АН шинэ эринээ эхлүүлж байна
1990 оны Ардчилсан хувьсгал бол өнөөгийн чөлөөт нийгмийг Монгол оронд авчирсан. Харин тэр ололтоосоо өнөөдөр ухарснаар барахгүй улс орон авторитар дарангуйллын амсар дээр ирээд байна.
Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? АН-ын гишүүд үү? Тэднийг дэмжигчид үү? Тэд ардчиллын төлөө тууштай байж, сонгууль алгасалгүй саналаа өгч, улсад татвараа төлж, намаа хамгаалж, үнэнч байсныхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй.
Хувалзнуудын хуйвалдаан
Хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой байгаа л даа. Тэд бол намын удирдлагад бэхжээд 1990 оны хувьсгалын ололтоо авлигаар, эрх мэдэл албан тушаалаар, хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө зарж идсээр одоо шоронд оролгүйхэн шиг тэсч үлдэхийг хичээж байгаа адгийн шаарууд юм. Эцсийн мөчид тэд намаа зараад амиа хоохойлох гэж байна.
Нэг их холоос хайх хэрэггүй дээ, ганцхан жишээ хэлье!
Тэр хүнийг С.Эрдэнэ гэдэг! Энэ хүн АН-ын удирдлагад олон жил болсны хүчинд албан тушаал, авлигыг харамгүй авч байсан. Тэр ардчилсан үзэлтэн байгаагүй, түүнийг ашигладаг, ардчиллын цусыг сорж таргалсан хувалз л байсан. С.Эрдэнийн ардчилсан үзэлтэйг батлах ганц боловч эшлэл өнөөдөр хайгаад ч олдохгүй. Хувалзанд цус сорох хошуу л байдгаас хэл байдаггүй юм.
Тэр тусмаа энэ хүн нам дахь өөрийн байр сууриар дамжин нийгмийн хамгийн эмзэг хэсгийнхний амь амьдралыг шийддэг нийгмийн даатгалын газарт шигдсэн хувалз байв. Тэрээр нийгмийн эмзэг давхаргыг шулж мөлжсөн мөнгөнөөсөө үзэл санаа үнэт зүйлээс илүүтэй эрх мэдэл албан тушаалд дуртай хүмүүсийг худалдан авч өөрийгөө хүрээлүүлсэн. Түүгээр дамжиж намын дарга болсон.
АН-ын дотоод дахь зөрчлийг шийдэхээр дүрмээ өөрчилж бүх гишүүдээс намын даргыг сонгодог болоход “нам дамнасан хүчний барьцаагаар” намын дарга болсон. Ерөөсөө намын дарга болсон гол шалгуур бол тэр хаашаа ч хөдлөхгүй “бөлдөгдүүлсэн” хүн байсан юм. Түүнийг дуулгавартай сүйтгэгчээр тавьсан. Тэгэхийн тулд бүлэглэл бүх хүчээрээ дэмжсэн. Дээд удирдлагаас тараасан ялзралын вирус тэгэхэд АН-д мөнгөн дэвсгэртээр дамжин ковидоос ч эрчимтэй тархаж байсан юм.
Гай таарч түүний “эзэн солигдчихсон юм”. Үнэндээ далдаас намыг залж жолоодоход хэрэгтэй гэж “эзэд” нь үзсэн нь зөв байсан боловч тэр эзэд нь дан МАН болчих юм гэж АН-ынхан зүүдлээ ч үгүй биз. МАН хүзүүвчийг нь гартаа авсан тэр цагаас С.Эрдэнэ АН-ыг сулруулах, хагалан бутаргах, устгах ажлыг эрчимтэй хийж байсан.
Тэрээр Нийгмийн хамгааллын сайд байхдаа МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очиртой хамтарч 2012 онд дэлбэрсэн “Дарханы гурил тэжээл”-ийн үйлдвэрийн үр тарианы элеваторыг 3,5 тэрбумаар зассан болоод улсад 16 тэрбум төгрөгөөр шахсан хэрэгт холбогдсон юм. Үүний улмаас улсад 11 240 745 297 (11,2 тэрбум) төгрөгийн хохирол учруусан байна. Дархан гурил тэжээл үйлдвэрийн хувьцааны дийлэнхийг Д.Балдан-Очир 119775 ширхэг, түүний эхнэр С.Намсрайжав 120109 ширхэг, С.Эрдэнийн охин Э.Содгэрэл 152131 ширхэг хувьцаа эзэмшдэг байжээ.
АТГ-аас улсад учруулсан хохирлыг төлүүлэхээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн цагаас С.Эрдэнэ өөрийгөө хамгаалахын тулд МАН-д үйлчилж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед түүний хэргийг бүрдүүлээд баривчлахад бэлэн болоод байтал хойшлуулж, АН-ын дарга болгосон юм.
Ийнхүү МАНАН түүгээр тоглож, тэр МАН-д үйлчилж эхэлжээ. Гэтэл Н.Номтойбаярын хэргийг шалгах явцад С.Эрдэнэтэй холбоотой баримтууд гарч ирж хэрэг зузаарчээ. С.Эрдэнэ улам айж, эзэддээ улам үнэнч болсоор. Эцэст нь Н.Номтойбаяр 1 жилийн хорих ял, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулж шийтгүүлжээ.
Н.Номтойбаярын хэргийг шийдсэний дараа МАН-ынхан С.Эрдэнийг шахамдуулж, АН-ыг устгах ажилдаа ашиглаж эхэлсэн байна. С.Эрдэнэ сонгуулийн үед АН-ыг удирдлагагүй орхиж, сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтийг царцааснаар АН сүйрлийн ялагдал хүлээжээ. Гэм нүглээсээ айсан тэрээр АН-ын даргын албыг орхиод зугтсан боловч эзэд нь зөвшөөрсөнгүй. Сү.Батболдын 250 сая ам.долларын оффшорын хэрэг нийгэмд ил болмогц буцаж намдаа очихыг тушаасан ба АН-ыг Ерөнхийлөгчий сонгуульд оролцуулахгүй байх үүрэг өгсөн байна.
Ингэхдээ 3 тэрбум орчим төгрөгийг өгсөн ба түүнд ноогдох 4 тэрбум орчим төгрөгийн өр төлбөрийг “аргалж”, С.Эрдэнийн хэргийг хаажээ. Уут уут мөнгөөр улсаа худалдсан... ердөө л орчин цагийн шанзав Бадамдорж л гэсэн үг. Тэр ардчилсан хувьсгалд оролцсон ч адгийн шаар болж ашиг хүртэхийн тулд намаа зарчихсан юм.
Тэгээд одоо таарсан ашиг хонжоочдыг худалдан авч намаа сүйрлийн ангал руу түлхэж байгаа бөгөөд ингэхийн учир нь хэргийг нь хэзээ ч сэргээж болно, ингэхдээ Н.Номтойбаярын хэргийг цагаатгахдаа түүнийг оронд нь холбогдуулах болсон байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх саяхан Н.Номтойбаярыг шоронд эргэж очжээ, тэгээд түүнийг Ерөнхийлөгч л шоронд хийсэн гэж ятгаад удахгүй суллана гэж амласан байна. Н.Номтойбаяр, Сү.Батболд нар худ ургууд... МАН-ын тоглоом үргэлжилсээр. Одоо мэдээлэлд ойрхон хүмүүс манай Сү хүчтэй юм гэж ярьж байна. Хүч нь юундаа байдаг гэж үү? Мөнгөнд биш, С.Эрдэнэ шиг худалдагдахад бэлэн улстөрийн янхануудад байдаг юм. Тэр намаа 3 тэрбумаар зарчихжээ... Тэр гурван тэрбумаараа бас өөр шигээ нөхдийг худалдан аваад энхрий хайрт намдаа зүтгэсээр байна.
Түүнд МАН-ын 100 жилийн ойн медаль нэмж өг!!!
АН дахь цэвэршилт
Тамгаа хаяад,байшингаа цоожлоод зугтсан С.Эрдэнийн ард АН-ынхан яаж ийж байгаад орон нутгийн сонгуульд илүү амжилт үзүүлж, улс даяар 50 орчим хувийн амжилт үзүүлжээ. Их хурлаа хийж, дүрмээ өөрчилж намын даргын сонгуульд бэлтгэж эхлэв.
С.Эрдэнийг зугтмагц АН-ын рейтинг өссөн байна, учир нь С.Эрдэнэ явчихсан учраас. Бүр намын дарга атлаа тойрогтоо ялагдчихсан хүн л дээ. Гэтэл тэр тэнэмэл гэнэт буцаад ирэв. Цоожилсон хаалгаа онгойлгоод өөрийгөө нам гэж нэрлэв. Тамгаа булаацалдаж хөлсний хүмүүсээр анхан шатны үүрүүдийн хаалгыг эвдүүлж, бүртгэлийн газартай хамтарч намын тамгыг хүчингүй болгож өөрийгөө дарга гэж нэрлэжээ. Хуурамч Дмитрий...
Зорилго нь намын дарга болохдоо биш харин АН-ыг устгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх. Ингээд хар, цагаан толгойгоо ялаас мултална.
МАН-ын санхүү болоод үйл ажиллагааны дэмжлэгээр тэр идэвхтэй ажиллав. “Яг шоронд байгаа шиг ажилла!” гэж эзэд нь туушаажээ. Хэрэв наранд ажиллахгүй бол шоронд ажиллана шүү чи!
Ийнхүү АН-ын хөгшчүүл МАН-ын хударганд илжиг шиг зүтгэх болов. Тэд намаа сүйрүүлэв. Үнэт зүйлээ худалдав. Амиа хоохойлов. Өчүүхэн эрх ашгаа хангах оролдлого нь улс орныг авторитар дарангуйлал руу чирэв. МАН-ынхан шүүхийг эрхэндээ авах гэж улайран зүтгэж, тэр хэрээр үй олон авлигын хэргийг дураар шийдэж, гэмтнүүдийг суллаж, өршөөж эхэллээ. Шүүхийн систем айсандаа авлигач, хулгайчдын талд эргэлт буцалтгүй үйлчилж эхлэв. Шударга ёс долоон уулын цаагуур оров. АТГ-ыг эрхэндээ авах УИХ-ын оролдлого нь тус газарт байгаа С.Эрдэнэ нарын хэргийг замруулах зорилготой байв. Нэг том хулгайч хэргээ нухын тулд төрийн бүтцийг хүртэл өөрчилж, нөгөө жижиг хулгайч нь намаа сүйрүүлж байна.
Хэдий тийм боловч намын олонхи, эгэл жирийн жирийн гишүүд, залуучууд намдаа үлджээ. Нам бол бүртгэл биш, тамга биш, дарга биш харин үзэл санааны нэгдэл юм. АН зүтгэсээр УДШ-ийн хориг саадыг гэтлэн давахаар намын даргын сунгааг зарлав. Хэрэв УДШ намын шинэ дүрмийг батлахгүй бол хуучин дүрмээрээ асуудлаа шийдье!
Тэгмэгц С.Эрдэнийн шог гараа эхлэв. Тэр бас нийслэлийн намын дарга сонгох юм гэнэ. Өөрөө бол том дарга, бурхан юм байх. Үнэндээ С.Эрдэнийг огцруулах гишүүн ч үлдээгүй юм л даа! АН-ынхны хувьд тэр палианы гаднах 5 дөрвөлжин дотор л тэлчилж байгаа 2-ын тоо! Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамгийн их дэмжлэг авах магадлалтай хотын дэмжигчдийг самууруулах хүсэл! Гэмт хэрэгтний сонгуульд гэмт хэрэгтэн л өрсөлдөх нь жам юм даа!
Нэгэнт өмнөх үе нь намаа, нэр төрөө, алдар гавъяагаа, үзэл санаагаа, үнэт зүйлээ, журмын нөхдөө, хойч үеэ худалдаж идэж, шившиглэж байгаа бол тэднийг мартаад залуу үе нь энэ бүхнээ хадгалж, намаа авч явахаас аргагүй юм. АН-д үе солигдох цаг ирснийг цаг үе өөрөө шаардав. Дээд үеийнхний нь дарга нарын бузар булай үйл тэднийг намаас цэвэрлэхэд хүргэж байна. тэдэнтэй хамт хувьсгалыг гардан хийж байсан эгэл жирийн шударга гишүүд өөрийн эгнээнд хувалзнуудыг байлгахыг хүсэхгүй болов. Хувалзнууд одоо хэрэггүй. Хангалттай, одоо МАН-д элс! МАН-д өрөөсөн дугуйнууд чинь хангалттай байгаа, хэрээ хэрээнийхээ зүг нисдэг, Н.Энхбаярыг хар л даа!
МАН хэдий үе сольсон гэдэг авч үнэн чанартаа 1980-аад оны залуучуудын ард яг С.Эрдэнээр тоглодог шигээ тоглодог хуучин МАНгасууд байгааг, тэр шинэ үед нь ердөө л МАНкурт боолууд болохыг одоо бүгдээрээ ойлгодог болсон шүү дээ.
Сунгаа
Цаг үе, нөхцөл байдлаа тооцоогүй дүрэм ямар их бэрхшээл авчирдгийг АН ойлгож байгаа байх. АНУ-ын намын системийг хэт эрт хуулбарласан нь өөрсдөд нь төвөг уджээ.
Нэгэнт шүүх МАН-ын гарт байгаа цагт хуучин системийнхээ хүч нөөцийг шавхаж ард нь гарахаас аргагүй болсон байна. Гэхдээ системээс үл хамаарч намаа шинэчлэх, гарцаагүй нүүрлэж буй мөхлийн замаас гарахын тулд яаралтай ажиллах хэрэгтэй. Америк зүйр үгэнд “Ажилла, даруй ажилла!” гэдэг.
Намын даргын сунгаа эхэллээ. Монгол моринд америк эмээл тохсон мэт авч Ардчиллын цагаан морь үүнийг ачаа биш, гангараа гэж үзэх нь лавтай. Муу муухай бүхнийг булгиж хаяад, ардчилал эрх чөлөөний төлөөх дараагийн тулаанд туг, илд хоёроо гартаа чанга атган тулаанд орох шударгуу рыцариа хүлээж байгаа л хэрэг.
АН-ын даргад дөрвөн улстөрч өрсөлдөх гэж байна. Мэдээж хувалзнууд яаж зүгээр байх билээ, үрээ цацаж, өмхийгээ хавчлуулах гэж оролдсон ч эрхбиш дүрэм журмаа дагадаг нам тул шүүр самаар морио шүүрдэж цэвэрлэжээ.
АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар өрсөлдөхөөр болсон байна. Шинэ үе, залуу үе айсуй.
Далай түрхрэн хөдлөхдөө өөрт буй хог сагийг гаргаж өөрийгөө цэвэрлэдэг. Түүн лугаа адил АН-ын нийт дэмжигч гишүүд түрхрэн хөдлөж, хог сагийг хөөсрүүлэн хаяад шинэ үеийн далбааг өөрийн мандалд урагшлуулан хөдөлгөх цаг айсуй.
Яг өнөөдөр АН-ын нийгмийн, улс орны өмнө хүлээх гол үүрэг бол нэгдэн нягтарч улстөрийн хүчирхэг хөдөлгөөн болон нэгдээд айсуй дарангуйллыг үлдэн хөөж, ардтүмний эрх ашгийг илэрхийлэгч хүчирхэг нударга болох ёстой.
Шинэ үеэ угтан авч, шинэчлэлээ төгс хийж, улс орноо ардчиллаа мандуулах ЦАГ БОЛСОН! Энэ бол “САЙН ЦАГ”-ийн эхлэл байх болно...
Х.БУЯННЭМЭХ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:07
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:07
gg [64.119.17.166] 2021-03-16 14:08:39
HUDALAA ARDCHILAL YARIJ ULS ORNOO TONOJ AVAAD AMERIK YAVAAD OGOH BAILGUIDEE
Ренчин [183.177.99.230] 2021-03-16 09:46:30
Эрдэнэ гэдэг хүнээр туг тахих нь дээ. МАН Энхболд дээр хийгээд үзүүлцэний дараа хийхээр шинэ эрин эхлэдэг юм уу.
Ард түмэн [202.126.92.234] 2021-03-16 07:36:03
Монголын төлөө гэсэн хүн байхгүй байхөө
z0chin [203.91.115.247] 2021-03-16 03:47:25
kkkk kkkk ene anarhistuud bvtehgvi ee
Сонгуулийн өмнөх өнгө засалтын нийтлэл байнадөө. [202.131.225.53] 2021-03-16 03:13:07
Нам нь ийм их дотоод тэмцэл, зөрчилдөөн, хагаралтай байхад ЯГ "шинэ эринээ" эхлүүлж харагдаач! Ярьдаг морио-о-о!
зочин [43.242.243.16] 2021-03-16 03:00:13
Хоёр АН намын даргын сонгуулиа зогсоогооч. Дарга нар сонгогдсон үед Дээд шүүх бүртгэхгүй шүү Хүчинтэй дүрэм, тамга, дарга байхгүй үед юу ч хийгээд үр дүнгүй ажил болно. Иймд Хайран мөнгө салхинд хийсгэж байна. Нэр дэвшигчид минь ийм тоглоомын сонгуульд оролцохоо болино уу Эхлээд дэд шүүхээр асуудлаа шийдүүлээч
зочин [59.153.86.48] 2021-03-16 02:39:07
ҮНЭХЭЭР намаа бодож байгаа бол хоорондоо хэл амаа ололцож намаа босгож сайн сөрөг хүчин болж ажиллах чухал үе тулгарчихаад бн, АН-н ахмад лидерүүдээ муулах тусам нам чинь үнэ цэнэгүй болж хог болох нь ,Үүнийг ардчиллыг нухчин драхыг хүсэгч гадна дотны бүлэглэлүүд хүсэн хүлээж бн , Гэвч ардчилал бол хэдхэн хүний өмч биш ,Нийт Монголчуудын өмч учираас АНнам хөл дээрээ бат зогсож хүчтэй сөрөг хүчин байхыг та нараас шаардаж бн,
Иргэн [150.129.141.158] 2021-03-16 02:35:14
Арчилалд амжилт!!!""""!!!"!! Одоо бол ардчилал гарч хүчирхэг болох цаг.!!!!!!!"""цаг - хугцаа гэж байдаг.Ялалтанд амжилт .ДЭМЖИНЭ үргэлж дэмжсээр одоо ялалт ирнэ.!!!!!!!!"!!!!!!!!!!
Зочин [66.181.186.91] 2021-03-16 23:54:42
Тэнэгтэх юмаа
Зочин [203.23.199.183] 2021-03-16 02:01:03
ҮНЭНИЙГ ХЭЛЖЭЭ. БИ 90 ОНООС АРДЧИЛАЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН. ҮР ШИМИЙГ НЬ ЭРДЭНЭ МЭТ ХҮМҮҮС ХҮРТСЭН. ОДОО ЭД ЗАЙЛЖ ЗАЛУУЧУУДДАА ЗАЙГАА ТАВИХ БОЛСОНЫГ ЦАГ ҮЕ МААНЬ ШААРДАЖ БАЙНА.
Зочин [64.119.20.38] 2021-03-16 01:41:18
Bitgii hudlaa hutsaysgaa
Зочин [64.119.26.51] 2021-03-16 04:00:53
МАШ ҮНЭНИЙГ БИЧИЖДЭЭ.
Зочин [202.179.21.218] 2021-03-16 00:57:17
Erdene bol BUZAR URVAGCH
Хуульч [192.82.72.187] 2021-03-15 22:11:08
Сайн бичжээ. Бүгд үнэн бна.
Зочин [66.181.161.26] 2021-03-15 14:36:47
" САЙН ЦАГИЙН ЭХЛЭЛ " - Г ДЭМЖИНЭ ЭЭ , ҮЗЭЛ САНААНДАА ҮНЭНЧ ХҮМҮҮС ЯМАРЧ \ ядарсан ч бай , ЯЛАГДСАН Ч БАЙ \ ҮЕД УРВАЖ ШАРВАДАГГҮЙ ЮМ ШҮҮ , ХҮҮ МИНЬ - ХАРИН ТАНАР Л БАТҮҮЛ МЭТ 40 МЯНГАТЫН БУРИАД , ӨВӨРЛӨГЧДЫН УДАМЫН ХОНЗОГНОГСОДОД ХУУРТАЖ \ гэнэдэж \ " ЗӨВШИЛЦӨХӨВ ...
Зочин [46.135.18.246] 2021-03-15 14:04:37
Ene lalaruudaas odoo yuch garahgui shuu! Huuchin tsigl chin ergedgeeree ergene. Yag yas yuman deeree ardchilal gej yamr utgatai yu bolohiig n odoo boltol hench oilgoogoi yavna.
Зочин [64.119.23.154] 2021-03-15 13:18:07
Дахиад чонотой нийлсэн жингэр царайлаад үзээрэй нэг мөсөн буудаад унагаачих байх шүү
Зочин [202.9.46.73] 2021-03-15 11:58:30
АН-ын анхны алдаа гарч ирээд л МАХН-ыг татан буулгах ёстой б.сан юм.Ийм санал их л б.сан. Үүний хор уршиг нь өнөөгийн "африк"Монголыг бий болгосон. Одоо эх орноо гэж б.гаа л бол АН уриалаад 2нам \МАН\ -ыг татан буулгаад гишүүнчлэлгүй шинэ нам байгуул. Энэ цагаас л төр цэвэршиж монгол хөгжих болно.
Зочин [66.181.161.114] 2021-03-15 12:48:52
Батүүл гэж хүнээс болоод МАХН ыг буулгаагүй. Оросыг дууриасан шигээ хийсэн бол өдиид Батүүл шүүхийн хаалга сахихгүй байсан байхаа...
Зочин [202.126.89.102] 2021-03-15 11:40:52
Bolij uz. Finita la comedia!
Иргэн [192.82.74.207] 2021-03-15 11:20:22
Хүрэлсүх өөрийгөө шүдгүй арслан гэж гомдоллосоор байгаад бүх эрх мэдлийг гартаа аваад өчүүхэн шалтаг зааж огцроод одоо ерөнхийлөгч болохын тулд бүх л аргыг хэрэглэж байгаа бололтой.Одоо бүр араа шүд нь амандаа багтахгүй болтлоо олон болсон түүнд нь С. Эрдэнэ гэдэг луйварчин намаа хорлон байж хүчин зүтгэсэн гэдэг нь одоо ил болж байх шиг.
Зочин [64.119.19.10] 2021-03-15 09:48:48
Энэ Эрдэнэд буруу их л байгааг үгүйсгэх юун. Гэхдээ АН- ыг заналтайгаар задалж ирсэн одоо амыг нь барьж амийг нь авах гэж буй нь Баттулга гэдэг нь хүний өөоийгүй бүхний нүдэнд ил байгаа шүү дээ. Одоо дотроо зодолдох биш архагшсан олигархуудаас санал нэгтэй салцгаамаар байна даа.
Иршэг [59.153.113.130] 2021-03-15 09:31:54
Сонгууль гэж солиорч байхын оронд шуурганаар нам барсанд хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлчих ухаан алга уу, жёнко тэргүүтнүүю
Зочин [202.126.88.140] 2021-03-15 08:19:06
Эрдэнэболд гэж долдой нөхөр биш шүү
Зочин [192.82.87.51] 2021-03-15 08:18:30
ENE CHIN ALI ARDCHILSAN NAM NI VE...NOGOO HUURAMCH DAMBIIJAA GEDEG SHIG,HUURAMCH JINHENIIG NI CH YALGAHAA BAILAA ENE NAMIIN,,,,