Г.Майцэцэг: Яаж амьдар гээд байгаа юм гэдгийг заримдаа би өөрөөсөө асуудаг. Битгий үйлдвэрлэ гэж төр нь надад хэлээд байгаа юм уу?

Aдмин / Эдийн засаг

Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн Г.Майцэцэгтэй ярилцлаа.

-Таны хувьд анх бизнесээ тэгээс эхлүүлсэн. Одоо санасан хэмжээндээ үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан уу?

-Анх 14 настайдаа бизнесийн ертөнцөд хөл тавьж байлаа. Польш улс бол наймааны орон. Тэр улсад хүүхэд байхдаа аав ээжтэйгээ хамт цагаачилж очсон. Нийгэм солигдсон үе буюу төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үед маш олон иргэд гадаад улс орныг зорьж байсан. Польш улсын Люблин хотод Олон улсын зах зээл судлалаар сурч байхдаа 1996 онд анх компани байгуулж, 2002 он гэхэд 20 гаруй ажилтантай оёдлын жижиг цех байгуулан ажил олгогч, үйлдвэрлэгч болж байлаа. Хүн нас явахын хэрээр эх орноо бодож, өсөж төрсөн газартаа татагддаг юм билээ. Хүний нутагт байхдаа л эх орныхоо үнэ цэнийг илүү мэддэг. Өөр улсад би хэчнээн ажил олгогч, дарга хэдий ч сонгууль өгөх эрхгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй зүгээр нэг гадны цагаач байхгүй юу. Энэ бол амьгүй мэдрэмж шүү дээ. Хүн гэдгээ бүрэн гүйцэд мэдэрч чадахгүй байгаа мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм. Эх орондоо бол болохгүй асуудлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлэх нь амьд байгаагаа мэдэрч байх шиг санагддаг. 2008 онд Монголд ирээд 2009 онд “EXCLUSIVE” Компанийг байгуулсан. Гадны улсад олж авсан мэдлэг, цуглуулсан хөрөнгөө үйлдвэрлэлдээ зориулсан.

“ЭХ ОРОНДОО ХОГ ШААР МЭТ ҮНЭЛЭГДЭХ НЬ БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДАЖ БАЙНА”

-Төрийн оршин тогтох үндэс нь ард түмний төлсөн татвар байдаг. Төр байгаа цагт татвар байна. Татварын нөхцөл нь шударга, зөв байх хэмжээгээрээ улс орон хөгжинө. Татвар төлөгчид олон байх тусмаа төр нь хүчтэй болно. Тэгэхийн тулд иргэд нь орлоготой, ашигтай ажилладаг нийгмийг бүтээх ёстой. Татвар бүрдүүлэлт нь торгуулиар биш иргэд, ААН-үүдийн олсон ашгаас бүрддэг бол эдийн засгийн бодлогыг зөв явж байна гэж дүгнэх байх. Монголын төрийн албан хаагчид татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр цалинждаг гэдгээ ухамсарладаг болбол татвар төлөгчиддөө хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг нийгмийг бүтээнэ. Үүнийг харамсалтай нь ойлгож мэддэг нь дэндүү цөөхөн. Яагаад бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ хог шаар мэт үздэг юм бэ. Хүний нутагт ажиллаж байхдаа ийм мэдрэмжийг авч үзээгүй болохоор зөрчилдөөд байх юм. Эх орондоо, төр засагтаа үнэлэгдэж чадахгүй байна гэдэг доромжлуулаад байх шиг санагддаг.

-Иргэд, худалдаа үйлдвэрлэл эрхлэгчид маш их хөдөлмөрлөж байгаа тулдаа л өнөөдрийг хүрч байна. Гэтэл Улс төрд орсон хүн хэдхэн жилийн дотор тэрбумтны эгнээнд шилждэг болчихлоо? Энэ хэр тэнцвэртэй зүйл вэ?

-Бид ямар хүмүүс сонгож төрд гаргасныхаа горыг амсаж байна. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зарчим нь зөв хүнээ сонгох боломжийг ард түмэнд олгодогт байгаа юм. Бид өөрсдөө ямар хүмүүсийг сонгосон юм бэ. Ямар хүн сонгочихоод, хэнд гомдоллож, “матрын нулимс” гаргах гээд байгаа юм. ЖДҮХС-аас мөнгө завшсан төрийн эрх мэдэлтнүүддээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадсан бил үү? Чадаагүй шүү дээ. Бид тэнэг байна. Улс төрд ороод баяжиж байгаа нь гажуудал шүү. Бид үүнтэй эвлэрэх ёсгүй. Яасан ч дарлуулж ханадаггүй юм. Бид арчаагүй байгаад уур хүрдэг.

-Улс төрд орсон хүн тэрбумтан болох ёстой юу? Магадгүй үйлдвэрлэгч та бүхний 10, 20 жилийн хөдөлмөрийн үр шим УИХ-д ороод ганцхан жил болж байгаа хүний орлоготой тэнцэх гээд байна л даа. Энэ шударга ёс мөн үү?

-Хүмүүс улс төрд “мөнгө хийх” гэж ордог гэж боддог нь өөрөө том гажуудал. Тийм боломж байх ёсгүй, гэвч яг одоо тэр боломж нь улс төрд байгаад байна. Тийм учраас л маш их хөрөнгө зарж, УИХ-ын гишүүн болох гэж улайраад байх шиг. Сонгууль ямар ч мөнгөний оролцоогүйгээр явагддаг болсон цагт төрд зөв хүмүүс гарна даа. Өнөөгийн нийгэмд зөв хүмүүс мөнгөгүй байх юм. Мөнгөгүй учраас олигархиудтай өрсөлдөж чадахгүй байна. Жишээ нь, Японд сонгуульд нэр дэвшиж буй бүх дэвшигчдийн зураг, танилцуулга нь нэг самбарт ижилхэн стандарттай байж байдаг. Монгол шиг “намайг сонго” гээд дүүрэг бүрт очиж, зар сурталчилгаа хийдэггүй. Сурталчлагч цалинжуулах хүртэл далд хэлбэрийн хахууль. Энэ нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөхгүй бол зөв хүн сонгоно гэж мөрөөдөөд ч хэрэггүй.

“МАНАЙ УЛСЫН ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙГ НИЙТЭЭР НЬ МУНХРУУЛАЛД БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ”

-Иргэд яагаад ядуу амьдарч байна. Ингэж амьдарч байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна. Бид хэзээ өрөө төлж дуусах бол?

-Өөрийнхөө төлөө л хүмүүс амьдрах ёстой. Гэтэл бид халамжинд найддаг. Монголчууд уг нь маш их боломж дээр байгаа ард түмэн байхгүй юу. Урд хөрш нь том түүхий эд нийлүүлэгч. Хойд хөрш нь маш том зах зээл. Хятадуудыг нийтээрээ муулдаг. Яагаад муулаад байгаа юм бэ өөрсдөө залхуу байж. Хятадууд бол ажилсаг ард түмэн. Төр засаг нь ч манайх шиг биш. Манай улсын төр засаг ард түмнийг нийтээр нь мунхруулалд байлгах сонирхолтой. Тархийг нь хэл ам, хов живээр тэжээдэг. Уг нь бид төр засгийн гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд хяналт тавьж байх ёстой юм. Хамгийн чухал нь өөрийнхөө төлөө л дугардаг байх ёстой. Өөрийнхөө төлөө явдаггүй хүн бидний төлөө шийдвэр гаргах уу. Өөрийнхөө төлөө явдаггүй хүн хэн нэгний төлөө тэмцэх үү. Бид дор бүрнээ ухаажих цаг нь болсон.

-Бид үр хойчдоо юу үлдээх вэ? Үлдээх баялаг байгаа болов уу?

-Яг энэ чигээрээ байвал 50 жил болсон ч үйлдвэрлэл хөгжихгүй. Тэнэг байвал хэн нэгний “идэш” болно шүү дээ. Бид нэгдэж чаддаггүй, зөвхөн амиа боддог. Бүгд өрөндөө дөнгөлөгдчихсөн. Өнөөдөр л хөдөлмөрлөхгүй бол маргаашийн амьдрал зогсох гээд байна. Бид ирээдүй, хойч үеэ бодох хэрэгтэй биз дээ. Би зөвхөн өнөөдрөө бодож амьдрах юм бол үйлдвэрлэл эрхлэх шаардлага алга. Хэнээс ч дутахгүй хүссэн зүйлээ авч, эдэлж хэрэглээд амьдарна. Гагцхүү бухимдаад байгаа зүйл нь бид өчнөөн боломжийг алдаад байгаа явдал. Хэлэх үг алга. Төр засгаас цар тахлын үед авсан дорвитой арга хэмжээ ч байсангүй. Ерөнхийлөгчийн нэг сая төгрөг олгох санаачлага ЖДҮ-д бодитоор эргэлтэнд орох зөв зүйл байсан юм. Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг авах нь иргэдээрээ дамжуулж үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого байсан юм. Ажлын байрыг тогтвортой хадгалж үлдэхэд том түлхэц болох байсан даа.

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ЯНЗ БҮРИЙН БОДЛОГО, ШИЙДВЭРЭЭР БООМИЛДОГ

-Зээлийн хүү ер нь ямар байдаг юм бэ?

- Зээлээр үйлдвэрлэл босно гэдэг маш хэцүү. Банкнаас зээл авах үнэндээ худлаа гэж хэлнэ. Бизнес эрхлэгчдэд чиглэсэн зээлийн таатай нөхцөл байдаг байсан бол үйлдвэрлэл өнөөдөр маш сайн хөгжсөн байх байлаа. Банкнаас зээл авахад үл хөдлөх хөрөнгө гол барьцаа учраас зайлшгүй шаарддаг. Гэвч үл хөдлөх хөрөнгөтэй үйлдвэрлэгч нь хэд билээ, хэцүүхэн үзүүлэлт харагддаг. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь шударга бус явдал, хууль тогтоомжийн зөрчилтэй байдал. Боломжоороо үйлдвэрлэл эрхэлж байгааг нь янз бүрийн бодлого, шийдвэрээр боомилдог. Гадны улс оронд ажлын байрыг нь хадгалж үлдэхийн тулд иргэд, ААН-үүддээ хүүгүй, барьцаагүй зээл олгож байна. Монголд тийм зүйл байхгүй. Монголд маш олон Майцэцэг шиг хүмүүс байгаа шүү дээ. Ганц үйлдвэрлэгчээр зогсохгүй салбар бүрт шударга бус байдал байна. Шударга, тэгш байдал байхгүй байгаа учраас улс орон хөгжихгүй байна. Ардчиллын суурь зарчим нь бүгдэд тэгш эрх, боломжийг олгох гэтэл Монголын ард түмэнд тэр боломж нь алга. УИХ-ын гишүүний эхнэрийн компани байлаа гээд бага хүүтэй зээл авдаг тийм тогтолцоотой ардчилсан орон хаана ч байхгүй. Хэн, юу хийж чадаж байна тэр нь хөнгөлөлттэй зээл, тусламжаа авах хэрэгтэй.

“МИНИЙ ҮР ХҮҮХЭД ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДРАХ УЧРААС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЗОГСООХГҮЙ ЯВЖ БАЙНА”

-Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэхэд үйлдвэрчдийн оролцоо хангалттай байж чадаж байна уу?

-Үйлдвэрлэл эрхлэхэд эрх зүйн орчин, хуулийн зохицуулалт дутмаг байдаг. Засгийн газар далд эдийн засгаа ил болгоно гэчхээд НӨАТ-ын луйвар хийсэн “хулгайч” нараа бүгдийг нь өршөөх жишээтэй. Уг нь надад Үйлдвэрлэл эрхлэж өөрийгөө зовоохгүй байх сонголт байгаа гэхдээ миний итгэл үнэмшил хүний нутагт юуны төлөө энэ олон жилийн турш ажиллаж, амьдарсан билээ, юу сурч мэдсэн билээ түүнийхээ үр дүнг үзэх. Би үхсэн ч миний үр хүүхэд эх орондоо ажиллаж, амьдарна биз дээ. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ зогсоохгүй ЖДҮ-г хөгжүүлэхийн төлөө явдаг юм.

-Цар тахлын энэ онцгой үед ЖДҮ эрхлэгчид хэрхэн тэсэж байна?

-Бизнес эрхлэгч хүн цаг үеийн нөхцөл байдалд хувирч чаддаг байх ёстой. Зах зээл юу хүсэж байна түүнд нь тааруулж юм хийх нь чухал. Мэдээж цар тахлын хүнд хэцүү байдал үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болгонд хүндээр тусч байгаа. Зарим нь бүр хаалгаа барих хэмжээнд хүрчхээд байгаа шүү дээ.

-Тэтгэврийн зээлийг төрийн гурван өндөрлөг тэглэсэн. Нэг жижигхэн орд дээр тулгуурлаад тэтгэврийн зээлийг тэглэж болдог гэдгийг бид харлаа. Гэтэл яагаад ард түмэн зээлээс зээлийн хооронд амьдраад, зээл гэгчээс гарч чадахгүй байгаа юм бол?

-Төрийн хүлээсэн үүрэг нь хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудыг халамжлах. Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэсэнг буруу гэж боддоггүй. Харин ч цагаа олсон зөв шийдвэр байсан гэж боддог.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:39

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:39

Магнай [45.72.243.159] 2021-03-29 22:12:26

Энэ балай хүүхний ярилцлагыг хэдэн удаа нийтлэх гэсэн юм бэ?

Зочин [139.5.216.142] 2021-03-29 19:17:09

Самуурай бондноос тамтаггүй их мөнгөний зээл авчихаад буцааж төлөхгүй гээд дөвчигнөөд байсан. Битгий давар чи

Зочин [139.5.216.142] 2021-03-29 19:15:31

Бизнecийг хүссэн хүн болгож хийж чаддаггүй. Алдаа байвал чинийх, оноо байвал чинийх. Бусдаас буруу хайх хэрэггүй

zochin [66.181.161.21] 2021-03-29 17:38:31

ereeni materialaar mongol deel duraichihsn,ilirsen huhen,balairchaad

Зочин [66.181.180.179] 2021-03-29 13:30:43

үнэн үг. Төр засаг нь ард иргэдэд өгөөш хаяж хошгируулаад түүнд нь иргэд хууртагдаад ийм л новшийн нийгэмд амьдарч байх шив

Зочин [192.82.69.251] 2021-03-29 12:59:31

Яг үнэн манай төр засаг ард түмнийг НИЙТЭЭР НЬ МУНХРАЛД БАЙЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА.ЭМЯ-Ийг эмч мэргэжилтэнг эрхэндээ оруулаад ард иргэдийн зовлонгоор даажигнаж байна.ОДОО ХИЧНЭЭН АЙЛ ХООЛТОЙ ,ХИЧНЭЭН АЙЛ ХООЛГҮЙ БАЙГАА БОЛОО 14 ХОНОГ ЯДАРСАН АРД ИРГЭДЭД ЯМАР УДААН, ЯМАР ОЛОН ХОНОГ ГЭЖ САНАЖ БАЙНА. МАССКГҮЙ ХЭВИЙН ТУС ТУСЫН АЖЛАА 60 ХОНОГ БОЛООД ҮЗИЙЛДАА ЯАДГИЙН

Зочин [192.82.67.15] 2021-03-29 12:27:30

ok

Зочин [192.82.67.15] 2021-03-29 12:26:07

hun burt taalagdah albagui yamartaa ch mundag emegtei shu

Зочин [192.82.67.15] 2021-03-29 12:25:07

МУНДАГ ЭМЭГТЭЙ ШҮҮ. МУУ ХЭЛЖ БУЙ ЗАРИМ НӨХӨД ӨӨРСДӨӨ ИЙМ БАЙЖ ЧААЖ БАЙНА УУ. ХАРИН Ч ИЙМ ХӨДӨЛМӨРЧ БАС АЖЛЫН БАЙРЫГ БУЙ БОЛГООД ЯВЖ БАЙГАА ИЙМ ХӨДӨЛМӨРЧ ЭМЭГТЭЙ ӨНӨӨ ЦАГ ҮЕД ХУРУУ ДАРАМ ЦӨӨХӨН БАЙНА ШҮҮ. ЭДНИЙ ХУВЦАСНУУД ИХ ГОЁ ЗАГВАРЛАГ ҮНЭ ӨРТӨГ НЬ Ч БОЛОМЖИЙН БАЙДАГ ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨ ЦАГ ҮЕД ХӨХ ЗҮҮ ХӨНДЛӨН БАРЬЖ ЮМ ОЁДОГ ЭМЭГТЭЙ ХОВОР БОЛСОН ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ

Zochin [202.9.46.168] 2021-03-29 10:37:26

Undesnii uildverlelee demjihgui bna Ereenii hogiig oruulahaa bolichih kbot togtoogood uguuchee

Зочин [122.201.22.57] 2021-03-29 10:19:07

Төрийг дарамтлаж зээлээ унжих гэсэн санаа

zochin [202.179.21.224] 2021-03-29 08:34:30

Mongold ene baidliig hezee halah um oilgohgui bnaa .Gadagsh yavj uzsen humuus bugd l mederch baigaa .Turd garsan humuus l uls orniig zuv udirdaj chadahgui bna oorsdoo garaad huljij bval ard tumen yasanch hamaagui gej uzdeg .ene hunii heleed baigaa yg unen . ugee helj chaddag ,hihiin tuluu yavdag gej bodoj bna bi demjdeg . uneheer l iim niigemd bid amidarch bna daa .

Зочин [66.181.161.59] 2021-03-29 08:08:17

Ямартай ч ажил хийж ажилийн байр бий болгоод явж байгааг бодоход мундаг л хүүхэн юм.

Зочин [103.57.94.44] 2021-03-29 07:37:48

яриа нь зөв, гэхдээ хөгжлийн банкнаас 750 сая төгрөгийн хямд зээл авсан юмуу/ тийм бол тэр чинь бүхэл бүтэн үйлдвэр босгох том мөнгө. үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ шүү

Зочин [66.181.191.241] 2021-03-29 06:13:06

Монголо бизнес хийхэд, үйлдювэрлэ явуулахад асар хүнд. Төрийн захиргааны болон хяналт шалт, хууль сахиулах байгууллагын түшмэдүүд бүгд л гар хараад ажил явуулахгүй хэцүү.

Зочин [122.201.22.106] 2021-03-29 06:04:26

Майцэцэгийг хөдөлмөрч бүсгүй л гэж хардаг юм шүү.Амжилт хүсье.Олон хүмүүсийг ажлын байртаа байлгаж байна гэдэг сайн тал хөдөлмөрч эмэгтэй чи шүү.

zochin [223.104.15.193] 2021-03-29 04:16:39

ene huuhen buruu helj bna yn halamj be uls haana ter ih mongo baigaa ym heg saj togrog taraahaar oori chini oeson baraa zargadana gej bodoo yu

zochin [59.153.115.120] 2021-03-29 04:15:03

эрлийз биш бол чи хятдыг магтаад байна Майцэцэг улсад татвараа төл зээлээ төл монголд үйлдвэрлэлийн орон биш бүгдийг гаднаас авдаг наад компаниараа түрүү барьж улсаас мөнгө авах залиа болио.

зочин [64.119.18.59] 2021-03-29 03:53:37

бараагаа үнэгүй ард иргэддээ тарааж дампуурлаа зарла тэгээд үйла

zochin [103.229.123.82] 2021-03-29 03:35:36

Ene emegteig muulah bish yu yarij bgaag ni sons l doo

Иргэн [66.181.161.32] 2021-03-29 03:23:40

Зээлээ төлөхгүй айхгүй бузрын заваан авгай байга аа энэ хүүхэн

Иргэн [103.10.23.158] 2021-03-29 03:20:03

Майдаа сайн ярьж сурчээ монголд хувцас оёж бизнес хийх эрсдэлтэйг олж харсангүйээ хусцасный хэрэглээг урд хөрш хангадаг юмшүүдээ

Зочин [202.9.47.21] 2021-03-29 03:05:52

Ухаантай хөдөлмөрч эмэгтэй зөв ярьж байна. Анхаарч санаа авах зүйл ч ярьлаа. Төр засаг улс төрийг шүүмжлэгчид тэмцэгчид иймэрхүү зүйлийг уншиж байгаасай.

zochin [66.181.161.27] 2021-03-29 02:56:55

gudmaar yavsnch huneech energy hulgailahgui bai,zz

Zochin [202.126.89.196] 2021-03-29 02:51:47

Ajil am hoyr bol uur uur baidag ene emegtei jinhene iim bodoltoi bag umsuugui bol jinhene mundag busgui bn mash zuv saihan yariltslaga ugsun bn

MARKET [66.181.185.87] 2021-03-29 02:48:36

BUSINESS HIIHED CHIN TUR HAMAAGUI CHAMD ZAH ZEEL TUI MAI GEJ BAINA

Zochin [202.126.90.122] 2021-03-29 02:15:52

Manaihan tsusnii nie bienee uzehgui yavsaar bgaad unuudriin iim muhuliin sunuhiin tavilan yariaad bj bna. Ene huuhnii tarisniig sain tungaan bodood yaj bolgoh uu? Saijruulah uu? Gedgee yarihiin orond yaj degeedeh uu? Tulhej unagah uu? Gehee turuund ni setgej bodoj yarih um?Naad Maitsetseg chini Manduhai tsetsen ch baij bolno sh dee!!! Turiin mashin ,tankaar dairaad l gutaagaad l doromjlood hayana. Harin bidnii ene Moti unasan tolgoogui Tur bidnii uhliin angalruu aajim aajimasr chirseer odoo buur hurd ni nemegdeed bidnii muhul oirtood bna.

ҮНЭН [59.153.86.45] 2021-03-29 01:59:11

мАШ ЗӨВ ЯРЬЖ БН, Одоо энэ их олон наядын хөрөнгө зээл нь ЖИРИЙН МАНЬ МЭТЭД ТҮЙ Ч ХАМААГҮЙ , Юуч олж долоохгүй ЗӨВХӨН ман өөрсдийн тойрог дотроо тойрсон сүлжээгээ л санхүүжүүлнэ , Хамгий доороосоо хороо хэсэгт хүртэл МАН-ы сүлжээ нь л үйлчилнэ,

Зочин [202.126.90.28] 2021-03-29 01:52:19

Гав ганцаараа л үйлдвэрлэл эрхэлж бгаа хүн шиг сагсуурдгын. Энэнээс том том үйлвэрлэгч нар ингэж гонгинохгүй цаг үедээ тохирсон менкжментее хийгээд л явж байна. Ж нь: Говь

Зочин [202.179.30.178] 2021-03-29 01:52:00

Хөдөлмөрч хүмүүсээ дэмжих бодлого үнэхээр байхгүй байна даа. төр засаг ч, ард түмэн ч

иргэн [202.9.46.237] 2021-03-29 01:34:40

Хөгжлийн банкнаас авсан 750 саяа төлчих чиний үйлдвэрлэл явуулна гэж юу байхав

Зочин [64.119.18.26] 2021-03-29 01:28:16

Маш үнэн юм ярьсан бн юунд дандаа харлуулж мушгиж байхаа болимоор юм хөдөлмөрлөж байгаа нэгнийгээ бид дэмжихэд болно улс төр д орж хулгай хийж цүнх баригч хийж байгаа баяжих дон шүглэсэн хүмүүсийн дэргэд бол хийсэн юмтай татвар төлөгч эмэгтэй шүү

chimgee [202.126.90.139] 2021-03-29 01:26:39

яг үнэн битгий үйлдвэрлэ гэдэг

Зочин [202.21.108.154] 2021-03-29 01:18:52

АМЖИЛТ

Зочин [192.82.80.6] 2021-03-29 01:17:24

зальт хүүхэн зайл.

Зочин [59.153.112.236] 2021-03-29 01:12:21

Энэ хүүхэн ёстой балай. Мөнгөний төлөө юу ч хийж магад ккк 2016 оны сонгуулиар шаал согтуу баянхонгорт МАН ын уулзалт дээр АН аас мөнгө аваад муухай орилоол ороод ирж билээ. Айсан гэж кккк

Энэ [103.26.195.131] 2021-03-29 00:55:48

Энэ хүүхэн тэтгэвэр тэглэсэн нь зөв гэх юм 50 -60 орчим настай тэтгэвэр нь 1 сая орчим тэтгэврээрээ машин авсан хаус бариулсан хүмүүс энэ зээл тэглэхэд хамрагдсан 300000-400000 тэтгэвэртэй хариуцлагатай тэтгжвхээ рээ амьдралаа залгуулдаг жинхэнэ тээтгэмж хэрэгтэй хүмүүсд түй чёрт болсон Ийм л бодлого энэ урвагч хулгайчид болрвсролнүй бөх цэрэг коссомолчоос гарсан

Zochin [192.82.91.23] 2021-03-30 01:27:47

Tetgever teglex ni bas l shudargaar yavagdaagui. yagaad dandaa buruu dutuu shiidver gargadag tal tarxitai udirdagchid baidag um boloo

ard [223.104.15.193] 2021-03-29 04:19:37

temeg awgai ter huyaadaa bai


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.