Голомт банк нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүллээ
Монгол Улсын Их Хурлаас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэй, хувьцаагаа нийтэд арилжаалах боломжтой болсон. Энэхүү өөрчлөлт нь банк, санхүүгийн салбарын цаашдын өсөлт, хөгжилд эергээр нөлөөлж, дэвшил авчирна хэмээн Голомт банкны зүгээс дэмжин хүлээн авч, олон нийтэд нээлттэй компани болох ажлыг эхлүүллээ.

Монгол Улсын банкны системийн тэргүүлэх Голомт банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн салбартаа инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэгч анхдагч байсаар ирсэн бөгөөд 26 жилийн туршид энэхүү амжилтаа бататгаад зогсохгүй найдвартай байдал, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүд, жил бүр өсөн нэмэгдэж буй шинэлэг үйлчилгээ, шилдэг дижитал банкны үйлчилгээгээрээ ялгарч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн тогтвортой хүчирхэг үзүүлэлт бүхий ууган банк юм.


Голомт банкнаас хийж хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа Монголын банк санхүүгийн салбарт бодит хувь нэмрээ оруулсан, цаашдаа ч хөгжлийн нэгэн томоохон хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.


































































Мачадо Трампад өөрийн Нобелийн Энхтайвны шагналаа өгчээ
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
У.Хүрэлсүх: Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
Европын орнууд Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна
ЗГ: Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэж байна
Трамп Гренландыг авах бодлоосоо ухрахгүй гэв
Битүүний өдрийг бямба гарагт шилжүүлэх талаар санал авч байна
Хаврын "Дүнжингарав" хурдан морины уралдааныг дахин сэргээнэ
Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ