Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны шинэ тэргүүнийг томиллоо

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүнээр Олимпын асуудал хариуцсан сайд асан Хашимото Сэйког томилжээ.

Өдгөө 56 настай Х.Сэйко нь Олимпын наадамд долоон удаа оролцож байжээ. Тодруулбал, тэшүүрийн төрөлд дөрвөн удаа, дугуйн төрөлд гурван удаа өрсөлдөж, 1992 онд гүйлтийн тэшүүрийн 1500 метрийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

Х.Сэйко Токиогийн Олимпын хорооны тэргүүний албыг хашихын тулд пүрэв гарагт Олимпын сайдын албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Тус хорооны өмнөх тэргүүн 86 настай Мори Ёширогийн хувьд эмэгтэйчүүдийн талаар зохисгүй үг хэлснийхээ улмаас олны шүүмжлэлд өртөж, албан тушаалаасаа огцорсон юм.

Токиогийн Олимпын хорооны тэргүүнээр Японы Хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, 84 настай Кавабүчи Сабүраг томилох талаар хэлэлцэж байсан боловч мөн л олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах Токиогийн Олимпын хорооны тэргүүнээр Х.Сэйког томилсныг сайшаагаад, түүний улс төрийн туршлага Олимпын наадмыг аюулгүй хийгээд амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [117.111.15.142] 2021-02-20 11:49:12

Маш өндөр ёс суртахуунтай, манайхан шиг бусдын доор орохгүй гэж атаархаж жөтөөрхөж амьдрах биш харин бусдад садаа, тээг, дараа болохгүй амьдрах ёстой гэж үздэг, хүүхдээ ч тэгж хүмүүжүүлдэг хүмүүс шүү. Тэгэхээр монгол, япон хүмүүсийн ухамсар, ёс зүйн түвшин тэнгэр, газар шиг ялгаатай бгаа биз

Зочин [64.119.19.25] 2021-02-20 00:09:24

Yaponchuud surhii yumaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.