“Долоогийн бүлэг” олимпын наадмыг зохион байгуулахыг дэмжжээ
ТОКИО. /NHK/. Токиогийн олимпын болон паралимпын наадмыг энэ онд зохион байгуулахыг дэмжиж буйгаа “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид илэрхийлжээ.
“Токиогийн олимпын болон паралимпын наадам нь коронавирусний цар тахлыг даван туулах бэлгэ тэмдэг болох бөгөөд наадмыг энэ зун зохион байгуулах асуудал дээр шийдэмгий байгаагаа Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдсэн. Түүнчлэн наадмыг Олон улсын олимпын хороотой хамтран аюулгүй, найдвартай зохион байгуулахад бэлтгэсээр байхаа мэдэгдсэн. Эрх баригчдын энэ саналыг Долоогийн бүлгийн удирдагчид бүрэн дэмжсэн” хэмээн Эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудын албан бус холбооны цахим дээд хэмжээний уулзалтын дүнд Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь 2020 оны 4 дүгээр сараас хойш анх удаа хийгджээ. Уулзалтад Их Британи, Итали, Канад, Японы ерөнхий сайдууд болон АНУ, Францын ерөнхийлөгч нар, Германы канцлер, Европын Зөвлөлийн тэргүүн, Европын Комиссын дарга нар оролцсон байна.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.31] 2021-02-21 07:12:36
Хоёр их гүрнийг гадуурхах гээд мөн элдэвлэх юм даа. , аль ч утгаараа дэлхийн. тал ш дээ ...