NASA “Perseverance”-ээс анхны зургаа хүлээж авлаа

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн ангарагнаа явагч “Perseverance” аппарат Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр амжилттай газардаж, хоёр зураг илгээжээ.

“Perseverance” аппарат Ангараг гаргийн Езеро тогооны орчимд буух ёстой байсан газраас зүүн өмнөд зүйгт 1.7 км орчим зайд газардсан байна. Гадаргуу дээр буух ажиллагаа автомат горимоор явагдсан бөгөөд 7 орчим минут үргэлжилжээ

“Perseverance” Ангараг дээрээс эртний амьдралын ул мөрийг хайх юм. Уг аппарат 3.9 тэрбум жилийн өмнө нуур байсан гэж үзэж буй “Jezero” тогоонд судалгаа хийнэ.

Өнгөрсөн оны долоодугаар сард Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас “Atlas V” зөөгч пуужингаар хөөргөсөн “Perseverance” нь “NASA”-гийн мэргэжилтнүүдийн бүтээсэн хамгийн том, хүнд хийгээд дэвшилтэт аппарат ажээ. Зургаан дугуйтай энэхүү аппарат Ангаргаас мөн 40 тусгай саванд дээж цуглуулах юм. Цуглуулсан дээжүүдийн ихэнхийг үлдээх бөгөөд 2026 онд ангарагнаа явагч өөр аппарат авах аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

battulga [202.9.46.12] 2021-02-19 10:35:00

mongoose yalnaa

Зочин [183.177.100.234] 2021-02-19 06:36:28

энэ 2 чинь харин муулсан сэтгэгпэл ч гэсэн уншаад баймаар сэтгэгдэл байна шүү. оюуны бядтай хүмүүс байна

Зочин [64.119.21.44] 2021-02-19 04:43:00

бид болохоор Чингисээрээ бахархаад л байрандаа хий эргээд байдаг...

Зочин [192.82.65.200] 2021-02-19 03:12:17

Энэ шүлгийг америк агаа нарт орчуулж өг монголын ард түмэн ямар агуу гэдгийг мэдэг

Монгол хүн [202.9.46.203] 2021-02-19 02:28:24

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо! Хязгааргүй огторгуйн дунд зугаалах улаан оч оо! Нарт ертөнцийг тольдон байгаа Ангараг гариг аа! Бид чамтай танилцахыг хэдийнээс хүслээ . . . Манай их найрагч Д. Нацагдорж маань хүн төрөлтнийг төлөөлж аль тэртээ 1931 онд энэ шүлгээ тэрлэн, хүсэл сэтгэлээрээ Ангарагт илгээж байж ээ! Найрагчийн маань, морьтон ардын маань хүсэл биелэж, Дэлхийн тэргүүлэх орон АНУ -ын эрдэмтэд хүнээс дутахгүй чадвартай судлагааны роботууд Ангараг руу илгээсний 5 дахь нь 7 сар шахам нисэж 470 гаруй сая км зам туулан Ангарагт хүрч, өнгөрсөн шөнийн 03 цагт тэнд амжилттай газардлаа ... Юутай баяр, цуутай бахархал! Нам дагаж ирээдүйгээ манантуулсан, ламд сөгдөж оюунаа боомилуулсан Монголууд Бид дэлхийн хөгжлийн хаахна явна даа ингэхэд?!

Зочин [202.179.25.113] 2021-02-19 07:02:24

Энэ шүлэг бол оросын яруу найрагч есенен ий Од шүлэг

зочин [202.70.44.46] 2021-02-19 03:24:42

Улсын байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа. Тортогтой гэр, хогтой гудамыг дагаж хааяагүй хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зүг хав харлан, уйтгартай хар униар тунана. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хуучин хүүгийн адил нүдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцорход тулжээ. Хайран, хөөрхий, хөөрхий.

Зочин [49.0.142.38] 2021-02-19 01:43:16

ангарагнаа агаарнаа

Зочин [49.0.142.38] 2021-02-19 01:34:06

05цаг 41 минутанд риа новость дээр тавигдсан мэдээ


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.