Вакцин хийлгэхийн өмнө болон хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Aдмин / Эрүүл мэнд

Иргэд коронавирусний халдварын эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа юуг анхаарах шаардлагатай вэ?

Тодруулбал, вакцин хийлгэхээс өмнө сүүлийн нэг сард ямар нэг вакцин хийлгээгүй байх, архи согтууруулах ундааг өмнөх өдөр нь хэрэглээгүй байх, тухайн вакцины талаар мэдээлэл авсан байх, эмчийн үзлэгт орохдоо харшилтай эсэх, ямар өвчин зовуурь байдаг талаар эмчдээ өөрийгөө сайн илэрхийлэх, дулаан хувцаслах, заавал вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх, халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлах юм.

Вакцин хийлгэсний дараа тарьсан хэсгийг хөндөхгүй, хоёр хоног ус хүргэхгүй, дулаан хувцаслах, даарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй, гараа ариутган, амны хаалт зүүнэ. Хэрэв халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт залгаж зөвлөгөө авах аж.

Харин вакцин хийлгэсэн хэсэгт боолт хийх, эм, тос тавих, хөхний сүү, гялгар уут зэрэг зүйлээр жин тавьж болохгүй бөгөөд 2 дахь тунгаа товлолт хугацаанд хийлгэх нь хамгийн чухал гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.

Дархлаажуулалтын дараа тодорхой хэмжээнд тухайлбал, толгой өвдөх, чичрүүдэс хүрэх, дотор муухайрах, халуурах, тариулсан газар хөндүүрлэх, хавдах, халуу оргих, бөөлжис хүрэх зэрэг үрэвслийн ерөнхий хариу урвал эхний 20-30 минутад илэрдэг байна.

“Вакцин хийлгэсэн иргэдээс одоогоор хүнд, ноцтой урвал илэрсэн мэдээлэл бүртгэгдээгүй. Вакцин хийлгэсэн хүмүүс коронавирусний халдвараас тодорхой хэмжээнд хамгаалагдаж, өвдлөө гэхэд хүндрэлээс 99-100 хувь сэргийлэх судалгааны дүнг олон улсын сэтгүүлд нийтэлж байгаа”-г ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хэллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:40

Зочин [64.119.25.92] 2021-03-14 04:53:45

Орос вакцин хийлгэмээр байна, сонголтгүй хятад вакцин шахаад байж болохгүй биз дээ !!!

Зочин [150.129.143.2] 2021-03-11 16:05:19

astra zeneca vaccine-iig tromb uusgej hun uhuuldeg uchraas horiglojee___Dani bas Italid________!!!!!!!!!!!!!!

Зочин [150.129.143.2] 2021-03-11 14:14:54

SPUTNIK V gedeg oros vaccine haana hiij baina aa__________??????????????

Зочин [202.126.89.143] 2021-03-11 06:30:54

Ehelj darhlaa suusan bnu gui shinjilj bj vaktsinaa hiigeechee

Зочин [150.129.143.2] 2021-03-12 01:33:15

IgG IgM ________immunoglobulin esreg biet IgG uussen esehiig ni shalgah_________???????? G baina uu______M baina uu???

Зочин [202.21.113.238] 2021-03-11 06:28:45

Хүмүүсийг вакцин хийлгэхийн өмнө эхлээд хэлж анхааруулдаггүй юм уу? Энэ сайтуудад яачихсан малнууд ажилладаг юм бэ? Үргэлж ниргэсэн хойно нь хашгирах юм.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.