УОК: Энэ сарын 23-наас нийт аж ахуйн нэгжийн 95 хувь нь хэвийн ажиллана

Aдмин / Хууль

Өнөөдөр УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллахыг бүрдүүлж байна. Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгийг эрчимжүүлэх ажлыг зэрэг явуулахаар ажлаа төлөвлөж байгаа. Энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулж байна. Мөн вакцинжуулалтын ажлыг энэ сарын 23-наас эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан комиссын шийдвэрийг танилцуулахдаа мэдээлэв. Мөн тэрбээр энэ сарын 23-наас иргэн, аж ахуйн нэгжүүдийн баримтлах дүрэм, журмын талаар танилцуулав.

Тэрбээр, “Дүрэм, журмын хүрээнд ажил амьдралын хэвийн горимд шилжиж байгаа тул нийт аж ахуйн нэгжийн 95 хувь ажиллана. Энэ хүрээнд шат шатанд ямар ажил хэрэгжүүлэхийг зохицуулсан түр журмыг боловсрууллаа. Дүрмийг боловсруулахад 14 чиглэлийн 86 байгууллагын төлөөлөгч оролцсон. Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд халдварын нөхцөл байдлыг ангилж, аль зэрэглэлд аж ахуйн нэгжүүд хэрхэн ажиллах талаар тодорхой зааж өгсөн. Нэгдүгээрт, улаан буюу дөрөвдүгээр түвшин. Энэ бол өнөөдрийн байгаа хөл хорионы түвшин бөгөөд халдвар хүн амын дунд тархсан, голомт ихэссэн үед авч хэрэгжүүлнэ. Гуравдугаар зэрэглэл нь улбар шар буюу халдвар голомтот тархалттай түвшин. Хоёрдугаар түвшин нь шар түвшин. Шар түвшин нь зөөвөрлөгдсөн алаг цоог тархалттай байна. Бид энэ сарын 23-наас шар түвшинд орох бөгөөд хэсэгчилсэн хязгаарлалтыг голомттой бүсэд авч хэрэгжүүлэхээс бусад газарт ажил амьдрал хэвийн явна. Түр журмын танилцуулга, мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэх бөгөөд, УОК-оос эрсдлийн үнэлгээнд суурилан ямар түвшинд ажиллахаа цаг тухайд нь зарлана. Иргэн, аж ахуйн нэгж бүрт хариуцлагатай байж, дэглэмээ сахих нь хамгийн чухал” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [65.49.38.142] 2021-02-22 01:19:29

Уул уурхайн ээлжээ дор бүр нь солиод байж болдгүй юмуу олон хоногоор ажиллаж байгаа нь үнэхээр хүнд байнаа цаашдаа уул уурхай ажиллах ямар ч сонирхолгүй болж байна шүү ядаж байхад цалин бага /дэлхийн жишигтэй харьцуулах юм биш/хүний амь нас хүртэл хохирч байна

Ч Г [66.181.161.86] 2021-02-21 15:53:29

Энэ сарын 23 аас ААН үүдийн үйл ажилгааг нээх гж бга нь вакцин гэдэг хорыг ард иргэддээ шахах зорьлогтойгоор нээж бна гж ойлгож болохнээ

Зочин [202.126.90.30] 2021-02-21 10:22:19

ЗГ -н цахилгаан төлөвлөгөө амжилттай явнаа. Хугацааны хувьд дахин сайн бод! Ард иргэдээсээ уучлалт гуйгаад 7 хоног сунга.

Zochin [192.82.72.52] 2021-02-20 15:06:48

Baar,restoran,delguur g/m gazruudad neg hesegtee tsagin hyazgaarlalt heregtei bolov u

АМАРСАЙХАН САЙДАД ХЭЛЭХ ҮГ [192.82.78.167] 2021-02-20 12:25:11

23-НААС АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГТ ШИЛЖИНЭ ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ. ИЙМД ЗАСГИЙН ГАЗРААС: -ХУВЬ ХНИЙ АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГ -ЙЛ ӨРХИЙН АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГ -АЛБАН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ АМЬДРАЛЫН ШИНЭ ХЭВ МАЯГИЙГ ТОДОРХОЙЛСОН ЗАРЧМУУДЫГ ТОГТООН БАХИМТЛАХ АСУУДЛААР МАШ ТОДОРХОЙ УДИРДАМЖ ЧИГЛЭЛ ӨГЧ ТҮҮНИЙГ ЗӨРЧСӨНӨӨС ҮҮДЭЛТЭЙ ХОР УРШГИЙН ТАЛААР ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ НИЙТЭД ЗАРЛАН МЭДЭЭЛЖ ТӨРӨӨС ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ АСУУДЛЫГ ЯРЬМААР БАЙНА. ТЭГЭХГҮЙ БОЛ ВИРУС ДОТООДОД АЛДАГДУУЛСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ӨНГӨРӨӨСӨН ШИГ Л БАЙДАЛ ҮҮСНЭ ШҮҮ

иргэн [202.9.40.44] 2021-02-20 11:52:02

бас л хүүхдээ гэртээ цоожлоод бүтэн өдөржингөө ажиллах нь дээ. Манай удирдлагад цогцоор нь зөв шийдвэр гаргаж чадах хүн үлдээгүй бололтой

Anand [103.140.11.226] 2021-02-20 09:47:06

Спорт заал Кино нээгдхийн муу ?

Зочин [64.119.27.153] 2021-02-21 03:52:30

NO!

Зочин [202.9.41.66] 2021-02-21 03:49:19

Encantog neehgui bol bolohoo bailaa


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.