Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу?

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байгаатай холбогдуулан үг хэлье. Одоогийн нөхцөл байдлынхаа талаар Ж.Эрдэнэбат өөрөө тайлбар өгөх болов уу гэж бодож байна.

Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа.

Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу?

Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна.

Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу?

Мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна.

Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг авч болж байгаа бол цаашдаа ээлж дараалан зургаа, зургаан сараар Ерөнхий сайд болоод өөрөө өөртөө гарын үсэг зурж, газрын баялгийг авах боломж байгаад байх ёстой юм уу?

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Та шударга ёсны тухай үг хэлсэн. Таны хэлсэн үгтэй энэ тангараг өргөх ёслол уялдаж байгаа юм уу? Монгол Ардын намын бүлэг энэ асуудлыг хүч түрж оруулж ирэх хэрэг байсан юм уу? Сөрөг хүчин энэ асуудлаар ямар бодолтой байна вэ?

УИХ бол бага ард түмэн, ард түмний төлөөлөл гэж бид ярьдаг байсан. Гэвч өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Яагаад гэвэл сонгууль мөнгөөр явдаг болсон. Сүүлийн 20, 30 жилийн турш ярьсан бодлогын үр дүнд ард түмэн ядуу болсон. Халамж өгч, зориудаар ядууруулсан. Сонгуульд уул уурхайн мөнгө орж ирдэг болсон. Тийм учраас энэ УИХ бол бага ард түмэн биш болсон шүү.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гээд “ЖДҮ”-чдийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл гар гараасаа барьсаар байгаад, 50 орчим хүнээс хасагдсаар байгаад гурав, дөрөв нь л ял авсан.

Би УИХ-ын ээлжит бус чуулган зарлая гэсэн санал оруулахад Д.Тогтохсүрэн дарга МАН-ын бүлгээр ярилцана гэсэн ч зарлаагүй. Өрх бүрд нэг сая төгрөг өгөх асуудлыг ярья гэсэн ч яриагүй. Цар тахлаар улстөржихөө больё, намчирхахгүйгээр ард иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж ярьсан ч хэрэгжээгүй.

Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү. Тэртээ тэргүй гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шүүхийн шинэчлэлийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороог УИХ мэдэлдээ авсан шүү дээ. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг авсан. Асуудлаа нэг талд нь гаргачихаад тангараг өргөж болдоггүй юм уу? Би ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН “САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан тушаалаасаа огцорч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, Засгийн газрын тогтоол гарган нөхөх олговрын талбайн солбицол баталж өөрийн харьяа агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газраар дамжуулан “Элбэг орд” ХХК-д стратегийн ач холбогдол бүхий Нарийнсухайт ордын хилийн дотор “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” талбайг тус тус олгож, улмаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Ж.Эрдэнэбат өөрөө 31 хувь, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс 69 хувийг нь тус тус эзэмшдэг “Хэрх-Илч” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдсон байна.

Уг хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлж, төрийн хамгаалалтад авч хаацайлах гэж буй явдлыг дэмжихгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүх эрх мэдлийг Улсын Их Хурал буюу угтаа эрх баригч нам, түүний улс төрчдөөс нэн хамааралтай болгож, шүүх болон шүүгчдийг хууль бусаар тагнан чагнаж, нөлөөлөл үзүүлсний улмаас авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд суллагдах, ял завших боломж бүрдээд байна гэж үзэж байна.

Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөснөөр хуулийн хамгаалалтад орж, холбогдсон гэмт хэргийг нь шударгаар шийдвэрлэж чадахгүйд хүрнэ.

Улсын Их Хурлын дарга Та гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганыг нээж үг хэлэхдээ “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, нийгмийн шударга ёсны захиалгыг хангах, шударга ёсны “цангаа”-г тайлах, шударга, хараат бус шүүхтэй болох ёстой” гэж мэдэгдсэн билээ. Гэтэл авлига, албан тушаалын хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Ж.Эрдэнэбатыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхийн хамгаалалтад авч байгаа нь таны ам, ажил зөрж байгааг нотолж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг бол энгийн нэг хулгайлах гэмт хэрэгтэй жиших аргагүй, улс орны аюулгүй байдалд заналхийлдэг хор уршигтай гэмт хэрэг. Монголын ард түмэн “уут уут мөнгөөр улсаа худалддаг сайд гуай” хэмээх дуу хүртэл зохиож, хойч үедээ анхааруулж ирснийг мартаж болохгүй.

Иймд Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэргийг нь эцэслэн шийдвэрлүүлэх хүртэл Улсын Их Хурлын гишүүний тангараг өргүүлэх гэж байгааг таслан зогсоож, хойшлуулах саналтай байна” гэжээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:45

зочин [103.10.23.163] 2021-03-19 10:40:48

Ерөнхийлөгч өөртөө дүгнэлт хий офшороосоо өөрийн мөнгөө оруулж ирж үлгэр жишээ болоочээ.

Зочин [69.47.44.250] 2021-03-19 15:37:08

hudal gutgelegt buu avtaa

Зочин [192.82.73.140] 2021-03-19 09:09:01

Энэ Эрдэнэбат чинь ЖДҮ идэх бүх аргыг зааж ЖДҮ зээлийг бөнкаар дамжуулахгүй гэж журам гаргаад их хурлын гишүүдэд тэр бум тэрбумаар нь тарааж идүүлсэн хулайч шүүдээ. жинхэнэ хужаа хулгайч бол энэ хүн. их хуралд санда бөглөж суулаа ч чамайг нэг ч хүн гишүүн гэж үл харна. хараал идэж үхээсэй

Зочин [174.89.36.116] 2021-03-18 18:50:48

Энэ хүний үгийг сонсож харагдаач Эд нарын иинээд хүрч чи өөрийгөө хичээ гэж байгаа биз ,. Өөрөө өөгүй цэвэрхэн байж л энэ үгийг хэлэхэд хүн хүлээж авдаг биз дээ өөрөө шударга бус байж хүмүүсийн доог тохуу болох хэрэггүй ерөнхийлөгч хүн маш ухаалаг оновчтой үгийг хэлж л ард түмэндээ үнэлэгддэг. Сэтгэгдэл бичсэн хүмүүс маш инээдтэй сэтгэгдэл бичсэн байна хэрэв Баттулга мэдлэг чадвартай байсан бол ,одоо яахав дээ бидний өөдгүй сонголт

Зочин [66.181.161.3] 2021-03-20 03:00:44

Un

irgen [109.189.82.229] 2021-03-18 16:27:40

yagaad zøv yum shaardaj bolohoo baichihsan yum be ene ulsad, ene nam, namiin darga nar hurelsuh, zandanshatar, su, hurelbaatar geed ene humuus bidniig haash n avch yavah geed bn aaaaaa, yu bolood bgaan be?????????

Зочин [69.47.44.250] 2021-03-19 15:37:49

hu;gaich luivarchid zasgiin erh avchihaad bainaa!

Зочин [202.126.89.247] 2021-03-18 14:51:57

Ерөнхийлөгчийн шийдвэртэй авах арга хэмжээ эцсийн юу байдаг бол

Зочин [202.126.89.247] 2021-03-18 14:49:09

Эзэн богд чингис хааны хуулиар явахгүй бол монгол улс мөхөх нь

Зочин [192.82.75.175] 2021-03-18 14:40:22

МАН-ХАН.МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ БАЙНА.ХУЛГАЙЧ,ЯЛТАН ХҮНИЙГ ШОРОНГООС ГАРГАН ИРЖ ЯАРАН ЁАНДРАН ТАНГРАГ ӨРГҮҮЛЖ УИХ-Д ОРУУЛНА ГЭДЭГ ДОРОМЖЛОЛ. МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙНА.

Зо [202.21.108.167] 2021-03-18 14:12:36

Өөрөө гаргаад л байх шиг Одоо удахгүй Номт гарнааааа харж л байгаагаарай

Зочиэ [202.21.108.167] 2021-03-18 14:08:37

Одоо удахгүй Макын Хулгайч гарч ирээд гурвалжин дөрвөлжин юм болнооо

Зочин [192.82.69.55] 2021-03-18 14:05:49

ҮНЭНЭЭР ЯВСАН ЭРДЭНЭБАТЫГ ХОРИХ ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛ БАЙГААГҮЙ, БАТТУЛГА Л ЗОРИУД ҮҮРЭГДЭЖ ХОРИУЛСАН, ОДОО БҮР ШЭЭС НЬ ГООЖИЖ БАЙНА!! ХУЛГАЙЧАА !! ӨӨРИЙГӨӨ ЭХЛЭЭД ШАЛГУУЛ!! ЧАМ ШИГ ХУЛГАЙЧ ГЭМТ ХЭРЭГТЭНГ ДЭЭД ТЭНГЭР ГЭСГЭЭНЭЭ !! МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ 10 ЖИЛЭЭР ХОЙШ ТАТСАН НҮГЭЛТЭН БОЛ ЧИ МӨНӨӨС МӨН!!!

Зочин [103.57.92.171] 2021-03-19 17:07:36

Yag unen

Зочин [202.21.108.167] 2021-03-18 14:10:00

Наадах өөрөө суллаж байна Сүхтэй үзэг гэж хахааха тавьсан жүжиг

зочин [192.82.90.246] 2021-03-18 13:41:57

Үнэн заваарсан гутмаар улс болжээ яанаа яана дууслаа ..Халдашгүй эрхтэй хүн гэж ийм хүмүүсийг хэлдэг байжээ

Зочин [192.82.73.140] 2021-03-19 02:14:08

ашигт малтмалын зөвшөөрөл өөртөө гаргуулж тогтоол гаргаж байгаа нь үнэнээр явсан гэж үү? тэсэж чадаагүй хужаа хулгайчЭрдэнэбат. их хуралд суулаа ч монголын ард түмэн түүнийг хялайж харж хулгайч л гэдэг хаяг нь зүүлттэй хэвээр байх болно.

Эрка [150.129.142.94] 2021-03-18 10:54:59

Женко өөрөө ариухан амьтан биш шүү дээ.

Зочин [69.47.44.250] 2021-03-19 15:39:48

Battulga Eronhiilegchiig demjine!

Зочин [192.82.73.140] 2021-03-19 09:06:48

ХУЛГАЙН ТӨЛӨӨ ГАНЦ ТЭМЦЭГЧ ЕРӨХИЙЛӨГЧИЙГ ИЙНХҮҮ МАН ГАНЦААРДУУЛЖ ТАЛ ТАЛААС НЬ ГҮТГЭН БАРЬЖ ИДЭХ НЬ ДЭЭ. ТЭГЭХ ТУСАМ НЬ ГЯЛАЛЦАНА АА. ХҮНИЙ ОЛОН ХҮНЭЭ БАРЬДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУДАА. САНАЛАА ТЭНЦВЭРЖҮҮЛЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИНЭ ЭЭ.

ШУДАРГА [103.57.95.58] 2021-03-18 11:28:56

Таны бодлоор бол Женко ароиун биш юм байж. Гэмт хэргийн үйлдлүүдтэй их хурлын ги шүүдийг шүүмжилсэн нь буруу юу? Та өөрөө энэ бүлгийн идэвхтэний нэг арай бмш биз

Зочин [66.181.181.76] 2021-03-18 10:12:21

ЯАГААД ШҮҮХИЙН ӨМНҮҮР ОРЖ ХҮН ЯЛЛАХ ГЭЭД УЛАЙРААД БАЙДАГ ЮМ БОЛ НЯМБААТАР САЙДЫН ХЭЛДЭГ ҮНЭНИЙ ОРТОЙ ЮМ БИШ ҮҮ.

Зочин [192.82.73.140] 2021-03-19 09:07:01

ХУЛГАЙН ТӨЛӨӨ ГАНЦ ТЭМЦЭГЧ ЕРӨХИЙЛӨГЧИЙГ ИЙНХҮҮ МАН ГАНЦААРДУУЛЖ ТАЛ ТАЛААС НЬ ГҮТГЭН БАРЬЖ ИДЭХ НЬ ДЭЭ. ТЭГЭХ ТУСАМ НЬ ГЯЛАЛЦАНА АА. ХҮНИЙ ОЛОН ХҮНЭЭ БАРЬДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУДАА. САНАЛАА ТЭНЦВЭРЖҮҮЛЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИНЭ ЭЭ.

Зочин [66.181.181.76] 2021-03-18 10:10:01

ЭНЭ ХҮМҮҮС ӨӨРӨӨ НЭГ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ЮМ ЯАЖ ЯРИЖ ЧАДДДАГ БАЙНА Ж. ЭРДЭНЭБАТ ГИШҮҮНДЭЭ БАЯР ХҮРГЭЕ ОДОО ХОНГИЛТОЙ ТУУШТАЙ ТЭМЦЭЭРЭЙ.

Луйварчдаа [202.9.46.92] 2021-03-18 10:07:11

Муу лаларуудаа новшнуудаа та нар монгол улсын минь газар нутаг байгалийн баялгийг өөрсдийнхөө хамгаалж хууль батлалаа.ард түмэн босно шүү.

Зочин [66.181.161.26] 2021-03-18 10:04:29

УИХ хүртэл ингэж УЛААН - ЦАГААНДАА гарна гэж байдгаа ... ТӨР минь арай ингэж улаандаа гараагүй болов уу - ЗАНДАНШАТАР л байгаасай гэж зөөллөе дээ ... МАН арай л биш байна даа , АРД ТҮМЭЭН ... НАМ минь биш , цэргүүдээ дайнаы талбарт НҮЦГЭН хаядаг - " ХУРАНДАА " л байгаасай гэж залбирая даа , . ОЛОН ТҮМЭЭН ...

Зочин [202.9.46.173] 2021-03-18 10:03:09

Баттулга минь чи өөрийгөө хэзээ шалгуулах вэ. Та чинь яллагдагч байхдаа сонгуульд ороод Ерөнхийлөгч болсон байхаа. Таны хийсэн хэрэг ,хулгай Ж.Эрдэнэбатынхтай харьцуулшгүй их шүү.

иргэн [150.129.141.158] 2021-03-18 09:56:21

МАН -- ханы 60,100, тэр бум тэгээд л зөндөө юмнуудийг нь шийдэхгүйгээр.Арддчилалын Эрдэнээ аваад цуг хариуцалгаа хүлээлэгчих.!!!!!!!Шүүх муу учраас л ийм бантантай байна.!!!!!!!!!!!

зочин [122.201.31.186] 2021-03-18 09:38:11

Занданшатар МАН -аа ялагдуулав аа. Хариуцлага сонгуулийн дараа дүгнэлт хийнэ Дарга мөнх биш. Аврах ,гээд ,алав аа. Арай л байна шүү.

DONDOG [192.82.71.214] 2021-03-18 09:12:28

BATTULGA UURUU TIIM ARIUHAN HUNUU. ERUNHIILUGCHUUS BUUGAAD UURIIGUU SHALGUULAAARAI.JINHENE HULGAICH ERNHIILUGCHTUI SHUU DEE

Зочин [202.126.88.229] 2021-03-18 08:57:44

Ерөнхийлөгч маань үнэнг хэлж баына шударга ёс зүйтэй баймаар байна эх орон минь ийм арчаагүй гэмт хэрэгтнүүдээр дүүрч

irgen [202.9.46.246] 2021-03-18 07:41:53

hvnii nervous tvriig unagan niigemd jigshih setgel vvsej dara nifty yallaj shudarga bolj toglodog jvjig chin jrnkogyn horlol yummy bishvv mvnch ih horlogch tehnologitoi hvn yum.

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.24.104] 2021-03-18 07:30:40

ERONXILOGJ.X.BATTULGA.XENTEI.ADILXAN.BE.GEBEL.16.CURGUULIN.8.B.ANGUG.1983.OND.TOGCCON.JIJIG.BATCAIXANI.NAIZ.TAATAR.XOJTOI.BATERDENETEI.ADILXAN.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [122.201.24.104] 2021-03-18 07:28:05

MASH.IX.MONGTEI.ZALUUJUUD.BARIGDAJ.MAGADGYI.UJIR.BUU.ZEBCEG.XUDALDAJ.ABAX.MORIFIN.XAR.TAMXI.XUDALDAJ.XORLON.CYITGEX.AJILD.NUUZAAR.ELCEJ.120.MINGATIN.DELBERELT.19.XOROOLOLIN.BAIRUUDIG.DELBERELT.ZOXION.BAIGUULJ.BOLZOSHGYI.UJIR.FAKICTANI.TALIBAN.MONGOLJUUD.ELCYYLJ.MAGAGYI.UJIR.BAGA.BAGAAR.N.XORIJ.ZAGDAX.TOOG.N.BAGACGAX.BANKNI.GYILGIG.N.XAAX.ZEREG.ARGA.ZAM.BODCON.DEER.BAIX.SHY.TEGJ.JADAXGYI.BOL.JANJIN.SHTABIN.XEDXEN.ONIZERUUD.032.ANGIN.ZEREG.AXLAGJ.OBIZERUUD.DAIRALTAND.ORTOJ.BOLZOSHGYIG.ZOBOLJ.BAINA.OOR.NADAD.TUCLAX.BOLOMJ.IMERXYY.TAILBAR.BAINA.

MARSHIL.L.D.ERDENEBAT [122.201.24.104] 2021-03-18 07:19:51

MONGOL.ULCIN.ZACGIN.GAZARIN.ECREG.BIXNECIN.ZOBLOL.NERTEI.MONGOL.ULCIN.ARMIN.MARSHIL.DYGERIN.ERDENEBATIN.500.CAIA.DOJ.MARKIG.ZOOC.GOEL.KOMPIANIAC.500.CAIA.FUNT.CTRILING.GEREEC.N.XULGAILCAN.17.CAIA.DOJ.MARK.XULGAILCAN.XULGAAJUUDIG.GAZAR.DOORX.XONGILOOC.BARIXGYI.BOL.XETERXI.IX.DABRAAD.BARIGDAXIN.DABAAN.DEER.SHOROND.BAICAN.XULGAAJUUDTAI.NILJ.BYLEGLEJ.TERORIZM.XIJ.MAGADGYI.UJIR.XYMYYCYYDIN.TOO.N.IX.BOLJ.XYJIREGDXEE.BOLIX.BI.GEED.BAGA.DEER.N.BYGDIG.N.BARIJ.ZAGDAX.XEREGTEIG.ANXAARUULJ.BAINA.

Зочин [203.91.115.50] 2021-03-18 06:38:08

Өөрөөсөө л эхлэн ёстой доо. Баттулга аа. Ж.Эрдэнэбатын хувьд процес өөрөөр өрнөх ёстой. Түүний эрх зөрчигдсөн. Түүний гэмт хэргийн мөрдлөг нь нэг шугамаар улсын их хурлын гишүүн, иргэдийн төлөөллийн асуудал нөгөө шугамаар явах ёстой. Их хурлын гишүүнээр сонгогдсоноо батлуулах эрх нь ноцтой зөрчигдсөн. Харин бодит байдал дээр түүнийг их хурлын гишүүний эрхээс түдгэлзүүлсэн явдал нь Хүрэлсүх, Баттулга нарын хоршсон эрх ашиг дээр л үндэслэсэн. Өөрөөр хэлбэл Эрдэнэбатыг шоронд хорьсон асуудал нь нам хооронд байтугай нам доторх фракц хоорондын дайны үр дүн. Өнөөдөр эрх баригчид гадна талаас, тодруулан хэлбэл олон улсын байгууллагаас шахагдаж байгаа учраас мөн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эв нэгдлийг хангаж буй жүжгийг иргэдийн өмнө тоглохын тулд түүгээр тангараг өргүүлж байна. Асуудал ердөө л энэ. Эрдэнэбат гэм буруутай байж болно. Гэхдээ түүний гэм буруутайг тогтоох процес хууль ёсны дарааллаар тогтоосон процедурын дагуу л хэрэгжих ёстой. Энд Хүүк хумсаа нуусан муурын үүрэгтэй байна.

Батаа [66.181.161.53] 2021-03-18 07:07:55

Гэмт хэрэгт холбогдсон шалгуулж бгаа хүнэнцэрийг сонгуульд нэр дэвшүүлхийг хориглодог. Чи л үүнийг мэдэхгүй бв гэж. Тиимээс бүрэн эрх гэх юм бх ёсгүй.

Зочин [43.242.243.228] 2021-03-18 06:28:27

Өөрөө ажлаа өгөөд Баярцогт шиг шалгуулах ёстой. Баттулгаа

Зочин [103.111.68.3] 2021-03-18 06:40:49

баттулга еөрөнхийлөгчийн зөв юм биш үү

Зочин [49.0.158.86] 2021-03-18 06:23:07

Женко өөрийнх нь байгуулсан хонгилоор ороогүй болхоор ингэж байна уу. Идэр гээч хонгилийн шүүгчийг яаралтай шалгах шаардлагатай шүү

Иргэн [202.126.88.132] 2021-03-18 06:21:43

Эбэ Энхбаярыг барьж хорьдог шиг Сү г барьж хийх нь олон хүн таалагдана. Шийдвэртэй хүчирэгхэг байж л ялалт байгуулна


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.