40 мянган төгрөгтэй энгийн иргэн цөөхөн байхад Цэцийн гишүүд Татвар төлөгчдийн 458 саяар 2 машин унаж тансаглах хэрэг байна уу!!!
Үндсэн хуулийн 64.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж Цэцийн бүтэц, байгуулах журам, эрх хэмжээг хуульчлан тунхагласан байдаг.
Гэтэл Цэцийн дээр зөвхөн мөнх хөх тэнгэр байдаг гэдэг ч одоо хэдийнээ МАН эзэн сууж, мөн тэдний тансаглал хэрээс хэтэрчээ. Өөрөөр хэлбэл, цэцийн шилэн данснаас харахад, 458 сая төгрөгийн үнэтэй 2 машин авсан байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүд 458 сая төгрөгийн машинаа “Моннис Моторс” ХХК-иас Ниссан Y-62 маркийн туулах чадвар сайтайг нь сонгон тансаг зэрэглэлийн машин авчээ. Тодруулбал, Захиалагч буюу Үндсэн хуулийн цэцийн тамгын газар барааны нийлүүлэлтийн 458 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх гэрээг байгуулжээ. Улсын төсвийн хөрөнгөөр тансаглах хэрэгцээ байсан уу гэвэл үгүй.
Учир нь Цэцийн бүх гишүүний албаны автомашиныг төр даадаг. Цэцийн дарга асан Ж.Амарсанаа Lexus-570 машиныг 175 сая төгрөгөөр авсан хэрэг нь 2015 онд ард түмэнд адлуулж байсан бол өнөө цагийн Цэцийнхэн бүр ч тансаг болж 458 саяар машин хүлэглэн хотын гудмаар салхи татуулах болж. КОВИД-19 цар тахлын энэ үед энгийн иргэдийн амьдрал хоосорч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ААН-үүд, иргэдийн дийлэнх нь эдийн засгийн хямралд их, бага хэмжээгээр өртсөөр байна. Гэтэл цэцийн гишүүд алтан бөгстэй юу, тэд 458 саяын машин унах хэрэг байна уу, иргэд нь үгээгүй хоосорч байхад. Өнгөрсөн оны мөн үед танилцуулсан “Ажлын байрны нөлөөллийн судалгаа”-наас харахад ААН-ийн 33 хувь нь ажлын байраа алдаж, компаниудын 57 хувьд нь маш их нөлөөлж байсан гэсэн бол энэ тоо 67.4 хувьд хүрсэн. Гэтэл Үндсэн хуулийг манагч субьектийн эрх мэдэл эрх тэгш бус илтэд давуу байж, энэ мэт тансаглалаа төрөөс тэтгүүлж байгаа нь тэдэнд олгогдсон эрх тэгш байдлын зарчим уу, төрийн нүдээ олсон дэмжлэг байв уу гэдэгт иргэд дүн шинжилгээ хийх цаг нь болжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:44
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:43
Зочин [64.119.23.139] 2021-03-24 11:23:19
Хуулийг нь сайн хийж өгөөгүйгээс МАНийг хэн хэлэх вэ гээд дураараа дургиж байна даа
Зочин [202.21.109.53] 2021-03-24 04:05:24
Цэцийнхэн хөдөө явах биш суудлын автомашин авах хэрэгтэш дэ
Зочин [64.180.95.82] 2021-03-23 21:45:38
Tegvel Canada-d niitiin zorlong 650 000 $ r bariz baina daa
Зочин [202.126.88.153] 2021-03-23 19:41:55
Ямар ард түмэн байна, тийм төр засаг байдаг гэж юутай мэргэн үг вэ? Монголчуудын ихэнх нь өлөн сувдаг, эд хөрөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй, амин хувиа хичээсэн хүмүүс байдаг. Тэд нар дотроосоо шилдэг төлөөллөө сонгоод гаргахаар ийм байх нь аргагүй юм даа. Гэхдээ 21-р зуунд ийм байдлаар хол явахгүй ээ. Өрөнд баригдаж, өтөнд идэгдээд ирэхээр газар нутгаа өр төлбөртөө өгөхөөс өөр аргагүй болно. Бага багаар нутгаасаа тасалж өгсөөр эх оронгүй болж, уйлах ч эрхгүй болох өдөр ирнэ. Одоо нийт өр 30 тэрбум доллар даваад явж байна. Удахгүй 100 болоод ирэхээр нутгаасаа тасдаж өгөхөөс өөр аргагүй болно. Яг л Тажикстан шиг...Хийсэн сонголтуудынхаа үр шимийг амсах өдөр удахгүй ирэх гэж байна. ТАВИЛАН юм даа.
Kkk [66.181.191.131] 2021-03-23 15:30:47
Avsan, shahsan 2 yag tentsene kkkkk
Зочин [66.181.178.190] 2021-03-23 13:35:22
Эд нарыг нэг цэгцлэхгүй бол болохоо байжээ
zochin [202.55.188.101] 2021-03-23 10:24:54
yadgiin chadaj bgaa ymand arga baihgui. Ovsgootoi l bnshdee. Hutsatsgaagaa l bhiin . Garaad orchin toirniihoo hogiig ugluu ert bosood tuucheech
Зочин [202.55.191.42] 2021-03-23 12:20:25
Chi ooroo hog tyy za, bi chinii hayasan hogiig tyyhgyi, chadaj bga yumand arga bhgyi za yu...
HAHAHA [124.158.68.18] 2021-03-23 10:13:41
HOHI N UHERNUUDEEE, SONGUULIA ZUV UG, ARD TUMNEE SONGO, TEGVEL YUM UURCHLUGDUNU UMBUUNUUDEE
Зочин [202.21.103.10] 2021-03-23 10:10:50
хүнд хэрэгтэй яг юу хийсэн билээ эд нар, зүгээр л мөнгөтэй талд ажиллаад байдаг биздээ. харин жирийн иргэний төлөө бид ийм зүйл хийсэн гээд хэлэх хүн ганц ч байхгүй шүү новш гэж одоо хэтэрхий давраад байгаа юм биш үү
Зочин [103.57.94.244] 2021-03-23 09:54:43
Арчаагүй, өлөн сэтгэлгээтэй новшнууд юм даа. Дарга нарын нэг ийм хоцрогдсон, орк сэтгэлгээ хэзээ арилах юм болоо?
зочин [103.10.22.81] 2021-03-23 09:22:59
хуульч нэртэй ийм юмнуудыг давраах хэрэг байгаа юм уу . шудрага ёс суртахуунтай хүмүүсээс хэзээ ч ийм үйлдэл гарахгүй . нутаг усандаа тулхтай үнэнч шудрага малчин ,ажилчин ,сэхээтэн энэ үндсэн хуулийн дүн нурууг хамгаалан хийгээд байж чадна .
Z0 [192.82.75.91] 2021-03-23 09:02:58
Bugdiig n huraaj av.Sain shalga.toroos hoo.
Зочин [66.181.185.244] 2021-03-23 08:55:02
Яг цаана нь Чинбатын хийсэн ажил бна даа ийм л нөхөд Үндсэн хуулийн манаач гээд хулгай хийгээд бгаа юм
Иргэн [59.153.114.124] 2021-03-23 08:22:51
Цэцийн дээр ард түмэн ,тэдний дээр мөнх хөх тэнгэр бий. Их хурлын луйварчид ард түмнийг нь харахгүй байгаа. Иргэд байгаа гэдгээ та нар сонгууль дөхөхөөр нэг мэдэрдэг шүү дээ.
Иргэн [103.10.22.104] 2021-03-23 08:03:46
Энэ малнуудаас мань мэтийн үеийнхэн салахаасаа өнгөрлөө дөө. Үр хүүхдүүдийн маань үед ийм малнууд нь засагт багахан шиг л байгаасай.
зочин [203.217.139.240] 2021-03-23 07:32:56
новшнууд юм даа.
Зочин [66.181.180.63] 2021-03-23 07:32:24
ОДОО ГОНШИГНООД БАЙХ ХЭРЭГГҮЙ БИЗ. АРД ТҮМЭН ТА БИДНИЙ СОНГОЛТ ТЭР АЙХТАР ЁСОЛСОН НӨХӨР ЧИНЬ ИЙМ БОЛГООД ӨӨРСӨДӨӨ ТАНСАГ ДЭГДҮҮ ЭРХ МЭДЭЛДЭЭ ТАШУУРЧЭЭ. ТА СОНГООД Л БАЙ
Зочин [202.126.89.60] 2021-03-23 08:08:08
Зөв шүү хө
зочин [66.181.183.52] 2021-03-23 07:12:13
Тансаглана дээрээс нь хуйвалдаж хулгай хийнэ авилга авч асуудлыг шийднэ үнэн дүмпүүнүүд юмаа.
Zochin [119.40.98.177] 2021-03-23 06:47:40
Tsets.nkhend zaaval tuulakh chadvartai avto mashin khereggui tedend eng.n ard.n P20 baikhad khangalttai tuunees bolj ajil ni muudaad bna gedeg.g ted notolson khoinoo ter mashinaa avch unag.
зочин [124.44.59.30] 2021-03-23 06:31:51
Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвийн зарцуулалтанд татвар төлөгчид буюу ард иргэд өөрсдөө хяналт тавьдаг, шалгадаг эрх олгосон хууль тогтоомжтой болмоор байна. Өөрөөр татвар төлөгчдийн мөнгийг буюу улсын төсвийг арай хэтэрхий үрэлгэн, үр дүнгүй, ашиггүй зарцуулж байгаа биш үү? 458 сая төгрөг гэдэг нь 40 орчим орон тоотой байгууллага үйл ажиллагаа явуулах бараг бүтэн жилийн төсөв биз дээ? Өөрөөр хэлбэл ҮХЦ 40 хүний ажлын байрыг бий болгох, 40 хүн бүтэн жил ажилтай орлоготой байх мөнгөөр хоёрхон автомашин худалдаж авсан хэрэг биш үү? 458 сая төгрөгөөр 15000 гаруй тун вакцин худалдаж авах боломжтой биш үү? ХАЙРАН МӨНГӨ...
зочин [202.126.90.4] 2021-03-23 06:12:35
Ман ын байрны гадаа нуль жипнууд байна лээ
huz [103.229.121.2] 2021-03-23 05:59:27
boss temts ard tumen huchtei
Zochin [202.55.188.38] 2021-03-23 05:59:02
Bidend buu ezemshih erh bga te
Үндсэн хуулийг сайн судалвал ... [202.131.225.53] 2021-03-23 06:20:59
Үндсэн хуулийн цэц: "Угийн байхгүй. Бий болох ч үгүй. Хоосон мөрөөд!"
а [66.181.183.134] 2021-03-23 05:56:34
Цэцийн энэ хөгшин төгцөгнүүдийг бүгдийг бүгдийгнь зайлуул
Зочин [202.9.46.165] 2021-03-23 05:45:37
ene niigem jenhene dampuural corruptiond idegdlee
Хэрэг чухамхүү байна-а-а. [202.131.225.53] 2021-03-23 05:44:46
Хэрэг байнааа байна. Цэцийн гишүүнээр ямар бүх насаараа ажиллах биш, ажиллаж байхдаа л тансаглана ш дээ. Гэрийхэндээ, хамт ажиллаж сурч байсан хүмүүс, орцныхоо хөршүүд, жалга довынхондоо, мөн замын цагдаа нарт хэн болсноо ХАРУУЛМААР байна ш дээ. Ойлгохгүй байна уу? Кх!
Иргэн [66.181.186.140] 2021-03-23 05:37:27
Хууль хүчнийхан төрийнхөн 5 сая төгрөгийн цалинтай тэтнэвэрт гарахдаа 40-80 сая төгрөг авдаг тэтгэвэр нь 1.5 -2.5 сая Гоё уу?Шударга уу Ингээд хараад гэх хороололд өдрийн хоолоо залгуулж чадахгүй Зөрчлийн хуулиар дарамтлуулаад суувал хохь нь Монголчуудаа Авилгач хулгайч нарт хэлэхэд улс чинь удахгүй алга болно Ийм үёд та нар харамсаад ч өарахгүй Улс ёинь дэлхийн картнаас аога болсон бхйна Уг нь эв нэгдэлтэй цөөхөн Монголчууд энэ 2 том гүрний дунд үлдэх ёстой юм Даанч нэг алхиын цаадахийг харах ухаан алга даа
Zochin [139.5.216.66] 2021-03-23 05:32:19
Tatan buulga
Зочин [202.179.26.170] 2021-03-23 05:28:58
УТГАА АЛДЛАА ...