИХ Л ХАРАЛГАН БАЙНА

-Нийслэлээс их, дээд сургуулиудыг нүүлгэчихвэл түгжрэл буурна хэмээн тайлбарладаг. гэтэл наад зах нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх боломжтой харагддаг. таны хувьд асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Замын түгжрэлийг бууруулах зорилгоор л нийслэлийн их, дээд сургуулиудыг цөөлье гэж ярьдаг юм. Тэгвэл эдийн засгийн утгаар нь аваад үзвэл оюутнууд бараг л 170 мянган жуулчин л гэсэн үг шүү дээ. Тэдний эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хувь нэмэр маш их бий. Энэ үүднээс авч үзвэл нийслэлээс оюутнуудыг нүүлгэх нь хохиролтой зүйл. Хоёрдугаар чухал асуудал бол сургууль нүүлгэх нь үйлдвэр, аж ахуйн газар нүүлгэхтэй ижил зүйл биш. Яагаад гэвэл сургууль нь нийгэм, эдийн засаг, соёлын иж бүрдэл байдаг. Тийм учраас нийслэлээс сургуулиудыг нүүлгэлээ гэж бодоход багш нарыг нь яах гэж байгаа юм. Номын санг нь яах юм. Зарим сургуулийг бүр хөдөө рүү хаа хамаагүй нүүлгэчихнэ гэж яриад байна. Гэтэл оюутнууд зөвхөн танхимын хичээлээс гадна төв номын санд суух, бусад дагалдах практикт суралцах шаардлага бий. Энэ дагалдах иж бүрдлийг яаж цогцоор нь бүрдүүлж өгөх юм. Цаашлаад сурахын хажуугаар ажиллаж төлбөртөө нэмэр болж байгаа олон оюутан бий. Оюутнуудыг цагийн ажил, дадлагажигч ажилтнаар авч ажиллуулдаг олон газар байгаа. Тэгэхээр нөхцөл нь нэг бүрдэж өгөхгүй байна. Үүнийг бүрдүүлэхэд сургууль нүүлгэснээс илүү нэмэлт зардал гарна. Тэр болгоныг тооцсон юм уу.

Авто замын түгжрэлийг сургууль нүүлгэснээр шийднэ гэвэл их л харалган харж байна л даа. Олон улсад хотынхоо А, Б гэх зэргээр төвлөрлийн бүсүүдэд өндөр барилга барихыг хориглодог. Харин манайх оюутнууд түгжрэл үүсгээд байна гэчихээд хотын төвд байгаа яам, агентлагууд нь өргөтгөл гээд сургуулиас хэд давсан өндөр барилгууд бариад байдаг.

Үүнд ямар уялдаа байна аа. ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутныг нүүлгэчихээд байранд нь өөр албан газар орох, эсвэл хуучин байрыг нь нураагаад бүр өндөр барилга барьчихвал төвлөрөл, түгжрэл буурахгүй. Энэ хэдэн улсын сургуулийг нүүлгээд хоосорсон байшинг нь газартай тэгшлээд цэцэрлэгт хүрээлэн болгохгүй нь лавтай. Оронд нь орох байгууллага, аж ахуйн нэгж улам түгжирээ үүсгэнэ. Оюутнууд машинтай нь хэд билээ. Автобусаар л зорчиж байгаа. Харин оронд нь орсон албан хаагч болгон машинтай ирээд зогсчихвол нам түгжирнэ. Түүний оронд хотын төвд шинээр нэмж сургууль, өндөр сууц барихыг хязгаарлах асуудал бол зөв. Нүүлгэх гэхээс илүү байгаа зүйлийг байгаагаар нь үлдээгээд хотоо тэлж төлөвлөх тал дээр анхаарах хэрэгтэй.

-Оюутнуудыг хотоос гаргаснаар ар гэрт нь нэмэлт зардал үүсэх юм билээ?

-Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдран суудаг. Энэ хувиар тооцвол нийт суралцаж байгаа оюутны тал нь гэрээсээ их сургуульд суралцаж байна гэсэн үг. Тэд аав, ээжээсээ автобусны мөнгө л авч байгаа. Хэрэв сургуулийг нь нүүлгэчихвэл гэрээсээ явах хэрэгтэй болж байна. Үүнийг дагаад ар гэрээс нь дагалдах олон зардал гарна. Оюутан өөрөө ажиллах боломж хаалттай. Нөгөөтэйгүүр, оюутны байрны хүртээмжийн асуудал яригдана. Энэ мэтээр нүүлгэснээсээ давсан нэмэлт зардал гарах вий гэж болгоомжлоод байгаа юм. За яахав, баахан хөрөнгө мөнгө зараад нүүлгэлээ гэхэд хоосон байран дээр нь бусад аж ахуйн нэгж ирж орлоод түгжрэлийг улам л нэмнэ.

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргавал нийслэлд суурьшсан багш нар яах вэ?

-Харин тийм. Сургуулиудыг цэргийн анги шиг бодоод тушаал өгөөд нүүлгэчихнэ гэж бодоод байх шиг байна. Багш нар явдаггүй юм. Манайхан тэрийг ойлгохгүй байна. Багш явлаа гэхэд гэр бүлээрээ их сургуульд багшилдаг байх хэрэгтэй. Гэтэл ийм хүн цөөн. Тус тусдаа ажилтай. Эхнэр, эсвэл нөхрөө дагаад явлаа гэхэд энд байгаа ажлаа яах вэ. Хаяад очлоо гэхэд нэг нь ажилтай, нөгөө нь ажилгүй болох уу. Зарим нь дунд, ахмад үеийн багш нар нь хотод амьдраад, залуучууд нь очоод багшилж болно гэдэг. Тэгвэл их сургуулийн багш гэж тодорхой шалгуур хангасан хүмүүс байдаг. Тодорхой туршлага, зэрэг цол хуримтлуулж байж багшилж, эрдэм мэдлэг түгээдэг. Тэгэхээр насны хамаарал гарч ирэх гээд байгаа биз. Дан залуучууд очоод багшлаад байвал боловсролын чанарын асуудал хөндөгдөнө. Үнэхээр тэгж нүүлгэх гээд байгаа юм бол ШУТИС Эрдэнэтэд салбартай. ХААИС Дарханы Газар тариалангийн хүрээлэн дээр салбар байгуулаад явъя гэж байна. Үүнийг бол төр дэмжээд өгөх хэрэгтэй. Ийм л зүйл байж болно.

-Ер нь манайхан нэг л өнцгөөс хараад байх шиг?

-Ирэх есдүгээр сараас эхлээд их, дээд сургуулиудыг нийслэлд хичээллүүлэхгүй гэж нэг талаас нь харахаар Улаанбаатар хотод түгжрэл буураад сайхан болох мэт. Гэтэл энэ ганц өнцөг. Дэлхийн ихэнх хот хуучин суурьшлын бүсийг тэр хэмжээнд нь үлдээгээд нэмж шинэ төлөвлөлт хийгээд хотоо өргөжүүлээд явдаг. Манайх их, дээд сургууль, шинжилгээний байгууллагын хотхон байгуулна гэж зөндөө ярьсан. Нэг хэсэг Налайхад байгуулна гэсэн. Гэтэл газар олдохгүй байна гэв үү. Төрд газар олдохгүй байхтай яахав дээ. Дараа нь Багануурт барихаар боллоо. Зураг төсөл хийгээд л байдаг. Цаасан дээр хотхон нь “баригдаад” улсын мөнгө урсаад байна. Энэ байдлаас болоод сургуулиуд ч ажлаа төлөвлөж чадахгүй байна. Налайхад цогцолбор байгуулагдвал хувийн сургуулиуд нэг буланд нь өөрийнхөө хөрөнгөөр салбараа барина биз дээ. Гэтэл больчихсон шүү, Багануурт болсон гэнэ. Хувийн сургуулиуд шийдвэр гаргаж чадахгүй байна. Өнөөдөр их, дээд сургуулиудыг нүүлгэж асар их зардал гаргахын оронд байгаа зүйлийг байгаагаар нь үлдээж, нэмж төвлөрөл үүсгэхгүй байхад анхаарах учиртай. Харин хотоос гадна сургууль, шинжлэх ухааны цогцолбор барих ажлыг урт хугацаанд төлөвлөх хэрэгтэй. Хөшигтийн хөндийд Майдар хот барина гэж яриад байна. Тэндээ эртнээс Монгол Улсын ирээдүйн их сургууль, шинжлэх ухааны төвөө төлөвлөөд явах хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ: ХУВИЙН СУРГУУЛИЙГҮЛДЭЭЖ, УЛСЫНХЫГ НҮҮЛГЭВЭЛ ХӨГЖЛИЙН БОДЛОГОД ГАЖ НӨЛӨӨ ҮҮСНЭ

-Их, дээд сургуулийг нийслэлээс нүүлгэх асуудал олон жил яригдаж байна. Нүүлгэсэн тохиолдолд нийслэлийн эдийн засагт ямар хохирол учрах вэ?

-Үүн дээр хоёр үндсэн асуудал байгаа юм. Юуны өмнө төвлөрлийг бууруулах, эдийн засгийн хөгжлийн бодлогыг түрүүнд барьсан гэхээс илүүтэй үлдэх газар, обьектод шунаж байна уу гэх асуудал юм. Яагаад гэвэл өмнөх улсын их, дээд сургуулиудын хувьчлалын үр дүнгийн асуудал одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа. Мэдээж их, дээд сургуулиудыг нүүлгэснээр хотын төвд газар, барилга байшин нь үлдэнэ. Хэрэв үүнийг хувьчилбал төвлөрлийг бууруулах үндсэн агуулгаасаа хазайна. Магадгүй хувьчлалаар улсын өмчийг шамшигдуулах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ объектуудад төрийн байгууллагуудыг оруулах нь зүйтэй. Хоёрдугаар чухал асуудал гэвэл нийслэлээс улсын сургуулиудыг нүүлгээд хувийнхыг үлдээнэ гэвэл буруу. Тэгэх юм бол хөгжлийн бодлогод асар их гаж нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл улсын сургуулийн багш нар нь хөдөө рүү нүүхгүй. Нийслэлд амьдрал нь тэгширчихсэн, гэр бүл ажлаа дагаад хөдөө рүү нүүх магадлал бага. Ингээд улсын сургуулийн багш нар хотод үлдэнэ. Хувийн сургуулиуд үлдэнэ. Улмаар нийслэл дэх улсын сургуулийн орон зайг хувийн сургууль эзэлж, үлдсэн багш нар нь эдгээр сургуульд ажиллаж дунд, урт хугацаандаа улсын сургуулийн нэр хүнд унана. Эцэг эхчүүд ч нийслэлд хувийн сургуульд өндөр төлбөртэйгөөр хүүхдээ сургах болно. Башлах боловсон хүчин нь энд үлдчих учир хувийн сургуулиудад давуу боломж үүснэ. Улсын сургууль руу оюутнууд, багш нар ч очих дургүй болно. Хэрэв нүүлгэхдээ хүрвэл хувийн сургуультай нь хамт нүүлгэх ёстой. Гэхдээ хувийн өмчийн асуудал учир их хэцүү л байх болов уу.

Г.БАТ


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.149] 2021-02-22 12:12:59

2 л гаргалгаа байна. Нэг нь их дээд сургуулиудыг хаахыг нь хааж цэгцлээд үлсэнийг нь аймгуудад тарааж нүүлгэх нөгөө нь төр засгийн ордон яамдыг хотоос гаргах.

Зочин [202.126.88.162] 2021-02-21 11:27:54

Ямарч хэрэггүй хувийн их дээд сургуулиудыг хаахын хаагаад үлдсэнийг хөөгөөд гаргах хэрэгтэы бна.

Зочин [103.26.193.252] 2021-02-21 12:11:34

Хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй. Ихэнх хэл, нийгмийн чиглэлийн сургуулиуд бдаг. Хувийн сургууль төгссөн гэж ярихаасаа хүмүүс ичих хэрэгтэй. Хүрээ, Сутай, Отгонтэнгэр, Шихихутаг, Этүгэн, Халхжурам ч гэх шиг.... онигоо

Зочин [64.119.25.206] 2021-02-21 02:23:19

Их дээд сургуулиудыг хотоос гаргаж хотын хүн амын нягтаршил, хөдөө орон нутгийхан Улаанбаатар хотруу оюутан хүүхдээ дагаж ирээд сууршдаг мөн залуус нь их дээд сургуулиа төгсөөд эндээ гэр бүлтэй болоод дасчихсан Улаанбаатар хотод үлддэг байдлыг бага ч гэсэн зохицуулах гээд байна.

Unshigch [202.9.40.236] 2021-02-20 10:57:52

Deed surguuliudiig hotoos gargah ni zuv. Harin undur shalguuraar tentsej ordog bolgoog gants ih surguuli Mongol ilsiin ih surguuliig uldeeh heregrei. Zaluusaa dagaad Erdenet , Darhan, Baganuur , Nalaih urugjij hugjinu zaluus ajil amidraltai bolno.

Зочин [66.181.187.207] 2021-02-20 08:46:10

Төр өмчөө мэднэ биз дээ. Нүүлгэхээ ирвэл нүүлгэх л байлгүй, хичээлийн байранд огт ирэхгүй цахимаар хүртэл хичээллээд болоод байхад заавал УБ-т л байна, тэгэхгүй бол багшгүй болоод сүйрчих юм шиг комментуудыг багш нар л бичиж байна даа. Харин ч цахимаар хичээллүүлээд, ажилд орж чадахгүй байгаа гадаадад болон дотоодод их сургууль төгссөн чадварлаг залуусаар багш нарын нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй. 50 хол гарсан, 60 дөхөж байгаа, оросоос өөр хэл мэдэхгүй настай зарим багш нар нийт багш нар, сургуулийн төлөөлөл юм шиг ярихаа болих хэрэгтэй. Нүүлгэхгүй гэж чаргууцалдаад яахав дээ. Нүүнэ л биз.Америк, Хятад, Солонгосын их сургуульд хүртэл сурч байсан хүүхдүүд цар тахлаас болж монголд ирчихээд зайнаас , цахимаар сурч л байна. Галав юүлэх гэж байгаа юм шиг сэтгэгдэл бичихээ больмоор юм даа. 21-р зуун шүү. Өөрөөр сэтгэ. Заавал багш, ажилтан, удирдлагын гэр нь сургуулийнхаа дэргэд байхаар л сургадаг, ажлаа явуулдаг гэх юм байхгүй. Тэр орон нутагт ч хүний нөөц байгаа.

Зочин [192.82.76.196] 2021-02-20 06:39:37

Их, дээд сургуулиудыг энэ жилээс эхлэн ээлж дараалалтайгаар нийслэл хотоос аймаг орон нутаг руу нvvлгэх нь ходоо орон нутгийг хогжvvлэх чухал ач холбогдолтой.

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:35:41

Зөв шүү.

Зочин [66.181.161.65] 2021-02-20 02:34:20

Энэ бол зүгээр л Монголын Их Дээд сургуулийн багш удирдлагуудын шантаж шалтаг гаргаж байгаа башир аргууд үүнийг авч хэлэлцэх шаардлага одоо энэ цаг үед байхгүй .Энэ нүүлгэн шилжүүлэх ажлыг харин ирээдүйгээ харж маш зөв үтэр түргэн шуурхай зохион байгуулах хэрэгтэй

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:35:59

Зөв.

toli [89.144.221.200] 2021-02-19 23:52:36

mongolin zasag eruul uhaantäai huni tolgoind orohgui soliotoi jum bodoj baihin orond hot zohion baigulaltaa, ded butzee hogjuuleech. ojutan, ih deed surguulias bolood ulaanbaatart zam tugjreegui bas oor jamarch hundrel ted naraas shaltgaalahgui

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:36:27

Хотоос гаргах нь зөв шүү.

Зочин [202.55.188.39] 2021-02-19 16:17:52

Hotoos nuulgej aimguudad taraaj suurishuulbal medeej uls telj hugjinu, huduu ezguirehgui. Gants 2 kampus uldeegeed busdiig darui nuulge

Зочин [124.158.67.88] 2021-02-19 15:04:21

Аймгуудад тараа. Хотоос гаргаж яадаг юм. Жаргалсайхан ярьж байсан даа

Зочин [64.119.19.169] 2021-02-19 14:53:30

Niisleld ireh orkuudiin too tolgoi tsuurnu. Ene bol mash davuu tal. Yutai ch haritsuulahgui.

Zochin [202.9.46.170] 2021-02-19 13:38:25

Mash hurdan hotoos gargah heregtei

Зочин [64.119.21.116] 2021-02-19 12:39:01

Хотоос хурдан гарга .ямарч зардалгүй. Багш нар очол оч очих гүй ч очих багш дүүрэн,ннэ хориглож бгаа хүмүүс бүгд цалинжиж амьдарсан багш нар тархи угааж бна.хаадс багшдс цэцэлэг,эдийн засаг гм .хөдөө газарт боловсролтой хүргэн бэрүүд ихэсдэг.цус холдоно. Хөдөө газарт соёлжинө, мөнгөний урсгал ихэснэ.уб.т бгаа байрныг зар.60%ийг ахиухан графикт зээл өг.тэр мөнгөөр хөдөө аймагтаа зохион бгуула

нар [202.21.108.35] 2021-02-19 12:27:52

хамгийн чухал нь багш бэлтгэх бодлогодоо анхаарах хэрэгтэй. ямар ч шатны сургуулийн гол ирээдүйн хүн . мэргэжилтэн бүтээгч нь багш байдаг. eрөнхий боловсролын сургуулийн багш нараа дотооддоо бэлтгэж болоод л байна. харин хамгийн гол нь улс их орны бүтээн байгуулалтыг хийх инжeнeр тeхникийн ажилтан ажилчин ангиа бэлтгэх багш нараа бэлтгэдэг сургалт маань 30 гаруй жил тасраад байгаа шүү. Инжeнeр багш мастeр багш бэлтгэхээ болисон учраас ажил хийх хүн олдохгүй болсон ч холбоотой. Яагаад вэ гэхээр 4-5 жил дээрх 2 мэргэжлээр багшийг бэлтгэдэг байлаа. Oдоо бол 14 хоногт л багшлах эрхийг өгч байгаа нь маш том алдаа болж байна. Хүнтэй ажиллах шинжлэх ухаан сэтгэл судлал заах арга хүүхдийг мэргэжилд нь дуртай болгох гээд маш их тасралтгүй хөдөлмөрөөрөө багш хүн ирээдүйг бий болгодог. Иймд заавал инжeнeр багш мастeр багш мэргэжилтэй хүн л хүнийг стандартын дагуу л зааж зална шүү.Энэ 2 багшийг улс бодлогоороо бэлтгэж гадаадад дадлагажуулж авах хэрэгтэй шүү.

Зочин [66.181.183.119] 2021-02-19 12:16:09

Хотоос гаргах нь зөв нөгөө талаар 2.3 н ажил хийж мөнгө олдог багш нарт хэцүү дуулдаж байх шиг б.на оюутанууд багш нарын машин гэж хавь ойрын зогсоолыг бөглөөд хаадаг бас чанаргүй сургууль нэр зүүсэн сургуулиудыг хааж цөөлөх мөн сургалтын чанарт хяналт тавих нь зөв гэж бодож б.на

иргэн [66.181.183.223] 2021-02-19 10:29:24

Тэгэхдээ хот өшөө тэлэх нь зөв шүү.??!!!!Бариад эхлэх хэрэгтэй .Одоохон их сургуул чинь багтахгүй гээд гуншигнанана шүү.Та нар бага багаар өргөжиж томордог шүүдээ .Эргүүтээд байлгүй алсын рараатай ажилаач.Нүүлгээч.хот чинь ачаалаа даахгүй бна.Та нарын толгой ажиллахгүй бол Өөр чаддаг хүнд зай тавиад зайлаач.!!!!!!!!Хиж эхлээгүй ГУНШИГНААД Л!!!!!!"""""""!!!!!!

Социализмаас Монголд үлдээсэн өв [202.131.225.53] 2021-02-19 09:45:30

Социализмын үеийн үүсэлтэй нийгмийн проблем. Дэлхийд ядуу феодал Монголд социализм яаж ГИЙГҮҮЛСНИЙГ харуулах гэж өчнөөн дээд сургууль ЗХУ-ийн бодлогоор ЗОХИОМЛООР бий болгочихсон. Уг нь феодал Монголд ҮХЭЖ БАЙСАН Ч яагаад ч ийм их дээд сургууль үүсэх боломжгүй байсан. Тэгээд 1990 оноос хойш ЗХУ-ийн "дэмжлэг" алга болсон. Тэгэхлээр их, дээд сургуулийн төгсөгчид ЯААСАН ??? Үй олон дээд сургууль хэдэн зуугаар нь үүсгэж одоо хүртэл хэдэн мянган төгсөгч жил бүр "ҮЙЛДВЭРЛЭЖ" байгаа. Төгсөгчид нь ажилтай эсэх нь сургуулийн эзэдэд ХАМААГҮЙ байдаг. Одоо бид энэ үзэгдлийн үргэлжлэлийг л үзэж байгаа. Дэлхийн өөр ямар ч улсад их дээд сургууль нь ИХЭДСЭН явдал БАЙДАГГҮЙ юм ш дээ.

Зочин [66.181.182.113] 2021-02-19 11:33:42

Шинэ сайд цогц хараасай. Нэг төрлийн “бизнес” хөврөөд байх вий. Энэ талаар хэн хэзээнээс юуг ямар хөрөнгөөр хийж хаа хүрснийг тогтоохоос эхлээрэй

Чагнаа [64.119.18.99] 2021-02-19 09:12:59

Гадаадад хувийн, эсвэл элдэв шашины хэдэн сургууль л уул уулын мухарт байхаас улсын гол гол сургууль төв хотдоо л байдаг даа. Манайд их сургуулиудаа хөдөө гаргана гээд байгаа чинь, хотын төвд байгаа барилга, газар хоёрт нь санаархсан микробуудыын шунал. Заа тэгээд хөдөө гаргачихлаа гэхэд наад зах нь, жинхэнэ сайн багш, эрдэмтэнгүй сургууль буй болж, боловсролыг нугаслана гэсэн үг. Ингэх ннь гадаадын зөвлөгч нарынх нь нэг гол хүсэл гэдгийг ухаараасай даа.

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:37:32

Хотоос гаргах нь зөв.

Зочин [66.181.161.121] 2021-02-19 08:54:07

umhii gazriin hulgaich nar ih deed surguuliudiin gazriig bulaatsaldaad nohoinuud gazart ni shunaj bjgui yu aimguudad ehleed shine surguuliudaa barichih daraa ni nad nuulgeh ntree yari

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:38:13

Чөлөөлсөн газруудыг нь дуудлага худалдаагаар зарах хэрэгтэй.

зочин [66.181.191.227] 2021-02-19 08:50:15

УБ хот газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүсэд байдаг. Ер нь нүүлгэх хэрэгтэй байхаа. Хотоос баруун тал руу өндөр идэхжилийн бүс харин зүүн тал руу арай тайван байх.

Зочин [192.82.77.211] 2021-02-19 08:19:44

1.5 сая хүн оршин суух дэд бүтэц барих хэрэгтэй. Бид өөрийн хүчээр төмөр гүүр үйлдвэрлэн угсаргч чаддаг шүдээ. Гэмтэлийн уулзвар - Яармагийн гүүо Таван шар- ТЭЦ4 зам Монос - Толгойт Төмөр замын автобааз - Вагнер Ази- Говь компани Дүнжингарав зах -Сансарын тойрог - Цагаан даваа -TV эцэс Тасган -Сансарын тойрог гэх мэт ЗАЛУУС БЭЛЭН даанч авилгачид хүсэхгүй нь гачлантай.

Зочин [66.181.161.121] 2021-02-19 07:52:18

Erguu malnii 76nuud uul uleej setlene gj shaadegshigee ger horoololoo oronsuutsjuulahaa l bod muu malnuud

зочин [64.119.22.115] 2021-02-19 07:51:07

хуучин Улсын их сургууль, ШУТИС, ХААДС, АУИС Багшийн дээд гээд ийм л хэдэн дээд сургууль байсан, одоо ёстой 60 ямаанд 1000 ухна тавьсан шиг болжээ. Иймд хуучин байсан уг улбаатай улсын сургуулуудаа үлдээгээд, хувийн дээд сургуулиуд бүгдхөдөө нүүх хэрэгтэй байна. тэгвэл бас их орон зай, суларч, нилээд олон хүн хөдөө тийш явах болно. Хот арай шингэрнэ.

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:39:26

МУИС-ийг үлдээгээд бусдыг нь хотоос гаргах хэрэгтэй.

heden oyutan mashintai bolood tugjreend handiv urguud bgaa yum be dee? [59.153.85.80] 2021-02-19 06:57:27

avilgalchidiin gazar olgoltoos lboloo bizdee

Зочин [202.126.89.97] 2021-02-19 06:34:37

Их дээд сургуулийг хотоос биш юмаа гэхэд, хотын төвөөс гаргах нь бол зөв.

уншигч [64.119.27.76] 2021-02-19 06:16:07

Дээхэн үед "Нийслэл хот бол манай улсын соёл боловсрол, шинжлэх ухааны төв юм" гэж тодорхойлдог байлаа. УБ хотыг их дээд сургуульгүйгээр төсөөлөхөд бэрх, их дээд сургууль нь хотынхоо өнгө төрх, стиль имижийг харуулж байсан цаг бий. Одоо болохоор нүүлгэнэ гэх болжээ. Нүүлгэчихвэл хотын болохгүй байгаа асуудлууд, ж нь замын түгжрэл г.м. шийдэгдэнэ гэвэл ёстой худлаа. Мөн эдийн засгийн маш хохиролтой байх болно. Санал нэг байна үүн дээр. Заавал хотоос гаргах албагүй. Хот орчимдоо, одоо хотхон хороолол барина гээд байгаа газрууддаа, ж нь буянт-ухаа, залуус хороолол г.м. оюутны хотхон бариад нийтийн тээврий нь шийдээд өгвөл яасан юм.

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:40:18

Хамгийг түрүүнд хулхины их дээд сургуулиудыг хөөж гаргах хэрэгтэй.

Оюутан [64.119.18.98] 2021-02-19 06:01:36

Багш нарынх нь лоби юм шүү

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:41:04

Хэдэн тнэг багш нар л нүүхгүй санаатай солиорч байна.

Зочин [66.181.161.100] 2021-02-19 05:51:20

ямар нэг лобби л үнэртээд байна даа

Зочин [202.126.89.223] 2021-02-19 05:41:35

Их сургуулиудыг төлбөргүй болгочих. Бүх асуудал шийдэгдэнэ. Одоо бол зуун ямаанд жаран ухна байгаа шүү дээ

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:41:33

Төлбөр энд ямар хамаа байнаа ккк.

Зочин [66.181.161.16] 2021-02-19 05:27:59

cereg cagdaag sain shandruu hodoo aj ahuig selengeruu tehnikiin surguuliig erdenet bagshiin deediig tov aimagruu barilgiig darhand baival deerdee

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:41:55

Тийншдээ.

Иргэн [202.126.92.99] 2021-02-19 04:39:32

Том сургуулийн ялзарсан багш нарын троллуудын мэдээлэл байна, Одоо байгаа том сургуулиудын байшин барилга бүгд хуучирч шаардлага хангахаа больсон, энэ байрнуудыг нураагаад шинээр барих хөрөнгө, газрыг хөдөө шийдээд өгчих, хуучин байрны газарт мод тариад цэцэрлэгт хүрээлэн болгочихоо, шийдэхэд амархан байгаа биздээ

Зочин [66.181.187.207] 2021-02-20 08:50:13

Та яг зөв бичсэн байна. Улсын томоохон их сургуулиудын хичээлийн ихэнх байрны барилга насжилт өндөр, мэргэжлийн хяналт оруулаад нарийн шалгавал шаардлага хангах нь цөөн, Өнгөцхөн л засал хийдэг болохоос үндсэн хийц нь их муу,

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:42:11

Яг үнэн.

Зочин [111.199.58.8] 2021-02-19 05:01:05

tedgeeriig dahij barih bas,hetsuu dee, er bi orkuudiin l shiid bhaa, uul uurhain surguuli bol nuuj bolnoo, busad ni amarhan bogood bodit zuil bish sh tee

Зочин [66.181.161.89] 2021-02-19 04:33:36

Ганбаяраас асуу

Зочин [103.10.22.39] 2021-02-19 04:26:51

Gargaa yahaaraa uls dampuurdag ym buudal bar l dampuurna biz hohino shu de ondoo beznis hiine buz hot ih tcewerlegdene shuu tigjireej bagsana hotoos gargaj tusgai hot suurin bolgoj hegjuulne biz

Зочин [66.181.181.159] 2021-02-19 04:18:43

УБ хотын хэдэн баар, үоуны газрууд л дампуурна биз, гэхдээ олон зүйл хожно.

зөв [66.181.161.41] 2021-02-19 04:55:50

зөв

zochin [202.9.46.182] 2021-02-19 04:00:03

yag odoogiin khund ued bol bolomjgui uynii turuumd uildver ajliin bair nemegduulj zaluusaa ajiltai bolgokh ni chukhal b.na...

зочин [202.9.47.48] 2021-02-19 03:59:45

Хоёрдугаар сарын 23-наас танхимийн хичээлийг оруулаа. Хүүхдээ сургуульд явуулмаар байна.

Зочин [202.9.46.205] 2021-02-19 03:58:31

ЮУ ХУЦААД БАЙГАА МАЛ ВЭ

Иргэн [139.5.218.133] 2021-02-19 03:52:51

Чанаргүй сургуулиудаа хаагаач ээ ямар ч мэдлэггүй төгсөгчид Төрийн албанд маш их орж байна үнэхээр гутамшиг!!!! Арын хаалгаар орж ирчихээд нээх их зантай 5 үгээ ч зөв бичиж чадахгүй үнэхээр аймшиг!!!

Зочин [111.199.58.8] 2021-02-19 05:01:31

chanarguigee haa, tag zuv

Зочин [139.5.216.59] 2021-02-19 03:51:36

Аймгийн сургууль төгсөгчидөд ажил олдохгй байна аа Яах вэ.???

Зочин [202.179.24.242] 2021-02-19 03:51:26

хийх хүн аргаа олдог үй хүн шалтаг олдог . хийхгүй гацсанаас хийгээд алдсан нь дээр

Оюутан [103.212.119.230] 2021-02-19 03:42:09

хэдэн бэлэн хоолны газар баар хямд буудлуудын лобби л юм даа.

Зочин [64.119.27.202] 2021-02-19 03:33:39

Масаж саун кино хоолны газрууд эзгуурнэ дээ

Зочин [66.181.161.4] 2021-02-19 03:14:25

Бямбажаргал аа - хүү хээ , чи гайгүй ч хүү байсансан - их , дээд сургуулийн тухай төдийгүй боловсролын тухай ухагдахуун ихээхэн өөр болж байна , цаашдаа ч тийм болно ... чамайг " сонгопог "\ хүүхэд - залуус бужигнасан номын өргөө ч билүү ... \ ойлголтойгоо айгаа хүүхэд юм аа гээд л ойлгочихое доо ...

Зочин [202.55.191.130] 2021-02-19 03:12:37

shaardlaga hangahgui baigaa surguuliudaa haasan deeree, aimgiin tovuud deerh surgaltiin tovuudiig demjih heregtei

өндөр хайрхан [202.9.40.224] 2021-02-19 03:06:34

УБ хотоос их дээд сургуулиудыг нүүлгэх нь зөв байх. - улс орны аюулгүй байдал их чухал нэг газар олон хүн төвлөрөх их аюултай, бид гурван саяулаа, 1,5 сая кв км газар нутагтай хэн энэ их газар нутгийг хамгаалж чадах вэ, УБ хотоос очсон их дээд сургуулиуд маш чухал үүрэгтэй. Дан ганц УБ хотын асуудал ч биш улс орны тулгамдсан асуудал. Харин бид энэ их нүүдлийг зөв хийх хэрэгтэй. УИХ хуралд дэвшдэг хүмүүс тухайн орон нутагт жилийн 300 гаас дээш хоногт ажиллаж амьдарсан хүмүүсээс дэвшдэг байх хууль санаачлах тэгвэл УБ хот амьдарч байгаад хөдөө орон нутгаас сонгогддог гишүүд үгүй болно. Хөдөө орон нутаг руу явахаас өөр арга болно. Хөдөө орон нутагт 20 иос дээш ажилласан байдлыг заавал нэг номерийн шалгуур тавьж байж УБ хотод төрийн байгууллагад ажиллах нөхцөл тавьж хуульчилбал хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо их болно. суурь шалгуурыг сайн тавибал хүмүүс өөрсдөө нүүх хүсэл төрнө. удалгүй хөдөө орон нутагт амьдрах их сайхан болно. хот руу ирэх хүмүүс цөөрнө. жав ёсны үзэгдэл.

Зочин [202.55.188.87] 2021-02-19 03:00:54

Их дээд сургуулийг хотын төвөөс гаргах нь зөв яагаад бүгд төвдөө нэг дор маш ачаалал их байна үүнийг бууруулахын тулд хотын зах руу 5-н талд гаргах хэрэгтэй бусдыг нь судалж өөр хотод гаргах нь зөв ийм л зам байж ачаалал тэнцвэржинэ.

Зочин [202.9.47.48] 2021-02-19 02:52:18

Хоёдугаар сарын 23-наас танхимийн хичээлийг оруулаа. Хүүхдээ сургуульд явуулмаар байна.

Зочин [202.126.89.130] 2021-02-19 02:43:21

Би их сургуулийн багш хүн. Хөдөө тийшээ дуртай явна шүү. Яагаад гэвэл: тэнд агаар,ус,хөрс нь цэвэр.Хүнс нь органик. Импортын асуудал бүхий хүнснээс арай хол. Хүмүүс нь хотынхнлос арай дээр. Халдварт өвчин тархах магадлал хөдөө бага. Газар хөдөлбөл амьд үлдэх магадлал хөдөөд илүү өндөр. Дайн болбол хамгийн түрүүнд УБ -ыг бөмбөгдөнө. Стресс бага.

хотын унаган иргэн [66.181.181.159] 2021-02-19 04:16:02

Ятгах яах вэ Захирамж л гаргах хэрэгтэй.

Зочин [139.5.216.59] 2021-02-19 03:49:02

Чи багш биш шүү дээ ID хаягаараа чи олдож байна кккк

... [202.9.40.168] 2021-02-19 03:02:17

iim khun bagsh bolokhch gj dee...dain bolbol UB bumbugduulne gene uu?bas gazar khudulbul ta gantsaaraa amid uldene kkk

Зочин [66.181.176.54] 2021-02-19 02:43:03

Эрдэм ном сурахад байршил огт хамаагүй. Харин ч хотын хөл хөдөлгөөнөөс хол байх тусмаа сайн. Хотоос гарга

Зочин [202.126.89.186] 2021-02-19 02:36:00

170,000 оюутнуудаас болоод хотод түжирэл үүссэн гэж боддог бол тэр хшн ДУРАК юм аа

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:44:11

Ялангуяа ямбий прүс унасан банди нар хотын түгжрэлд их нөлөөлж байгаа шүү.

Зочин [66.181.184.161] 2021-02-19 02:34:32

Хотод хоргодсон багш нарын эрдэмшинжилгээний ажил бн.

Зочин [66.181.176.54] 2021-02-19 02:43:33

ёстой яг

үтэр [202.21.120.66] 2021-02-19 02:32:14

Нүүлгэх хэрэгтэй оюутнуудаа шулж ялзарсан багш нарын үг байна Дагаад явахгүй бол хотодоо үлдэнэ биз багш муудах гэж юу байдаг юм Дарханд Эрдэнэтэд Багануурт онол дадлагаа хослуулаад агуу мэдлэгтэй болсон чадалтай хүмүүс захаас аван бий эх оронд гаднаас нэвтэрч буй шинэ техник технологитой хөл нүүлээд шаьдаа юм зааж чадахгүй багшийг ямар доктор профессор гэдэг юм үхсэн хойноо

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:44:28

Үнэн.

Зочин [202.179.21.204] 2021-02-19 02:29:55

Күй мөн солиорох юмаа энийг бичигч нь баарны эзэн байх хэдэн хямдхан баар дэн буудал л орлого үгүй болно биз өөр юунд эд нар хөрөнгө оруулдаг юм нарантуулаас хямдхан хувцасны тасаг бас жаахан багасах биз

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:44:44

Тийншдээ.

Зочин [202.9.46.89] 2021-02-19 02:24:47

Bagsh nar hudlaa amia bodood davar zaa. dagaad nvv

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:44:58

Харин тийн.

Зочин [202.55.188.97] 2021-02-19 02:19:03

oyutnuud heden baarnuudaa l demjdeg bhdaa oor yu bdiin

Зочин [64.119.19.169] 2021-02-19 14:57:24

Oyutnuudiig dagaad nileed heden disko bar, narantuul, bumbugur, goimondoo, 100gaad toonii lombard, eruuljuuleh bair, pc, 1000 aad tuts dagaad nuune dee.

gg [66.181.176.138] 2021-02-19 02:09:48

физикч хүн физикээ занималдалдаа

Зочин [103.57.95.204] 2021-02-19 02:06:43

ugsen baas ymar yumaara tiim bdiin oorsdiihono hulgaalj idej bgaa mungu l bagsna oyutan gj ursaglaaraj arhi uuj bavaa shawaa hiijil tugsuj bgaa shde ylan guia anhaagiin oyutnuud 6 jil arhi uuj zawaarch tugschuud neg emneglt ariin algaar orchood oorsdiigoo emch gd shaagd yvna tsaacne ayayay

Зочин [202.126.89.207] 2021-02-19 02:09:15

Tiim bolgoson n ene niigemiin 30 jiliin hor urchig bolhoos ter zaluuchuudiin buruu bishee. Buruug ouytnuudaas haih hereggui.

Зочин [202.126.89.207] 2021-02-19 02:06:06

Yu gej shuud setgeliin huurluur nuulgeh vee dee, tegvel Mongol uls asar huchtei ganhana bhaa. Ireeduid ene ulsiig avch yvah humuus chin soyoltoi, bolovson zaluuchuud, erdemted bolhoos Business bish shuu dee,

зочин [64.119.27.106] 2021-02-19 01:51:49

Заавал нуулгэх хэрэгтэй бур оноо маргаашгуй.

Зочин [202.9.40.224] 2021-02-19 02:52:41

Та бүхний саналыг үзлээ. Дор бүрдээ бодох л асуудал. хүн бүрийн санааг нэгтгэн оюутнуудыг нийслэлээс нүүлгэх нь хамгийн зөв шийдэл гэж олон жилийн өмнөөс бичиж байсан. би герман улсад боловсрол эзэмшсэн хүн байна. Герман улсад бүх дээд сургууль нь нийт улс даяараа хот болгонд тарьж байрласан байдаг. энэ нь олон үндэслэлтэй. Дрезден хотод Техникийн их сургууль, Фрайбург хотод ганцхан уул уурхайн европын нэг номерийн их сургууль Берлинд 3-4 их дээд сургууль, гэх мэтээр тарьж байрласан байдаг. бид энэ тухай герман профессороос асуухад эдгээр сургуулиуд нь тухайн хотын хөгжил цэцэглэлтэд том хувь нэмэр болдог гээд хот бүр дээд сургуултай болсноор төвлөрөл үүсэхээс сааруулдаг гэж ярьж байсан. гаргалгаа: 1. УБ хотоос их дээд сургуулийг шат дараатай системтэйгээр гаргах 2. аймаг бүр 3 хотод бүх хувийн болон улсын их дээд сургуулийг хувиарлах 3 УБ МУИС-ийн чухал салбар, Техникийн их сургуулийн зарим салбар, Анагаахын их сургуульийг үлдээгээд бусад бүх сургуулиудыг хотоос гаргана. 4 Хувийн сургуулиудад тохиромжтой санал тавих сайн тал: Төвлөрөл саарна, багшлах боловсон хүчний хувьд санаа зоволтгүй 2-3 жил болоход асуудал шийдэгдэнэ. яагаад аймгууд хөгжихгүй байна. Сургуулиуд аймгийн төвд байхгүй болохоор хөгжил улс даяар жигд хувиарлагдагүй байна. Сургууль төгссөн шинэ хүмүүс тухайн орон нутгийн хүнтэй гэр бүл болж хөдөө суурьшина. цус ойртолт тодорхой хувиар буурна. УБ хотод төвлөрөл буурна. хөгжил улс даяар жигд тархана. улс орны аюулгүй байдал сайжирна. хөдөө орон нутгийн бизнес цэцэглэн хөгжинө. жнь: дэлгүүр, зах, авто тээвэр, орон сууц, баригдана. орон нутгийн эрх мэдэл төвлөрнө. Шинэ цус сэлбэлт болно. малчид заавал уб хот явах шаардлаггүй болно. хүүхдүүдээ дагаад өөр аймаг хотод амьдрах боломж нээгдэнэ. малын түүхий эдээ зарьж борлуулах шинэ зах зээлтэй болно. мэдээж олон жил болсон уб хотод гэр орон бизнес нь байдаг олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарна. энэ бол байх л ёстой зүйл. архины олон салбар баар, цэнгээний газруудын орлого хаагдана. зочид буудлууд оюутангүй болно, тэр мөнгө оюутнуудад өөрсөдөд нь очно. сургуульдаа сураад түц дэлгүүрийн худалдагч, бараа ачигч, зочид буудлын жижүүр, бааранд бармен хийх хэрэг үгүй болно. бүгд биш ч гэсэн 50 хувь буурна. энэ бол том дэвшил. Уб хот руу асар их махны нийлүүлэлт үгүй болж орон даяар жигд хөгжинө. мэргэжлийн хяналтын ач холбогдол гарч ирэн бид эрүүл аюулгүй хүнс хэргэлдэг болно. тоочоод байвал сайн тал маш их бөгөөд улс орон хөгжих эс хөгжих дээр ирсэн байна. энэ том газар нутгийг тухайн аймгуудад нь тараан байрлуулбал үндэсний аюулгүй байдал улс орны хөгжилд нөлөөлөх болно. уб хот бол эдгээр аймгууд хотуудын дундын холбогч гүүр төрийн байгууллагуудын удирдлага оршсон хот хэвээр байна. Их дээд сургуулиудыг дагаад уб хотоос гарах нүүх урсгал шууд нэмэгдэнэ. харин хөдөө орон нутгийг хурдан зөв дэд бүтэцтэй болгох нь чухал аймаг бүр 2-3 жилд бага багаар шийдвэрлэсээр байвал 5 жилийн дараа асуудал бүрэн шийдэгдэнэ. Хамгийн сүүлд корона тахлын үед орон нутгийн тусгаар байдал маш чухал гэдгийг харууллаа. гэхдээ энэ зөвхөн бидний санал тунгаан бодохыг та өөрөө мэдэх биз... баярлалааа 33333333333333333333333333

Зочин [49.0.142.38] 2021-02-19 01:31:11

заавал нийслэлд хохирол учрах юм уу очисон газар нь хөгжихгүй юм уу

Зочин [66.181.181.159] 2021-02-19 01:24:15

Их дээд сургуулийн багш нар саналаа хэлжээ...?

Зочин [192.82.67.165] 2021-02-20 08:46:31

Хотод бүгэх санаатай.


90 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
90 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.