Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр Монгол хүн сансарт ниссэж 7 хоног 20 цаг ниссэний дараа эсэн мэнд эх дэлхийдээ буусан түүхэн өдрийн 40 жилийн ойн өдөр тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан сансрын нисгэгч Ж.Гүррагчааг ШУА-ын ерөнхийлөгч Д.Рэгдэл хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Д.Рэгдэл “40 жилийн өмнөх энэ үйл явдал бол үеийн үед бахархаж явахаар ажил болсон. Тэр дундаа ШУА, Монгол улсын түүхэнд байгуулсан том үйл явдлын нэг нь таны нислэгийн эрдэм шинжилгээний программ байсан. Таныг эсэн мэнд эх дэлхийдээ буусан түүхэн энэ өдөр ШУА-ийн хамт олныг төлөөлж хүлээн авч уулзаж, дурсамж яриа өрнүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.
Ж.Гүррагчаа “Интеркосмос хөтөлбөр нь олон улсын хэмжээний сансрын судалгаанд, дэлхий дахинд болсон их том төсөл гэж би боддог. 1966-1990-ээд он хүртэл “Интеркосмос” шугамаар асар их ажил хийсэн. Манай эрдэмтэд 1966 оноос эхлээд энэ жилд оролцоод эхэлсэн байдаг. Оргил нь яах аргагүй хамтарсан нислэгүүд юм. Энэ үеэр авсан зураг өнөөг хүртэл үнэ цэнээ алдахгүй байна. Энэ ажилд олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Сансрын нислэгийн нэг том пирамидын орой дээр нь нислэгт оролцсон хэдэн хүний л нэр гараад байдаг. Мөн чанартаа энэ бол та бүхний хөдөлмөр зүтгэл юм. ШУА, шинжлэх ухааны байгууллагын асар их оролцоо энд бий. Б.Ширэндэв, Цэгмид гуай гээд олон мундаг хүмүүс тухайн үед бидний ард ажиллаж байсан. Энэ хүмүүсийн хэлсэн үгний мөрөөр арга хэмжээ авагддаг байлаа. Ер нь хүн болгон оролцсон. Сурвалжлагч сэтгүүлч нар их сайн ажилласан. Үр дүнд нь олон түмэн мэдээллийг шуурхай авдаг байсан” хэмээн дурслаа.
Тэд мөн чацарганын тухай товч хөөрөлдөв. Хүмүүс увсын чацаргана, Говь-Алтай аймгийн Бигэрийн чацарганын аль нь сансрын нисгэгчийн хоолонд орсон бэ гэж маргалддаг. Үнэндээ аль аль нь орсон. Тус хоёр нутгаас хоёулангаас нь чацаргана авчирч тарималжуулж байсан. Цаашдаа энэ судалгаа улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хүний биед ач тустай маш их зүйл байгаа. Сүүлд Чернобылийн хүүхдүүд “Найрамдал” зусланд 21 хоноход чацарганатай сүү уугаад бие нь сайжраад буцсан тухай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:34
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:33
gg [202.179.24.132] 2021-04-06 01:28:13
Өвөө нар өөр юу хийж чадах бэ дээ номоо дааж хүнд өгч байгаа нь их юм дөө
энэ хэдэн өвөө [66.181.189.218] 2021-04-04 01:52:43
Одоо болнодоо өвөө нөрөө өөр хийж чадах хүмүүст ажлаа өгөө
Зочин [150.129.142.121] 2021-04-03 04:21:17
МАН-ын үе үеийн дарга нарын баастай бөгсийг сайн долоох чинь Рэгдэл гуайн хамгийн сайн, сурамгай хийж чаддаг ажил шүү.
иргэн [202.126.88.196] 2021-04-01 10:23:33
ШУА-ийн Ерөнхийлэгч РЭГДЭЛ гэдэг энэ нөхөр шагнал гардуулж зураг авахуулахаас өөр ажил байдгийм уу.
Багш [59.153.113.196] 2021-04-02 04:04:06
Өөр ямар ажил хийдгийг нь чам шиг тэнэг яаж мэдэх вэ. Химийн шинжлэх ухааны тулгуур эрдэмтэдийн нэг. Шинжлэх ухааны доктор хүн суурь судалгаа удирддаг. Академи байгаа тулдаа Монголын шинжлэх ухаан, түүний дотор байгалийн шинжлэх ухаан дэлхийд данстай яваа юм. Эгэл даруухан, чимээ багатай хүн. Шинжлэх ухааны салбарын шилдэг менежер. Мэддэг юмаа гэртээ чалчиж суу, чамаас арай ахадсан асуудал.
toli [89.144.221.92] 2021-03-30 21:48:13
ganzorig bas bgaa biz de
Зочин [148.60.92.227] 2021-03-30 11:36:35
Gyrragchaa maani ylam l jijighen bolood bna uu daa!!yg ni niseed irj baihdaa enderdyy l baisan dergedees ni harj bailaa!!!sain saihaniig hysye!
Зочин [103.14.38.138] 2021-03-30 09:59:37
Масскаа авсан үедээ ярьж болохгүй, зургаа авхууллаа, маскаа зүүлээ.
Зочин [103.26.194.89] 2021-03-30 09:26:34
Ганзориг нисэх л байсан байх гэхдээ алаг үзэж болохгүй зурагтаар яриа өгч байхад гомдоод нулмис дусааж ярьж чадахгүй байсандаа.2 баатарт баяр хүрэгэё.
зочин [192.82.72.112] 2021-03-30 08:47:08
Одоо болно оо. Дахин шүтэхээрээ Монголчууд туйлширах юм аа. Ганзоригыг нохой мэт үзэж байна аа.
Иргэн [59.153.113.196] 2021-04-02 04:07:40
Ганзориг адилхан баатар хүн. Шинжлэх ухааны талдаа бол Гүррагчаагаасаа хамаагүй ихийг хийсэн, сансар, агаар мэндлын тандан судалгаа гэдэг нэг шинэ чиглэл хөгжүүлж, сансраас зураг авах, авсан зураг, мэдээллийг боловсруулах аргачлалыг хийж өгсөн хүн. Төр ч өндөр үнэлдэг, хайр хишгээ хүртээдэг. Энэ удаад бие нь чилээрхүү байгаа юм. Болж өгвөл л өө хайгаад бай, тэгвэл зөвхөн хар энергийн хэлтэрхий болж дуусна. Харин энэ бол шинжлэх ухааны үнэн.
Zochin [202.131.225.197] 2021-03-30 07:15:57
Ene humuus chine COVID tusdaggui tiim mundag humuus ymu?
Зочин [202.126.90.26] 2021-03-30 06:43:02
Bayarin mend hurgie baatardaa